28.3.20

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

                                                           Ши Хан   Хэбэй Муж

   Би ядуу хамтралчны гэр бүлд төрсөн. Хүүхэд байхаасаа л би маш эмзэг байсан бөгөөд бусад хүүхдүүдтэй зодолдохгүй, эцэг эхийнхээ үгэнд ордог байсан нь томчуудын нүдэнд намайг ердийн “сайн охин” гэж харагдуулдаг байв. Бусад эцэг эхчүүд миний аав ээжийг тийм сайн охинтой азтай хүмүүс гэж бүгдих атаархдаг байсан. Үүнтэй адилаар би эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр байнга магтаалын үг сонсож өссөн. Би бага сургуульд сурч байхад ялангуяа дүнгүүд маань маш сайн, шалгалтууд дээр дандаа л эхний байрыг эзэлдэг байсан. Нэг удаа манай хотоос зохион байгуулсан эсээ бичлэгийн тэмцээн дээр би бүрэн үнэлгээ авч сургуульдаа өргөмжлөл авчирсан. Захирал надад шагнал, гэрчилгээ өгсөн төдийгүй сургуулийн бүх хамт олны өмнө надад сайшаал магтаалын үг хэлж, сурагчдыг надаас суралцахыг уриалсан. Би гэнэтхэн сургуулийн “алдартай од” болсон ба ангийнхан намайг ялагч генерал” гэж хочилсон. Багш нарын магтаал, сайшаал, ангийнхны атаархал,эцэг эхийн маань хэт хайрласан сэтгэл миний зүрх сэтгэлд дээд зэргийн байдлын тухай мэдрэмжийг өгч би бусад хүмүүсээр гайхагдан шагшигдах мэдрэмжийг маш их таашаан баярласан. Тиймд, амьдрал дахь хамгийн гайхамшигтай баяр хөөр бол бусдын бахархал сайшаалыг хүртэх явдал, бусдын магтаалаас төрсөн аз жаргалын мэдрэмж гэж би хатуу итгэсэн. Би өөртөө:“Хэчнээн хэцүү, ядаргаатай байсан ч би нэр алдар, байр суурьтай, бусдад хэзээ ч дорд үзэгддэггүй нэгэн болох ёстой.” гэжнууцаар хэлсэн: Тэр үеэс эхлээд, “Хүн явсан газар бүхэндээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг”, “Хүн үе тэнгийнхнээсээ илүү байхын тулд байнга хичээх хэрэгтэй” зэрэг мэргэн үгс миний амьдралын уриа болсон.

24.3.20

Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

                                          Момо   Аньхуй муж, Хэфэй хот

   Би Бурханд итгэхээсээ өмнө ямар ч зүйл хийж байсан бусдын дор орохыг хүсдэггүй байсан. Бүгдийн дээр л гарч байвал ямар ч зовлон бэрхшээлийг хүлээн авахад бэлэн байв. Би Бурханыг дагасны дараа ч, миний хандлага хэвээрээ үлдсэн юм. Учир нь би “Зовохгүй бол юу ч олохгүй” гэсэн үгсэд бат итгэж байсан бөгөөд миний хандлагаас санаа сэдлийн минь нотолгоо харагдаж байв. Үнэнийг Бурхан надад илчлэх үед л би Сатаны хүлээсэн дор амьдарсаар байгаагаа эцсийн эцэст ойлгож ухаарсан юм.

 Нэг их биш ч дээхэн үед, чуулган миний хамтрагчийг тэргүүлэх албан тушаалд ажиллуулах төлөвлөгөө танилцуулав. Мэдээг сонсоод л би сэтгэлээр маш их унасан. Бид хоёулаа редактороор томилогдох хүртэл тэргүүлэх албан тушаалд ажилладаг байсан. Одоо хамтрагч маань тэргүүлэх албан тушаалдаа эргэн ирж, хязгааргүй өсөж дэвжих боломжтойгоор Бурханд үйлчилж байхад, би ширээн дээрээ суусаар ямар ч нэр хүндгүйгээр ажлаа хийсээр байна. Тэнд ямар ирээдүй байгаа юм бэ? Хоёр дахь бодол дээрээ би “Амжилтанд хүрэх сая сая өөр арга зам бий” гэсэн хуучны үг санаанд оров. Би үүргээ зөв биелүүлж байгаа цагт би ч гэсэн амжилтанд хүрч чадна. Үнэнийг дагахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байсан юм. Би номлолыг засахад анхаарлаа төвлөрүүлээд тэдгээр нь үнэнийг сайн дамжуулж байвал магадгүй нэг өдөр удирдагчид намайг үнэнийг ойлгожээ гэж үнэлэх болно.

20.3.20

Нөхөр нь урвасны дараа зовлонгийн манангаас нь Бурхан аврав

    Цаг хугацаа үнэхээр нисэн одох юм. Хон’эр гэнэн томоогүй бяцхан охиноос уян дөлгөөхөн залуу бүсгүй болж, хайр сэтгэлийн талаар сонирхож эхэлжээ. Бүсгүй эд баялаг, байр суурь сонирхсонгүй, харин ямар ч шуурганд уруудлаа гэсэн ойр дотно, хайр сэтгэлтэй байж, хэрэгтэй цагт нь нэг нэгэндээ тусалж, хамтдаа өтлөх харилцааг л хүсэж байлаа. Тэгээд тэр нэгэн мөч ирэхийг чимээгүйхэн хүлээж байв…

   Бүсгүйн ертөнцөд нэгэн залуу гэнэт орж ирээд царайлаг төрх, тунгалаг нүдээрээ зүрхийг нь догдлуулсан төдийгүй бүсгүйд үнэхээр сэтгэлтэй байлаа. Тэр үеэс эхлэн бүсгүйн амар тайван, онц сонин зүйлгүй өдрүүд нарны гэрлээр бялхав. Хон’эр тэр залуутай нийлснээсээ хойш сайхан зүс царайнаас нь илүүтэй уян зөөлөн, халамжтай байдалд нь хайртай болжээ. Энэ залуу бол амьдралаа даатган, хамтдаа өтлөхийг хүсдэг хүн нь мөн гэдгийг бүсгүй мэдэж байлаа. Залуу ч бүсгүйд насан туршийн аз жаргал өгөхөө амлажээ. Гэвч бүсгүйн гэр бүл залууг ядуу айлаас гаралтай гэж гомдоллон, хос хоёрыг салгах хүсэлтэй байв. Хон’эр үүнийг огт тоолгүй, бие биеэ үнэхээр хайрлаж, насан туршдаа тууштай цуг байж чадна гэдгээ л анхаарч байлаа. Тэгээд эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл харгалзан залуутай хамт хол нүүжээ.

   Тун удалгүй тэд өхөөрдөм, мяраалаг жаахан хүүтэй болж, үр хүүхдээ тав тухтай амьдралаар хангахын тулд эцэлт цуцалтгүй ажилласан юм. Хон’эрийн хувьд энэ нь хэцүү, ядаргаатай байсан боловч хайртынхаа хажууд шаргуу ажиллан, гэр бүлээ хамтдаа тэжээнэ гэдэг тун сайхан баяр баясал байлаа. Ялангуяа Хон’эрийн төрсөн өдрөөр нөхөр нь сарын цалингийнхаа хагасыг зарцуулан, “Бороо орлоо ч, нар гарлаа ч” гэх хайрын дууг радиогоор явуулжээ. Дуу эхэлмэгц бүсгүй сэтгэл хөдөлсөндөө нулимс унагаж, өөрсдийнх нь сэтгэлийн дуу хоолой нэгдсэн болохыг тэрхүү дуунаас олж сонсов. Үүрд холбогдон, хоёр биедээ үнэнч байгаа хайр сэтгэлтэй хоёр хүнээс илүү эрхэм нандин зүйл гэж юу байх билээ? Бүсгүй их эд баялаг бус, зүгээр л гэр бүлийн ийм эв найр, хайр сэтгэлийг хайж байсан юм. Ийм эвтэй гэр орон л бүсгүйд хангалттай байв.
 
   Он жилүүд харвасан сум мэт өнгөрч, нүд ирмэхийн зуур хорин жил аль хэдийн ард хоцорчээ. Хүү нь өсөж том болоод, тэр гурав гэр бүлийн чамгүй том бизнес эхлүүлэхээр гар нийлэн, шаргуу ажиллаж байлаа. Гэвч нөхөр нь харьж ирэх нь улам цөөрч, бусдыг дайлах ёстой боллоо гэж шалтаглах нь улам олширсныг Хон’эр нэг л өдөр ухаарчээ. Нэгэнтээ халуун дулаан, аз жаргалтай байсан гэр орон нь улам бүр хөрж байв. Хон’эрийн санаа зовлоо: Компанийн барилгын ажилд дөнгөж бэлдэж байх үед нөхөрт нь ганцаараа зохицуулах ёстой маш олон ажил байсан юм. Тухайн үед нөхөр нь үнэхээр завгүй байсан боловч гэртээ үргэлж аль болох эртхэн ирдэг байсан билээ. Одоо компанийн үйл ажиллагаа бүх талаар жигдэрч, урьдынх шиг завгүй байхаа больсон атал нөхөр нь яагаад гэртээ ирэх нь багасав? Хон’эрийн сэтгэл түгшлээ. Үйлчлүүлэгчдийнхээ хэв маягийг тэр ядах юмгүй ойлгодог байв: Хөлийн иллэг, саун, караоке, шөнийн цэнгээний газар зэрэг бүх төрлийн зугаа цэнгэлийн нэг цэгийн үйлчилгээ нь тухайн салбарын бичигдээгүй хууль болсон бөгөөд нэг шөнийн зугаа хайн, янаг амрагтай болох гэж элдэв янзын цэнгээний газар луу эрчүүд олноороо явдаг чиг хандлага тогтсон байв. Нөхөр нь өдөр болгон зочдоо зугаацуулж, уруу таталт дүүрэн ийм цэнгээний газруудаар орж гарч байсан юм чинь, арай…? Үгүй ээ, тийм байж таарахгүй! Өнгөрсөн хорин жилд тэр хоёр шуурга болгоныг гар гараа хөтлөн туулсан бөгөөд тухайн үеийн жижиг сажиг бүхий л зүйл тэр хоёрын хайрын гэрчлэл болсон юм. Хайрын ийм бат бөх суурь яаж өчүүхэн нэг уруу таталтын өмнө нуран унаж болох юм бэ? Хайр нь ямар ч сорилтыг давж чадна гэдэгт бүсгүй итгэлтэй байв. Хон’эр үүгээр өөрийгөө тайтгаруулсан боловч бодит байдалтай нүүр тулаад сэтгэл нь бүрэн тайвшрахгүй л байлаа.

  Гэхдээ Хон’эр өөрийгөө тайтгарууллаа гээд бодит байдал хүссэнээр нь өөрчлөгдсөнгүй. Нөхөр нь тайлбарлахын аргагүй, томоохон зарлага удаа дараа гаргаж, гэртээ ирэх нь улам бүр цөөрч, шалтаг нь тун булзамтгай байдаг боллоо. Энэ бүхэн бүсгүйг цочирдуулж, сэтгэл дэх зовнил нь улам ихэслээ. Хэдийгээр нөхрийнхөө хачирхалтай ааш авир дээр үндэслэн нууц амрагтай болсон байж магад гэж бодсон боловч энэхүү бодит байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байв. Өөрт нь насан туршийн аз жаргал өгөхөө амлан, хорин жилийн зовлонг хамтдаа туулсан эрэгтэй гэнэт өөрөөс нь урваж чадсан гэдэгт итгэж ч зүрхлэхгүй байлаа. “Үхэл биднийг салгах хүртэл” гэсэн тангараг яаж хөнгөн хуумгай худал үгээс цаашгүй байж чадав аа?

   Бодит байдлаас үүдэн Хон’эр цааш өөрийгөө мэхэлсээр байж чадалгүй, нөхрөө дагаж эхэллээ. Нэг өдөр маш баян дүүрэгт нөхрөө даган очоод, өөр хүүхэнтэй цуг барьсан байшин нь тэнд байдгийг олж мэджээ. Тэр хүүхэн гартаа жаахан хүүхэд тэвэрсэн байгааг хармагцаа Хон’эр туйлын их цочирдов. Тэгээд хоёр нүдэндээ ч итгэж зүрхлэхгүй байлаа. Нөхөр нь өөр хүүхнүүдтэй цуг зочид буудлаар орж гарч байж магадгүй, энэ нь тэдэнтэй ойр дотно байгаагаас цаашгүй гэх бодол олон удаа төрж байсан боловч өөр гэр бүлтэй болоод, өөр эмэгтэйтэй цуг хүүхэдтэй болсон байх юм гэж хэзээ ч төсөөлөөгүй явсан билээ. Тухайн үед бүсгүйн өөртөө өгсөн тайтгарлын эцсийн хэсэг нуран унаж, хатуу үнэний өмнө өвдөг сөхөрлөө. Тэр хоёрын тангараг, өнгөрсөн хорин жил дэх хоёр биеэ гэсэн дэмжлэг болгон нь нүд ирмэхийн зуур юу ч үгүй нуран уналаа. Нөхөр нь яаж ийм хатуу сэтгэл гаргаж чадав аа? Насан туршийн аз жаргал өгнө гэж амласнаа үнэхээр мартаж чадлаа гэж үү? “Бороо орсон ч, нар гарсан ч” гэдэг дуугаар илэрхийлсэн сэтгэлээ мартчихлаа гэж үү? Эхнэр нь өөрийнх нь төлөө бүхнээ орхисон гэдгийг, мөн эхнэртэйгээ хамтдаа туулсан бүхнээ мартлаа гэж үү? Яаж мартаж чадав аа? Яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Хорин жилийн настай хайр сэтгэл нь танихгүй хүний уруу таталтыг тэсвэрлэж дийлэхгүй байж яаж чадав аа? Тэр мөчид Хон’эр уур хилэн, гасланд автаж, зүрх нь салганан, нулимс өөрийн эрхгүй хацрыг нь даган урслаа. Тэгээд, “Чи үнэхээр хүү бид хоёрыг хаяад, энэ хүүхнээ сонгомоор байна уу?” хэмээн нөхөр лүүгээ сөөнгөтөн хашхирав. Нөхрийнх нь царайд гэмшил тодорно, тэгээд буруугаа хүлээж, гэр бүлээ зүрх сэтгэлдээ одоо ч тээж явдаг гэж хэлнэ хэмээн найдсан боловч урсах нулимс, асуусан асуултынх нь хариуд нөхөр нь ганц ч үг ган хийсэнгүй. Нөхрийнхөө хандлагыг хараад, Хон’эр бүр сэтгэлээр уналаа. Яаж ингэж хатуу сэтгэл гарган урваж чадсаныг нь огт ойлгож чадахгүй байв. Тэгээд зүрхэн дэх хорслоо барьж дийлэлгүй нөхрөө чанга гэгч нь алгадлаа.

  Хон’эр тэр газраас яаж явснаа огт санахгүй байв—бүх зүйлийг нь хуу хамаад авчихсан мэт санагдаж байлаа. Бүрэнхий болж байхад бүсгүй бүдгэрэх гэрэл болон жаргах нарны сүүлийн туяанаас өөр ханьгүйгээр эрэг дээр зогсов. Зүрх сэтгэлд нь шаналал ар араасаа давлагаалж байлаа. Хамтдаа өнгөрүүлсэн жилүүдийнх нь дүр зураг нүднийх нь өмнүүр ар араасаа хөвөрч байв. Тэрээр гэрийнхнийхээ эсэргүүцлийг үл хайхран, нөхөртэйгөө хамт шийдмэгээр гэрээсээ алс хол нүүн одсон юм. Цугтаа эцэж цуцталаа ажилласан ба санхүүгийн ямар ч бэрхшээл тэр хоёрын сэтгэлийг өчүүхэн ч хөргөсөнгүй. Зовлон жаргал, эрээнтэй бараантай өдрүүдийг гар гараасаа хөтлөн туулж өдий хүрлээ. Чинээлэг болж, үр хүүхэд нь ч өсөж том болсон боловч нөхөр нь үнэхээр аз жаргалтай гэр бүлээ хөсөр хаяж, өөр эмэгтэйтэй айл гэр болж чаджээ. Нөхрийнхөө туйлбаргүй байдал, хатуу сэтгэлийг бүсгүй үзэн ядлаа. Гэвч өөрийнхөө хамаг хөлс хүчийг зориулсан энэ аз жаргалтай гэр бүл нь зүгээр л үгүй болж байгааг бодмогц гэр бүлээсээ хагацаж чадахааргүй санагдаж, үүнийгээ эргүүлэн авахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэв. Бүсгүйн бүхий л аз жаргал нөхрөөс нь шалтгаалж байсан тул нөхөр нь эргээд ирэх л юм бол урьдын гэм бурууг нь уучилж чадах байлаа.

   Хон’эр гэртээ хариад, гэр бүлээ аврах төлөвлөгөө зохиож эхлэв. “Эр хүн амь амьжиргаагаа залгуулахын тулд гарч, ажиллах үедээ хүйтэн хөндий байдлыг хангалттай их мэдэрдэг. Тэгээд харьж ирээд гэр орныхоо халуун дулааныг мэдрэх хэрэгтэй байдаг юм; ингэж байж л эр хүн жаргалтай байна. ‘Эр хүнийг ходоодоор нь’ гэдэгтэй яг адилхан’” гэж нэг найз нь хэлжээ. Хон’эр нөхөр нь баншинд дуртайг мэддэг байсан тул өдөр бүр өөрөө хэд хэдэн төрлийн банш нямбайлан хийж, мөн нөхрийнхөө талаар далдхан сураглах элдэв янзын арга бодож олов. Хүүгээрээ янз бүрийн шалтаг зохиолгон, нөхрөө гэрт нь ирүүлдэг байсан боловч яаж ч ятгалаа гэсэн нөхөр нь үргэлж хүйтэн хөндий хэвээр байв. Хон’эр хөгширч, царай зүс алдаж байгаа учраас нөхөр нь сонирхохгүй байж магад гэж бодоод залуухан харагдахын тулд маш их хүч хөдөлмөр гаргаж эхэллээ. Нөхрийнхөө сэтгэлийг эргүүлэн татах олон арга бодож олсон боловч энэ нь ямар ч нэмэр болсонгүй. Тэр үе Хон’эрийн хувьд маш хүнд хэцүү, ядаргаатай байсан бөгөөд үнэхээр арга мухардаж байлаа. Өдөр бүр нүүрээ нулимсаар угааж, хангалттай нойр ч авч чаддаггүй байв. Бутарсан гэр бүлээ нэгтгэх гэж хэчнээн олон зүйл оролдсоноо ч мэдэхээ байлаа. Тэгээд өөр ямар ч сонголт үлдээгүй тул нөхрөө эргэн ирэхийг хүлээхээс өөр аргагүй байв.

  Хон’эр энэ маягаараа гурван жил хүлээж, урт удаан энэ өдрүүдэд өөрөөсөө нэг бус удаа ингэж асуудаг байлаа: “Хорин жил гаруйн мэдрэмж яаж ингээд л үгүй болчхож болдог юм бэ? Яагаад би зориулсан бүхнээрээ аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлээ эргүүлэн олж авч чадсангүй вэ?” Ахин дахин ийнхүү асуусан ч, хариулт өгч чадах хүн байсангүй. Өдөр болгон хүлээсэн боловч юу ч тохиолдсонгүй. Энэ бол хос хоёрын гэрлэлтийн хувьд “үхлийн ял” гэдэг нь эргэлзээгүй байлаа. Зүрх нь шархалсан Хон’эрд ийм цохилтыг тэсэх хүч чадал үлдсэнгүй. Залхаж гүйцээд, цааш үргэлжлүүлэх урам зориг, эрч хүчгүй болжээ. Тэгээд дөчин ширхэг диазепамыг нэг дор залгиж орхив…

   Маргааш нь бүсгүй эмнэлэгт ухаан ороод, нөхөр хүү хоёр нь хоёулаа дэргэд нь байгааг харлаа. Гомдлын нулимс нүднээс нь хацар даган тасралтгүй урсаж, толгой нь эргэн, сэтгэл нь эмтэртлээ их уйлжээ. Ийм нөхцөлд гэр бүлээрээ нэг дор цугласан нь тун ёжтой байсан боловч бүсгүй үүнийг яаж ч чадсангүй. Тэгээд тэнгэр өөд ширтэн, ийнхүү санаа алдлаа: “Эхнэр нөхөр хоёр саад бэрхшээлийг хамтдаа туулж чаддаг атлаа эд баялгийг яагаад хамтдаа давж чаддаггүйг хэн надад хэлж чадах вэ? Хорин жилийн настай хайр сэтгэл яаж ийм хэврэгхэн байж болдог юм бэ?”

  Төд удалгүй худ нь Хон’эртэй Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хуваалцсан бөгөөд Бурхан л түүнийг аварч, бүх зовлонг нь шийдвэрлэж чадна гэлээ. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн; анх хүн төрөлхтөн Бурханы халамж, хамгаалалт дор маш жаргалтай амьдарч байсан ч Сатан завхруулсан учраас Бурханаас холдсон юм. Тэд Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Сатаны хор хөнөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд уур бухимдал, өвчин шаналал нь улам бүр нэмэгдсээр байлаа. Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг Сатаны савраас эргүүлээд булаан авахын тулд үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахаар махбод болжээ. Хүн Бурханы өмнө очоод, үгийг нь уншиж, үгээр нь дамжуулан үнэнийг ойлгосон үедээ л нийгэм дэх ёрын муугийн уг үндсийг нэвт харж, Сатаны хорлолоос хол байж, Бурханы халамж, хамгаалалт дор амьдарч чаддаг. Хон’эрд худ нь Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өглөө: “Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухамсар дутмаг энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэрээр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг, бас чамайг өлсөж цангахаа байгаасай гэж хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм бэ зүг чигээ алдаж, замдаа ухаанаа алдаж, “эцэг”-тэй болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байгаа” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас ).

   Урьд өмнө сонсож байсантай нь огт адилгүй эдгээр үгийг сонсоод, Хон’эрийн сэтгэл асар их хөдөлж, зүрх сэтгэл дотор нь халуун урсгал үүсэж, бие сэтгэлийг нь дулаацуулж байх шиг санагдав. Өнгөрсөн хэдэн жилд бүсгүйн зүрх сэтгэл дэх уй гунигийг хэн ч ойлгоогүй бөгөөд шаналлынх нь ачааг хэн ч хуваалцаж чадаагүй юм. Тэр тусмаа бүсгүйг ойлгож, тайтгаруулж чадах хэн ч байсангүй. Хон’эр ганцаардмал, нойргүй тоо томшгүй олон шөнийг өнгөрөөн, үүр цайтал ганцаараа чимээгүйхэн мэгшдэг байлаа. Шарх нь хэзээ ч мартаж, салж чадахгүй сүүдэр шиг дагадаг байв. Үлдсэн амьдралынхаа туршид ганцаардаж, шаналан ингэж явсаар байхаас өөр сонголтгүй гэж Хон’эр бодсон юм. Гэтэл тухайн өдөр тэрхүү хэсэг зүрх сэтгэлийнх нь үүдийг тогшжээ. Шаналж, зовлон туулж, мэгшин уйлж байхад нь Бурхан мэдэж байсан ба өөрийнх нь эргэхийг хүлээн үргэлж хажууд нь байсан гэдгийг ухаарлаа. Бурханы тэжээн тэтгэх үгийг сонсоод Хон’эрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэв. Бурхан өөртэй нь хамт байж, үнэхээр цор ганцаар биш байж гэдгээ бүсгүй ойлгов. Бурханы талаар урьд нь сонсож байгаагүй, мөн Түүний талаар юу ч мэддэггүй байсан боловч Бурхан үргэлж хажууд нь харж хандаж байжээ. Үхэхээр шийдээд байх үед нь амжиж авран, амийг нь хамгаалаад зогсохгүй амьдралд бүрмөсөн найдлага тасраад байхад нь худаар нь дамжуулан дуу хоолойгоо сонсгосон юм. Бурхан үгээ ашиглан бүсгүйн зүрх сэтгэлийг хөдөлгөж, халуун дулааныг өгч, цөхрөл шаналалтай амьдралд нь итгэл найдвар, өөдлөн дэвжилтийг авчирчээ. Тэр мөчид Хон’эр Бурханы хайр болон авралыг мэдэрч, шархалсан зүрх нь тайтгарлаа. Мөн түшиж тулах зүйлтэй болов.

   Дараа нь Хон’эр Төгс Хүчит Бурханы Чуулганд явж, Бурханы үгийг уншиж, үнэний тухай нөхөрлөн, ах эгч нартайгаа хамт Бурханыг магтан дуу дуулж эхэллээ. Тэд бүгд эелдэг найрсаг бөгөөд бусдад чин сэтгэлээсээ ханддагийг Хон’эр олж харав. Тэд илчилсэн завхралаа энгийн, үнэнч байдлаар уудалж, дараа нь Бурханы үгийн дагуу тухайн завхралыг задлан шинжилж, Бурханы дуртай үнэнч хүмүүс байхаар эрэлхийлж чаддаг байлаа. Хэн нь ч хэнийгээ шоололгүй бие биедээ туслан, нэг нэгэндээ тэжээл өгдөг байв. Царай болгон аз жаргалтай инээмсэглэлээр бялхаж байлаа. Хон’эр энэхүү чин үнэнч, баяр баясалтай уур амьсгалын нөлөөнд автан, урьд өмнө өөрт нь хэзээ ч байгаагүй тэрхүү томоохон гэр бүлийн дотор нэг ёсны тайвшрал, эрх чөлөөг олж авчээ. Урт удаан хугацаанд мэдрээгүй халуун дулааныг, гэртээ харих тэр мэдрэмжийг дахин олж авлаа. Зовуурь нь өдөр ирэхийн хэрээр намдаж, аажмаар царайд нь инээмсэглэл тодорч эхэллээ. Тэрээр эртнээс будилж ирсэн зүйлсийнхээ хариуг Бурханы үгэн дотроос олж, өөрийнхөө зовлон шаналлын уг үндсийг мэдэж авчээ. Тэгээд Бурханы үгэнд ингэж бичсэн байгааг олж харав: “Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлсээс хүн хамгийн дорд нь юм. Хэдий тэр бүх зүйлсийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтанд эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс). “Энэ бүх хандлагууд нь ар араасаа хорон муу нөлөөгөө хэрэгжүүлдэг ба дийлэнх хүмүүс одоо шулуун шударга байдал, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд ёс зүй бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж бид хэлж болохуйц хэмжээнд хүртэл тэдгээр нь хүнийг тасралтгүй доройтуулж, тэдний ёс суртахуун, тэдний зан аашийг улам бүр дордуулсан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). “Урьд өмнө нь ихэнх хүмүүс бусдаас урвах ямар нэгэн зүйл хийж байсан учраас та нар бүгд “урвалт” гэдэг үгийг мэднэ, нөхөр нь эхнэрээсээ урвах, эхнэр нь нөхрөөсөө урвах, хүү нь эцгээсээ урвах, охин нь эхээсээ урвах, боол эзнээсээ урвах, найзууд нэг нэгнээсээ урвах, хамаатнууд нэг нэгнээсээ урвах, худалдаачид худалдан авагчдаасаа урвах гэх мэтчилэн. Эдгээр бүх жишээнд урвалтын мөн чанар байна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс). “Хүний уг чанар бол тэдний амь, энэ бол амьд үлдэхийн тулд тэдний итгэж найддаг зарчим юм, тиймдээ ч тэд үүнийг өөрчлөх боломжгүй. Яг л урвалтын уг чанар шиг хэрвээ та нар хамаатан эсвэл найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чадаж байгаа бол энэ нь таны 
амийн нэг хэсэг бөгөөд таны төрөлхийн уг чанар гэдгийг баталж байгаа хэрэг юм. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй зүйл.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс)

   Хүний бүх зовлон Сатаны завхралаас эхтэй бөгөөд бүх хүн ёрын муу нэвчсэн том тогоон дотор амьдардаг гэдгийг Хон’эр Бурханы үгээр дамжуулан ойлголоо. “Эдлэн газраа сайн авч яв, хажуугаар нь бас наргиад ав”; “Амьдрал гэдэг богинохон. Амьд дээрээ наргиж цэнгэ”; “Амьдрал богинохон болохоор өнөөдрийн зугааг бүү алд”; “Арван эрийн ес нь зугаацдаг, арав дахь нь зүгээр л тэнэг байдаг” гэх зэрэг Сатаны ёрын муу санаагаар бид бөмбөгдүүлдэг. Эдгээр нь, эр хүн өөр эмэгтэйтэй уулзаж, нууц амрагтай байна гэдэг бол хүлцэж болохуйц хэрэг бөгөөд байр суурийн тэмдэг гэх утгатай байдаг. Түүнчлэн уруу таталтаар бялхсан зугаа цэнгэлийн газрууд томоохон гудамжнаас эхлээд жижигхэн зөрөг зам хүртэл хаа сайгүй байдгаас үүдэн хүмүүс ёрын муу махан биеийн зугаа цэнгэлд ташуурахад маш амархан болдог. Олон хүн ганц шөнийн зугаа, гэр бүлээс гадуурх харилцаанд ичгүүр сонжуургүйгээр ордог. Тэд ямар ч хүний төрхгүй болтлоо ёрын муу, завхарсан болж, ийм их доройтсон байдаг. Хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол сайн муу, сайхан муухайг огт ялган таних чадваргүй байхын зэрэгцээ эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгаж огт чаддаггүй. Аливаа зүйлийн талаарх тэдний харах өнцөг нь гажууд бөгөөд ёрын муу зүйлийг шулуун шударга, хүндтэй хэмээн үздэг. Тэгээд ердөө л махан биеийн хүслээ хангахын тулд андгай тангаргаасаа ухарч, гэр бүлээсээ урваж, хүний эзэмших ёстой хүн чанар, эрүүл ухаан, ёс суртахуун, нэр төрөө алддаг. Тэд Сатаны эзэмшилд амьдран, махан биеэ бүрэн зугаацуулж, таашаал эрэлхийлж, цадиггүй хүслээ гүйцэлдүүлэх гэдэг. Энэхүү ёрын муу нийгмийн талаар Хон’эр жаахан бодож үзлээ. Нөхөр нь эхнэрээсээ, эхнэр нь нөхрөөсөө урвана гэдэг нийтлэг үзэгдэл; ёрын муу чиг хандлагын муу нөлөөн дор үнэнээр дулимаг хүмүүс эдгээр зүйлийг огт эсэргүүцдэггүй. Тэд өөрийн эрхгүй энэхүү ёрын муу бодлын нөлөөнд орж, махан биеийн зуурдын хүслийг л хангахын тулд хариуцлага, ёс суртахуун, шударга ёс болон мөс чанараа уландаа гишгэдэг. Тэд ханиа хөсөр хаяж, гэр бүлдээ сэтгэлийн асар их шарх өгч, магадгүй насан туршийн зовлон ч авчирдаг. Нөхөр нь ч бас энэхүү ёрын муу сатанлаг чиг хандлагын хохирогч байсныг Хон’эр олж харжээ. Нөхөр нь хэчнээн хайр халамжтай байсан, мөн нөхөртэйгөө хамт ердөө л бие биеэ гэсэн хайр, сэтгэл, аз жаргал, эв найрыг эрэлхийлдэг байсан болохоос биш, материаллаг эд баялаг хэзээ ч хөөцөлддөггүй байсан тухайгаа Хон’эр бодлоо. Гэвч чинээлэг болмогцоо нөхөр нь үйлчлүүлэгчдийг байнга зугаацуулж, нэг зугаа цэнгээний газраас нөгөөд хэсүүчилж эхэлжээ. Тэгээд эдгээр ёрын муу хандлагын урхийг тэсэж чадалгүй, завхай зайдан амьдарч эхэлсэн юм. Гэр бүлээс гадуур харилцаанд орж, өөрийнхөө махан биеийн хуял тачаалыг л хангах тухай бодон цадиггүй хүслийнхээ дагуу амьдарч байж. Тэрээр гэр бүлээ байтугай эхнэрийнхээ сэтгэлийг ч хайхарсангүй. Үүнээс үүдэн гэр орон нь сүйрч, салж хагацахад хүрчээ. Хорин жил гаруй хуваалцсан хайр сэтгэл нь тэдгээр ёрын муу чиг хандлагын өмнө өчүүхэн цохилтыг ч даалгүй, маш хэврэг санагдсан билээ. Энэ бүхэн нь Сатан хүнийг завхруулсны үр дүн байсан бус уу?

   Хон’эр Сатаны завхралд маш гүн гүнзгий автаж, гэр бүлийн эв найр, хамтдаа өтлөн, “үхтлээ хамтдаа” байх хайр сэтгэлийг үргэлж эрж хайж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тийм гэрлэлт бол амьдрал дахь цорын ганц аз жаргал хэмээн бүсгүй бодож явсан билээ. Тэгээд нөхөр нь гадуур хэсүүчлэх болсны дараа сүйрсэн хайр сэтгэлээ аврахын тулд бүхнийг оролдож үзсэн бөгөөд хүсэл нь бүтээгүй болохоор шаналлын манан дунд амьдран, тэндээсээ гарч чадахгүй, тэр ч бүү хэл үхлээс тайвшрал олохоор оролдож байв. Энэ бүхэн нь зүгээр л хүн төрөлхтөнд Сатаны шингээсэн эндүү ташаа бодол, харах өнцөг бүсгүйгээр тоглоом тохуу хийж, хорлож байгаа хэрэг байсан бус уу? Бүх хүн аминчхан байдаг бөгөөд бүх зүйлийг өөрсдийнхөө ашиг тусын төлөө, өөрсдийн зарчмаар хийдэг гэдгийг Хон’эр Бурханы үгийг уншсанаар л ойлгож авсан юм. Хоёр хүний хооронд жинхэнэ хайр гэж байхгүй; дэврүүн хайр дурлал гэж ердөө оршдоггүй. Гэвч Сатан янз бүрийн утгагүй ойлголт ашиглан хүмүүсийг завхруулж, уруу татдаг, ингэснээр тэд ёрын мууг хүндэлж, дэврүүн хайр дурлалыг бүхнээс түрүүнд эрэлхийлж, бүхэлдээ үүний төөрөгдөл дунд амьдардаг. Тэд улам бүр завхарч, доройтож, Бурханаас улам бүр холддог. Үнэнгүйгээр хүмүүс сайн муу, сайхан муухайг огт ялган салгаж чаддаггүй, мөн эерэг зүйлийг огт ялган таних чадваргүй байдаг гэдгийг Хон’эр тэр үед л үнэхээр мэдэрчээ. Хүмүүс зүгээр л Сатаны тоглоом тохуу болж, хорлогдон, эцэстээ бүхлээрээ Сатанд залгиулах болно. Бурханы авралын ачаар, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тухай үнэнийг Хон’эр олж хараад зовлонгийн уг үндсийг олж илрүүлжээ. Бурханы үг Хон’эрийн зүрх сэтгэлийг асар их гэгээтэй болгож, сэтгэл нь ч хавьгүй амарлаа.

  Дараа нь Хон’эр Бурханы үгээс энэхүү хэсгийг уншив: “Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи гэрэл гэгээтэй, амьдралын зөв замаар алхаж чадна гэсэн үг; зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын утга учрыг мэдэж чадна, зөвхөн Бурханаар л дамжуулан чи жинхэнэ амьдралыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, үнэнийг мэдэж чадна, Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад чамд тусалж чадах ба чамайг Сатаны хор хөнөөл, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй, ингэснээр чи цаашид зовохгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүйг, чиний хувь тавиланг, чиний амьдралыг хариуцдаг бөгөөд Тэр бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, ямар ч хүн эсвэл зүйлд чамайг аврах эсвэл чамайг удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгөх ач холбогдол юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас)

   Бурхан л хүнийг Сатаны завхралаас аварч чаддаг бөгөөд хүмүүс Бурханы үгээр дамжуулан үнэнийг ойлгосноор л хүн төрөлхтнийг завхруулах Сатаны арга, тактикийг ялган таних чадвартай болж чадна гэдгийг Хон’эр Бурханы үгээс ойлгожээ. Энэ бол Сатаны заль мэхийг ойлгож, хор хөнөөлөөс нь мултарч, чөлөөтэй амьдрах цорын ганц арга юм. Бүсгүй санаа алдан, маш олон жил эндүү ташаа санаанд захирагдаж явсандаа, мөн гэрлэлтээр дамжуулан аз жаргалыг эрж хайна гэдэг зүүд зэрэглээнээс цаашгүй байсанд халаглав. Нөхөр нь бас Сатаны завхруулсан хүн бөгөөд сөрөг, ёрын муу зүйлийг л эрж хайдаг байсан гэдгийг тэрээр бодлоо. Иймээс нөхөр нь бүсгүйд ямар ч аз жаргал өгч чадалгүй, шаналуулж, шархлуулахаас өөр аргагүй байсан юм. Хүмүүсийг гэх Бурханы хайр л амь бие хайргүй байдаг бөгөөд хүмүүсийг Сатаны эзэмшлээс аврахыг Бурхан л чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, өөрчлөхийн тулд янз бүрийн үнэнийг илэрхийлсэн бөгөөд бүх төрлийн орчныг бүрдүүлдэг. Энэ нь бүгд хүмүүсийг Сатаны хор хөнөөлөөс ангижруулж, аз жаргалтай амьдруулахын төлөө байдаг. Гэвч ямарваа зүйл хувийн ашиг сонирхлыг нь хөндмөгц завхарсан хүн төрөлхтөн урвах болно; Бурхан л хүмүүсийн дэргэд хэзээ ч, хаа ч байж, бэрхшээл бүрийг даван туулахад нь тусалж чадна. Бурханд л үнэхээр найдаж болох бөгөөд Бурханы гэр бол хүний сүнсний цорын ганц жинхэнэ зогсоол билээ. Урьд нь Хон’эр Сатанаас үүддэг ёрын муу чиг хандлагын талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд ямар ч аз жаргал, баяр баясалгүйгээр нөхөртөө хорсон амьдардаг байсан юм. Мөн өдөр бүрийг хөөрхийлөлтэйгөөр, Сатанд хүлэгдэж, хорлогдон өнгөрөөж, үгээр илэрхийлэхийн аргагүй шаналж байлаа. Одоо Хон’эр зовлонгийнхоо уг үндсийг олсон тул нөхрөө үзэн ядахаа больжээ. Асар хүнд ачааг мөрөн дээрээс нь авсан мэт болж, урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тайвшрал, эрх чөлөөг сэтгэлдээ мэдэрлээ! Тэгээд үнэнийг ойлгох замаар элдэв янзын хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних туршлагатай болж, эцэст нь Сатаны зовлон, хор хөнөөлийн тамлалтаас чөлөөлөгдөв.

   Хон’эр одоо Бурханы үгийн гэгээрэл, удирдамжтай болсон болохоор урьдынх шигээ сэтгэлээр унахаа болилоо. Түүнчлэн нөхөр нь гэр бүлээсээ урвасан явдлыг бүрмөсөн зөнд нь орхиж, үүнээс чөлөөлөгджээ. Мөн манан дунд явсан өдрүүддээ эцэст нь баяртай гэж хэлсэн бөгөөд таньдаг хүн болгон нь түүнийг хүнийхээ хувьд өөрчлөгдөн, илүү эрүүл саруул ухаантай, санаа зовох юмгүй болж гэцгээлээ. Бүсгүй энэ бүх өөрчлөлтөд Бурханы үгээр дамжин хүрсэн тул Бурханд талархал дүүрэн байлаа.

   Хэдэн жил өнгөрөв. Хон’эр Бурханы үгийг үргэлж уншин, чуулганы амьдралаар амьдардаг бөгөөд Бурханы үгийн тухай ах эгч нартайгаа нөхөрлөн, бүтээлийн нэг болохын хувиар үүргээ биелүүлэхэд бүхнээ зориулдаг. Хон’эрийн өдөр хоногууд сэтгэлд нь тун их нийцдэг. Тэр зарим үнэнийг ойлгож, газар дэлхий дээрх хүний амьдрал зөвхөн хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амьдрах явдал бус, харин бүтээлийн зүй зохистой үүргийг биелүүлэхийн төлөө байдаг, ингэж амьдарснаар л Бурханд баяр баясал авчирч чадна гэдгийг тодорхой олж харсан билээ. Тэгээд Бурханыг дагаж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг туулж, үнэнийг ойлгож, олж авахаар эрж хайх амьдралын зөв замыг эцэст нь олжээ. Энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханыг дуулгавартай даган, шүтэн мөргөдөг хүн болох явдал юм. Энэ бүхэн л хамгийн утга учиртай, аз жаргалтай амьдрал билээ. Бурханы удирдамж, удирдлага дор амьдралын ийм замаар замнаж, үнэн ба амийг олж авч, өөрийгөө Сатаны хор хөнөөлөөс бүрэн чөлөөлж, утга учиртай амьдралыг амьдран харуулах буюу үнэний бодит байдлыг амьдран харуулж, Бурханд алдар сууг авчрах нь л Хон’эрийн хүсэл юм!

17.3.20

Христэд итгэгчийн гэрчлэл: Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай (1-р хэсэг)

2018 оны 9 дүгээр сарын 19

Шиюүэ, Хэнань муж
        
Нэг орой Жинрү гэрээ цэгцэлж байлаа.

  “Дин, дин”. Утас дуугарч эхлэв. Утсаа автал жигтэй атлаа танил дуу хоолой чихэнд нь сонстов: “Сайн уу! Ван Вэй байна. Чи гэртээ байгаа байх нь ээ!”

  “Ван Вэй гэнэ ээ?” Жинрү бага зэрэг гайхлаа: Энэ олон жилийн хойно түүн рүү яагаад утасдах болов?

  “Тийм ээ… Би гэртээ байна. Юу болоо вэ?” гэж Жинрү гайхасхийн асуулаа.

   “Удаан уулзсангүй. Чамайг аваад гадуур хэсэг явах гэсэн юм. Би танай гэр лүү явж байна. Удахгүй очно. Гэрийнхээ гадаа намайг хүлээж байгаарай!” гэж Ван Вэй хэлэв.

   Утсаа тавьсан хойно Жинрүгийн зүрх хурдан цохилж, түүний бодол сургуульд байсан үеийн дурсамж руугаа тэр даруй эргэн очив…

  Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай
Жинрү хөөрхөн байгаад зогсохгүй, мөн сурлага сайтай байсан бөгөөд сургуулийнх нь олон хөвгүүн, тэр дотор Ван Вэй түүний араас гүйдэг байжээ. Жинрүгийн ертөнцөд нэвтрэхийн тулд Ван Вэй, түүнийг гэсэн мэдрэмжээ илэрхийлэхээр зурвас дамжуулах, захиа бичих, бэлэг өгөх гээд түүнтэй ойртох бүх төрлийн аргыг хэрэглэжээ. Гэвч Жинрү дуулгавартай, ухаалаг охин байсан бөгөөд сэтгэл санааг нь сатааруулах зүйл сурлагад нь муугаар нөлөөлж, аав ээжийнхээ хүлээлтийг талаар болгохыг хүсээгүй тул Ван Вэйг цөхрөлтгүй хөөцөлдөхөд нь хайхрамжгүй ханддаг байлаа. Гэхдээ Жинрү нүүр өгөхгүй байлаа гээд Ван Вэй зүгээр л буугаад өгчихсөнгүй, хэдэн жилийн дараа ч тэр Жинрүгийн араас өмнөх шиг байнга хөөцөлдсөн хэвээр байжээ. Түүний тууштай байдал Жинрүгийн сэтгэлийг үл ялиг хөдөлгөж эхэлсэн ч гэлээ, энэ нь гавихааргүй зүйл байв. Хожим нь хэдэн сурагч охин Ван Вэйтэй ойр үзэгдэх болсон бөгөөд түүнийг өдөржингөө дагах болжээ. Жинрүгийн тайван байсан сэтгэл хөдөлж, энэ нөхцөл байдлыг ашиглан Ван Вэйг нэг улирал туршиж болох юм гэж боджээ; хэрвээ тэр охидыг тоосон янзгүй, өөрийнх нь араас хөөцөлдсөн хэвээр байвал түүнд ханддаг хандлагаа зөөлрүүлж болох юм…

  “Дийд, дийд!” Машины дохио Жинрүгийн дурсамжийг таслав. Ван Вэй гадаа нь аль хэдийнээ ирчихсэн хүлээж байлаа.

  Жинрү машинд нь суув. Удаан уулзаагүй, гэнэт учирсныг ч хэлэх үү, тэр хоёр хоёулаа чимээгүй болчихов.

  Тэр хоёр ойр хавиар дэмий л сэлгүүцэж, уур амьсгал ч бага зэрэг эвгүй боллоо.

  Нэлээд удсаны эцэст Ван Вэй “Тэгээд… ямаршуухан байна даа?” гэж ам нээв.

  “Сайн байгаа, баярлалаа. Бүх зүйл сайн” гэж Жинрү аядуухан хариулав.

 “Чи ер нь ингэхэд хаана байсан юм бэ? Би чамайг олж чадаагүй. Чи газрын хөрснөөс алга болчихсон юм шиг л байсан. Дугаарыг чинь найзынхаа утаснаас санаандгүй олж харсан хойно л би чам руу залгасан. Тэгээгүй бол дахиад чамтай хэзээ уулзах байсныг хэн мэдлээ!” гэж хэлэхдээ Ван Вэй машинаа жолоодон, хааяа хааяа Жинрү руу харах ажээ.

  “Би хаа нэгтээ байгаагүй ээ. Ажлаасаа болоод нэлээд завгүй байсан болохоор та нарын хэнтэй нь ч холбоо бариагүй юм” хэмээн Жинрү намуухан тайван өнгөөр хэлэв.

   Ван Вэй машинаа замын хажууд зогсоов. Дараа нь тэр дотроо юу бодож явснаа Жинрүд хэлсэн бөгөөд түүний бүдүүн дуу хоолойд гуниг, харуусал аль аль нь байх ажээ: “Сургуульд байхад би чиний араас байнга гүйдэг байсан. Би чамтай 5 жил хөөцөлдсөн! Гэвч чи үргэлж надад хүйтэн хөндий ханддаг байсан, тэр бүх он жилийг яаж давж гарснаа би мэдэхгүй. Чамайг сургуулиас явсны дараа би цэргийн сургуульд орсон. Гэхдээ би чамайг үргэлж бодсоор байсан. Сургуулиа төгссөний дараа би чамайг хаа сайгүй хайсан боловч ерөөсөө олоогүй. Эцэст нь би гэр бүлийнхээ дарамт шахалтаас болж хүнтэй гэрлэсэн ч гэлээ чи миний сэтгэлд байсан хэвээрээ, өмнө нь ч, одоо ч бас үүрд хэвээрээ байна. Чиний дугаарыг санамсаргүй харах үед ганц л үг сэтгэлд минь орж ирсэн: Тэр бол харамсал. Гэрлэхээ хойшлуулж хүлээгээгүйдээ, чамтай арай эрт уулзаагүйдээ би харамсдаг…”

  Ван Вэйгийн чин сэтгэлээсээ ийн ярихыг сонсоод Жинрү гашуун зовлон мэдэрчээ. Ван Вэйг одоо харах нь ээ, үргэлж царайлаг байсан түүний төрх одоо улам төлөвшиж, намбатай болсон байх бөгөөд гайхалтай нь Жинрүгийн сэтгэл Ван Вэй рүү эргэх нь тэр…

   “Ээ дээ, араас чинь олон жил хөөцөлдөөд маш хүйтэн хөндий хандахад чинь би сүүдэрт байгаа мэт байдаг сан, тэгээд би дахиад нэг жил чиний хариултыг хүлээхээр сонгосон байлаа. Гэвч эцэст нь… чи ч өөрчлөгдөөгүй, би ч бас өөрчлөгдөөгүй. Чи сургууль дээр байхад яагаад намайг тоодоггүй байсан юм бэ? Чи намайг юу гэж боддог байсан бэ? Хэлж болох уу?” гэж сэтгэл нь үл ялиг хөндүүрлэсэн Ван Вэй асуув.

  Үүнийг сонссон Жинрүгийн сэтгэл өвдөж, бас харамслаа. Тухайн үед маш хатуу сэтгэлтэй байж Ван Вэйгийн сэтгэлийг шархлуулсандаа сэтгэл нь өвдсөн бөгөөд хайхрамжгүй байдлаасаа болж тэр үед Ван Вэйтэй хамт байх боломжийг алдсандаа харамсжээ. Энэ олон жилийн дараа ч Ван Вэй өөрийг нь сэтгэлдээ тээсэн хэвээр байгааг хараад Жинрү санаа алдав. Залуу нас нь өнгөрч, өөрт нь тохирох найз залуу ч олоогүй хэвээр байгаа, мөн бүх найз нь нэг нэгээрээ гэрлээд ганцаараа үлдэж хоцорсон тухайгаа тэр бодов. Өөрийг нь хайрладаг хэн нэгнийг тэр хүссэн бөгөөд дурлалт залуутайгаа ихэд дотно бас цугтаа ойр байгаа романтик дүр зургаа маш олон удаа сэтгэлдээ мөрөөдсөн, тэр ч байтугай Ван Вэйтэй цугтаа байна гэж мөрөөдөж байсан билээ… Түүнээс гадна Ван Вэй өөрийнх нь араас цөхрөлтгүй хөөцөлдөж байсан тэр үеийг бодсон бөгөөд үүнийг нь хүлээн зөвшөөрч чадаагүйдээ харамсаж байлаа. Ван Вэй одоо ч түүний араас хөөцөлдсөн хэвээр байсан ба түүнд зөөлөн хандаж, түүний хамтрагч болохыг тэр үнэн сэтгэлээсээ хүсэж байв. Гэвч эрүүл ухаан нь түүнд ингэж хэлэв: “Ван Вэй аль хэдийнээ гэрлэсэн! Христэд итгэгчийн хувьд чи Христэд итгэгчийн гэрчлэлийг хийх ёстой. Үнэн сэтгэлээ Ван Вэйд түргэдэж хэлж огт болохгүй. Бурханы шаардлагад нийцүүлэн биеэ авч явснаар л Бурханы хүсэлд нийцэж чадна”. Гэвч зүрх сэтгэлийнх нь гүн дэх мэдрэмж болоод эрүүл ухаан нь түүнийг өөр өөр зүгт чангаагаад, түүний сэтгэл шаналан байлаа.

   Жинрү самуурсан бодлуудаа цэгцэлж, бүх зүйл зүгээр байгаа мэт дүр үзүүлэн өөрийгөө хүчлэн байж, Ван Вэйд ингэж хариулав: “Тэр нэг жил, би чамайг нэг улирал туршихыг хүссэн юм. Хэрвээ намайг гэсэн сэтгэл чинь хувирахгүй бол чамтай үерхэх талаар бодож үзэх байлаа. Гэвч дараа нь аав, ээжийнхээ урмыг бодсон… хувь заяа ийм байж гэж би бодож байна!”

  Жинрү ингэж хэлж байхдаа сэтгэлээ барьж байсан ч маш их шаналлыг мэдэрчээ. Цаг хугацааг ухрааж чаддаг сан бол тэр нэг ч мөч эргэлзэлгүйгээр Ван Вэйтэй шууд үерхэх байсан, тэгвэл тэд магадгүй одоогийнх шигээ ийм байдалтай байхгүй ч юм бил үү. Гэвч Жинрү одоо сэтгэл хөдлөлөө барихын тулд байдгаараа хичээж байсан бөгөөд нулимс нь чимээгүйхэн урсаж байлаа. Ван Вэйг харчих вий гэж айсандаа тэр цонх руу нүүрээ харуулав. Гэвч Ван Вэй түүний уйлж байгааг мэдчихээд нулимсыг нь арчих салфетка яаран гаргалаа.

  Өөрийг нь хадгалж хамгаалаасай хэмээн Жинрү сэтгэл дотроо Бурханыг чимээгүй дуудан байлаа. Ингэж байж тэр сорилтод унаж, Христэд итгэгчийн гэрчлэлийг алдахгүйн тулд зүрх сэтгэлээ чангалж чадах юм. Тэр салфеткыг аваад “Би өөрөө” гэв. Нулимс нь хатсаны дараа Ван Вэй гэнэт түүний гарыг шүүрэн авч, мөр лүүгээ ойртуулж эхэлсэн бөгөөд яг тэр үед, сэтгэлээр унасан Жинрүд тайтгаруулж тайвшруулах мөр хэрэгтэй байсан нь гарцаагүй. Хэдэн хором Жинрү ховсдуулсан мэт болоод түүний мөрийг түшихийг хүссэн ч хүмүүст зааж, анхааруулдаг Бурханы үгс оюун санаанд нь орж ирэв: “Хорон мууг үйлддэг хүмүүсийн хувьд (Миний сонгосон хүмүүсээс бусад завхайрдаг, бохир мөнгөөр наймаалцдаг, эр эмийн хоорондох зааг хязгаарыг зөрчдөг, Миний удирдлагад саад, хор учруулдаг хүмүүс, эсвэл сүнс нь хаагдсан, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэх мэт бүх хүн) нэгийг нь ч зүгээр өнгөрөөж, өршөөлгүй, бүгдийг нь Үхэгсдийн оронд унагаж, үүрд мөхөөнө!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ерэн дөрөв дэх айлдвар”-аас). Бурханы үг өөрийг нь шүүж, зэмлэж байгаа мэт Жинрүд санагдсан бөгөөд тэр даруй ховсдуулсан мэт байдлаасаа тэр гарчээ. Бурхан бол ариун, Бурханы зан чанар нь зөвт бөгөөд халдашгүй, садар самуун явдалд оролцдог хүмүүс болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг мэддэггүй хүмүүсийг Бурхан хамгийн их үзэн яддагийг тэр тодорхой мэдэж байлаа. Хэрвээ эрэгтэй хүнтэй харилцах харилцаандаа алдаа гаргавал тэрээр үүрд сэвтэх бөгөөд Бурхан түүнийг яллаж, үзэн ядаж, хараана гэдгийг, мөн Христэд итгэгчийн гэрчлэлийг алдаж, Бурханы авралыг алдана гэдгээ тэр мэдэж байлаа. Ван Вэйд нэг алхам ойртох хоромд бүрмөсөн төөрнө гэдгээ Жинрү мэдэж байв. Ийм нөхцөлтэй тулгарсан Жинрү урьд өмнө үзээгүйгээрээ айж, сэтгэл нь шаналжээ. Бурханы зан чанарт халдах ямар ч зүйл хийж болохгүйгээс гадна, Ван Вэйгийн гэрлэлтийг мөн хүндлэх ёстой гэж тэр бодов. Ван Вэй сургууль дээр түүний араас хөөцөлддөг байсан хүү байхаа больж, одоо гэр бүл, эхнэр, үр хүүхэдтэй эр болсон байлаа. Хэрвээ тэр одоо буруу алхам хийвэл хэн нэгний гэр бүлийг бусниулах бөгөөд өөр нэгэн шившигтэй эмэгтэй болж хувирах байв. Бурханы шүүлтийн үг Бурханаас эмээх зүрх сэтгэлийг Жинрүд төрүүлжээ. Тэрээр бүх хүчээ шавхан байж, Ван Вэйгийн гарыг холдуулаад “Одоо хэтэрхий оройтсон. Намайг гэрт хүргэж өг!” гэж хүйтнээр хэллээ.

