30.7.18

Бурханы гайхамшигт аврал | “Гэртээ ир дээ, миний хүү” | Трейлер(Монгол хэлээр)


Бурханы гайхамшигт аврал | Гэртээ ир дээ, миний хүү | Трейлер(Монгол хэлээр) Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ.

27.7.18

Христийн сүмийн магтан дуу | Байлдан дагуулах ажлын дотоод утга учир | Их Эзэний минь агуу аврал


 Байлдан дагуулахын дотоод утга учир нь Бүтээгч рүү эргэн очиж, Хүн Сатнаас нүүр буруулж, Бурхан руу Бүрэн дүүрэн эргэхийн төлөө билээ Энэ бол хүний бүрэн аврал билээ байлдан дагуулалт бол эцсийн тулаан Энэ бол Бурханы ялгуусан төлөвлөгөөний сүүлчийн үе шат Үүнгүйгээр ямар ч хүн аврагдахгүй, Сатаны эсрэг ямар ч ялалтанд хүрэхгүй, Хэн ч сайн хүрэх газарт орохгүй. Хүн төрөлхтөн Сатаны нөлөөнд зовдог. Тиймээс хүнд аврал авчрахын тулд эхлээд Сатан ялагдах ёстой Эцсийн байлдан дагуулалт аврал авчирч, Хүрэх газрыг илчилдэг Гэхдээ шүүлт, гэмшил, амьдралын зөв замыг ухаарснаар Хөшүүн нэгний зүрх сэтгэл сэргэх болно. Дуулгаваргүй хүмүүс шүүгдэж, доторх тэрслүү байдал нь ил болно Гэвч хүн гэмшиж, эсвэл зөв замаар алхаж, Доторх ялзралаа хаяж чадахгүй бол Тэд аврагдаж, чөлөөлөгдөх арга үгүй Сатанд залгиулах болно Энэ бол хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг илчлэх Бурханы байлдан дагуулалтын зорилго, төгсгөл нь сайн ч бай, муу ч бай Бурханы байлдан дагуулалтаар илчлэгдэх болно. 
“Үг нь махбодоор илэрсэн” номоос 

Зүүний Аянга - Есүс ирсэн | “Хүсэл тэмүүлэл” | Та эргэн ирсэн Эзэн Есүсийг харсан уу?


Есүс ирсэн | “Хүсэл тэмүүлэл” | Та эргэн ирсэн Эзэн Есүсийг харсан уу? | Трейлер (Монгол хэлээр ) Хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж дагалдагчиддаа амласан. Үүнээс болж, үе үеийн итгэгчид, Эзэний амлалт биелээсэй гэж асар их найдан, залбирч, Эзэнийг ирэх үед Эзэнтэй уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөөсөй гэж найдан, залбирсаар ирсэн. Энэ нь бас энэ киноны гол дүр Чэн Шиангуанг-ыг өгүүлдэг. Тэр бол Эзэний ирэлтийг угтан авахын тулд сайн мэдээг түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг урам зоригтой эрэн хайгч. Сургууль дахь байр сууринаасаа халагдаж, гэр бүлийн гишүүддээ ойлгогдож чадаагүйг үл хайхран тэр зүрх сэтгэл дэх итгэл найдвараа хэзээ ч хаяагүй.

25.7.18

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” | монгол хэлээр


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг.”

23.7.18

Христийн сүмийн магтан дуу | Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг | Бурханы хайраар бялхам


Христийн сүмийн магтан дуу | Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг | Бурханы хайраар бялхам
 Эхнээсээ өнөөг хүртэл, Зөвхөн хүн л Бурхантай ярилцах боломжтой байсан. Бурханы бүтээл дундаас, Зөвхөн хүн л Бурхантай ярилцах боломжтой. Хүнд сонсох чих, харах нүд бий; Хүнд бодол санаа, хэл яриа, чөлөөт хүсэл бий. Бурханы яриаг сонсч, Бурханы хүслийг ойлгоход шаардлагатай, Бурханы даалгаврыг хүлээн авах, Бурханаас ирсэн даалгаврыг хүлээн авах Бүх чадвар хүнд бий. Тиймээс Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг. Тэр хүнийг Өөртэйгээ ижил зүрх, оюунтай, Өөртэй нь хамт алхаж чадах Анд найзаа болгохыг хүсдэг. Өөрийн удирдлагаа эхлэснээс хойш, Бурхан хүнийг Өөрт нь зүрхээ өгөхийг, Түүнд үргэлж зүрхээ өгөхийг хүлээсээр байна. Бурханаар ариусгагдан, зэвсэглүүлж, Бурханыг баярлуулж, Бурханаар хайрлуулахыг, Бурханаас эмээн, муугаас зайлахыг хүлээсээр байна. Бурхан үүнийг тэсэн ядан хүлээж байна, Энэ бүхнийг хүлээсээр байна. Бурханыг баярлуулж, Бурханаар хайрлуулахыг, Бурханаас эмээн, муугаас зайлахыг хүлээсээр байна. Бурхан үүнийг тэсэн ядан хүлээж байна, Энэ бүхнийг хүлээсээр байна. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

21.7.18

“Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан” | Аврагч Эзэний эргэн ирэлтийг угтан аваарай


“Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан” | Аврагч Эзэний эргэн ирэлтийг угтан аваарай Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.”
 “Үг нь махбодоор илэрсэн” номоос

20.7.18

Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”


Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр” 
Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг. Христ чуулгануудаар алхаж ярьж, Бурханы ардуудтай хамт амьдардаг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий, Ариун Сүнсний ажил ч мөн адил. Бурханы үг биднийг усалж, хангаж, хөтөлж, бидний амь өсдөг. Энэ бол Христийн удирддаг хаанчлал, энэ бол шударга, зөт ертөнц. Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, Бурханы ардуудад маш эрхэм. Бурханы үг чуулганд хаанчилж, бид үнэнээр үйлдэж, зүрхэндээ Христийг өргөмжилдөг. Дотоодын тэмцэл, далд явуулга гэж үгүй, хамгаалалт, эсвэл айдас хэрэггүй. Христ бол хүний сүнсний амрах газар, би хэрэн тэнэх хэрэггүй боллоо. Энэ бол хүмүүсийн эрмэлздэг Бурханы хаанчлал, хүн төрөлхтний амгалан гэр. Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, Бурханы бүх ард үүнийг нандигнадаг. Энд би Бурханы шүүлт, шалгалтыг туулдаг, завхарсан зан чанар минь ариусгагдаж, өөрчлөгддөг. Баяр хөөр, инээд, өсөлтийн минь түүх энд бий, Бурханд шивнэсэн үг минь ч энд бий. Мартахын аргагүй дурсамж, Бурханы төлөөсийн тэмдэглэл бий. Энд байгаа бүхэн намайг хөдөлгөдөг, чин үнэнч сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Эцсийн өдрүүдийн Христ, дур булаам миний хайрт Та надад энэ дулаахан гэрийг өгсөн. 
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

18.7.18

Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?



Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?
Үнэний “Бурхан бол зөвт” гэдэг талын хувьд би байнга л багахан хэмжээний утга учиргүй ойлголттой байсан. Хүн ажилдаа ямар нэгэн ялзрал, завхралыг олж илрүүлбэл эсвэл чуулганы ажлыг сүйрүүлэх зөрчил гаргах л юм бол залхаан цээрлүүлэлт үзнэ, эсвэл ажлаа алдана эсвэл шийтгэл хүлээнэ гэж би боддог байсан. Тэр бол Бурханы зөвт байдал. Ийм буруу бодлоосоо мөн дээр нь нэмээд, ажилдаа алдаа гаргавал ажлаа алдана гэх айдсаасаа болоод би нэгэн “ухаалаг” арга бодож олсон юм: буруу зүйл хийх бүрдээ удирдагч нартаа мэдэгдэхгүйн тулд чадах бүхнээ хийхийг хичээнэ, тэгээд хурдхан шиг тэр алдаагаа өөрийнхөө төлөө будаж шунхдахыг хичээнэ, зөвтгөхийн тулд чадах бүхнээ хийнэ. Ингэвэл надад ажил үүргээ хадгалж үлдэхэд туслахгүй гэж үү? Тийм учраас ажлынхаа талаар тайлагнах тоолондоо том асуудлыг жижиг, жижиг асуудлыг юу ч биш мэт болгон багасгана. Хэрвээ би зарим үед идэвхгүй байвал түүнийгээ удирдагч нарын өмнө далдлахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд удирдагч нар намайг шаардлагад нийцэхгүй гэж бодоод ашиглахаа болино гэсэн айдсынхаа улмаас маш идэвхтэй, эерэг хандлагатай байгаа дүр үзүүлнэ. Яг иймэрхүү байдлаар би хийсэн зүйл бүхэндээ удирдагч нараас маш хянуур болгоомжтой байдаг.

13.7.18

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?

👩‍💻👩‍💻Би энэ видеог үзээд ,хүн өөрийн төсөөлөн бодолтоороо Бурхан итгэдэг гэсэн ухаарсан, Гэтэл Бурханы ажил ба Бурханд өчүүхэн ч танихгүй,ингиж эцэст нь тулдал явсан ч Бурханы зөвшрэлийг олж дэйлхгүй ,тиймээс Бурхан итгэх нь чухам юу гэдэг хүн илуу эрэлгилж ,Бурхан чухам ямар хүнийг талдаг нь маш чухалаа!❤️❤️
“Бурханд итгэх итгэл” киноны клип: Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?



7.7.18

Төгс Xүчит Бурханы үг | Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)


👨‍💼👩‍💼“Хүн амьдралдаа олон хүнтэй тааралддаг боловч хэн түүний хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Гэрлэлтийн тухайд хэдийгээр хүн бүхэнд өөрийн гэсэн санаа, хувийн үзэл байдаг боловч эцэстээ хэн түүний хань ижил болохыг хэн ч урьдаас харж чадахгүй бөгөөд хүний өөрийн үзэл бараг тооцогддоггүй. Таалагддаг хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлддөг; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх нь, тэр чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. ”
“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
Дэлгэрэнгүй Агуулга:👇👇👇