8.6.19

Бурханы сонгодог үгс

Эцэст нь чамаас ямаргэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос

No comments:

Post a Comment