  “Энэ олон жилийн дараа яагаад намайг түлхсээр байгаа юм бэ? Би чамайг тайвшруулж ч болохгүй гэж үү?” гэж Ван Вэй гунигтайгаар хэлэв.

  “Чи буруу ойлгожээ. Би чамайг түлхэж байгаа юм биш. Гэр бүлтэй болохоор чинь би чамайг хүндэлж байна. Чи гэр бүлээ бодох ёстой” гэж Жинрү тайвнаар хариулав.

  Гэтэл Ван Вэй Жинрүг шахамдуулан: “Хэрвээ би салчихвал яах вэ? Тэгвэл чи надад боломж олгох уу? Би гэнэт шийдээд ингэж хэлж байгаа хэрэг биш шүү!” гэв.

  Энэ асуулт Жинрүгийн сэтгэлийг дахин хөдөлгөж, тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй болов. Тэр ердөө л зүрх сэтгэл дотроо Бурханд чимээгүй залбирав: “Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлийг хамгаалж, Таны зан чанарт халдах ямар нэг зүйл хийхээс минь намайг холдуулж өгөөч.” Ингэж залбирсны дараа Бурханы хэлдэг энэ үгийн талаар бодов: “Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний дурыг булаадаг, ингэснээр чи толгой нь эргэсэн байдалтай болдог бөгөөд өөрийн мэдэлгүйгээр чи татагдаж, тэдэнд үйлчилж, тэдний гарц мөн түүнчлэн тэдний зарц байхад бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэднээр хэрэглүүлэхэд бэлэн байдаг—чи тэдэнд мэхлэгддэг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нарын зан араншин маш дорд!”-оос) Бурханы үг дахин нэг удаа Жин Рүг сэрээсэн бөгөөд сэтгэл нь хөдөлж байгаагийн шалтгаан нь ёрын муу хүсэл тачаалын хяналтад автаж буйгаас нь болсныг тэр мэдэж байлаа; энэ бол түүнийг уруу татаж, нүгэл дунд амьдруулж, Христэд итгэгчийн гэрчлэлээ алдахад хүргэж, бие махбодын дур тачаалд живүүлэн, улам бүр доройтуулж, завхруулахын тулд Сатан башир төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Тиймээс тэр Сатаны башир төлөвлөгөөг ялган таньж нэвт харах ёстойгоо мэдэж байв. Ван Вэй аль хэдийнээ гэрлэсэн—энэ бол бодит баримт—зарим нэг сайхан үг хэлснийх нь төлөө эрүүл ухаанаа алдаж, хууртаж болохгүй гэдгийг Жинрү мэдэж байлаа. Хэрвээ тэр үнэхээр буруу гишгэсэн бол Сатаны мунхаг нэгэн болж, Сатаны гарц болон үйлчилж, шившигтэй өөр нэгэн эмэгтэй болох байсан; үр дүн нь салж сарнисан гэр бүл, Ван Вэйгийн эхнэр, үр хүүхдийнх нь эцэс төгсгөлгүй зовлон шаналал байх байсан ба тэр өөрөө Бурханы өмнө залруулшгүй бузар нэгэн болох байлаа. Үр дагавар нь санаанд багтахааргүй байв.

  Жинрү ийн ухаараад сэтгэлээ тогтуун болгож, тайвнаар ийн хариулав: “Битгий тэнэглэ. Чамайг салсан байлаа ч, бид найзууд хэвээрээ л үлдэнэ. Чамайг тоглож хэлсэн гэж бодъё. Гэр лүү хүргээдэх.” Ван Вэй Жинрүгийн шийдэмгий хандлагыг хараад дахиж юм хэлсэнгүй.

  Эцэст нь тэд Жинрүгийн гэрийн гадаа эргэж ирэв. Жинрүг машинаас буух гэж байхад Ван Вэй түүнийг гарыг дахиж барих гэсэн боловч бүсгүй хурдхан шиг буугаад хаалга руугаа яарав. Дотор орсон хойноо тэр орон дээрээ хэвтлээ. Дөнгөж сая юу болсон талаар бодоод удтал тайвширч чадахгүй байсан ба янз бүрийн мэдрэмжид дарагдан байлаа: Бурханы хамгаалалт байгаагүй бол Ван Вэйгийн чин сэтгэлээ уудалж, анхаарал халамж тавин, тайтгаруулахад нь тэрээр биеэ барьж үнэхээр чадахгүй байх байсан бөгөөд ёс суртахуунгүй, муухай зүйл хийж, хэн нэгний гэр бүлийг сүйтгэж болохоор байсан юм. Бүр ч ноцтой зүйл гэвэл тэрээр сэтгэл санааны сорилтод унаж, Бурханы зан чанарт халдаж, Христэд итгэгчийн гэрчлэлийг алдаж, үлдсэн амьдралынхаа туршид харамсахаар, уучилж болшгүй гэм буруутай үлдэж хоцрох байв. Сорилттой тулгарах үед Бурханы үг түүнийг Бурханы хамгаалалтад оруулаад зогсохгүй, үг, үйлдлээрээ уужуу тайван, ухаалаг байж хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг бүрдүүлсэн нь түүний хувьд хэчнээн чухал зүйл байсныг Жинрү жинхэнээсээ ойлгожээ. Энэ туршлага Жинрүг тайвшруулж, жаргалтай болгосон ба тэрээр чин сэтгэлээсээ Бурханд талархаж, Түүнийг магтахаас өөрийг хийж чадахгүй байв: Сатаны сорилттыг даван гарч, Христэд итгэгчийн хувиар гэрчлэлд зогсох боломжийг Бурханы хамгаалалт түүнд олгосон юм. Тиймээс тэр талархлын залбирал хэлэхээр Бурханы өмнө очсон бөгөөд дараа нь унтахаар хэвтжээ.

14.3.20

Христэд итгэгчийн гэрчлэл: Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай (2-р хэсэг)

 2018 оны 9 дүгээр сарын 19
Шиюүэ, Хэнань муж
   Дараагийн хэдэн өдөр нь Жинрү хэдий Сатаны сорилтод автаагүй, мөн хэзээ ч Ван Вэйтэй цуг байж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч түүнтэй уулзсан тэр оройны уулзалт, түүний чин сэтгэлээсээ үнэнээ хүлээсэн зэрэг нь киноны хэсэг мэт бодлоос нь гарахгүй л байлаа…

   Ван Вэйг дахиад залгахад Жинрүгийн сэтгэл бага зэрэг догдолсон бөгөөд тэр өөртөө: “Бид хоёр хамт байх боломжгүй, гэхдээ жирийн найзууд байж болно. Би тэнцвэрээ хадгалж байгаа цагт, аливаа зүйлийг хэтрүүлчихгүй л бол бүх юм хэвийн байх болно” гэж хэлжээ. Дараа нь тэр утсаа аваад Ван Вэйтэй ярьсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жинрү Ван Вэйг залгах болов уу хэмээн байнга бодож, ярихыг нь сэтгэл дотроо тэсгэлгүй хүсэн хүлээдэг болжээ. Түүнийг залгах тоолон Жинрү тун энгийнээр утсаа авахын өмнө өөрийгөө тайвшруулдаг байв… Ийм байдлаар Ван Вэй, Жинрү хоёр бие бие рүүгээ улам олон удаа залгаж ярьдаг болов. Гэвч утсаар ярьж дуусах тоолон Жинрүгийн сэтгэл түгшиж, зовних бөгөөд түүний үйлдэл Бурханы хүсэлтэй нийцэхгүй байгааг, мөн сэтгэл түгшиж, зовниж байгаа нь гарцаагүй Бурхан түүнд сануулга өгч, түүнийг зэмлэж байгааг тэр ойлгожээ. Тэр Бурханы өмнө даруй очоод ингэж залбирав: “Өө Бурхан минь! Ван Вэйтэй холбоотой байж болохгүйгээ мэдэж байгаа хэдий ч би сэтгэлээ захирч чадахгүй байна. Би биеэ зоргоор нь тавиад, нүгэл рүү халтиран унахгүй байж чадахгүй байна. Өө Бурхан минь! Би үүнтэй холбоотой өөрийн үйлдлээр Таны сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй байна. Өө Бурхан минь! Намайг авраач!”

  Дараа нь Жинрү хэдэн хэсэг үгийг олж хараад шаналлаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олсон байна. Бурханы үгс ингэж хэлсэн байжээ: “та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. … Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ѳѳс) Номлол болон нөхөрлөлд ингэж хэлдэг: “Дур тачаалдаа урхидуулдаг хүмүүс бүгд эцэстээ яаж төгсдөгийг чи одоо ойлгож байгаа, тийм үү? Энэ хүмүүсийн дийлэнхийнх нь хувьд эцсийн үр дүн ямар байх вэ? Тэд хараалтай учирдаг уу? Ямар нэгэн сайн үр дүн байна уу? Тэд бүх амьдралынхаа туршид амар амгаланг хүртдэггүй! Энэ нь дур тачаалын авчирдаг төөрөгдөл, гай зовлон юм; энэ бол тэвчихийн аргагүй зовлон! Гэрлэх ханиа болчимгүйгээр эсвэл хэвийн бус байдалтайгаар эрж хайдаг бүх хүний дотроос аз жаргалтай үр дүнд хүрсэн хүн байна уу? Сай эцсийн үр дүн байдаггүй, тэд эцсийн бүлэгт хараалтай тулгардаг. Энэ бол тоглож болох зүйл биш” (Амийн оролтын тухайн номлол болон нөхөрлөл (VII) дэх “Ямар хүн Бурханаар төгс болгуулах тухайд”). “Эсрэг хүйсний хэн нэгнийг харах үед самуун бодол чамд орж ирлээ гэж бодвол энэ асуудалд хэрхэн хандах вэ? Хамгийн наад зах нь чи эхлээд гэрлэлтийг нь хүндлэх ёстой. Хэрвээ хүн нөхөр (эхнэртэй) бол тэр хүний гэрлэлтийг хүндлэх хэрэгтэй. Чи хэн нэгний гэрлэлтэд саад болж болохгүй; бусдыг хүндэлнэ гэдэг нь өөрийгөө хүндлэхийн нэр, хэрвээ чи бусдыг хүндэлдэггүй бол өөрийгөө ч хүндэлдэггүй гэсэн үг. Чи бусдыг хүндэлдэг бол бусад хүн чамайг хүндэлнэ. Зүрх сэтгэл дотроо чи гэрлэлтийг хүндэлдэггүй бол чамд ямар ч хүн чанар байхгүй. Хэрвээ чи гэрлэлтийг хүндлэх чадвартай бол, хэрвээ чи бусдыг хайрлаж, хүндэлж чаддаг бол бусдад хор хүргэх зүйл хийхгүй. Хэн нэг хүн чамайг гээд хүрээд ирсэн үед ч гэсэн чи татгалзах чадвартай бол аливаа зүйлтэй зохих ёсоор харьцаж байна. Эдгээр сорилт, уруу таталтаас татгалзах чадвартай байхын тулд чи өөрийгөө юугаар зэвсэглэх ёстой вэ? Чи үнэнээр зэвсэглэх ёстой, тэгвэл чи эдгээр зүйлийг тун тодорхой харах чадвартай болно. Энэ асуудлын мөн чанарыг тодорхой харж чаддаг болсны дараа чиний зүгээс хийх үйлдэл бусдад ямар хор хөнөөл учруулж болохыг чи мэднэ, хүмүүс зүрх сэтгэлдээ ямар зүйлээс болж шаналж зовдгийг чи мэднэ, хэн нэгний зан төлөвийг ямар хэмжээнд сүйтгэснээ чи мэднэ, тэгээд эдгээрийг ойлгомогцоо дээр дурдсан зүйлсэд хүргэх үйлдлийг хийхээ болино; ийм төрлийн бодол, санаа оюун ухаанд чинь орж ирэх бүрд чиний зүрх сэтгэлийг тэр зүйлс хөдөлгөхгүй учраас чи тэдгээрийг үл тоож, үл сонирхож, эс анхаарна.” (Амийн оролтын тухайн номлол болон нөхөрлөл (VI) дэх “Чуулганд одоогоор ихэд түгж буй гурван асуудлыг шийдвэрлэхэд төвлөрөх нь”).

  Бурханы үг хийгээд нөхөрлөлийн үгийг анхааралтай тунгаан бодож байхдаа Жинрү, Сатаны башир төлөвлөгөө буюу дур хүслээр наадахын мөн чанар, хор хохирол, үр дагаврыг нэвт харж чадаагүйгээсээ болоод зайлж болшгүй сэтгэл санааны эргүүлэгт унаснаа мэджээ. Тэр энэ талаар эргэцүүлэх үедээ л “Хайр бол хамгаас илүү”, “Дурласан хосууд эцэст нь гэрлэдэг”, “Үүрд мөнхийг бүү гуй, одоо л жаргалтай бай”, “Хайр бол нүгэл биш” хэмээн санааг түүнд итгүүлж, сайхан хайрыг мөрөөдөн, тэгснээр ёс суртахуун, мөс чанарт хязгаарлагдахаа болиход түүнийг хүргэж, Ван Вэйг үргэлж бодогдуулан, түүнтэй байнга холбоотой байлгаж, түүнтэй орооцолдоход хүргэж, мөн нүгэл дунд амьдран, нүглийн таашаалд шунан дурлаж, тэгэнгээ үүнийгээ буруу гэж бодохгүй байхад түүнийг хүргэсэн зүйл нь Сатан болохыг ухаарчээ. Жинрү гэр бүлээс гадуурх харилцаанд орсон, мөн нууц амрагтай гэх ойр тойрныхоо олон хүний тухай боджээ. Хэдий тэд түр зуурын дур хүслээ хангасан ч гэлээ, гэр бүлийн хэрүүл маргаан, салалт сарнилтын шалтгаан болж дуусдаг, тэр ч байтугай дурлалын гурвалжинд орооцолдсоны улмаас алуулсан хүмүүс хүртэл бий. Одоо “би ч гэсэн” нэртэй онлайн хөдөлгөөн их сургуулиуд, нийгмийн халамжийн хүрээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр газар авч байгаа бөгөөд нэг шөнийн амрагийн явдлаасаа болж баригдсан алдар цуутай, сэхээтэн олон хүн нэр нүүрээ нэгмөсөн бараад самуун явдалтай холбоотой амны зугаанд нэр нь байнга дурдагдах болсон. Ялангуяа Хятадын засгийн газрын албан тушаалтнуудад эхнэр, нууц амрагийн аль аль нь байдаг бөгөөд тэдний олонх нь гэр бүлээс гадуурх харилцааныхаа улмаас улс төрийн дайснууддаа энэ байдлаа ашиглуулж, улмаар шоронгийн хоригдол болж, хуйвалдааны золиос болсон. Хүсэл тачаалаа хангахын тулд хүмүүс гэр бүлээс гадуурх харилцаанд ордгийг, энэ нь хүмүүсийг нүглийн намаг балчигт л шигдүүлэх сөрөг, хорон муу зүйл болохыг Жинрү тодорхой харжээ. Хожигдсон үедээ дахин мөрий тавихыг хүсдэг, эцэст нь гэр бүлээ санхүүгийн сүйрэлд хүргэж, гэр бүлийнхнээ хааяагүй тарж сарнихад хүргэдэг мөрийтэй тоглоомчдын нэгэн адилаар хүсэл тачаалаараа нэг наадсан хүн дахин наадахыг хүсдэг бөгөөд илүү их наадах тусмаа тэд төдий чинээ хоосон болж, эцэст нь садар самуун явдал болон нүгэлд живээд эргэж гарч ирж чаддаггүй. Эцсийн бүлэгт, тэд биеэ сүйтгэж, ирээдүйн эцэс төгсгөлгүй саад бэрхшээлийг өөртөө учруулдаг, тэр ч байтугай амьдрах хүслээ алдаж, амиа егүүтгэх аргыг сонгодог зарим хүн бий. Иймээс хүсэл тачаалаар наадах нь сайн зүйл биш гэж Жинрүд санагджээ; энэ бол үүнд оролцсон хүмүүст тэнгэрийн шийтгэл, уур хилэнг л авчирдаг, хүмүүсийг зөвхөн сүйрлийн замаар хөтөлдөг нүгэлт зүйл байлаа. Сатанлаг гүн ухаан, логик нь бүгд хүмүүсийг мэхэлсэн худал, хуурмаг байсан бөгөөд хүмүүсийг завхруулсан Сатаны багаж хэрэгсэл, мөн гэр бүлээс гадуурх харилцаанд оролцсон хүмүүсийн дунд нэгнээ гэсэн жинхэнэ хайр байгаагүй гэдгийг Жинрү тэгэхэд ойлгосон байна. Хэрвээ хэн нэг хүнд жинхэнэ хайр байсан бол тэд хүн чанартай байж, бусдыг хүндэтгэж, гэр бүлийн тогтолцоог хүндлэх байсан ба өөр хүнийг шархлуулах ямар ч зүйлийг хийхгүй байсан. Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон хүмүүс үнэндээ нэг нэгнийхээ хүсэл тачаалаар тоглож, нэгнээ ашиглаж буй юм. Жинрү ингэж ухаараад Бурханы өмнө очиж, ийн залбирчээ: “Өө Бурхан минь! Сатаны хороор амьдрахын хортой үр дагаврыг би одоо ойлголоо. Цаашид сатаны хоронд түшиглэн бие махбодын хүсэл тачаалд баригдан амьдрахыг би хүсэхгүй байна. Ван Вэйтэй холбоотой байх нь шударга, нэр төртэй байдлаас ангид амьдрал бөгөөд Таны нэрд шившиг авчирч болзошгүй, эсвэл Христэд итгэгчийн гэрчлэлийг алдах ямар нэг зүйл хийхийг би бүр ч хүсэхгүй байна. Та надад Бурханаас эмээх зүрх сэтгэл хайрлаж, цөхрөлтгүйгээр үнэний зарчимтай байж, махан биеэ хаяж чаддаг, аюулыг хараад түүнээс зайлдаг ухаалаг хүн болж, Бурханы алдрын төлөө жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах нэгэн болгооч хэмээн би залбирч байна.”

