4.9.19

Magtan duu MV“Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu) Өө Бурхан минь!


Magtan duu MV“Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu) Өө Бурхан минь! Танд хэлмээр зүйл сэтгэлд минь маш их байна. Таны үгээр сэтгэлийн минь үүд нээгдэж, Таны дуу хоолойг би сонслоо. Зүрх сэтгэлийг минь булгийн ус мэт тэжээдэг Таны үг үнэн билээ. Таны үгийг тунгаах үед сэтгэл минь гэгээлэг, тайван, амар амгалан, баясалтай болдог. Таны үгийг хэрэгжүүлснээр маш их үнэнийг би ойлгодог. Таны үгээс би зөвт, ариун байдал, жинхэнэ хайрыг тань хардаг. Хайр татам байдлыг тань би улам их мэдэрдэг, Та хүнээр хайрлуулах маш их үнэ цэнтэй. Итгэлдээ би амар амгалан, баяр баяслыг эдэлж, Тантай улам ойртлоо. Өө Бурхан минь! Таны үг зүрхийг минь сүлбэх хурц илд шиг сэтгэл дэх муу муухайг минь ил болгодог. Сатанлаг зан чанараар би дүүрэн байдаг. Биеэ тоосон, эрүүл ухаангүй би ямагт худал хэлж, Таныг мэхэлдэг. Гүнээ завхарсан би Тантай наймаацаж, хэмжээгүй найдвараар бялхаж явдаг. Шүүлтгүйгээр, би Таныг эсэргүүцсэнийхээ төлөө тамд унахаас өөр аргагүй байх сан. Үнэхээр Таны шүүлт, гэсгээлт л намайг цэвэрлэж, аварсан. Таны илэрхийлсэн үнэнгүйгээр, Эзэнд итгэх итгэл минь дэмий өнгөрөх байсан. Завхарсан хүн төрөлхтний хувьд шүүлт маш их утга учиртайг би харсан. Таны хайрыг хариулахын тулд би үнэнийг эрэлхийлж, цэвэрлэгдэхээр шийдлээ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос