27.3.18

Залбирлын дадлын талаар


1Иохан 5: 14Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. (АБ2013)
“Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно.” 
“Залбирлын дадлын талаар”–аас

Дэлгэрүүлж унших : Эзэн Есүс хэлсэн ны: Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. ИОХАН(5:39-40) АБ2004
Төгс Хүчит Бурхан ингэж хэлэв-“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?”
"Үг нь махбодоор илэрсэн" номоос


No comments:

Post a Comment