30.1.20

“Зүрх шархлуулсан дурсамж” киноны клип: Тэнгэрийн хаанчлалд орох шалгуур юу вэ? (Монгол хэлээр)


Ямар хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах тухайд Эзэн Есүсийн хэлсэн, “харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). Тэгвэл яг ямар хүн тэнгэр дэх Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг вэ? Паулын жишээг дагаж, Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа хүмүүс бол тэнгэр дэх Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж байгаа хүмүүс гэж олон хүн итгэдэг. Гэтэл зарим нь Бурханыг бүх зүрх сэтгэл, оюун бодлоороо хайрлан, нүгэл үйлдэхээ больж, ариусгалтанд хүрсэн хүмүүс л тэнгэр дэх Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг хүмүүс юм гэж итгэдэг. Энэ хоёр үзэл бодлын аль нь зөв, аль нь буруу вэ? Тэгвэл ширүүн маргаанд оролцож буй хоёр талыг үзнэ үү!

Санал болгож буй видеонууд:

Библийн кино “Өөрчлөлтийн агшин” киноны клип: Ухаалаг охид яаж өргөгдөх вэ? (Монгол хэлээр)


26.1.20

Хошин бэсрэг тоглолт“Антихрист илчлэгдсэн нь” Та эцсийн өдрүүдийн антихристийг ялган таньж чадах үү?


Лай Энь нь, үүлэн дээр бууж ирж байгаа Эзэн л биш бол бүгд хуурамч Христ, мөн Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж номлож байгаа ямар ч үг бол худал хуурмаг гэж итгэдэг, гэр чуулганы пастор юм. Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эдгээр сургаалыг олон хүн судалж, хүлээн зөвшөөрсөн гэж зээ хүү Ли Чэнгуан нь түүний чуулганыханд гэрчилж байгаа тухай олж мэдээд Лай Энь уурлаж бухимдан, чуулганаа битүүмжлэхийг нэг ажилчиндаа даруйхан даалгав. Гэвч яг тэр мөчид, Ли Чэнгуан охин Шиньминд нь номлохоор очсон гэдгийг тэрээр олж дуулсан бөгөөд үнэн замыг судлахад нь охиндоо саад хориг хийхээр оролдож, улмаар ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ. Эцсийн үр дүн нь ямар байх бол? Энэ талаар олж мэдэхийг хүсвэл "Антихрист илчлэгдсэн нь" хэмээх хошин бэсрэг тоглолтыг хүлээн авч үзээрэй.

Санал болгож буй видеонууд:

“Чи үнэхээр гэмшсэн үү? ” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)



23.1.20

Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Үнэнч хүн байх нь үнэхээр аз жаргалтай

          

Ван Шинью нөхөртэйгөө хамт хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд эхэндээ шулуун шударга, мөс чанартайгаар дэлгүүрээ ажиллуулах гэж хичээсэн ч төдий л их мөнгө ололгүй, аж амьдрал нь маш хэцүү байлаа. Харин бизнес хийхдээ худал хэлж, хуурч мэхлэхэд түшиглэдэг бизнес эрхлэгчид байр, машин авч, хангалуун амьдралаар амьдарч байгааг хараад, тэд ард хоцрохгүй гэж шийдэв. Тэр хоёр бусдыг дуурайн нийгмийн чиг хандлагыг дагаж, худал хуурмаг, заль мэхээр бизнес хийж эхэллээ. Хэдэн жилийн дараа тэд бага зэрэг мөнгө олсон ч, мөс чанар нь үргэлж түгшиж, зүрх сэтгэлд нь хоосон санагдаж байв. Дараа нь тэр хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг уншин, улмаар Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүсийг жигшдэг болохыг олж мэдэн, үнэнч хүмүүс Бурханы ерөөлийг хүлээн авдаг болохыг ойлгожээ. Гэсэн хэдий ч тэд бас ертөнц дэх ёрын муу, хар бараан байдлыг хараад, шулуун шударгаар бизнес хийгээд мөнгө олж чадахгүй байх вий, тэр ч бүү хэл мөнгөө алдах вий гэж санаа зовсон боловч худал хуурмаг, заль мэх ашиглан үйлчлүүлэгчдээ хуурсан хэвээр байвал ингэснийх нь төлөө Бурхан тэднийг жигшинэ гэдгийг мэдэж байв... Хэд хэдэн удаагийн бэрхшээл, бүтэлгүйтлийн дараа тэр хоёр эцэст нь Бурханы үгийн дагуу үнэнч хүмүүс байхаар шийдэж, Бурханы ерөөлийг хүлээн аваад гайхширна. Тэдний бизнес дэгжин дээшлээд зогсохгүй, тэд ч үнэнч хүмүүс байхын амар амгалан, аюулгүй байдлыг эдлэх болжээ.


