27.2.20

Ѳдѳр тутмын Бурханы үг “Цор ганц Бурхан Өөрөө I ” (Эшлэл 14)



Ѳдѳр тутмын Бурханы үг “Цор ганц Бурхан Өөрөө I ” (Эшлэл 14)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

22.2.20

Соломон хаанд хандсан Бурханы ерөөл ба уур хилэн

Соломон хааны тухай библийн тэмдэглэлээр бол, тэрээр Бурханаас агуу ерөөл хүртэж, бүхий л түүхэн дэх хамгийн ухаалаг хаан болжээ. Түүнийг хаанчлах үеэр Израиль урьд өмнө байгаагүй хөгжил цэцэглэлтэд хүрч, мандан бадарлаа. Гэвч Соломон хаан доройтон гажуудсанаар Ехова Бурханы уур хилэнд өртөж, Бурханы гололт, яллалтыг амссан юм. Түүнийг насан эцэслэсний дараа Израиль задарчээ. Тэгвэл бид Соломонд хандах хоёр өөр хандлагаас нь Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх ёстой вэ? Өөрийнхөө ямар хүслийг Бурхан бидэнд дамжуулж байна вэ? Соломоны түүхийг хамтдаа судалцгаая.

                       Өөрийнх нь хүслийг үнэн сэтгэлээсээ авч үздэг хүмүүсийг Бурхан ерөөж, өршөөдөг

Библид ийнхүү тэмдэглэсэн байдаг, “Гибеонд байхад шөнө нь Ехова Соломоны зүүдэнд үзэгдэв: Тэгээд Бурхан, ‘Би чамд юу өгөхийг Надаас гуйгтун’ гэлээ. Тэгэхэд нь Соломон, … ‘Тиймээс Таны ард түмнийг шүүхийн тулд ойлгох зүрх сэтгэл, сайн мууг ялган салгах ухааныг Өөрийн зарцад өгөөч: учир нь Таны энэ олон ард түмнийг хэн шүүж чадах билээ?’ гэв. Соломон энэ зүйлийг гуйсан нь Еховагийн таалалд нийцлээ. Тиймээс Бурхан түүнд, ‘Чи өөртөө урт нас гуйсангүй, энэ зүйлийг гуйсан учраас; өөртөө эд баялаг ч гуйсангүй, дайснуудынхаа амийг ч гуйсангүй; харин зөвийг ялган салгах ухаарлыг гуйсан учраас; Харагтун, Би чиний үгийн дагуу хийлээ: харагтун, Би чамд ухаалаг агаад ойлгож ухаарах зүрх сэтгэл өглөө; ингэснээр чамтай адил хүн чиний өмнө байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй. Би бас чиний гуйгаагүй эд баялаг, нэр хүндийн аль алийг чамд өглөө: ингэснээр насан туршид чинь хаадын дундаас чамтай адил хүн байхгүй байх болно’” (1 Хаад 3:5, 9-13).

19.2.20

Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” (Эшлэл 1)


Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” (Эшлэл 1)
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

15.2.20

Өдөр тутмын Библийн уншлага: Эзэн Есүс Амралтын өдрийг сахиагүй нь бидэнд ямар анхааруулга өгдөг вэ?

Ли Чин, Хятад
Нэгэн өглөө эрт сүнслэг үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байхдаа би Библид ингэж бичээстэй байхыг харлаа:“Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв. Гэтэл Фарисайчууд үүнийг хараад Түүнд, ‘Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм хийж байна’ гэлээ. Харин Тэр тэдэнд, … Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” (Матай 12: 1-3、6-8) Энэхүү хэсгийг уншсаныхаа дараа би гүн бодолд автав: “Хуулийн эрин үед Ехова эгэл ардуудад Амралтын өдрийг сахихыг тушаасан. Амралтын өдрөөр эгэл ардууд бүх ажлаа зогсоодог байсан; тэр өдөр ажлаа зогсоохгүй бол нүгэл болох бөгөөд тэдэнтэй харьцах ёстой болдог байсан. Эзэн Есүс ажлаа явуулахаар ирэхдээ Амралтын өдрийг сахихаа больж, сайн мэдээг номлож, ажиллахаар шавь нараа дагуулан янз бүрийн газар луу явсан юм. Яагаад тэгсэн юм бэ? Эзэн Есүс үүнийг хийсэн нь бидэнд ямар анхааруулга өгдөг юм бэ?” Би үүнийг удаан хугацаанд тунгаан бодсон боловч мөн л ойлгосонгүй.
010-主耶稣山上讲道-ZB-20181108.jpg

11.2.20

Сорилтыг давахад шаардлагатай “дархлаа” та нарт бий юу?

