29.8.19

Сайн мэдээний кино“Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” (Монгол хэлээр)



Сайн мэдээний кино“Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” (Монгол хэлээр) Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулдХристийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Юү Конгуан нь сайн мэдээ номлогч бөгөөд ХКН-ын хоморголсон баривчилгаанаас арай хийн зугтжээ. Тэгээд дараа нь Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний Христэд итгэгч Чэнь Сон'эний гэрт очив. Чэнь Сон'эний Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний чуулганыг ХКН татан буулгасан бөгөөд чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.” (Матай 5: 44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Цуглааныхан энэ асуудлаар маргалдах боловч шийдвэрт хүрч чадсангүй. Дараа нь Чэнь Сон'энь бусадтайгаа хамт Бурханы үгийг уншиж, Юү Конгуан болон түүний хамтрагчийг сонссоноор “дайснуудаа хайрла” хэмээх Эзэн Есүсийн сургаалын үнэн утга учрыг мэдэж авчээ. Мөн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын сатанлаг мөн чанарыг ялган таньсан бөгөөд пастор, ахлагчдыг даган Гурван-Өөрөө замаар орох, сатанлаг эрх баригч хүчний хамгаалалтад найдахын аюултай үр дагаврыг тодорхой харна... 

24.8.19

Эзэн Есүс ирчихсэн | Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг | Хаанчлалын магтаал хөгжимт драм


Эзэн Есүс ирчихсэн | Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг | Хаанчлалын магтаал хөгжимт драм Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чинүнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?

19.8.19

Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар


Ариун Сүнсний үг“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно! ” 

15.8.19

Холбогдолтой Бурханы үгс

Холбогдолтой Бурханы үгс:


Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод Өөрийн үгийг оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүмүүст үгийг биечлэн хүргэж чадах юм. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг сонсож, харж, түүнчлэн Түүний үгийг олж авч, үүгээр дамжуулан хүн бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд нэг ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас тэд Сатанд бүрэн олзлогдох байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийх байсан бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурхан махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн үнэхээр Түүнийг мэдэж авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэнэ нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд агаад мөнх бус хүмүүсийн хувьд ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зүгээр л хий дэмий төсөөлж л чадна. Махбодын ажил хэвийн, бодит агаад бялаг мэргэн ухааныг шингээсэн байдаг, энэ нь хүний нүдэнд үзэгдэж харагдах баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын нарийн зөв байдал болон бодит үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн хөдөлгөл, эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний нарийн нягт удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбод дахь ажлын хүнээс шаардах үнэн зөв зорилго болон хүний олж авсан мэдлэгийн бодит үнэ цэнэ нь Сүнсний ажлын үнэн зөв байдал болон бодит үнэ цэнээс хамаагүй илүү байдаг. Ялзарсан хүн төрөлхтний хувьд оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангах бол хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан биелүүлж чаддаг; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдны ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чаддаг. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Илүү олон контент: сайн мэдээ

9.8.19

Бүхнийг захирагч нэгэн


Христийн сүмийн дуу хөгжим“Бүхнийг захирагч нэгэн” | Бурханы эрх мэдлийг гэрчлэх нь (Баримтат кино) (Монгол хэлээр)
Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно! 

5.8.19

Бурханы дуу хоолой “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна” (Монгол хэлээр)


Бурханы дуу хоолой “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна” (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй бас шүүлтийн ажлын талаар мэдлэгтэй болж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажлыг хэрхэн туулахаа мэддэг, Бурханы төлөө зовж чаддаг бөгөөд өөрсдийн гэсэн хүсэлтэй байдаг. … Төгс болгуулсан хүмүүс гэдэг нь байлдан дагуулах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулах чадвартай хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулах ажил дууссаны дараа гай гамшигт бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүсийг хэлдэг.”