Санал болгож буй видеонууд:




20.1.20

Сүнсээр болон үнэнээр Бурханд шүтэн мөргө | А каппелла – “Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн”


Нэг л өдөр чи,
Бүтээгч цаашид
нууцлаг зүйл биш болсныг мэдрэх ба
Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаж байгаагүй,
Бүтээгч
хэзээ ч Өөрийн нүүрийг чамаас нуугаагүй,
Бүтээгч чамаас огтхон ч хол байгаагүй,
Бүтээгч цаашид чиний зөвхөн бодолдоо байнга хүсэн хүлээдэг ч 
мэдрэмжээрээ хүрч чаддаггүй байсан Нэгэн биш,
Тэр үнэхээр бодитоор чиний баруун зүүн талд хамгаалан зогсож,
чиний амийг хангаж, хувь заяаг хянадаг гэдгийг мэдрэх болно.
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаг биш 
мөн Тэр Өөрийгөө үүлэн дунд өндөрт нуугаагүй.
Тэр чиний яг хажууд байж, бүх зүйлийг чинь зааж чиглүүлсэн,
Тэр бол чамд байгаа бүх зүйл бөгөөд 
Тэр бол чамд байгаа цорын ганц зүйл юм.
Тийм Бурхан,
зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж,
Түүнээс зүүгдэж, Түүнийг чанга тэвэрч, Түүнийг гайхан биширч,
Түүнийг алдахаас айж,
Түүнээс цаашид татгалзахгүй байж, Түүнд цаашид дуулгаваргүй байхгүй байх,
эсвэл Түүнээс цаашид бултахгүй 
Түүнийг хол байлгахгүй байх боломжийг чамд олгодог.
Чиний хүсдэг бүхэн чинь Түүнд анхаарал тавьж, Түүнд дуулгавартай байж,
Түүний чамд өгсөн бүхний ачийг хариулж, Түүний ноёрхолд буулт хийх юм.
Чи цаашид Түүгээр удирдуулж,
хангагдаж, хянуулж, хамгаалагдахаас татгалзахгүй,
мөн Түүний чамд тушаасан, зааварчилсан зүйлээс цаашид татгалзахгүй.  
цаашид татгалзахгүй.  
Чиний хүсдэг бүхэн чинь  
Түүнийг л дагаж, Түүний баруун зүүн талд Түүний хажууд алхах бөгөөд
чиний хүсдэг бүхэн чинь Түүнийг өөрийн цорын ганц Эзэн,  
өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн зөвшөөрөх билээ.
Чи цаашид
Чи цаашид
Чи цаашид
Чи цаашид
Түүгээр удирдуулж, хангагдаж, хянуулж, хамгаалагдахаас татгалзахгүй,
мөн Түүний чамд тушаасан, зааварчилсан зүйлээс 
цаашид татгалзахгүй.  
цаашид татгалзахгүй.  
цаашид татгалзахгүй.  
цаашид татгалзахгүй.  
Чиний хүсдэг бүхэн чинь 
Түүнийг л дагаж, Түүний баруун зүүн талд Түүний хажууд алхах бөгөөд
чиний хүсдэг бүхэн чинь Түүнийг өөрийн цорын ганц Эзэн,  
өөрийн цорын ганц Эзэн, 
өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн зөвшөөрөх билээ.
Чиний хүсдэг бүхэн чинь 
Түүнийг л дагаж, Түүний баруун зүүн талд Түүний хажууд алхах бөгөөд
өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн зөвшөөрөх билээ.
хүлээн зөвшөөрөх билээ.
                          