Нэгэн өдөр би нэг үлгэр харав. Нүхнээсээ гарч ирээд, хулгана урхидахын тулд хулганын хавханд хүмүүсийн албаар тавьсан үмх махыг олсон нэг хулганын талаар энэ үлгэр ерөнхийдөө өгүүлсэн байлаа. Тэр үмх маханд хүрвэл урхинд орж үхнэ гэдгээ хулгана мэдсэн тул урхидуулахгүй, бас үмх маханд яасан ч хүрэхгүй гэж гэж анхандаа боджээ. Гэвч махны үнэрийг аваад сорилтыг давж чадалгүй, өөрөө хүсээгүй ч урхинд аажмаар ойртсоор байлаа. Эцэстээ хулгана хорхойгоо дарж чадалгүй үмх махыг идэхээр очоод, урхинд орж үхжээ.

Энэ богино өгүүллэгийг уншсаны дараа бидэнд ямар санагддаг вэ? Хулганын тэнэгийг шоолохын хажуугаар тийм шунахай байсанд нь харамсдаггүй гэж үү? Бас магадгүй, хулганын сэтгэлийн тэнхээ арай их байсан бол урхидуулж, үхэхгүй байсан гэж бодно! Гэхдээ хүмүүсийн тавьсан урхийг давж чаддаггүй учраас хулгана амиа алддаг гэж хэн ер нь бодож үзсэн бэ? Өөрөөр хэлбэл, хулгана сорилтыг давах хүчгүй юм чинь үхэх тавилангаас яаж мултарч чадах юм бэ?
FS0JHK0A-20191229-A-08-4K-ZB-2.jpg

8.2.20

Монгол магтан дуу 2020 “Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдлийн илрэл” Praise and worship (lyrics)


Хүн төрөлхтнөөс өмнөх энэ шинэ дэлхийд,
Бүтээгч өглөө ба үдшийг бэлтгэсэн билээ.
Тэр огторгуй, газар шороо, тэнгис далай,
өвс, ургамал ба моддыг бэлтгэжээ.
Тэр гэрэл, улирал, сар жил, өдрүүдийг
удахгүй үүсгэх шинэ аминдаа зориулж бэлтгэсэн.
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг
Түүний бүтээсэн шинэ зүйл бүхэн илэрхийлсэн.
Түүний бодол санаа, үг яриа нэг бүр,
Түүний хүч чадлын илчлэл бүр нь
бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд
хүн гүн гүнзгий мэдэж, ойлговоос хамгийн зохистой.
Түүний үг ба ололт амжилт нь нэг дор,
өчүүхэн ч зөрүү, зай завсаргүй тохиолдсон.
Бүх шинэ зүйлийн илрэлт болон үүсэл нь
Бүтээгчийн эрх мэдлийн баталгаа байсан.
Тэр үгэндээ хүрдэг, Түүний үг биелэх болно.
Биелсэн зүйлс нь үүрд мөнх үргэлжилнэ.
Энэ баримт нь өнгөрсөн ба одоод хэзээ ч өөрчлөгдөөгүй.
Тиймээс энэ бүхэн үүрд мөнх байна.
Түүний бодол санаа, үг яриа нэг бүр,
Түүний хүч чадлын илчлэл бүр нь
бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд
хүн гүн гүнзгий мэдэж, ойлговоос хамгийн зохистой.
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь
гайхамшгийг ар араас нь тасралтгүй бүтээдэг.
Тэр хүний анхаарлыг татдаг,
харин хүн Түүний эрх мэдлээс гарсан,
гайхалтай үйл хэргийг нь цочирдон хардаг.
Түүний хүч чадал баяр хөөрийг ар араас нь авчирдаг.
Хүн гайхан, баярлаж, бахдан дуу алддаг.
Хүн догдлон, сэтгэл нь хөдөлж, хөгжин баясдаг.
Хүний сэтгэлд хүндлэл, бишрэл бий болдог.
Түүний бодол санаа, үг яриа нэг бүр,
Түүний хүч чадлын илчлэл бүр нь
бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд
хүн гүн гүнзгий мэдэж, ойлговоос хамгийн зохистой.
Бүтээгчийн эрх мэдэл, үйл хэрэг хүний сүнсийг өдөөдөг.
Бүтээгчийн эрх мэдэл, үйл хэрэг
хүний сүнсийг цэвэрлэдэг.
Бүтээгчийн эрх мэдэл, үйл хэрэг
хүний сүнсийг хангадаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

Санал болгож буй видеонууд:

5.2.20

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 4


Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ?
Зовлон шаналалд амьдардаг, Сатаны завхралын хэдэн мянган жилийг туулсан хүмүүсийн дундаас Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэггүй, эрмэлздэггүй хэн байх билээ? Эрин үеүдийн туршид Бурханы хэчнээн олон итгэгч, дагагчид Сатаны нөлөөн дор зовлон, гамшиг, хавчлага, хагацлыг туулсан билээ? Бурханы хаанчлал удахгүй ирээсэй гэж найддаггүй хэн байх билээ? Хүний ертөнцийн баяр хөөр, уй гашууг амталчихаад үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд засаглахыг хүн төрөлхтнөөс хэн нь хүсэхгүй байх билээ?
Бурханы хаанчлал ирэхэд бүх улс үндэстэн, ард түмний цөхрөлтгүй хүлээсэн өдөр эцэст нь ирлээ! Энэ үед тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундах дүр зураг ямар байх вэ? Хаанчлал дахь амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байх вэ? “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” гэх дуу таныг удирдаж, мянган жилийн хүсэл тэмүүллийг тань биелүүлэх болно! 

Санал болгож буй видеонууд:


2.2.20

Талархлын магтан дуу “Бурханы ирэлттэй учирдаг бид золтой” дуу бүжиг【Тайзан дээрх】lyrics


Бурханы ирэлттэй учирдаг бид золтой, Түүний дуу хоолойг бид сонсдог.
Бурханы ирэлттэй учирдаг бид золтой, Хурганы найрт бид оролцдог.
Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг бид мэддэг,
Түүний гайхалтай үйл хэргийг бид хардаг.
Хүний амьдралын нууцыг бид ойлгодог, Төгс Хүчит Бурханы үг хамгаас нандин.
Бурханы үгийг бид идэж ууж, энд тэнд хайхаа болин, Түүний өмнө амьдардаг.
Бурханы шүүлтийг туулахдаа зовж болох ч, бид ариусдаг.
Бид үнэнийг болон мөнх амийн замыг олж авдаг. Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг бидэнд хэзээ ч, ямар ч харуусал байхгүй.

Энэ амьдрал их ерөөлтэй, бид Бурханыг хайрладаг хүмүүс болдог.
Энэ амьдрал их ерөөлтэй, бид Бурханаар магтуулдаг.
Үүргээ биелүүлж, Бурханыг гэрчлэн, үнэнийг эрэлхийлэх хамгийн утга учиртай.
Хэн үүнээс илүү золтой байж чадах вэ?
Хэн үүнээс илүү ерөөлтэй байж чадах вэ? 
Бурхан бидэнд үнэн ба амийг хайрладаг, бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Хэн үүнээс илүү золтой байж чадах вэ?
Хэн үүнээс илүү ерөөлтэй байж чадах вэ? 
Бурхан бидэнд үнэн ба амийг хайрладаг, бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Бид Бурханы төлөө амьдрах ёстой. Бид Бурханы төлөө амьдрах ёстой.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
Бид үнэнийг олж аваад, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг гэрчилдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос