30.10.19

Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” (Эшлэл 1)


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

27.10.19


Бурхан чамайг Түүнийг ойлгоно гэж найддаг
Түүний үнэн сэтгэлийг ойлгосноор
Чи Түүнтэй улам ойртох болно
Чи Түүний хайранд чин үнэнээсээ талархана
Түүний хүн төрөлхтөнд зориулсан анхаарал,
Халамжийн төлөө
Түүнд эргэлзэх зүйлгүй
Зүрх сэтгэлээ зориулж
Түүнийг сэрдэх зүйлгүй болно гэж Бурхан найддаг
Тэр хүнд зориулсан бүхнээ
Чимээгүй хийсээр байдаг
Чин сэтгэл, үнэнч зан, хайр энэрлээ
Тэр чимээгүйхэн хүмүүст зориулсаар байдаг
Тэр хэзээ ч хийсэн зүйлийнхээ төлөө харамсдаггүй
Хэзээ ч хүнээс хариу нэхэж
Ямар нэг өргөл барьц хүлээдэггүй
Түүний хийж буй бүхний цорын ганц зорилго нь
Үнэнч итгэл болон хайрыг хүнээс авах юм

Зүрх сэтгэл чинь үнэнээр Бурханы зан чанарыг мэдвэл
Чи Түүний мөн чанарт сэтгэлээсээ талархана
Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдэрнэ
Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдэрнэ
Энэ бол үнэн!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

24.10.19

Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )


Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )

Эцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,
зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.
Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,
мөс чанарыг минь шаналгадаг.
Төөрөлдөхдөө би айн залбирна.
Гараа зүрхэндээ аван, гэмшинэ.
Та үнэхээр цайлган байтал
хуурамч хайраар би Таныг мэхэлжээ.
Муу ёрын сүнс минь харуусал гэдгийг мэдээгүй.
Нүгэл дунд айдасгүй амьдардаг.
Танд ямар санагдсаныг хайхардаггүй.
Таны нигүүлслийг л хүсдэг.
Би түгшиж, өөрийгөө өрөвдөхдөө
больж чаддаггүй юм, уучлаарай.
Өөрийгөө хуурна гэдэг нуухад бэрх.

Итгэмжит, зөвт гэдгийг тань мэдэлгүй,
гарах гарцаа би шаргуу хайсан.
Таны ажил дуусмагц хэн Таныг хориглож чадах вэ?
Санаа алдалт, харуусал л үлдэж хоцордог.
Нүгэл, завхралд амьдардаг.
Гэмшил зүрх сэтгэлд минь хурдаг.
Чин зүрхний үг надад хоргоддог.
Хэчнээн олиггүй байснаа би үзэн яддаг.
Гар хоосон би Таны үгтэй нүүр тулдаг.
Таныг харахаас дэндүү ичдэг. Өө...
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

16.10.19

Эзэн эргэн ирэхдээ Тэр хүн төрөлхтний дунд хэрхэн гарч ирэх вэ? (Монгол хэлээр)


 Эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн ба олон итгэгчид Эзэн эргэн ирж тэднийг тэнгэрийн хаант улс руу авч явахыг хүсдэг. Гэвч чи Эзэн эргэн ирэхдээ хэрхэн гарч ирэхийг мэдэж байна уу?
  Бидний төсөөлж байгаачлан Тэр олны өмнө үүлэн дээрээс шууд бууж ирэх үү? Төгс Хүчит Бурхан “Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? ... Есүс ямар байдалтай ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дундаас ирнэ гэдэгт чи итгэдэг. Гэхдээ чамаас асуухад: Цагаан үүл нь ямар утгатай вэ? Есүсийг буцаж ирэхийг хүлээж буй түүний олон дагагчдаас хэн дээр Есүс ирэх вэ?”  “Диваажингийн цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын нар олон нийтэд үзэгдэнэ... Үүнийг Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлд буюу Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үед зарлах болно. Хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэнийг илэрхийлж байх үед Бурханы шүүлт дууссан байна ” (Үг нь махбодоор илэрсэн) гэж хэлсэн.



Санал болгож буй видеонууд:

13.10.19

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар“Цор ганц Бурхан Өөрөө I” Эшлэл Ⅲ (Монгол хэлээр)


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

10.10.19

Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс нь Нэг Бурхан мөн үү?