“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс


Санал болгож буй видеонууд:

17.1.20

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)


Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ. Тэгээд шаналж, будилж явахдаа ангийн найз Линь Жишиньтэй уулзав. Найз нь Бурханд итгэдэг учраас олон зүйлийг ойлгож авсан гэдгийг Дин Руйлинь ярианаас нь олж харлаа. Линь Жишинь Бурханы дэргэд сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч, тайван, амгалан байдалд амьдарч байсан тул Дин Руйлинь ч бас Бурханд итгэмээр санагдав. Удалгүй, бүр их мөнгө олохын тулд Дин Руйлинь нөхөртэйгөө хамт зоогийн газрыг худалдан авсан боловч урт удаан хугацаанд ядарснаасаа болж хүнд өвчин тусаж, улмаар саажих эрсдэлд оржээ. Тэгээд өвдөж шаналснаасаа үүдэн амьдралын талаар эргэцүүлж эхлэв. Хүмүүс юуны төлөө амьдрах ёстой юм бэ? Эд баялаг, нэр алдрын төлөө амьдралаа золиослох нь үнэ цэнтэй юу? Хоосрол, шаналлаас ангижрахад мөнгө хүмүүст тусалж чадах уу? Мөнгө хүмүүсийг үхлээс аварч чадах уу? Дин Руйлинь Бурханы үгийн талаарх эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан амьдралын тухай эдгээр асуултын хариуг тодорхой ойлгож чадах бөгөөд амьдралд эрэлхийлэх хамгийн чухал зүйлийн тухай олж мэдэж, эцэст нь сүнсний чөлөөлөлтийг оллоо. Бурханы үгийн удирдамжаар дамжуулан Дин Руйлинь амьдралын аз жаргалыг эцэст нь олжээ ... 

Санал болгож буй видеонууд:



14.1.20

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Эзэн хаалга тогшиж байна” Та эргэн ирсэн Есүсийг угтаж авсан уу


Эзэний ирэхийг угтах тухайд, хуурамч Христүүдэд мэхлүүлэхээс айхдаа хаалгаа хаагаад ганцаараа хүлээдэг зарим хүн шашны ертөнцөд бий. Тэд хахах вий гэж эмээсээр гэдсээ өлсгөдөг бөгөөд “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24: 23-24). гэсэн үгтэй салахгүй зууралддаг. Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг номлож буй эсвэл Эзэн эргэж ирснийг гэрчлэх хэнийг ч бай хуурамч гэж тэд боддог бөгөөд тийм хүмүүсийг сонсох, харах эсвэл харилцахаас эрс татгалздаг боловч Эзэний ирэхийг хэрхэн угтах талаар хайхрахгүй өнгөрдөг.

Энэхүү бэсрэг хошин тоглолтын гол дүр нь тэдний нэг юм... Хэрвээ бид Бичвэрүүдийг буруу тайлбарлаж, Эзэний үгийг ташаа ойлгох мөн алдаатай ойлголтыг гөжүүдлэн дагаж мөрдөх юм бол өргөгдөх боломжоо гарцаагүй алдаж, Эзэнд хаягдах болно гэдгийг энэ бэсрэг хошин тоглолт бидэнд анхааруулж байна. Эзэний эргэн ирэхийг хэрхэн угтах өөрөөр хэлбэл Бурханы дуу хоолойг эрэлхийлэх, судлах, сонсоход анхаарч, хахаж цацахаас айсандаа гэдсээ өлсгөхгүй байх тухай Христэд итгэгчид бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.


Санал болгож буй видеонууд:

11.1.20

Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа



Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.


Санал болгож буй видеонууд:




8.1.20

“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ?


Христэд итгэгч Жан И Эзэн эргэн ирсэн тухай гэрчлэл сонссон боловч үнэн замыг судалж байхад пастор, ахлагч нь түүнийг болиулж, саад хийхээр хэдэн удаа оролдож, “Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж хэлдэг хэн боловч хуурамч зам тарааж байна. Тэднийг бүү сонс, үгийг нь бүү унш, тэдэнтэй бүү холбоо барь!” гэж хэлдэг. Энэ нь Жан И-г будилуулна, учир нь Эзэн Есүс “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10: 27) гэж тодорхой хэлсэн билээ. Эзэнийг угтан авах чадвартай байхын тулд хүмүүс ухаалаг охид байж, Эзэний дуу хоолойг идэвхтэйгээр эрж хайж, сонсох ёстой гэдгийг Эзэний үг тодорхой хэлдэг боловч пастор, ахлагч нар Бурханы дуу хоолойг сонсоход нь итгэгчдэд саад хийж, тэднийг хязгаарлахаар чадах бүхнээ хийдэг. Итгэгчид үнэн замыг судлахаас тэд яагаад айна вэ? ... Пастор, ахлагчтай хийсэн мэтгэлцээнээрээ дамжуулан Жан И, эцсийн өдрүүдийн фарисайчууд хэн болохыг, мөн Эзэнийг угтан авахад итгэгчдэд саад болдог жинхэнэ саад бартаа хэн болохыг эцэст нь олж хардаг. 



5.1.20

“Ялалтын Дуу” киноны хэсэг: Эзэн эргэж ирэхдээ хэрхэн илэрч, ажлаа хийх вэ? (Монгол хэлээр)


Эцсийн өдрүүдийн үеэрх агуу гамшгийг ёрлосон дөрвөн цуст сар гарч, тэнгэр дэх одод хачирхалтайгаар харагдсан; агуу гамшиг ойртож байгаа ба Эзэнд итгэдэг олон хүн Түүний хоёр дахь ирэлтийг буюу Тэр аль хэдийн эргэн ирснийг мэдэрч байна. Хүн бүхэн Эзэний хоёр дахь ирэлтийг догдлон хүлээж байх зуур бид дараах асуултуудын талаар бодсон байх: Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүнд яаж харагдах бол? Эзэн эргэн ирэхдээ ямар ажил хийх вэ? Илчлэлийн Ном дахь агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай зөгнөл яг яаж биелэх юм бол? Энэхүү богино видео танд эдгээр асуултын хариуг өгөх болно! 


Санал болгож буй видеонууд:

2.1.20

Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)


Бурханы хийдэг бүх зүйл хий хоосон биш, бодитой байдаг.
Бурхан хүмүүсийн дунд ирж, эгэл хүн болон даруусдаг.
Жаахан ажил хийж, цөөхөн үг хэлээд л Тэр явчихдаггүй,
харин ертөнцийн зовлонг туулахаар хүмүүсийн дунд үнэхээр ирдэг.
Хүн төрөлхтний хүрэх газрын төлөө зовлон туулснаараа Тэр төлөөс төлдөг.
Бодитой ажил гэдэг энэ бус уу?

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр төлөөс төлж, чин сэтгэлээ харуулдаг.
Бие махбодтой болсон Бурхан мэдээж хүмүүст хамгийн чин үнэнч, итгэмжит байдаг.

Бурхан итгэмжит мөн чанартай, хэлсэн үгэндээ хүрч, хийдэг бүхнээ гүйцэлдүүлдэг.
Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх. Тэр зүгээр ч нэг айлдвар айлддаггүй;
харин төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэхээр төлөөс төлдөг.
Хүн төрөлхтний зовлонг туулж, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ
тэдний дунд амьдрахаар үнэхээр ирж,
энэхүү зовлонг биечлэн мэдэрч, туулдаг.
Бурханы хийдэг бүх зүйл зөвт, зохистой, бас Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг дараа нь
орчлон дахь бүх зүйл хүлээн зөвшөөрнө:
Энэ бол хүчирхэг нотолгоо билээ.

Хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай байж, 
үлдсэн бүх хүн Бурханыг магтана,
Бурхан үнэхээр хүн төрөлхтнийг хайрладаг тул ийм үйл хийснийг тэд шагшина.
Бурхан бие махбодтой болсны ач холбогдлоос гоо үзэсгэлэнт, сайн сайхан мөн чанар нь харагддаг.
Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх; Түүний хэлдэг үг бүхэн чин үнэнч, итгэмжит,
чин үнэнч, итгэмжит.
Бурхан хийхээр зорьдог бүхнээ бодитоор хийдэг,
зүгээр ч нэг айлдвар айлдалгүй, тэдний төлөө бодит төлөөс төлдөг.
Иймээс Бурхан бол зөвт Бурхан; итгэмжит Бурхан билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Санал болгож буй видеонууд: