29.6.19

Хүлээлт киноны хэсэг–Ухаалаг охид жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялгаж чадна


 

христийн кино:Хүлээлт киноны хэсэг–Ухаалаг охид жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялгаж чадна
Эзэний хоёр дахь ирэлттэй тулгараад та хуурамч Христүүдээс хэтэрхий айсандаа өөрийгөө хамгаалахаар үүдээ хааж, Эзэний илчлэлийг хүлээх үү, эсвэл та ухаалаг охид шиг байж, Бурханы дуу хоолойг анхааран сонсож, Эзэний эргэн ирэлтийг угтан авах уу? Энэхүү богино видео бичлэг танд Эзэний хоёр дахь эргэн ирэлтийг хэрхэн угтан авах тухай өгүүлэх болно.

21.6.19

Хүлээлт киноны хэсэг –Бурханы дуу хоолойг бид хэрхэн ялган таних вэ?



Хүлээлт киноны хэсэг – Бурханы дуу хоолойг бид хэрхэн ялган таних вэ? (1) (Монгол хэлээр)
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2: 29). Ариун Сүнс чуулгануудад хандаж ярихыг та сонссон уу? Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүсийн хэлсэн үгийг нэг Сүнснээс, нэг эх сурвалжаас айлдсан уу? Энэ киноны хэсэг танд үүнийг илчлэх болно!

15.6.19

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

Лавлагаа болох Библийн ишлэлүүд
“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; ялагчид Би амийн модноос идүүлэхээр өгнө ...” (Илчлэл 2:7)

“Ялсан нэгэнд Би нууцалсан маннагаас идэхийг зөвшөөрч, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр дотор нь бичигдсэн цагаан чулуу өгнө.” (Илчлэл 2:17)

“Ялсан энэ мэт хүмүүс цагаан өмсгөл өмсөнө; нэрийг нь Би амийн номоос баллахгүй, харин Өөрийн Эцэгийн өмнө болоод Түүний тэнгэрэлч нарын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.”(Илчлэл 3:5)

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно.” (Илчлэл 21:3)

11.6.19

Бурханы сонгодог үгс

Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний хаанчлалд үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд гарцаагүй эрх мэдэл эзэмших болно; Намайг эрж хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би таашаал бэлэглэнэ. Миний үгнээс таашаал олдог тэр хүмүүсийг Би ерөөх болно; тэд гарцаагүй Миний хаанчлалын гол нурууг барих багана байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй их хишигтэй байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн зөвшөөрсөн үү? Өөрсдөд чинь өгсөн амлалтыг та нар хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэлхийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван есдүгээр бүлэг”-ээс

8.6.19

Бурханы сонгодог үгс

Эцэст нь чамаас ямаргэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

1.6.19

Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог


Магтан дуу “Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог” Бурханы ажил биелэгдсэнийг магтацгаая
Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан
зөвт шударгын наран мандаж буйн адил
Зүүн зүгт эцсийн өдрүүдэд илэрдэг;
хүн төрөлхтөн жинхэнэ гэрэл гарч ирэхийг харсан.
Зөвт агаад сүр жавхлант, элэгсэг, өршөөнгүй Бурхан
үнэнийг гаргаж, үгээ хэлж, ажиллан
хүмүүсийн дунд даруухнаар нуугддаг.
Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулан уулздаг.
Чиний мөрөөсөж байсан, миний хүлээж байсан Бурхан
бидэнд өнөөдөр бодитоор илрэн харагддаг.
Бид үнэнийг эрж хайсан, бид зөвт байдалд тэмүүлсэн;
үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд ирсэн.
Чи Бурханд хайртай, би Бурханд хайртай;
хүн төрөлхтөн шинэхэн найдвараар тун дүүрэн.
Бие махбодтой болсон бодитой Бурханыг
хүмүүс дуулгавартай дагаж, үндэстнүүд шүтэн мөргөдөг.

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлт авчран
Бурханы зөвт зан чанарыг илчилдэг.
Үгийн шүүлт, гэсгээлт, шалгалтаар Тэр
ялагчдын бүлгийг байлдан дагуулж, төгс болгодог.
Хилэнтэй агаад сүр жавхлантай Бурханы үгс
харанхуйн эрин үеийн бүрмөсөн устгаж,
хүн төрөлхтний зөвт бусыг шүүж, цэвэрлэдэг,
Үнэн болон зөвт байдал газар дээр ноёрхдог.
Дэлхий ертөнц бүхэлдээ уухайлж, бүх хүн баярлан цэнгэдэг;
Бурханы асар хүмүүсийн дунд ирдэг.
Орчлон ертөнц үймж, үндэстнүүд шүтэн мөргөж,
Бурханы хүсэл газар дээр хэрэгждэг.
Дэлхий ертөнц бүхэлдээ уухайлж, бүх хүн баярлан цэнгэдэг;
Бурханы асар хүмүүсийн дунд ирдэг.
Орчлон ертөнц үймж, үндэстнүүд шүтэн мөргөж,
Бурханы хүсэл газар дээр хэрэгждэг.
Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос