27.3.19

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”


Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь Бусдын шүүлт, санаа бодлоор биш, Ариун Сүнсний ажлын оролцоо байгаа эсэхээр шийдэгддэг. Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол Ариун Сүнсний ажил аажмаар Чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм. Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө. Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно. Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг. Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй. Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг. Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг. Хааяа нэг үйлчлэх нь Зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш. Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно. Учир нь хаанчлалд тэд хэрэггүй. Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх Өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй. Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө. Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно. Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг. Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

23.3.19

Бурхан руу эргэн ирэх бартаат зам – Христчин гэрчлэл


Эзэн Есүсийн сайн мэдээг би 2007 онд анх сонссоноос хойш бараг есөн жил өнгөрчээ. Энэ жилүүдэд, би байнга Библи уншсан, гэвч Эзэний тухай их мэдлэгтэй болоогүй олон олон сударын талаар толгой эргэсэн хэвээр үлдсэн. Түүний зэрэгцээ, би өөрийгөө гэр бүлийнхнийхээ маргаанаас чөлөөлж чадахгүй байв. Хэдий тийм боловч пастор миний эдгээр асуудлуудад шийдэл олж чадаагүй. Би энэ талаар байнга бачимдан гансарч байлаа. Тэгээд би Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирав: “Өө Эзэн минь, би өөрөө өөрийгөө гэм нүглээс чөлөөлж чадахгүй байна. Гэр бүлийнхээ аар саар зүйлээс болж би байнга уурладаг. Та үүнд тааламжтай ханддаггүй болохыг би мэднэ, гэвч би энэ байдлаа өөрчлөхгүй байнга алдаа гаргадаг. Эзэн би Таныг мэдэхийг үнэхээр хүсэж байна, гэхдээ би юу хийхээ мэдэхгүй байна. Намайг удирдан улмаар би Таныг мэддэг болоход туслах хатуу итгэл бишрэлтэй, Таныг үнэхээр мэддэг хэн нэгнийг илгээгээч.” Ер бусын байдлаар, Эзэн миний залбирлыг сонссон. Үүнээс хойш их удалгүйгээр би Түүний удирдамжийг биеэр туулан мэдэрсэн. 


2017 оны 02 дугаар сарын нэг өдөр манай чуулганы Зөен эгч намайг дуудав. Тэр намайг цай уухыг урьж Библийг сайн мэддэг нэг эгчийг надад танилцуулна гэж хэлсэн. Библи сайн мэддэг хүнтэй уулзах нь ховор зүйл учраас би эгчээс, арван онгон охины тав нь Эзэнтэй уулзаж чадах бол тав нь уулзаж чадахгүй гэж Библид яагаад хэлсэн бас Матай 7:21 дүгээр ишлэл: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно”-ийн дотоод утга учир гэх мэт сударын талаар ойлгохыг хүсэж байсан олон асуулт асуув. Эгч тэдгээрийг нэг нэгээр нь тодорхой тайлбарласан бөгөөд түүний хариулт надад маш ач тустай байлаа. 

Тиймд эгчтэй хамт хэд хэдэн цуглаанд оролцсоны дараа би урьд нь чуулгандаа ойлгоогүй байсан олон үнэнийг ойлгов. Тэр бас Илчлэлт номон дахь олон эш үзүүллэгийн талаар надтай хуваалцаж Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь эцсийн өдрүүдэд нээгдсэн жижиг хуйлмал бичээс гэдгийг гэрчилсэн. Хэдийгээр би сэтгэлдээ энэ талаар олон эргэлзээтэй байсан ч бодлоо: Хэрвээ энэ нь Бурханы гэгээрүүлэлт биш байсан бол эдгээр нууцыг хэн ч мэдэхгүй, пастор ч хариулж чадахгүй асуултанд эгч тийм тодорхой хариулахгүй байх байсан.

18.3.19

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Сүйрлийн ирмэгээс эргэн ирсэн нь” баримтат кино



христийн киноХятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Сүйрлийн ирмэгээс эргэн ирсэн нь” баримтат кино
1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг зогсолтгүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч шатаан, чуулганы барилгуудыг битүүмжилж нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар оролдож иржээ.
Энэхүү баримтат кинонд Хятадын Коммунист Намын (ХКН) гарт хяхалт хавчлагыг биеэр туулсан Хятадын Христэд итгэгч Чэнь Вэньжоны бодит түүхийг өгүүлнэ. Чэнь Вэньжон ажилдаа амжилт гаргасан, аз жаргалтай сайхан гэр бүлтэй байсан ч Бурханд итгэж, үүргээ биелүүлснийхээ төлөө ХКН-д эрэн сурвалжлагдаж эхэлжээ. Тэрээр орон гэрээ орхихоос аргагүйд хүрч, 10 гаруй жил зугтаж явсан байна. Түүний байгаа газрыг илрүүлэхийн тулд ХКН-ын цагдаа гэр бүлийг нь тогтмол хянаж, айлган сүрдүүлж, заналхийлж байсан бөгөөд бага хүү Шиаоюг нь хүртэл зүгээр орхисонгүй. Эцэст нь тэд Шиаоюг буцах боломжгүй зам руу түлхэн оруулсан байна...

13.3.19

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ” (Монгол хэлээр)



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ” (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар Христийн бүх үйл хэргийг шударга бус үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, ялгамж чанар болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс үнэлж дүгнэдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ алдаршсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд чи баяртайгаар захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь чиний хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт санагдаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжийг ч чамд олгож чадахгүй. Тэгвэл яагаад чи Түүнийг дагадаг вэ? Чи ийм асуултыг бодож үзэж байсан үү? ”