13.3.19

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ” (Монгол хэлээр)



Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ” (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар Христийн бүх үйл хэргийг шударга бус үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, ялгамж чанар болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс үнэлж дүгнэдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ алдаршсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд чи баяртайгаар захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь чиний хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт санагдаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжийг ч чамд олгож чадахгүй. Тэгвэл яагаад чи Түүнийг дагадаг вэ? Чи ийм асуултыг бодож үзэж байсан үү? ”

No comments:

Post a Comment