   Хүн төрөлхтнийг Сатан завхруулах үед Бурхан хүн төрөлхтний авралын төлөө Өөрийн удирдлагын төлөвлөгөөг эхэлсэн. Бурхан хүн төрөлхтний авралын төлөө ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн юм. Хуулийн эрин үеийн туршид Ехова Бурхан хууль гаргаж, хүн төрөлхтний амьдралыг удирдан чиглүүлж, тэд Бурханд шүтэн мөргөх ёстой гэдгийг хүмүүст мэдэгдэж, нүгэл гэж юу болох талаар тэдэнд мэдэгдсэн. Гэхдээ Хуулийн эрин үеийн эцсийн шат ирэхийн хамтаар хүн төрөлхтний завхрал бүр ч илүү гүн гүнзгий болсон ба хүмүүс хуулийг удаа дараа зөрчиж, Еховагийн эсрэг нүгэл үйлджээ. Тэд өөрсдийн зөрчлийн улмаас яллагдаж, цаазлагдах эрсдэлтэй нүүр тулсан. Тиймээс хүн төрөлхтний хэрэгцээний хариуд Нигүүлслийн эрин үед Бурхан хүний хэлбэрийг авч Эзэн Есүс болсон. Тэрээр хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдож, хүнийг нүглээс золин аварсан бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханд залбирч, гэмшиж, улайж, нүглээ уучлуулж, Бурханы нигүүлсэл, ерөөлийн баялаг дор амьдрах боломжийг хүмүүст олгосон. Гэвч хүмүүсийн нүгэлт угийн чанар хараахан шийдэгдээгүй, тэд Бурханы эсрэг удаа дараа нүгэл үйлдэж, эсэргүүцсээр байсан учраас Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр хүн төрөлхтний аврал болон ариусгалтын төлөө бүх үнэнийг илэрхийлэхийн тулд Төгс Хүчит Бурханы нэрийг ашиглан, хүн төрөлхтний нүгэлт угийн чанарыг арилгаж, хүмүүсийг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцэхээ болиход хүргэж, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханд шүтэн мөргөх боломжийг хүмүүст олгож, эцэстээ хүн төрөлхтнийг сайхан хүрэх газар луу хөтлөхөөр Хаанчлалын эрин үед Бурхан дахин нэгэнтээ бие махбодтой болсон билээ. Хэдийгээр Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед Бурханы хийсэн ажил өөр байсан ба Түүний авсан нэр, Түүний харуулсан зан чанар өөр байсан боловч Түүний ажлын мөн чанар болон зорилго адилхан байсан—бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан бөгөөд бүх ажил Бурханаар Өөрөөр нь хийгдсэн. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс).

5.10.19

Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” - Хорин тавдугаар айлдвар


Ариун Сүнсний үг “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд” - Хорин тавдугаар айлдвар (Монгол хэлээр)
 Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өөрсдийн хэтийн ирээдүйг боддоггүй хэн байна вэ? Өөрсдийн хувь заяанд түгшин зовдоггүй хэн байна вэ? Зовлон шаналлын далай дунд тэмцэлддэггүй хэн байна вэ? Өөрсдийгөө чөлөөлөхийг хүсдэггүй хэн байна вэ? Газар дээрх хүний шаргуу хөдөлмөрөөр, хаанчлалын ерөөлийг сольдог уу? Хүний бүх хүсэл хүссэнээр нь биелж болох уу? Би хаанчлалын үзэсгэлэнтэй байдлыг хүний өмнө нэгэнтээ харуулсан, гэсэн ч тэр үүнийг ердөө шуналтай нүдээр ширтсэн бөгөөд үүн рүү орохоор хэн ч үнэхээр эрмэлзээгүй. Би газар дээрх жинхэнэ нөхцөл байдлыг хүнд нэгэнтээ “мэдээлсэн”, гэвч тэр сонсохоос өөрийг хийгээгүй ба Миний амнаас гарсан үгийг зүрх сэтгэлээрээ хүлээн аваагүй; Би тэнгэр дэх байдлыг хүнд нэгэнтээ хэлсэн, гэсэн ч тэр Миний үгэнд гайхалтай үлгэр шиг хандаж, Миний хэлснийг чин сэтгэлээсээ хүлээн аваагүй. Өнөөдөр хаанчлалын дүр зураг хүмүүсийн дунд гялалздаг, гэвч хэн үүнийг хайн “өндөр уул, тал хөндийг туулсан” бэ? Би яаруулаагүй бол хүн зүүднээсээ одоо ч сэрээгүй байх байсан. Газар дээрх амьдрал хүний сэтгэлийг үнэхээр татаж чадах уу? Хүүний зүрх сэтгэлд өндөр стандарт үнэхээр байхгүй юу?”