28.4.20

Хамгийн Сайн Боловсрол (2-р хэсэг)

                                                                         Лю Енг

   Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас)“Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арван нэг дэх айлдвар”-аас). Бурханы үг намайг сэрээж үнэнийг ойлгуулсан: Хүмүүсийн бүх зүйл Бурханы атганд байдаг ба хүмүүс хувь заяагаа өөрсдөө атгах боломжгүй. Хүн ямар гэр бүлд төрөх, тэдний гадаад төрх ямар байх, хир боловсролтой болон ирээдүйд тэд ямар ажил хийх гээд бүх зүйлийг Бурхан аль эрт тодорхойлсон байдаг. Хэн ч үүнийг тойрч чадахгүй. Миний хичээл зүтгэлийн он жилүүд хүслээс минь эсрэгээр өөрчлөгдсөнд гайхах зүйл алга. Би бүтээгдсэн зүйл бөгөөд өөрийн эсвэл хүүхдийнхээ хувь заяаг захирах боломжгүй. Миний болон миний охины хувь тавиланг Бурхан бичсэн. Бүтээгдсэн зүйл нь бүтээлийн Эзний ноёрхлыг дуулгавартай дагаж, Бурханы халамж, хамгааллыг хүртэхийн тулд түүний өршөөлд багтах хэрэгтэй. Эс бөгөөс Сатанд хууртаж, хорлогдох болно! Би Бурханы зорилгыг ойлгосныхоо дараа хүчилсэн боловсрол, хүүхдээ цагдах зүйлсээс татгалзаж, түүнийг Бурханд илгээхийн төлөө залбирч, Бурханы бичсэн зохицуулалтыг л дагах болсон. Ингэж амьдрах нь хамаагүй амар тайван байлаа.

  Нэг өдөр би үүнийг хэлэгдэхийг хараад Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлүүдэд: “Өөрийн хүүхдээ амжилттай болгохыг хүсэж байгаа зарим хүмүүсийн үзэл баримтлал юу вэ? Тэр бол Сатаны үзэл баримтлал. Та нарт Сатаны үзэл байгаа бөгөөд та нарын явж байгаа зам ч гэсэн Сатаны зам. Та нар хүүхдээ хааш нь түлхэж байна вэ? Та нар тэднийг там руу түлхэж байгаа биш гэж үү? Та нар аврагдалгүй үхсэн, та нарын хүүхдүүд ч мөн аврагдалгүй үхсэн. Та нар хүүхдээ хөлөг онгоцонд авчраагүй. Ноа Бурханыг шүтдэг байсан. Тэр цаг үед тэрээр зөвт байж аврагдсан. Бурхан тэр үеийг устгахыг хүсэхэд Бурхан зөвт байсан ба ингэж хэлсэн юм: Ноа бол зөвт хүн. Би Ноаг үхүүлж чадахгүй, аврах ёстой. Бурхан Ноад хөлөг онгоц хийхийг заасан. Ноа зөвт хүн байсан бөгөөд Бурхан түүнийг аврахыг хүссэн. Түүний хүүхдүүд ч бас хамт ивээгдсэн. Тэд яагаад ивээгдсэн бэ? Учир нь Ноа өөрийн хүүхдүүддээ Бурханыг шүтэн мөргөхийг зааж, Бурханд итгүүлсэн. Хэдийгээр тэд хүчирхэг сүсэг бишрэлтэй байгаагүй ч Ноа тэднийг энэ замд хөтөлж, Бурханы өмнө аваачсан, үр дагавраас үл хамааран Ноа үүргээ биелүүлж, Бурхан ч түүнийг аварсан. Тэд Ноатай хамт ивээгдсэн. Энэ л нөхцөл биш гэж үү? Та одоо хүүхдээ хэрхэн харж байна? Хэрэв та Бурханд итгэх замыг сонгосон ч хүүхдээ Сатаны замаар явуулж амжилтад хүргэвэл, тэр нь та Бурханд үнэнчээр итгэхгүй байгааг баталж байгаа юм” (Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлүүд (I) дэх “Бурханыг бодит амьдрал авчрах нь чухал” -аас).

   “Та Бурханд итгэж, Бурханы үг, үнэнийг унших үедээ яагаад илүү хүн чанар, ёс зүй, мөс чанартай болдог вэ? Танд яагаад илүү их хайр, мэргэн ухаан байгаа вэ, тэднийг унших тусам таны сэтгэл зүрх яагаад илүү сайн руу тэмүүлж, унших тусам Бурханы ачийг хариулах боломжтой болдог вэ? Та яагаад үнэн болон сайныг хайрлаж, Бурханыг улам бүр шүтэн мөргөж, унших тусам амьдрал дахь үнэн замыг өөрийн мэдэлгүй дагадаг вэ? Юу болж байна вэ? Бурханы үг хүмүүсийг ялзралаас аварч, тэднийг Сатаны ялзралаас ангижрахад тусалдаг гэдгийг нотлох хангалттай баримт бий. Бурханы үг хүмүүсийг ялзралаас ангижруулж, эцэст нь Бурханы үг хүмүүсийг жинхэнэ амьдралаар хүн шиг амьдрахад тусалдаг” (Амийн оролтын тухай нөхөрлөл ба номлол III-ын “Бурхан ялзарсан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг вэ?”-гээс).

   Тэгэхэд л би хүүхдэдээ өгөх жинхэнэ хайр гэж юу болохыг ойлгосон. Түүнд их мэдлэг заах эсвэл их сургуульд оруулж амжилттай явуулах биш, энэ бол хүүхдээ Бурханы өмнө аваачиж Бурханаар авруулах юм. Энэ л миний хүүхдэдээ үзүүлэх жинхэнэ хайр. Учир нь зөвхөн Бурханы үг болон үнэн л хүнийг өөрчилж, тэдэнд жинхэнэ аз жаргалыг авчирч, хүн шиг амьдруулж чадна. Мэдлэг болон миний хүсэл тэмүүлэлд үндэслэн амьдрал нь хүүхэд бид хоёрын хоорондын харилцааг улам холдуулж хөндийрүүлж, хүүхэд маань улам бүр тэрслүү болгосон. Ноа эцгийн үүргийг биелүүлж, өөрийн гурван хүүхдээ Бурханы өмнө аваачин өөрийн үхэх тавилангаа өөрчилж, Бурханы авралыг авсан. Би одоо Ноа шиг байж, ээжийнхээ үүргийг биелүүлэн, охиноо Бурханд хүргэж, түүнийг Бурханаар авруулахыг хүсэж байна. Энэ л хамгийн сайн боловсрол.

  Хэдэн өдрийн дараа миний охин сургуулиасаа харьж ирэхэд нь би Бурханы үгийн номыг түүнд уншихаар гаргаж ирлээ. Гэхдээ намайг нэг догол ч уншиж дуусаагүй байхад тэрээр тэвчээргүй гэгч нь: “Надад битгий уншиж өг. Та итгэдэг юм бол итгэ! Би гэрийн даалгавар ихтэй байна. Таны уншихыг сонсож суух цаг хаана байгаа юм?” гэлээ. Түүний аз жаргалгүй царайг хараад би хэлэв: “Одоохондоо битгий хий. Эхлээд Бурханы үгийг уншаад дараа нь хий.” Тэр намайг сонсоод хөмсгөө зангидан: “Анх намайг байнга хянаж, их сургуульд орох шалгалт өгүүлэхийн тулд шаргуу сурахад хүргэсэн хүн хэн билээ? Одоо болохоор намайг Бурханд итгэ гэж байна. Таны хэлснээр л болдог. Одоо надтай битгий ярь! Би наадахыг чинь сонсохыг хүсэхгүй байна! Итгэнэ үү уншина уу, наадах чинь таны л хэрэг, намайг битгий оролцуул!” гэв. Охиныхоо үгийг сонсож, түүний хүйтэн, ангид илэрхийллийг хараад зүрхэнд минь хутга мушгих шиг л болсон. Би Бурханы дараах үгсийг бодов: “Хүн төрөлхтөн мунхаг бөгөөд үүнийг ухаардаггүй. Та нарын мэддэг бүхэн чинь, хэрвээ танай хүүхдүүд шилдэг их сургуульд орох юм бол тэд их ирээдүйтэй байх ба өвөг дээдэстээ алдрыг авчирч чадна гэдэг юм. Нэг л өдөр, хүүхдүүд чинь эргэн ирж, чи тэдэнд Бурханд итгэх тухай хэлэх ба тэд дургүйцдэг. Үнэний талаар чамайг тэдэнд хэлсний дараа тэд чамайг тэнэг гэж хэлж, чамайг шоолж, чиний хэлсэн зүйлийг дооглодог. Тэр үед чи: ‘Өө, хүүхдүүдээ ийм сургуульд явуулж ийм боловсрол эзэмшүүлэх нь буруу зам байж. Би буруу зам сонгосон байна, гэхдээ одоо харамсахад хэтэрхий оройтжээ’ гэж бодох болно. Хүмүүсийн хувьд эдгээр үзэл бодол, санаа нэгэнт шингэж, үндэслэж, хэлбэржсэн бол тэдгээр нь ганцхан хоногийн дотор арилах зүйл биш, мөн ганцхан хоногийн дотор өөрчлөгдөж болох ч зүйл биш. Чи тэдний нөхцөл байдлыг эсвэл тэдний сэтгэхүйг өөрчилж чадахгүй, мөн тэдний үзэл бодол, санаан дахь зүйлсийг арилгаж чадахгүй” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үг үнэхээр бодит! Би Бурханы дүрсэлсэнтэй яг ижил биш гэж үү? Хүүхдийнхээ боловсролд буруу замыг сонгож, түүнийг Бурханы ажлыг үл ойшооход хүргэсэн нь бүгд миний буруу. Хэрэв би түүнд “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү” бас “Эрдэм мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна” гэх мэт эдгээр сатаны философи, үзэл бодлыг заагаагүй бол тэр яахын ийм болох билээ? Охиноо буруу замаас буцааж гаргахын тулд би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирсан: “Бурхан минь, би бууж өгч чадахгүй нь. Сатаны санаа, үзэл баримтлал миний охины зүрх сэтгэлд аль хэдийн үндэслэсэн бөгөөд ганц хоёр өдрийн дотор үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг мэдэж байна. Зөвхөн Таны үг л хүмүүсийг өөрчилж, аварч чадна! Бурхан минь, би танд охиныхоо хамтаар итгэж байна, түүнийг дагуулж өөрчилж өгөхийг Танаас гуйя….” Тэр үеэс хойш түүнийг сургуулиасаа ирмэгц нь би Бурханы үгийг уншиж өгч, түүнд яагаад мэдлэг сурахыг шахахаа больсноо тайлбарлаж өгсөн. Тэр надтай хэчнээн хүйтэн хөндий харьцсан ч би хэзээ ч итгэл алдраагүй. Бурханы удирдлага дор миний хүүхдийн хандлага аажмаар сайжирсан. Би Бурханы үгийг уншиж, түүнд дуулал дуулж өгснөөр тэр ч сонсох дуртай болсон. Заримдаа сургуулиасаа ирээд сургууль дээрээ юу болж байгаа талаар надтай ярилцаж, намайг ажилтай ядарсан байхыг хараад өөрийн санаачилгаар надад туслах болсон. Охиныхоо ийм том өөрчлөлтийг хараад би Бурханд зүрхнийхээ гүнээс талархсан. Энэ бүхэн Бурханы үгийн ач гэдгийг би мэдэж байна! Бурханы үг охин бид хоёрын хагарлыг засаад зогсохгүй миний охиныг өөрчилсөн. Үнэхээр зөвхөн Бурханы үг болон үнэн л хүмүүсийг аварч, өөрчилж чадна!

   Хожим нь, охин маань ч намайг дагаад Бурханд итгэх болсон. Уулзалтад явж, Бурханы үгийг хэсэг хугацаанд уншсаны дараа охины маань бүр ч ихээр өөрчлөгдсөн. Тэр завтай үедээ гэрийн ажилд маань туслаад зогсохгүй ихэнхдээ хамт Бурханы үгийн талаар нөхөрлөж, бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцах боломжтой болсон. Охин маань намайг аливаа зүйлийг үнэний мөрөөр хийхгүй байхыг харвал энэ тухай надтай ярилцаж, би охиныгоо зохисгүй зүйл хийхийг харвал түүнтэй ч мөн ярилцаж чаддаг болсон ба охин минь үүнийг хүлээж авч, бүр өөрийгөө ойлгоход нь туслах үнэнийг эрэлхийлэх болсон. Ээж охин хоёрын сэтгэл улам бүр сайжирсаар. Бид сайн найзууд шиг болж байгааг хараад манай хөршүүд атаархаж байв. Охиныхоо өөрчлөлтийг хараад би Бурханд онцгойлон талархсан. Бурхан миний охин бас намайг хэрэгтэй үед аварч, миний охинд амьдралын зөв замыг нээж өгсөн. Энэ явдлаас хойш би хүүхдэдээ өгөх хамгийн сайн боловсрол, хүүхдээ гэх жинхэнэ хайр бол тэднийг Бурханы өмнө хүргэж, Бурханы авралд багтаах гэдгийг сайн ойлгосон. Учир нь зөвхөн Бурхан л бидэнд жинхэнэ амьдралыг авчирч чадна! Бурханд талархъя! Бүх алдар суу Төгс хүчит Бурханд байх болтугай!

22.4.20

Хамгийн сайн боловсрол (1-р хэсэг)

                                                                             Лю Енг

   Би энэ жил 50 настай, бага байхаасаа л хуучны алслагдсан, уулын ядуу тосгонд амьдарч байсан. Манай гэр бүл найман гишүүнтэй байсан ба хамгийн ахмад нь ээжийн талын эмээ, өвөө, залуу нь дөрвөн ах, эгч тэгээд ганц ажил хийдэг нь үйлдвэрлэлийн багт ажилладаг миний аав байв. Манай гэр бүл их ядуу байсан болохоор идчихээр хангалттай эрдэнэ шишийн талх, нухсан төмс ч байдаггүй байлаа. Бусад хүмүүс мантуу идэж байхыг хараад маш их атаархан боддог байв: Би хэзээ мантуу идэх бол? Би хэзээ өлсөхгүй байх бол? Эмээ маань намайг зоригжуулахдаа үргэлж хэлдэг байв: “Хэрэв чи сайхан амьдарч, сайн идэж, сайхан хувцаслахыг хүсвэл сайн сурах ёстой шүү! Чи зөвхөн боловсролтой, соёлтой байж л энэ бүхнийг даван гарч, дараа нь хотод очиж, нүүрээ газар, нуруугаа тэнгэрт харуулах шаардлагагүйгээр амьдарч чадна.” Эмээгийн маань үгс зүрхэнд минь гүн хүрч чадсан юм. Би хичээнгүйлэн сурч, эрдэм мэдлэгээрээ өөрийн хувь тавиланг өөрчилнө гэж хатуу шийдсэн.

  Гэвч юмс төсөөлснөөс эсрэгээр эргэж, удаан хугацаанд тэжээлийн дутагдалтай байсны улмаас 12 насандаа ходоодны асуудалтай болж сургуульд явах боломжгүй болсон, тиймээс надад сургуулиа орхиж, гэртээ буцан үйлдвэрийн багт томчуудтай ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм. Ядарч зүдэрсэн би нулимсаа арчаад л үргэлжлүүлэн ажиллахаас өөрийг хийж чадахгүй байлаа. Би хувь тавилангаасаа салж чадалгүй эргээд нүүрээ газарт, нуруугаа тэнгэрт харуулан амьдарч байв. Би ийм байдлаар байхыг үнэхээр хүсэхгүй байсан бөгөөд ингэж бодсон: Намайг гэрлээд, хүүхэдтэй болохыг хүлээж байгаарай, би тэднийг заавал мэдлэг боловсролтой болгоно. Өөрийнхөө зовсон зовлонгоор би хүүхдүүдээ зовоох ёсгүй.

  Гэрлэснийхээ дараа би охинтой боллоо. Охиноо төрсөн даруйд л би бодов: Зөвхөн мэдлэг л хүний хувь тавиланг өөрчилж, хүн мэдлэгтэй болсноор л сайхан амьдрах боломжтой. Миний хүсэл энэ насанд минь биелсэнгүй. Энэ удаа охиноо харин сайн боловсрол эзэмшүүлж, сайхан ирээдүйтэй болгох ёстой. Хэрэв хүн хүүхдээ сайхан ирээдүйтэй байлгахыг хүсвэл тэр хүн хүүхдээ бага байхаас нь эхлэх ёстой гэж хүмүүс хэлэхийг би сонсож байсан. Форматив боловсрол маш чухал. Үнэхээр ч тийм гэж боддог байсан учраас хүүхдээ хэлд ормогц би түүнд тоолох, уншихыг зааж бас Тан шүлгийг цээжлүүлж эхэллээ. Хүүхдээ маш сайн сурч, үнэхээр ухаантай байж, ийм бага насандаа заасан зүйлийг амархан сурч байгааг хараад би зүрх сэтгэлдээ жаргалтай болж ингэж бодсон юм: Миний хүүхэд маш ухаалаг бөгөөд сурахын төлөө төржээ. Түүнийг сайхан ирээдүй хүлээж байна! Би өөрийн эцсийн хүчээ шавхаад ч атугай хүүхдээ чадварлаг хүн болгон өсгөж уулын энэ ядуу тосгоноос явж, миний хүрч чадаагүйд хүрээсэй гэж хүссэн. Миний охин дөнгөж юм ойлгодог болж эхлэхэд нь би: “‘Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү’; ‘Мэдлэг чиний хувь тавиланг өөрчилж чадна’ Чи маш сайн сурч тэмцэх ёстой! Чи ээж шигээ насан туршдаа уулын нэг ядуу тосгонд ажиллаж, хүнд хэцүү амьдралаар амьдрах ёсгүй шүү” гэлээ. Миний охин хагас ойлгосон шинжтэй нүдээ анивчин, над руу хараад толгой дохилоо. Тэр үеэс хойш ажилдаа яаж ч ядарсан өдөр бүр гэртээ ирээд хүүхдээ суралцахад нь тусалдаг байлаа. Миний хүүхэд ч бас тууштай тэмцэж сурлагаараа шилдгүүдийн тоонд багтдаг байв. Нэг удаа, миний хүүхэд “гурван сайн” сурагч (сурлага, хандлага, эрүүл мэнд сайн) болж би эцэг эх-багш нарын хуралд уригдлаа. Охиноо шагнал аваад тайзан дээр зогсож байхыг хараад үнэхээр их бахархсан. Яг тэр үед багш нь: “Сурагч Сики ‘гурван сайн’ сурагчаар шалгарах болсон шалтгаан нь түүний өөрийнх нь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч түүний эцэг эхийн дэмжлэг, хүмүүжил хамгийн чухал. Энэ тал дээр түүний ээж маш сайн ажилладаг! Бид түүнээс суралцах хэрэгтэй …” Тэнд байсан эцэг эхчүүд над руу бахдангуй харж, би дотроо баярлан ингэж бодохгүй байж чадсангүй: Би хүүхдээ ингэж хүмүүжүүлсээр байх хэрэгтэй, миний хүүхэд ирээдүйд заавал сайхан амьдарч, миний мөрөөдлийг биелүүлэх болно.


  Миний хүүхэд өсөж томрох тусам соёлын мэдлэг нь нэмэгдэж байв. Би түүнд туслахыг хүссэн ч ердөө тавдугаар ангийн боловсролтой байсан тул хүч хүрэхгүй мэт санагдаж байв. Гэхдээ охиныхоо боловсролыг цалгардуулаагүй. Бусад эцэг эхчүүд эрчимжүүлсэн сургуульд хүүхдүүдээ явуулж сурлагын үзүүлэлтийг нь сайжруулахыг оролдоход би: Би хүүхдийнхээ ирээдүйг хойшлуулах ёсгүй. Би эцсийн нөөцөө шавхаад эсвэл мөнгө зээлээд ч хамаагүй түүнийг эрчимжүүлсэн сургуульд явуулна гэж бодов. Тэр бусдаас хоцорч болохгүй. Сурах ачааллаас болоод манай хүүхэд сургуулиасаа гэртээ ирээд бага зэрэг тоглох, амрахыг хүсдэг байлаа, гэхдээ түүнийг ийм байхыг харах бүрдээ ийн хүмүүжүүлдэг байв: “‘Хэрэв чи одоо залхуурвал дараа нь харамсах болно.’ Одоо л сайн сурахгүй бол хөгширсөн хойноо юу хийх юм бэ? Чи над шиг нуруугаа тэнгэр, нүүрээ газар харуулж амьдармаар байна уу? Хэрэв чи сайн сурахгүй бол ямар ирээдүйтэй болох вэ? Түүнээс хойш сургуулиасаа ирээд юу хийхийг нь шалгадаг болов. Хэрэв гэрийн даалгавраа дуусгаагүй бол тоглох эрхгүй байлаа. Иймээс манай хүүхэд өглөөнөөс орой хүртэл суралцаж, жаахан л унтдаг байв. Ийм байхыг нь хараад өрөвддөг боллоо. Гэсэн ч би бодов: Хэрэв хүмүүс өөрсдийгөө хүчлэхгүй бол хариу ирэхгүй. Энэ дэлхий дээр хичээхгүйгээр хэн аливааг бүтээж, амжилтад хүрэх билээ дээ? Бидний өвөг дээдэс сэргэгээр бүхнийг сурахын тулд, гэзгээ баганад зангидаж, гуяа зүүгээр шивээгүй гэж үү? Хэрэв чи сайхан ирээдүйтэй болохыг хүсэж л байвал бага зэрэг хүнд даваа юу юм бэ? Ийнхүү бодоод би санаа зовохоо больж, хүүхдэдээ тавих шаардлагаа улам хатуу болгосон юм. Гэвч аажим аажмаар манай хүүхэд дуулгавартай байхаа больсон. Түүнийг хүчлэхэд дуулгавартай байж, хичээлээ хийх боловч намайг байхгүйд тоглодог болов. Эхлээд түүнд учрыг тайлбарлаж ятгаж дөнгөдөг байсан ч дараа нь тэр сонсохгүйгээр барахгүй намайг олон үгтэй хэмээн буруушааж, түүнийг хайрлахгүй байна, намайг битгий хүчил гэж хэлсэн. Түүний ингэж хэлэхийг сонсоод үнэхээр зүрх минь шимширч, гунигтай болсон. Тулгамдаж, уурласан би түүнийг цохиод авлаа. Үнэхээр их уур минь хүрч би уйлангаа бодон суулаа: Мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна. Хэрэв сайн сурахгүй бол чи юу хийж чадах вэ? Хэрэв над шиг энэ ядуу уулын тосгонд насаараа хоригдон амьдарвал ийм амьдрал юуны хэрэг байх билээ? Энд ямар ирээдүй байгаа юм? Би одоо чамд санаа тавихгүй бол чамд л хэцүү биш гэж үү? Чи яагаад миний зүтгэлийг ойлгохгүй байгаа юм бэ?

  Хичээлийг нь албадан хийлгэсээр хүүхдийн маань дүн нь сайжирлаа. Гэхдээ тэр томрох тусам улам л дуулгаваргүй болж, өмнөх шигээ хүлцэнгүй, ухаалаг байхаа больсон. Тэр юу бодож байгаагаа эсвэл сургууль дээр нь юу болж байгаа талаар надад хэлэхээ ч байсан. Бид улам л хөндийрч байлаа. Түүнд ямар нэгэн зүйл хэлэх гэхэд үргэлж л олон үгтэй гэж буруутган, тэвчээргүй байдлаар хандаж, үйл ойшоодог болов. Тэр бүр тоомсорлосон шинжгүй: “Би танд юу гэж хэлэх вэ? Би юм хэлсэн ч та ойлгохгүй!” “Битгий юм ярь! Ядаргаатай юм! Таны хэлэх үгийг сонсмооргүй байна!” гэдэг байв. Заримдаа надтай ярихын оронд өрөөндөө юм уншиж байгаа дүр үзүүлж суухыг илүүд үздэг байлаа. Би хүүхдээ ийм байгаад, юу ч ойлгохгүй байгаад үнэхээр гуниглаж, урам хугарч байв. Хүүхдийнхээ ирээдүйд зүрхээ шархалтал санаа зовсон ч тэр намайг огтхон ч ойлгохгүй байлаа. Үүнээс болж би хэчнээн их уйлснаа ч мэдэхгүй байна.

  Дараа нь надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах зол тохиосон юм. Нэг өдөр Бурханы үгнээс үүнийг олж харсан: “Хүүхдүүдтэй болонгуутаа хүн бүхэн төлөвлөж эхэлдэг: Би хүүхдээ ийм боловсролтой болж, ийм их сургуульд сурч, дараа нь сайн ажил олж, нийгэмд хөлөө олж, тогтвортой бат бөх байр суурьтай болоосой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, энэ амьдралд эхлээд байх зүйл нь мэдлэг, эрдмийн зэрэг бөгөөд дараа нь хүн нийгэмд байр суурьтай, эрх мэдэлтэй болно. Тийм маягаар, тэд насан туршдаа амьдрах хөрөнгөтэй, дэлхий дээр эрх мэдэлтэй байх ба тэдний хувьд амиа аргацааж, тайван аж төрөхөд амархан болно. Тэд хожим нь хоол хүнс, хувцас хунар, орон байрны талаар санаа зовох хэрэггүй. Иймээс хүүхдүүдтэй болох үедээ чи тэдэнд зориулан төлөвлөгөө гаргаж эхэлдэг. Зарим нь хүүхдүүдээ хөгжмийн авьяастай болохыг хардаг, иймээс тэдэнд төгөлдөр хуур, хийл гэх мэтийг сургадаг. Зарим нь хүүхдүүдээ уран зохиолд авьяастайг хардаг, иймээс тэд тэдэнд ном их уншуулж, тэднээр роман бичүүлж, намтар бичүүлдэг. Зарим нь бүр, хүүхдүүдээ өөрсдийнх нь төлөө тавьсан замыг дагуулахаар хичээж, хүүхдүүдийг нь хүмүүжүүлэх алдартнуудыг олдог… Хүүхдүүд нь амжилттай байгаасай гэж хүмүүс бүгдээрээ найддаг. Өөрсдийнх нь хүүхдүүд алдартай их сургуульд орж, тусгай судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хүртэж, дараа нь бусдаас ялгарч, нийгэмд хөлөө олно гэж хүн бүхэн найддаг. Хүмүүст бүгдэд нь ийм үзэл бодол байдаг бөгөөд ‘Бусад эрэл хайгуулын үнэ хүнд өчүүхэн, ном эрдэм сурах нь бүхнээс давамгай ’ хэмээх үгнээс болж бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдийг өндөр боловсролтой болоосой гэж хүсдэг. Цаашлаад орчин үеийн энэ нийгэмд өрсөлдөөн тун ширүүн байдаг. Хэрвээ тэд их сургуулийн зэрэггүй эсвэл нийгэмд хөлөө олоогүй бол ирээдүйд амин зуулга нь асуудал болдог. Энэ бол хүн бүхний сэтгэхүй ба үзэл санаа юм. Энэ нь, чиний сурсан зүйл болон ямар төрлийн боловсролын түвшинд хүрсэн чинь чиний амьжиргааг, ирээдүйг шийдэх болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс амиа аргацаахын тулд бүх насаараа энэ зүйлд түшиглэдэг бөгөөд тэд үүнийг тун чухал гэж үздэг. Тийм учраас, өндөр түвшний боловсролтой болж, шилдэг их сургуульд орох нь хүүхдүүдийнх нь хувьд хамгийн чухал зүйл гэж хүн бүхэн үздэг. Бодит байдал дээр, хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг эдгээр зүйл, боловсрол болон мэдлэг, эдгээр агуулга болоод санаа нь бүгд Бурхан болон үнэний эсрэг байдаг бөгөөд Бурханаар жигшигдэж, Бурханаар яллагддаг. Хүн төрөлхтний үзэл бодол юу вэ? Тэдэнд хэрвээ тийм зүйл байхгүй бол тэд амиа аргацааж, нийгэмд хөлөө олж чадахгүй бөгөөд тэд доод зиндааны, ядуу, адгийн муу хүмүүс болох болно. Тийм учраас хэрвээ хэн нэгэнд мэдлэг байхгүй бол тэр соёлгүй эсвэл чиний нүдэнд өндөр түвшний боловсролгүй бол чи тэднийг жигшиж, дорд үзэж, басамжлах ба тэднийг ноцтойгоор авч үздэггүй. Хэрвээ чи хүүхдүүдээрээ үүнийг хийлгэж, хүүхдүүдээ ийм зүйлс хийхэд сургавал үзэл бодол болон сэдэл чинь анхнаасаа буруу байна. Хэрвээ хүүхдүүдээ сургаж, боловсролтой болгон хүмүүжүүлбэл чи гарцаагүй хүмүүст дутагдаж байдаг мэргэжил болон салбарыг сонгох болно, учир нь чиний зорилго бол өөрийнхөө хүүхдүүдэд сайн ирээдүйг өгч, тэд насан туршдаа тогтвортой ажлын байр, гэр бүл, хэтийн ирээдүйтэй байх явдал юм. Гэхдээ тэд тийм боловсрол хүлээн авсны дараа хэчнээн их хор болон Сатаны хэчнээн их үзэл санаа, онол тэдэнд шингэж байгааг чи бодож үзсэн үү?” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үгийг сонсоод үнэхээр цочирдсон; Бурханы үг намайг дүрсэлсэн байлаа! Эдгээр жилүүдэд би Сатаны хорлолд амьдарч байсан биш гэж үү, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү”? Өөрийн хүүхдийн хувь тавиланг мэдлэгээр дамжуулан өөрчлөхийн тулд бага байхаас нь түүний форматив боловсролыг би бүтээсэн. Миний охин дөнгөж ойлгож эхлэхэд би түүнд Сатаны философийг зааж байжээ, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү.” Миний охин сургуульд явж эхэлсний дараа би түүний сурлагыг илүү нухацтайгаар хянаж, зохицуулж, түүний хичээлийн үзүүлэлтийг илүү ойр судлах болсон. Хийсэн бүх зүйл маань охиноо амжилттай байлгаж, бусдаар түүнийгээ хүндлүүлэхийн тулд байгаагүй гэж үү? Энэ бүхэн хүмүүсийг хуурах гэсэн Сатаны арга заль болж таарсан. Би аль хэдийн Сатаны харанхуй нөлөөллийн дор хүнд хэцүү амьдралаар амьдарч, үүнийгээ хүмүүсийн явах ёстой зам гэж ойлгож байсан. Хэрэв үнэн гэж байхгүйгээр хүмүүс энэ дэлхий дээр амьдарвал тэд юутай хөөрхийлөлтэй, тэд зөвхөн Сатанд хууртан мэхлүүлдэг гэдгийг би өнөөдөр л ойлголоо. Өөрийн хүүхдэдээ сайхан ирээдүй бэлэглэхийн тулд би маш их хүчин чармайлт гаргасан ч манай хүүхэд сайн сураагүйгээс гадна, эсрэгээрээ сурахаас улам бүр залхаж, миний албадмал боловсролоос болоод бүр надаас зайгаа барьж, зөрчилдөөнтэй болсон юм. Би ч мөн үүнээс болж эцэс төгсгөлгүй зовлонд амьдарсан. Эдгээр бүх зовлон Сатаны ялзралаас болсон гэдгийг одоо би эцэст нь ойлгож байна. Сатаны үзэл, харах өнцөг болон амьдралын төлөө тэмцэх хуулиуд нь миний охин болон надад маш их зовлон авчирсан.

20.4.20

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн

   2016 оны 10-р сард дээрээсээ хоёр дахь эгч маань чуулганыхаа Ян гэдэг эгчийг манай гэрт авчирсан бөгөөд тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эхнэр бид хоёрт гэрчиллээ. Бурхан бол бүх зүйлийн Захирагч бөгөөд бүх зүйлийг бүтээсэн, бидний хувь заяа бүгд Түүний гарт байдаг, Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш энэ бүх хугацаанд биднийг удирдан чиглүүлж, хангаж, харж хандаж, хамгаалж ирсэн гэдгийг би тэдний нөхөрлөлөөр дамжуулан ойлгов. Гэхдээ миний ойлгохгүй хэвээр байсан нэг зүйл байв: Бурхан бидний хувь заяаг захирч, хянаж, биднийг харж хандан, хамгаалж байдаг бөгөөд бид аз жаргал, баяр хөөртэй байх учиртай—тэгвэл яагаад бид одоо ч өвчин, шаналал амсдаг юм бэ? Энэ зовлон хаанаас үүддэг юм бэ? Иймээс би будилж байгаа тухайгаа тэдэнтэй ярилцав. Ян эгч надад Бурханы үгийн энэ хэсгийг харууллаа: “Хүний амьдралд байдаг төрөлт, үхэл, өвчин болон өтөл нас хаанаас бий болсон бэ? Хүмүүс яагаад эдгээр зүйлтэй болсон бэ? Хүмүүсийг анх бүтээхэд ийм зүйлс байсан уу? Байгаагүй биз? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүн Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа махан биеийн өвдөлт, махан биеийн бэрхшээл, хоосон байдал, дэлхий ертөнцийн туйлын золгүй байдал гэх мэт эдгээр зүйл бий болсон. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тэднийг шаналгаж эхэлсэн юм. Хүмүүс тэгээд улам илүү доройтож, хүний өвчин гүнзгийрч, зовлон нь улам бүр хэцүү болсон. Хүн дэлхий ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлыг улам илүү мэдэрсэн бөгөөд дэлхийд тун бага найдах болсон. Иймээс энэ зовлонг Сатан хүнд авчирсан ба хүн Сатанаар завхруулагдаж, доройтсоны дараа л энэ нь бий болсон.” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир”-аас).

18.4.20

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн


                                                                                             Жиньчу, Өмнөд Солонгос



  “Хэрэв Бурхан намайг авраагүй бол би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа, Шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа. Хэрэв Бурхан намайг авраагүй бол би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж, гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж, амьдрал минь ямар байгааг ч мэдэхгүй байх байлаа. Төгс Хүчит Бурхан надад өршөөнгүй ханддаг, Түүний үг намайг дууддаг. Би Бурханы дуу хоолойг сонсож байна Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Бурханы үгийг өдөр бүр идэж ууж, олон үнэнийг би ойлгодог. Хүн төрөлхтний завхрал маш гүн гүнзгий, Бурханы аврал бидэнд үнэхээр хэрэгтэй…(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос)

11.4.20

Би мөнгө олохоос илүү утга учиртай амьдралыг олсон юм

 “Мөнгөгүй бол чи яаж гэр бүлийнхнээ дэмжиж, хайраа бэхжүүлж, найзуудтайгаа холбогдох юм бэ? Үгээрээ юу? Больж үз! Хүмүүст тийм зав байхгүй!” хэмээх интернэт дэх үг саяхнаас түгээмэл боллоо. Бүхэлдээ мөнгө рүү эргэсэн нийгэмд бүхнийг иймэрхүү практик санаа ноёлдог, материал болон материаллаг бус бүхэн нь мөнгөөр арилжиж болох тэмдэг бөгөөд халаасан дахь мөнгөний чинь хэмжээ чиний үнэ цэн, байр суурийг тодорхойлдог. Их мөнгөтэй бол бусад нь чамд үйлчилж, бялдуучлахаар булаацалдана, харин сохор ч зоосгүй бол бусад хүн чамайг дорд үзэж, найз нөхөд, хамаатан садан чинь чамаас зайлсхийнэ. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийн адил. Чинээлэг байснаар л хувийн үнэ цэнээ илэрхийлж, давуу амьдралаар амьдрах боломж олдоно гэж бодон улам олон хүн мөнгөөр бүх юмыг үнэлдэг болсон бөгөөд маш олон хүн мөнгөний боол болж, илүү их мөнгө олохын тулд бүр амь амьдрал, эрүүл мэнд, хувийн нэр төр гээд л бүхнээ золиослоход бэлэн байдаг. Нэгэн үе би хамгийн утга учиртай амьдрал юу болохыг мэддэггүй байсан тул мөнгө олохоор ажиллахыг зорилгоо болгосон юм. Дараа нь хүнд өвчин надад гэнэтийн ухаарал авчирч, мөнгөний цаадах хар бараан хүчин зүйлийг таниулж, мөнгө олохоос илүү утга учиртай амьдралыг олоход минь тусалсан билээ.
1980-аад онд би эцгийнхээ эсэргүүцлийг үл хайхран ядуу гэдгээрээ нутагтаа зартай айлд бэр орсон юм. Нөхөр маань олон ах, эгчтэй бөгөөд ихэнхдээ хоногийн хоолоо яая гэдэг байлаа. Манай гэрийнхэнтэй харьцуулахад тэднийх шал өөр байв. Харин “Мөнгө бол бүх зүйл биш, гэхдээ мөнгөгүйгээр чи юу ч хийж чадахгүй” хэмээх үгийн утгыг би тэр үед л үнэхээр мэдэрсэн юм. Би бардам байсан бөгөөд өөрийнхөө хичээл чармайлтад түшиглэн “ядуу” хэмээх нэрээс ангижирч, бусдын атаархах баян амьдралаар амьдаръя гэж шийдэв. Иймээс би хэдхэн сартай охиноо гэрийнхнээрээ өсгүүлэхээр явуулаад, эд хөрөнгийн эрэлд нөхөртэйгөө хамт хот орлоо.

9.4.20

Бурханы дээд эрхийг мэдэн, мөнгөний боол байхаа болигтун

  Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншлаа: “бүх бүтээгдсэн зүйлийн амийн эх сурвалж Бурханаас ирдэг, … Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг.” (“Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Бурхан бол Бүтээгч бөгөөд бидний амьдрахад хэрэгтэй бүх зүйл, мөн бидний аминд хэрэгтэй бүхэн Бурханы хангалттай салшгүй холбоотой гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Бид Бурханыг шүтэн мөргөхөөр Түүний өмнө очиж, Түүний шаардлагын дагуу эрэлхийлж, Түүний халамж, хамгаалалттай болох үед л зүрх сэтгэл маань баяр хөөртэй, тайван, амар амгалан байж чаддаг бөгөөд тэр үед л бидний амьдрал үнэ цэнтэй байж чаддаг. Хэрэв бид Сатаны гүн ухаан, аксиомоор амьдарч, зүрх сэтгэлд маань Бурханд зориулсан орон зай байхгүй бол тэмцэж, зүтгэх замаар мөнгө, материаллаг таашаал олж авч болох ч зүрх сэтгэл маань хоосон, мөн амьдралд ямар ч чиглэлгүй байх учраас бид тэвчишгүй шаналлыг мэдэрсээр байх болно. Өнгөрсөн хэдэн жилд жаахан мөнгө олж, гаднаа маш тухтай, аз жаргалтай амьдралаар амьдарч байгаа харагдсан боловч Сатаны хороор амьдарч байсан болохоор бие сэтгэлээрээ өдөр бүр туйлдаж, зүрх сэтгэлийн маань хамгийн гүн чанадад байгаа хоосрол, шаналлыг ямар ч материаллаг таашаал, бие махбодын тав тух орлож чадахгүй байсан надтай яг адилхан. Би алтаар хийсэн гинжинд дөнгөлөгдсөн хоригдол шиг байлаа. Миний хоосрол, шаналал нь зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайгүй байж, Бурханы үгийн удирдамж, хангалтгүй, Сатаны төөрөгдсөн үзэл баримтлалын дагуу сохроор амьдарч, мөнгийг өмгөөлөн, Сатанд хянуулж, удирдуулж байснаас болсон гэдгийг би одоо л ойлголоо. Дараа нь би Эзэн Есүсийн хэлсэн эдгээр үгийг уншив: “Тэнгэрийн шувуудыг хар: тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, саравчинд ч хадгалдаггүй;гэсэн ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хамаагүй илүү дээр биш гэж үү?” (Матай 6:26). Үнэхээр тийм, тэнгэрийн шувууд Бурханы өөрсдөд нь бэлтгэдэг зүйлд түшиглэн эрх чөлөөтэй амьдардаг, харин хүмүүст бол энэ нь бүр ч үнэн юм. Бурхан бидний төлөө бүх зүйлийг маш арвин их бэлтгэдэг бөгөөд амь минь ямар байх вэ гэдэгт зориулан Бурхан бүх зүйлийг төгс зохицуулсан гэдэгт би итгэсэн юм. Өдөр бүр хэчнээн их мөнгө олох вэ гэдгийг минь Бурхан захирч, урьдчилан тогтоосон бөгөөд би урьдынх шигээ Сатаны хороор амьдрахаа болих ёстой гэдгийг ойлгов. Би ажил, амьдралаа Бурханы гарт атгуулж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүслээ. Ийм ойлголттойгоор зүрх сэтгэл минь хамаагүй илүү тайвшрав.

 Удалгүй нэг компаниас над руу залгаж, багц хувцас захиалахыг хүсэж байгаа бөгөөд энэ тухай хэлэлцэхийн тулд надтай уулзмаар байна гэлээ. Энэ тухай сонсоод би дотроо: “Би урьж, бэлэг сэлт өгч, архиар дайлж байж л харилцагчтай болж чаддаг байсан. Одоо харилцагчид санаачилга гарган, намайг эрж хайж байна. Ийм зүйл болно гэж би хэзээ ч бодоогүй!” гэж бодов. Гэхдээ дараа нь: “Энэ харилцагч уулзах гэж намайг хайсан боловч надтай заавал гэрээ байгуулна гэсэн үг биш! Тэднийг уух юмаар дайлж, бэлэг сэлт өгөх хэрэгтэй юу? Энэ бол том захиалга, тэгэхээр би үүнийг алдах юм бол их мөнгө олох боломжоо алдана!” гэж бодогдлоо. Гэвч дараа нь би энэ тухай дахин бодов: Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд тэд энэхүү захиалгын гэрээг байгуулах эсэхийг Бурхан шийднэ. Би урьдынх шигээ байж, мөнгө олохын тулд хүмүүсийг урин, бэлэг сэлт өгч болохгүй. Би харилцагчидтайгаа хэвийн харилцаатай байхад л болно, харин бусад бүх зүйл болдгоороо болно. Ингэж бодох үед зүрх сэтгэл минь чиглэлтэй мэт болж, хамаагүй илүү тайван санагдлаа.

  Би харилцагчтайгаа уулзсаны дараа компанийнхаа нөхцөл байдлыг тайвнаар танилцуулж, тэдэнтэй маш энгийнээр харилцав. Гэрээ байгуулах болохоор үргэлж маш их бялдууч, зусарч байдаг байсан урьдынх шигээ аашилсангүй. Эцэст нь харилцагч надтай гэрээ байгуулахаар зөвшөөрч, төлбөрийн 30 хувийг урьдчилан төлөхөөр амлав—энэ нь миний хүлээж байснаас хамаагүй илүү байлаа! Энэ салбарт үйлчлүүлэгчдийг гадуур уух юмаар дайлж, бэлэг сэлт өгөлгүйгээр гэрээ байгуулах маш хэцүү байдаг. Би энэ гэрээг байгуулахдаа амжилт олно гэж хэзээ ч бодоогүй бөгөөд энэ үнэхээр Бурханы ерөөл байлаа! Энэ туршлагаас би хүмүүс хэчнээн их мөнгө олж чадахыг Бурхан шийддэг гэдэгт улам их үнэмшсэн бөгөөд мөнгөний төлөө муу ёрын чиг хандлагыг дагаж, харилцагчдад долигонож, Сатанд хорлуулахаа больж, Бурханы үгээр амьдрахаар улам бүр сэтгэл шулуудлаа.


  Урьд нь би өдөржин уушны газар, караоке, бүжгийн клуб гэх зэрэг зугаа цэнгээний газраар орж гаран, нийгмийн уулзалтууд гээд завгүй байдаг байсан юм. Одоо би тэдгээр газрын алинд нь ч очдоггүй. Библид ингэж хэлдэг, “Хэрсүү хүн мууг урьдаас хараад, нуугддаг: харин гэнэн хүн угтан явж, шийтгүүлдэг” (Сургаалт үгс 22:3). Эдгээр газар нь хуял тачаал, сорилт, наймаа, бие махбодын хүсэл зэргээр дүүрэн байдаг бөгөөд Сатан хүмүүсийг уруу татаж, завхруулдаг газрууд юм; би мөнгө олохын тулд муу ёрын чиг хандлагыг дагаж, сорилтод автан, Бурханаас зайлахыг хүсэхээ больсон. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Түүний үгийг уншиж, үнэнийг тунгаахад анхаарлаа хандуулах үедээ би тулгарсан зүйлсдээ үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарсан бөгөөд өөрийн мэдэлгүй санаа зовсноосоо болоод нойргүйдэхээ больж, толгойны өвчин маань хамаагүй намдаж, сэтгэл санаа минь ч дээрдэв. Гэр бүл, найз нөхөд маань бүгд: “Чи одоо өөр хүн шиг харагдаж байна. Ярьж хэлж, биеэ авч явж байгаа чинь өмнө нь байснаасаа илэрхий өөр байна” гэцгээв. Үүнийг сонсоод би Бурханд чин сэтгэлээсээ талархлаа. Ийм маягаар өөрчлөгдсөн минь Бурханы үгээр надад гарсан үр дүн байлаа!

  Дараа нь би эцэг эхдээ сайн мэдээ номлосон бөгөөд хэсэг хугацаанд эрж хайж, судалсныхаа дараа тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрөв. Одоо бид цаг зав гарах бүрд гэр бүлээрээ хамт цуглаанд оролцож, Бурханы үгийн талаарх ойлголт, мэдлэгээ хэлэлцдэг. Аливаа зүйл тохиолдоход бид үргэлж нээлттэй байж, асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Гэр маань инээд хөөртэй, баяртай дуу чимээгээр дүүрч, бид урьд урьдынхаасаа илүү эв найртай, аз жаргалтай болсон билээ.

  Энэ бол миний туршлага. Хэдийгээр шаналал, гунигаар дүүрэн боловч эцэстээ би амар амгалан, баяр баяслыг олж авсан юм. Мөнгөтэй байна гэдэг бодит аз жаргал биш гэдгийг би үнэхээр ойлгох болсон. Бидний зүрх сэтгэл дэх түгшүүр, шаналал, хоосролыг мөнгө шийдвэрлэж чаддаггүй, мөн амар амгалан, баяр баяслыг худалдан авч бүр ч чаддаггүй. Амьдрал дахь хамгийн нандин зүйл бол мөнгө юм уу ямар нэгэн материаллаг зүйл биш юм. Харин ч энэ нь, бид Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрэлхийлэн, бүх зүйл дээр Түүний үгийн дагуу үйлдэж, өдөр тутам тулгардаг нөхцөл байдлыг Бурханы үгэнд түшиглэн туулах, ажилдаа бүх төрлийн бэрхшээлтэй тулгарахдаа Бурханд найдаж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах явдал билээ. Энэ маягаар амьдарснаар л бид чөлөөлөлт, эрх чөлөөг олж авч, тайван, амар амгалан байж чаддаг бөгөөд энэ л жинхэнэ ерөөл юм! Мөнгө олохын тулд өдөржин ийш тийш яардаг хүн байснаа одоо алдар нэр, эд хөрөнгийг тоодоггүй Христэд итгэгч болж чадсандаа зүрх сэтгэл минь Бурханд талархлаар дүүрэн байна, мөн энэ өөрчлөлт нь тэр чигтээ Бурханы үгээс үүдэлтэй байсан гэдгийг би мэднэ. Бурханд талархъя!

7.4.20

Бурханы дээд эрхийг мэдэн, мөнгөний боол байхаа болигтун

                                                                  Каошэнь, Герман

   Намайг бага байхад аав минь надад, “Хүү минь, манай гэр бүл тарчигхан болохоор чи ямар нэг зүйл хүсвэл мөнгө олох ёстой. Мөнгөтэй бол чамд бүх зүйл байх болно!” гэж байнга хэлдэг байлаа. Тэр үеэс хойш би гэр бүлээ сайхан амьдруулахын тулд их мөнгө олдог ажилтай болохыг мөрөөддөг байв.

  Би өсөж том болоод, сургуулиа төгссөний дараа нэгэн зоогийн газарт дагалдангаар ажиллаж, мөн химийн үйлдвэрт агуулахын эрхлэгчээр ажиллах болов. Хэдийгээр ажиллаад ядардаг байсан ч олж байгаа мөнгө минь аажмаар өсөхийг хараад ажил хэчнээн хүнд хэцүү ч бай, энэ бүхэн зохистой гэж боддог байлаа.

  Дараа нь нэг хамаатан маань надад хувцасны компанид ажилд ороход тусалсан бөгөөд захирал нь надад: “Шаргуу ажиллаж л байвал чи удахгүй байр, машин авч чадна” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод ажил хийх хүсэл минь оргилж, бүх бодлоо ажилдаа хандуулав. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа би ганц ч гэрээ байгуулж чадаагүй хэвээр л байлаа. Менежер надад ингэж анхааруулав, “Энэ нийгэмд шаргуу ажиллахад бэлэн байна гэдэг хангалтгүй. Чи хувийн харилцаа үүсгэх ёстой!” Менежерээс ийм утга учиртай үг сонсоод би гүн бодолд автав: Би чинь ичимхий, хувийн харилцаа тогтоохдоо хамгийн муу. Гэхдээ хүмүүстэй харилцдаг аргаа өөрчилж, чиг хандлагыг дагахгүй бол би ямар ч мөнгө олж чадахгүй. Тэгвэл би болон гэр бүлийнхэн маань хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй… Энэ бодолтой би нэг хэсэгтээ тэмцэлдсэн боловч дараа нь их мөнгө олохын тулд бэлэг өгөх, янз бүрийн компанийн менежерүүдтэй хувийн харилцаа тогтоох зэргийг хамтран ажиллагсдаасаа суралцаж эхлэв. Би харилцагчдаа байнга хооллож, ундлахаар гадуур авч явж, тэдэнтэй цуг караоке ордог байв. Нэг удаа харилцагчаа оройн зоогт оруулахаар хотоос гарсан бөгөөд хэтэрхий их архи уусан учраас зочид буудалдаа эргэн ирээд ихээхэн бөөлжиж орхив. Ходоод минь үнэхээр их өвдсөн боловч зүрх сэтгэл минь бүр ч их өвдөж байлаа. Мөнгө олохын тулд өөрийгөө өөрчлөх ёстой болж, нийгмийн бүх төрлийн үйл ажиллагаанд байнга оролцон, бусад хүмүүсийн гутлыг долоон, дүр эсгэж, бүр өдөр бүр архи уун биеэ хордуулсан тухайгаа би бодов. Нийгмийн үйл ажиллагаа бүрийн дараа бие сэтгэлээрээ туйлдсан санагддаг байв. Аа! Ажлын маань хамтрагч нэг удаа, “Бид залуудаа мөнгөний төлөө амиа худалддаг боловч насан өндөр болохоороо амь худалдаж авахын тулд мөнгөө ашигладаг!” хэмээн тохуурхан хэлснийг би саналаа. Эдгээр үгийг бодоход жаахан гунигтай санагдав. Гэвч гэр бүлээ сайхан амьдруулахаар мөнгө олохын тулд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж надад санагдсан билээ!


  Хоёр жилийн дараа би жаахан мөнгө олж, байр, машины аль алиныг худалдаж авч чадсан боловч өдөр ирэх тусам ажлын ачаалал нэмэгдсээр байлаа. Би улам бүр дарамтад орсон бөгөөд сэтгэлд хүрэхгүй ямар нэг зүйл тохиолдох үед биеэ барьж чадалгүй, гэр бүлийнхэндээ уураа гаргадаг байв. Аажмаар гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа минь улам бүр хөрж, гэрт маань инээд хөөр сонсогдохоо байж, зүрх сэтгэл минь улам бүр хоосорч байлаа. Би маш их шаналж, будилсан боловч мөнгө олохоос өөр юу хийж болохыг мэдэхгүй байсан юм. Иймээс энэ маягаараа би мөнгөний төлөө ийш тийш гүйж, завгүй байсаар байв.

  2009 оны 9-р сарын нэгэн өдөр бороо орж байсан бөгөөд эхнэр бид хоёр олон нийтийн тендерийн үйл ажиллагаанд явахаар хотоос гарцгаав. Би хурдны замаар хурдан давхиж явтал гэнэт дугуй гулсаж эхлэв. Зөнгөөрөө тоормосоо гишгэсэн боловч хэтэрхий хурдан явж байсан учраас машины хамар гэнэт өргөгдөн, бид замын хашлага мөргөлөө. Тэгээд тэр дороо бид гүйцэж түрүүлэх эгнээнээс замын хажуу руу савав. Машины хамар нармийж, хажуу тал нь 10 метрийн гүнтэй шуудуунд орсон байлаа. Яг тэр үед би үнхэлцгээ хагартал айж, яахаа мэдэхгүй байсан юм. Эргэж хараад, эхнэрийнхээ нэрийг дуудлаа. Хэд хэдэн удаа дуудсаны эцэст эхнэр маань эцэст нь хариулав. Азаар бид хоёр хоёулаа гэмтэж бэртээгүй бөгөөд ийм аюултай авто ослоос эсэн мэнд гарч чадсан юм!

  Гурав хоногийн дараа би стресстэй, завгүй ажилдаа эргэн ороод байсан боловч хааяа нэг өнөөх ослыг санаж, өөрөөсөө ингэж асуудаг байв: “Би үхчихсэн бол хэчнээн их мөнгө олсон байлаа ч гэсэн ямар хэрэг байх вэ? Одоо надад хэрэгтэй бүхэн маань байна, тэгэхээр би аз жаргалтай байх эрхтэй. Тэгтэл би яагаад огт аз жаргалгүй, харин ч улам бүр шаналж байгаа юм бэ? Мөнгө олохын тулд би өдөржин компанийн менежерүүдийг зусардан өөрийгөө доош нь оруулж, өчүүхэн төдий ч нэр хүндгүй амьдардаг, эдгээр ээдрээтэй хувийн харилцаа намайг маш их түгшүүртэй болгодог. Толгой минь өвдөж, шөнө үргэлж унтаж чаддаггүй. Намайг гэнэт цусны өндөр даралттай болж тун магадгүй, өөртөө санаа тавихын тулд өдөр бүр хятад эм уух ёстой гэж эмч хэлдэг… Энэ нь миний үргэлж хүсдэг байсан аз жаргалтай амьдрал байж чадах уу? Би яах ёстой вэ? Энэ шаналлаас хэн намайг аварч чадах вэ?”

  2010 оны 10-р сард эхнэр бид хоёр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бурханы дараах үгийг би уншлаа: “Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү? … Өөрийнхөө зүрх сэтгэл дэх нууж болшгүй хоосон байдлаа далдлахын тулд чи агшин зуурын таашаалаа ашиглаж чадах уу?” (“Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс). “Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна” (“Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас). Бурханы үг надад маш халуун дулаан мэдрэмж төрүүлэв. Яг л өргөн уудам далайд хаягдсан бяцхан завь эцэст нь аюулгүй зогсоол олсон мэт байлаа. Өнгөрсөн хэдэн жилийг бодохоор, би жаахан мөнгө олж, сайхан материаллаг амьдралаар амьдарч байсан хэдий ч огт аз жаргалтай байгаагүй. Өдөр бүр бүх төрлийн нийгмийн үйл ажиллагаа гээд завгүй байж, бие сэтгэлээрээ туйлдталаа янз бүрийн ээдрээтэй хувийн харилцаагаа хадгалах гэж ийш тийш гүйн, амьдрал минь ямар ч зорилго, чиглэлгүй мэт санагдаж байсан. Бурханд талархъя! Намайг амьдралынхаа хамгийн хүнд үед байхад Бурхан надад өршөөл, энэрэл үзүүлж, Өөрийнхөө өмнө намайг авчирсан. Бурхан үргэлж миний хажууд байж, намайг харж хандан, дагалдаж, Түүн рүү эргэхийг минь хүлээж байсан гэдгийг би Бурханы үгийг уншсанаар ойлгож авсан юм. Бурханы үгэн дотроос би Түүний хайрын халуун дулааныг мэдэрч, амьдрах итгэл найдвар олж харсан билээ. Үүний дараа би завсарлага авах бүрдээ Бурханы өмнө тайван байж, Түүний үгийг уншдаг байв.

  Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг уншив: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “их дээд сургууль”-д сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон” (“Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас). “Хүмүүсийн шүтдэг мэдлэг, байр суурь, алдар нэр, мөнгө, эд хөрөнгө, эрх мэдэл гэх зүйлсийн дотроос алинд нь Бурхан дуртай вэ? Аль нь эерэг зүйл вэ? Аль нь үнэнтэй нийцдэг вэ? Аль нь ч биш! Гэхдээ эдгээр зүйл хүн бүрд байдаг ба хүн бүрд таалагддаг. Хүн хоорондын харилцаанаас, мөн бусдад хандах хандлагаас нь хүмүүс байр суурь, эрх мэдэл, мөнгө, эд хөрөнгөд асар их ач холбогдол өгдгийг харж болно” (“Хүний доторх итгэлгүй байдлын элементүүд болон Бурханаас урвадаг уг чанар”). Би ийм шаналалд амьдарч байсан нь бүхэлдээ Сатаны завхруулалтаас үүдэлтэй, мөн Сатан намайг хордуулснаас болсон гэдгийг Бурханы үгээс ойлгосон юм. Бага байхаас минь манай гэр бүл надад нөлөөлж, намайг хүмүүжүүлж байсан бөгөөд, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” “Мөнгө нэгдүгээрт” “Чи мөнгөтэй байвал л аз жаргалтай байж чадна” гэх зэрэг сатанлаг амьдралын аксиомыг би авч, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн байсан юм. Би мөнгийг асар их өмгөөлж, мөнгөтэй л бол аз жаргалтай байж чадна гэдэгт итгэн, нэг л өдөр баян хүн болно гэж найддаг байлаа. Иймээс нийгэмд хөл тавьсны дараа зүрх сэтгэл минь мөнгөөр дүүрч, мөнгө л олж чадаж байвал юуг ч туулахад бэлэн болж, бүр муу ёрын хандлагыг даган, нэр хүндээ орхиж, харилцагчдад долигонохоос буцахгүй болсон юм. Би хувийн харилцаагаа хадгалахын тулд хүмүүсийг зугаацуулж, бэлэг сэлт өгөх зэрэг арга ашигласан бөгөөд тэднийг хооллож, ундлан гадуур явж, тэсэхээ больтлоо архи уух ёстой болсон. Зугаа цэнгээний янз бүрийн газраар нааш цааш холхиж, бүр гэр бүлтэйгээ өнгөрөөх ямар ч цаг завгүй болсон. Харин ч би маш их дарамтан дор байсан учраас гэр бүлдээ уураа гаргаж, гэр бүлтэйгээ харилцах харилцаа маань хөндийрөхөд хүрсэн. Гэсэн хэдий ч би харилцагчидтай харилцах харилцаагаа зохис ёсоор хадгалсангүй хэмээн үргэлж санаа зовдог байсан тул үүнээсээ болж нойр алдан, бүх төрлийн өвчин эмгэгтэй болж, бүр олон нийтийн тендерийн үйл ажиллагаанд оролцох гэж маш их яарч яваад авто осолд орж, бараг амиа алдахдаа тулсан билээ. Би эд хөрөнгийг сохроор өмгөөлөн, хөөцөлдөж байсан бөгөөд эцэж туйлдан биеэ сүйтгэж, мөнгөний төлөө бүх нэр хүндээ алдсан юм. Би мөнгөний боол болсон атлаа үүнийхээ хариуд ердөө л туйлдсан бие, маш их шаналсан зүрх сэтгэл л олж авна гэж хэзээ ч бодоогүй явсан! Миний үргэлж зууралддаг байсан сатанлаг амьдралын аксиомууд нь буруу, ёрын муу байсан бөгөөд тэдгээр нь намайг улам аминч, зальхай болгохоос өөр нэмэргүй гэдгийг би тэр үед л тодорхой харсан юм. Би Сатаны нүүр царайтайгаар амьдарч байсан бөгөөд Бурхан үүнийг үзэн ядаж, жигшиж байсан билээ.

4.4.20

Шүүлт бол гэрэл

   Энэ удаад Бурханы шүүлт, цээрлүүлэлтийг биеэрээ туулан мэдэрснийхээ дараа нэр алдар, байр сууринд анхаардаг хандлагынхаа талаар би зарим нэгэн мэдлэгтэй болж махан биеэ хаях, Бурханд итгэх, Түүний шаардлагын дагуу үүрэг хариуцлагаа биелүүлэх хүсэлтэй байлаа. Хэдий тийм боловч би Сатаны хоронд хэтэрхий гүнзгий хордсон байв. Сүнсний маань гүн Сатаны нөлөөгөөр хянагдсаар байсан. Намайг Сатаны хор нөлөөнөөс илүү сайн хамгаалахын тулд Бурхан надад авралын гараа дахин нэг удаа сунгасан юм. Нэг өдөр, чуулганы нэг эгчийн нөхцөл байдал сайнгүй байгаа тухай надад мэдээлсэн, тэгээд би хамтарч ажиллаж байсан эгчтэйгээ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдсөн. Миний хамтарч ажиллаж байсан эгчийн бие сайнгүй байсан учраас, хэлэлцсэнийхээ дараа би асуудлыг шийдэхээр ганцаараа явсан. Би тэр эгчтэй уулзах гэж тэр оройдоо хайж олсон бөгөөд асуудал маш хурдан шийдвэрлэгдсэн. Би нэлээн их хичээл зүтгэл гаргасан учраас дээд түвшний удирдагч намайг гарцаагүй магтана гэж бодон миний сэтгэл тэр үед баяр жаргалаар бялхан байлаа. Гэсэн хэдий ч, намайг сайн мэдээ хүлээн байхад тэр эгчийн байдлыг ойлгохыг хүссэн захидал дээд түвшний удирдагчаас ирсэн. Би үүнийг надад ирсэн магтаал гэж бодон аз жаргалтайгаар нээн уншив. Харин, асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг миний хамтран ажиллаж байсан эгчээс асуусан тэр захидлын агуулгыг би хараад нэн даруй эгдүүцэн уурласан: Асуудлыг шийдсэн хүн нь би. Яагаад энэ талаар над руу бичиж асуудаггүй юм бэ? Би удирдагчийн зүрх сэтгэлд байр суурь эзэлдэггүй, намайг дорд үздэг юм байна. Би ердөө л нэг зарлага охин юм байна. Би үүргээ хэчнээн сайн гүйцэтгэсэн ч ялгаагүй нэр нь надад ирэхгүй, учир нь хэн ч анхаарал тавьдаггүй. Энэ тухай би хэдийчинээ их бодно төдийчинээ ихээр буруутай мэт санагдаж сэтгэлээр унасан. Би бүхий л нэр нүүрээ алдсан мэт санагдсан. Энэ үед миний хамтран ажилладаг эгч нэг захидал барьчихсан, надтай ярих гэж байлаа. Би сэтгэл доторх мэдрэмжээ хязгаарлаж чадалгүй түүн рүү хашгичсан: “Дээд түвшний удирдагч энэ асуудлыг хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй байна. Та нар энэ тухай тодорхой сайн мэдэхгүй байгаа юм уу? Би үүн дээр бүх насаараа завгүй ажилласан, гэвч нэг ч хүн энэ талаар сайн үг хэлсэнгүй, тэгээд эцэст нь та л бүх нэрийг авч байна. Хүн бүрийн нүдэнд, би зүгээр л нэг ойр зуурын ажил хийдэг, тусламж санал болгодог хүн байдаг. Би хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч ялгаагүй хэн ч үнэлж үздэггүй.” Ингэж хэлээд би үнэхээр их цөхөрснөөсөө болоод нулимсаа сад тавив. Тэр мөчид Бурханы үг чихэнд маань цуурайтсан: “3. Хэрвээ чи маш их зүтгэл гаргасан ч Би чамд хүйтэн хандсан хэвээр байвал, олонд алдаршихгүйгээр Миний төлөө цаашид ажилласаар байж чадах уу? 4. Хэрвээ чи Надад зарим зүйлээ зориулсан ч Би чиний ялихгүй хүсэлтийг ч биелүүлээгүй бол сэтгэлээр унаж, Надад итгэл алдарч эсвэл урам хугарч Намайг чанга дуугаар харааж загнах уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас). Бурханы буруушаасан үгс намайг алгуурхнаар тайтгаруулж, оюун санаа маань ч бас нэлээн цэвэрлэгдсэн. Дөнгөж сая болсон энэ үзэгдэл миний оюун санаанд кино адил дахин дахин тоглож байв. Бурханы илчлэлт, миний уг чанар хэтэрхий аймшигтай, аюултай болохыг, Бурханд итгэсэн миний итгэл, миний үүрэг хариуцлагын гүйцэтгэл Бурханы сэтгэлийг хангалуун байлгах эсвэл Түүний дэмжлэгийг авахад бус харин бусад хүмүүсээс магтаал сайшаал хүртэхийн тулд байсныг надад харуулсан. Миний хүсэл хангагдахгүй болмогц би эгдүүцлээр дүүрч, араатанлаг уг чанар маань оргилон гарч тэр ч байтугай, Бурханыг хуурах нь хийхэд маш амархан зүйл болдог. Энэ үед би хэтэрхий хол явчихаад байснаа, хүний үнэргүй гэдгээ олж харсан. Миний мэдэрсэн шаналал сэтгэл өвдөм байв. Би гэмээ гэмшиж, Бурханд хандан залбирсан: “Өө Бурхан минь, би өөрийгөө өөрчлөгдсөн, нэр алдар, байр суурь хөөцөлдөхөө больсон, эгчтэй эвтэй найртай байж чадна гэж бодсон. Гэвч Таны өнөөдрийн илчлэлтээр би, надад хүмүүсийн дунд байр суурь байхгүй гэж байнга мэдрэн, хичээл зүтгэлийг маань хүмүүс магтан сайшаахгүй байна гэж шаналан өөрийнхөө сатанлаг жигшүүрт байдлаа дахин нэг удаа ил болгосон. Өө Бурхан минь, Сатан намайг хэтэрхий гүнзгий хордуулжээ. Байр суурь, нэр хүнд, бардамнал бүгд, миний дөнгө тушаа болсон. Сатаны нөлөөнөөс дахин гарахад маань намайг Та удирдахын төлөө би залбиран гуйж байна.” Дараа нь, би Бурханы үгсээс олж харсан: “Та нар бүгд үй олон хүмүүсээс хамгийн өндөрт дээшилсэн; та нар үй олон хүмүүсийн өвөг дээдэс байхаар дээшилсэн. Та нар туйлын дур зоргоороо бөгөөд амар тайван газар эрж хайж байгаа бүх өтнүүдийн дунд та нар галзууран гүйж, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролдож байгаа. Та нар зүрх сэтгэлдээ хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийнхээс даван гардаг. Та нар өтөг баасны ёроолд амьдарч, дээрээсээ эхлээд доошоо хүртэлх өтнүүдийг үймүүлдэг болохоор тэд амар тайван байж чаддаггүй, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байр сууриа мэддэггүй ч өтөг баасан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тэр тэмцэлдээнээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нарт Намайг хүндлэх зүрх сэтгэл үнэхээр байсан бол та нар Миний нүднээс далдуур хэрхэн бие биетэйгээ тэмцэлдэж чадах юм бэ? Чиний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт биш гэж үү? Чи далавчаа ургуулан тэнгэр дэх тагтаа болж чадах уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсах болно”-оос). Бурханы шүүлтийн үг бүр миний зүрх рүү хурц сэлэм мэт хатган сүнсийг маань сэрээж, үүргээ биелүүлэхдээ би Бурханыг өргөмжлөх, Түүнд гэрчлэл хийхийн тулд бус байнга бусдын анхаарлыг татахыг хүсдэг, өөртөө гэрчлэл хийж хүмүүсийн дунд өндөр байр суурьтай байхыг мөрөөдөж, хүмүүсээр шагшигдан магтуулж хүндлүүлэхийг зорьдог байсныг маань надад ухааруулсан. Миний сэтгэлд Бурханаас эмээх айдас байсан уу? Миний хөөцөлдөж байсан зүйл Бурханыг хууран мэхэлсэн тэргүүн тэнгэр элчийнхтэй адил байгаагүй гэж үү? Би бол Сатанаар гүнзгий ялзруулагдсан, бүтээгдсэн бүтээл. Бурханы өмнө бол би хог шороо, өт хорхой. Би бүх цаг үед сэтгэл зүрхэндээ Бурханаас айх айдсыг тээж Бурханыг бишрэн хүндэлж, үүргээ биелүүлж байх ёстой, харин би шударга ажилд оролцоогүй, үүргээ биелүүлэхдээ байнга бусдын анхаарлыг татах, өөртөө гэрчлэл хийх зорилгоор ашиглахыг хүсдэг байсан. Бурхан хэрхэн үүнийг үзэн ядахгүй, жигшин зэвүүцэхгүй байж чадах вэ? Бурхан бол үнэхээр ариун, бас гайхамшигтай, эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн боловч хүмүүсээр хүндлүүлж, гайхагдан шагшигдах гэж Өөрийн язгуур чанараа хэзээ ч илчлэлгүйгээр даруу төлөв, нууцлаг үлддэг. Тэрээр хэзээ ч Өөрийгөө зөвтгөлгүйгээр, нэр төр нэхэмжлэлгүйгээр, хүнээс ямар нэгэн зүйлийг хүсэлгүйгээр хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрийн бүх зүйлээ өгөхөөр чимээгүй үргэлжлүүлдэг. Бурханы даруу төлөв байдал, эрхэм дээд байдал, амь биеэ хайрладаггүй чанар зэрэг нь намайг өөрийн бардам ихэмсэг байдлаа, дорд, амин хувиа хичээсэн зангаа олж харахад хүргэж, Сатанаар хэтэрхий гүнзгий ялзруулагдсан бас Бурханы шүүлт, гэсгээлт, сорилт, цэвэршүүлэлтийн аврал надад маш их хэрэгтэй байгааг мэдрүүлсэн. Тиймд би Бурханы өмнө хөсөр унаж: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Таны гэсгээлт, шүүлтээр дамжуулан би өөрийн дуулгаваргүй байдлаа, мөн Таны эрхэм дээд чанар, гайхамшигтай байдлыг илүү тодорхой харж байна. Одооноос эхлээд би үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ Танаас эмээх зүрх сэтгэлтэй зүй ёсны хүмүүн адил биеэ авч явахыг л хүсэх бөгөөд Таны үгэнд суурилан өөрийн сатанлаг зан чанараа хаях болно.”

2.4.20

Шүүлт бол гэрэл

                                                          Зао Шиа   Шангдон Муж

   Миний нэрийг Зао Шиа гэдэг. Би жирийн нэг гэр бүлд төрсөн. “Хүн явсан газар бүртээ нэрээ үлдээдэг, шувуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн нэрээ, тогос өдөө”, “Мод мөчрийнхөө төлөө, хүн нэр нүүрнийхээ төлөө амьдардаг” хэмээх онч мэргэн үгс, нэр төр болон нүүр царай надад ялангуяа чухал болсон. Миний хийсэн бүх зүйл, хүмүүсээс магтаал, сайшаал, талархал хүртэхийн тулд л байсан. Гэрлэснийхээ дараа би өөртөө: би бусад хүмүүсээс илүү чинээлэг амьдарна; би настай хүмүүст хэрхэн ханддаг тухай эсвэл миний биеэ авч явах байдал, зан авирын талаар сөрөг зүйлс хэлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй; хүүхдүүдээ алдартай их сургуульд заавал явуулна, тэдний ирээдүй сайн байна, улмаар би нүүр царайдаа өнгө нэмнэ гэсэн зорилго тодорхойлсон. Тийм учраас, би хадмуудтайгаа хэзээ ч маргалддаггүй байсан. Заримдаа тэд надад хатуу үг хэлэхэд би тэдэнд хариу хандлага үзүүлэхийн оронд нуугдаад уйлтлаа цөхрөн шаналдаг байлаа. Бусад хүмүүс Хятадын шинэ жил болон бусад баяраар эцэг эхдээ хувцас худалдан авч байгааг харвал би нэн даруй хадам ээждээ хувцас худалдаж авахаар явдаг бөгөөд энэ нь хамгийн сайн чанартай байх ёстой. Хамаатан садан айлчилж ирэхэд нь би хоол хүнс худалдан авах, хоол хийхэд нь тусалдаг. Энэ нь бага зэрэг хэцүү, ядаргаатай байх үед ч гэсэн би бүрэн дүүрэн хүсэлтэй хэвээр л байдаг байлаа. Би бусдаас дутах вий гэж эмээсэндээ охиноо төрүүлээд сар болоод л шууд ажил руугаа буцаад явсан. Үр дүнд нь охин маань тэжээлийн дутагдалтай, хөхний сүүгээрээ хооллож чадахгүй болохоороо яс, арьс болсон. 100 тэжээлийн тариа хийсний дараа л түүний нөхцөл байдал сайжирсан бол би үхтэлээ ядарч өдөр болгон нуруу өвддөг байв. Хэдийгээр хэцүү, ядаргаатай байсан ч би бэрхшээлийг тэвчиж, сайн нэр олохын тулд цуцалтгүй ажилласан. Хэдхэн жилийн дотор би тосгондоо алдартай бэр болж манай гэр бүл хөрөнгөжсөн бөгөөд эргэн тойрны хүмүүсийн атаархлыг төрүүлсэн. Үр дүнд нь манай хадмууд, хөршүүд, хамаатан садан, найзууд бүгд намайг гэх магтаалаар дүүрсэн. Орчин тойрныхоо хүмүүсийн магтаал сайшаалтай тулгараад миний бардамнал маш ихээр хангалуун байдаг байв. Сүүлийн хэдэн жилүүдийн зовлон шаналал маань талаар өнгөрөөгүй гэж би мэдрэн дотроо өөртөө сайрхан бардамнаж байлаа. Хэдий тийм боловч хадам ах маань гэрлэсний дараа миний амгалан амьдрал тасалдсан. Түүний эхнэр намайг хадам ээжийн хөрөнгөнд шунаснаас үүдсэн сэдэл хөшүүрэг бүхий гэж хэлэн надтай байнга ёжилж ярьдаг байсан. Тэр, манай хадам ээжийг өрөөсгөл хандлага барьдаг, тэдэнд өгдгөөсөө илүү ихийг бидэнд өгдөг гэж байнга хэлдэг, тэгээд үр дүнд нь бид байнга маргалддаг байлаа. Би маш их цөхөрч буруугүй гэдгээ хамгаалахын тулд олон нийтийн өмнө түүнтэй маргахыг хүссэн, гэхдээ энэ нь хүмүүсийн сэтгэлд миний бүтээн байгуулсан сайн дүр төрхийг маань сүйтгэж болно. Тийм учраас би өөрийгөө хүчлэн хорьж, цаашид тэвчиж чадахгүй болох үедээ ганцаараа сайн уйлж авна. Дараа нь, гэр бүлийн миний талд шилжсэн газрыг эзэмших аз хадам эгчид тохиож, энэ нь намайг уур хилэнгээсээ болж чичрэн дагжиж хэдэн өдрөөр юм идэж уухгүй байхад хүргэсэн.Тэр ч байтугай би түүнтэй дайтахыг хүсэж байлаа. Гэвч энэ нь намайг нэр нүүрээ алдахад хүргэнэ, миний нэр хүндийг сүйтгэнэ, эргэн тойрныхон маань намайг дорд үзнэ гэж бодоод би бүгдийг нь хав дарсан, харин сэтгэл дотроо тарчлан үнэхээр их дарлуулж байгаа мэт санагдсан. Амьдрах үнэхээр зовлонтой, ядаргаатай мэт санагдан ийм амьдралын төгсгөл хэзээ ирэхийг мэдэхгүйгээр би бүхий л өдөржин шаналж байв.