27.3.18

Залбирлын дадлын талаар


1Иохан 5: 14Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. (АБ2013)
“Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно.” 
“Залбирлын дадлын талаар”–аас

Дэлгэрүүлж унших : Эзэн Есүс хэлсэн ны: Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. ИОХАН(5:39-40) АБ2004
Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв-“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?”
"Үг нь махбодоор илэрсэн" номоос


26.3.18

Магтан дуу "Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог" Бурханы ажил...


Матай 6: 9-13 “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]” АБ2013



Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан зөвт шударгын наран мандаж буйн адил Зүүн зүгт эцсийн өдрүүдэд илэрдэг; хүн төрөлхтөн жинхэнэ гэрэл гарч ирэхийг харсан.

22.3.18

Магтан дуу | “Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие м...



Газар дээр бие махбодтой болсон энэ Бурханы үед
Тэр ажлаа хүмүүсийн дунд хийдэг.
Энэ бүх ажил нь диавол Сатаныг ялах нэг зорилготой. Тэр хүнийг байлдан дагуулснаар,
бас та нарыг бүрэн төгс болгосноор дамжуулан Сатаныг ялах болно.

20.3.18

Орчлон ертөнцийн Захирагч хэн бэ?

  
  Хорвоо ертөнцийн өргөн уудам чөлөөнд хичнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг вэ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?…


"Үг нь махбодоор илэрсэн" номоос


16.3.18

Магтан дуу "Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог" Бурханы ажил биелэгдсэнийг магтацгаая


Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан зөвт шударгын наран мандаж буйн адил Зүүн зүгт эцсийн өдрүүдэд илэрдэг; хүн төрөлхтөн жинхэнэ гэрэл гарч ирэхийг харсан. Зөвт агаад сүр жавхлант, элэгсэг, өршөөнгүй Бурхан үнэнийг гаргаж, үгээ хэлж, ажиллан хүмүүсийн дунд даруухнаар нуугддаг.

13.3.18

Хаанчлалын сайн мэдээ | "Шившлэгээс чөлөөлөгдөх нь" | Эзэний хаан ширээн...




Фү Жинхуа бол Хятадын гэр чуулганы ахлагч юм. Бусад Христэд итгэгчдийн нэгэн адил тэрээр өөрийгөө Эзэнд бүрэн зоруулсан бөгөөд Түүний төлөө бүх хүчээ дайчлан ажилласан. Ялангуяа тэр өөртөө итгэлтэй байж өөрийгөө Эзэнийг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байх ёстой гэж бодсон. Олон жилийн турш Эзэнийг дагаж байгаа тэрээр Библи нь Бурханаас гаралтай бөгөөд Библийн бүх үг Бурханы үг гэж чин зүрх сэтгэлээсээ итгэсэн байсан. Тиймээс ч тэр Эзэнд итгэх нь Библид итгэхтэй агаар нэг гэж үзсэн. Тэрээр Библиэс хол байдаг хүмүүс Эзэний дагагчид гэж дуудагдах ёсгүй гэж бодсон.

6.3.18

Төгс Хүчит Бурханы Чуулган | ГОЁ ЗУРАГ

Төгс Хүчит Бурханы Чуулган | ГОЁ ЗУРАГ


  Дэлгэрэнгүй Агуулга:Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд ньТөгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.






















3.3.18

Зүүний Аянга хаанаас үүсэлтэй вэ?

Эзэн Есүс Христийн ихэнх дагалдагчид өөрсдийн пастор, ахмадууд, эсвэл номлогчдоосоо Зүүний Аянгын талаар сонсож байсан ч үнэндээ Зүүний Аянга хаанаас үүссэнийг хэн ч мэддэггүй. Зүүний Аянганы гарал үүслийн талаар хүн болгон өөрсдийн бодолтой байдаг: Зарим хүмүүс үүнийг Христийн шашин дахь шинэ урсгалаас өөрцгүй гэж үздэг бол бусад нь үүнийг "тэрс үзэл, "муу ёрын урсгал" хэмээн буруушааж байлаа. Хүмүүс Бурханы ажлыг мэдэхгүй болохоор ийм утгагүй санааг агуулж байсан юм.

2.3.18

Магтан дуу | “Шударга хүн байх ийм баясалтай” | Тэнгэрийн хаанчлал бол ш...



Үнэнийг ойлгох нь хүний сүнсийг чөлөөлж, аз жаргалтай болгодог. Тэр үнэн! Би Бурханы үгэнд итгэх итгэлээр дүүрч, ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй. Бидэнд яаж эргэлзээ байж болох юм бэ? Би сөрөг байдалгүй, би ухардаггүй, хэзээ ч цөхөрдөггүй. Хар даа!