6.2.19

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)”долоодугаар хэсэг



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” долоодугаар хэсэг

“Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм” гэх агуулгуудыг багтаана.
Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт


4.2.19

Магтан дууны найрал “Хүн төрөлтөй анхны ариун байдлаа эргүүлэн олж авлаа” 13-р бүлэг | Тайзны жүжиг




Магтан дууны найрал “Хүн төрөлтөй анхны ариун байдлаа эргүүлэн олж авлаа” 13-р бүлэг | Тайзны жүжиг
Бүх хүмүүс Бурханы гэрэлд амьдардаг I Баяр хөөртэй энэ мөчид Бурханы ариун агаад зөвт байдал орчлон ертөнцийг бүрхэж, бүх хүн төрөлхтний дунд магтагдлаа. Тэнгэрийн хотууд инээж, газрын хаант улсууд бүжиглэж байна. Хөөрөн баясахгүй хэн байх вэ? Нулимс унагахгүй хэн байх вэ? Хүмүүс маргахгүй, гар зөрүүлэхгүй; Бурханы нэрийг шившиглэхгүй. Тэд Бурханы гэрэлд амьдарч, хоорондоо амар тайван байна. II Газар нь тэнгэрт харьяалагдаж, тэнгэр газартай нэгдэнэ. Хүн бол тэнгэр газрыг холбох хэлхээс юм. Хүний ариун байдлын ачаар, түүний шинэчлэлтийн ачаар, тэнгэр газраас нуугдахаа больж, газар тэнгэр лүү дахин зүгээр ширтэхгүй. Хүмүүс маргахгүй, гар зөрүүлэхгүй; Бурханы нэрийг шившиглэхгүй. Тэд Бурханы гэрэлд амьдарч, хоорондоо амар тайван байна. Хүмүүс маргахгүй, гар зөрүүлэхгүй; Бурханы нэрийг шившиглэхгүй. Тэд Бурханы гэрэлд амьдарч, хоорондоо амар тайван байна. III Тэнгэр цэлмэн, манан арилж, нар хаа сайгүй гийгүүлнэ. Тэнгэр цэлмэн, манан арилж, нар хаа сайгүй гийгүүлнэ. Тэнгэр цэлмэн, манан арилж, нар хаа сайгүй гийгүүлнэ. Тэнгэр цэлмэн, манан арилж, нар хаа сайгүй гийгүүлнэ. Хүн төрөлхтний царайг инээмсэглэл бүрхэж, Зүрх сэтгэлийнх нь гүнд жаргал төгсөхгүй үргэлжилнэ. Хүмүүс маргахгүй, гар зөрүүлэхгүй; Бурханы нэрийг шившиглэхгүй. Тэд Бурханы гэрэлд амьдарч, хоорондоо амар тайван байна. Хүмүүс маргахгүй, гар зөрүүлэхгүй; Бурханы нэрийг шившиглэхгүй. Тэд Бурханы гэрэлд амьдарч, хоорондоо амар тайван байна. Хоорондоо амар тайван байна, Хоорондоо амар тайван байна. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

3.2.19

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библиэс холдсон ч гэсэн бид амийг олж авч чадах уу?


Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библиэс холдсон ч гэсэн бид амийг олж авч чадах уу?
Хэрвээ Библиэс холдвол тэднийг итгэгч гэж нэрлэж болохгүй ба зөвхөн Библийг баримталснаар л тэд амийг олж авч, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж пастор болон ахлагч нар хүмүүст дандаа сургадаг. Тэгвэл хэрвээ бид Библиэс холдвол үнэхээр амийг олж авч чадахгүй юу? Библи бидэнд амь өгдөг үү, эсвэл Бурхан бидэнд амь өгдөг үү? Эзэн Есүс ийнхүү хэлжээ, “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5: 39-40). Төгс Хүчит Бурхан, “Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэж хэлдэг. Тиймээс амийн эх сурвалж Библид биш, Христэд байдаг. Зөвхөн Христ л амийн эх сурвалж бөгөөд Тэр бол Библийн Эзэн билээ. Библийн талаар шинэхэн ойлголт олж авахад энэ видео танд туслах болно!

2.2.19

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч


Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч Бурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ, Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ. Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч, Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм. Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө, Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ. Энэ нь Түүний хэн болох тухай үнэн, Түүний ялгамж чанар цор ганц билээ. Хүний болон сүнслэг ертөнц дэх бүтээлээс хэн ч Бурхан мэт жүжиглэж, ямар ч арга саам, шалтаг шалтгаанаар  Түүний оронд Түүний байр сууринд зогсож үл чадна. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) Бурхан бүтээлүүдийн дундуур алхаж, аж төрнө. Тэр мөн бүгдийн дээгүүр, өндөрт дүүлнэ. Тэр Өөрийгөө даруутган, хүний дүрийг авч, Махан бие ба цус бүхий хүн болж чадна. Тэр хүмүүстэй нүүр тулан уулзаж,  тэдний уй гуниг ба баярыг хуваалцана. Үүнээс гадна Тэр бүгдийн дээр оршиж,  Бүх зүйлсийн хувь заяа, явах замыг нь шийдвэрлэнэ. Түүнээс гадна, Тэр хүн төрөлхтний хувь заяа, явах замыг чиглүүлнэ. Тийм Бурханыг амьтай бүхэн нь шүтэн мөргөж, таньж мэдэх зохистой билээ. Чи хүн төрөлхтний аль хэсэгт багтах, эсвэл Ямар хүн байхаас чинь үл хамааран Бурханд итгэж, Бурханаас эмээн дагаж, Бурханы ноёрхол ба хувь заяаны чинь талаарх шийдвэрийг хүлээн авагтун. Ямар ч хүн бөгөөд амь бүхий нэгэнд Энэ нь цорын ганц, хийх ёстой сонголт чинь юм. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

1.2.19

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг(Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”