   Нэг өдөр, чуулган руу явах замдаа Жинрү Ван Вэйтэй санаандгүй тааралдчихав. Ван Вэй машин бариад явж байсан бөгөөд өөрийг нь дуудахад Жинрү хариу өгөхийг маш их хүссэн боловч Бурханы үг болон Бурханы өмнө хэлсэн залбирлаа тэр даруй санажээ. Тэгж болохгүйгээ мэдэж байсан тул машиндаа суугаад явж байгаа Ван Вэйг зүгээр л харсан ба юу ч хэлсэнгүй. Тэр цахилгаан скүтерээ унан замаа үргэлжлүүлэхэд нь Ван Вэй түүний араас дохиогоо хангинуулан дагаж эхлэв. Жинрү сэтгэл дотроо Бурханд чимээгүй залбирч Түүнээс хамгаалахыг хүссэн байна. Ингэснээр тэр Сатаны башир төлөвлөгөөг нэвт харж, Христийн итгэгчийн хувиар гэрчлэлд зогсож чадах байлаа. Залбирсны дараа Жинрүгийн зүрх сэтгэл тайвшраад Ван Вэйд хариу өгсөнгүй. Харин түүнээс хэрхэн салах тухайгаа л бодсоор байлаа. Удалгүй тэд замын уулзвар луу дөхөж ирсэн бөгөөд Ван Вэйгийн машин эргэхийг харсан даруйдаа, Жинрү эсрэг зүг рүү тэр дороо эргээд хурдлан одов…
   Жинрү хожим нь Ван Вэйг зам дээр олон удаа харсан ч тухай бүрд урьдынх шигээ үйлдэл гаргаж байсан бөгөөд Бурхан түүнд зам нээн өгч байлаа: Ван Вэй таньдаг олон хүнтэйгээ тааралдах юм уу, эсвэл замын түгжрэлээс болоод Жинрүд ойртох боломж ер гарсангүй. Ван Вэйтэй дахиж холбоо барихгүйн тулд Жинрү гар утасны дугаараа сольсон бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хоёр дахиад огт уулзалдаагүй юм.
  Энэ явдлыг санаад Жинрү нэг зүйлийг жинхэнээсээ ойлгожээ: Одоо, тоо томшгүй олон сорилтоор дүүрэн энэ дэлхийд бид Сатанаас ирдэг бүх төрлийн сорилт болон уруу таталттай өдөр бүр тулгарах болно. Бидэнд үнэн байхгүй, эдгээр зүйлийг ялган таньж чадахгүй, бас бид Сатаны хороор амьдарч байгаа учраас бид ёрын муу чиг хандлагыг дагахаа больж чадахгүй, зугтаж чадахгүй нүгэлд шигдэж, Сатанд мэхлүүлэн хорлуулах болно. Хэрвээ бид Сатаны янз бүрийн сорилт, башир төлөвлөгөөг нэвт харахыг хүсвэл Бурханы өмнө очиж, Бурханы үгээр өөрсдийгөө зэвсэглэж, үнэнийг илүү их ойлгож, эерэг, сөрөг зүйлсийн хоорондох ялгааг танихад суралцаж, Сатаны башир залийг нэгд нэггүй ойлгож, бүх л хүн, үйл явдал, эд зүйлтэй таарах үедээ өөрийн үзэл бодлыг Бурханы үгэнд үндэслэж, Бурханы үгтэй нийцүүлэн хэрэгжүүлж, зарчимтайгаар үйлдэх цорын ганц зам байдаг бөгөөд тэр үед л бид Сатаны сорилтод унахгүй байх болно. Бурханы үгэнд ийн хэлсэн байдагтай адил юм: “Хүний эзэмших шаардлагатай, хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай үнэн нь Бурханы үгэн дотор байдаг. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд туслах зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэх болно; та нар Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харах бөгөөд Сатаныг ялан дийлэх илүү их хүч чадалтай болно. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс)
   Жинрүгийн сэтгэл хөдлөн санаад алдаж, ийн бодов: “Бурхан Өөрийн үгээр дамжуулан намайг аварч, хамгаалаагүй сэн бол би аль хэдийнээ хүн төрхөө гээсэн хүн болж доройтох байсан, мөн гэр бүлээс гадуурх харилцаатай, гэрлэсэн хүмүүстэй амрагийн харилцаатай хүмүүсийн адилаар шударга, нэр төртэй зүйлсийг хийдэггүй, өөр нэгэн эмэгтэй болох байсан. Бас гэр бүл бусниулагч гэх нэр зүүж, доройтсон амьдралаар амьдраад өөрийнхөө мөс чанарт яллагдан шаналах байлаа.” Жинрү чин сэтгэлээсээ Бурханд талархаж, Бурханыг магтжээ! Өнөөдөр түүний амьдрал урьдын амар амгалан байдалдаа эргэн орсон. Тэр чуулган дахь өөрийн үүргийг баяр хөөртэйгөөр биелүүлдэг бөгөөд Бурханы үгийн шүүлт, ариусгалтыг хүлээн авч, жинхэнэ аз жаргалтай амьдрал руу алхан орж явна. Бүх алдар Бурханд байг!

13.3.20

Эцсийн цаг үеийн зөгнөлүүд биелчихсэн: Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн угтах тухай

биелчихсэн: Эзэний хоёр дахь ирэлтийг хэрхэн угтах тухай

                   Анюань, Филиппин

Хоёр мянган жилийн өмнө Эзэний дагалдагчид Есүсээс “Таны ирэлтийн болон дэлхийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” (Матай 24:3) гэж асуужээ. Эзэн Есүс хариуд нь “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” (Матай 24:6-8) гэсэн юм. Өнөөдөр гай гамшиг дэлхий даяар улам их тохиолдох болжээ. Газар хөдлөлт, тахал, өлсгөлөн, дайн, үер ар араасаа тохиодог. 2019 оны төгсгөлд шинэ төрлийн титэм вирус Хятадын Ухань хотод дэгдсэн. Үүний халдвар тархалтын түвшин түгшүүр төрүүлэм; хэдхэн сарын дотор улс орон даяар халдварт тохиолдлууд илэрч, Хятад улс тэр даруй эмх замбараагүй байдалд орсон билээ. Нас барагсдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр олон муж, хот, тосгонд ээлж дараалан хөл хорио тогтоож байна. Вирус бас дэлхий даяар хорь гаруй оронд тархлаа. Үүний дээр 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын хооронд Австралийн түймэрт 5,900 гаруй барилга байгууламж сүйдэж, тэрбум гаруй амьтад үрэгдэв. 2020 оны 1 дүгээр сард уг тив зуунд нэг тохиох аадар бороонд нэрвэгдэн үерлэж, цэнгэг усны олон амьтан үрэгдлээ. Мөн сард Индонезид болсон үерийн улмаас хэдэн арван мянган хүн орон гэргүй хоцров. Филиппинд бас галт уул дэлбэрч, Африкт сүүлийн 25 жилд үзэгдээгүй хамгийн их царцааны нүүдэл, Шинжаанд 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо… Жагсаалт цааш үргэлжилнэ. Эзэний ирэлтийн тухай Библийн зөгнөлүүд биелсэн. Эзэн эргэн ирсэн гэдэг нь ойлгомжтой—тэгвэл бид яагаад Түүний ирэлтийг хараахан угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал бид асар их гай гамшигт унах биш үү? Эзэний ирэлтийг угтахын тулд бид яг юу хийх ёстой вэ?

10.3.20

Чуулганы магтан дуу “Эмгэнэлт ертөнцийн төлөөх харуусал”


Чуулганы магтан дуу “Эмгэнэлт ертөнцийн төлөөх харуусал”
Цаг хугацаа хөвөрч, амьдрал өнгөрдөг.
Он жилүүд зүүд зэрэглээ мэт эргэдэг.
Нэр хүнд, эд баялгийн төлөө яардаг.
Махан биеийн зүйлсэд амиа үрдэг.
Юуг ч үнэнд зориулаагүй.
Яг л ийм байдлаар тэд залуу насаа өнгөрөөдөг.
Бурханы зовлон, агуу их хайр татам байдлыг
огт боддоггүй.
Зүгээр л хоосон өдрүүдийг хойрголон өнгөрүүлдэг.
Ганц өдөр ч Бурханы төлөө амьдардаггүй.
Бурханы царайд хэзээ ч инээмсэглэл тодруулдаггүй.
Оргүй хоосон, онцлох зүйлгүй.
Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгосон юм бэ?
Үхэл, амьдралаа Бурхантай хэн хуваалцаж чадах вэ?
Түүний бүх үгийг хэн нандигнасан бэ?
Бурханд хэн бүхнээ зориулсан юм бэ?
Хаврын цэцэгс дэлбээлэхээ хэзээ азнах вэ?
Жинхэнэ хайр энэ ертөнцөд бий.
Баяр гуниг, өсөлт, бууралт.
Дөрвөн улирал ээлжлэн солигдсоор.
Жилээс жилд Бурхан орхигдож ирлээ.
Яасан эмгэнэлтэй ертөнц вэ!

Хүн гэр оронтой, амрах газартай.
Гэтэл Бурханд толгой хоргодох газар гэж үгүй.
Хэчнээн хүн өөрсдийгөө өргөн барьдаг вэ?
Хөндий хүйтнийг Тэр хангалттай амсаж,
бүх ертөнцийн зовлонг туулсан ч
хүний энэрлийг хүртэхэд хэцүү.
Хүнд санаа зовсондоо Бурхан дунд нь яаран гүйж,
эцэлт цуцалтгүй ажилладаг.
Дөрвөн улирал ирж буцдаг ч,
хүн төрөлхтний төлөө Тэр бүхнээ зориулдаг.
Түүний аюулгүй байдалд хэн анхаардаг вэ?
Түүний тав тухын талаар хэн ер нь асуусан бэ?
Хүн Бурханаас яаж шаарддаг билээ!
Түүний хүслийг хэзээ ч бодож үздэггүй.
Аз жаргалтай гэр бүлтэй мөртөө
яагаад тэд Түүнийг уйлуулдаг юм бэ?
Хаврын цэцэгс дэлбээлэхээ хэзээ азнах вэ?
Жинхэнэ хайр энэ ертөнцөд бий.
Баяр гуниг, өсөлт, бууралт.
Дөрвөн улирал ээлжлэн солигдсоор.
Жилээс жилд Бурхан орхигдож ирлээ.
Яасан эмгэнэлтэй ертөнц вэ!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

7.3.20

Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон” (MV)


Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон” (MV)
Биднийг чиглүүлдэг Бурханы зам хэзээ ч дардан байдаггүй.
Бартаа саадаар дүүрэн, тахир муруй зам байдаг.
Зам бартаатай байх тусмаа зүрхэн дэх хайрыг маань
илүү илчилж чадна гэж Тэр бидэнд хэлдэг.
Бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй.
Бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй.
Өөрийнхөө туршлагаар би олон замаар алхсан.
Алхсан тэр замууд маань аюул, бартаатай байсан.
Асар их зовж шаналан, заримдаа цөхрөнгөө барсан ч
Бурханы чиглүүлсэн зам энэ гэдэгт би итгэдэг.
Иймээс зовлонгоо тэвчин цааш явсаар л байдаг.
Энэ бол Бурханы тогтоосон зүйл.
Иймээс хэн ч зайлсхийж чадахгүй.
Түүнээс би ямар ч ерөөл хүсдэггүй.
Бурханы хүслийн дагуу, алхах учиртай замаараа алхаж чаддаг байхыг л би хүсдэг.
Би бусадтай адилхан баймааргүй байна,
бусдын явдаг замаар алхмааргүй байна.
Би зориулалтаа гүйцэтгэх замыг сонгож,
эцсийг нь хүртэл алхана.
Хүн хэчнээн зовох ёстойг,
хэр хол явахыг Бурхан урьдчилан тогтоосон,
харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
Хүн хэчнээн зовох ёстойг,
хэр хол явахыг Бурхан урьдчилан тогтоосон,
харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
Бурхан урьдчилан тогтоосон, харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

1.3.20

Бурханы үгийн магтан дуу “Эцсийн өдрүүдийн шүүлт бол эрин үеийг төгсгөх ажил билээ” (lyrics)


Бурханы үгийн магтан дуу “Эцсийн өдрүүдийн шүүлт бол эрин үеийг төгсгөх ажил билээ” (lyrics)
Эцсийн өдрүүд нь
нигүүлсэл, хуулийн эрин үетэй адилгүй,
эцсийн өдрүүдийн ажил
Израилийн гадна, харь үндэстнүүдэд хийгддэг.
Энэ нь тэднийг Бурханы сэнтийн өмнө
байлдан дагуулах явдал,
ингэснээр Түүний алдар суу орчлонг дүүргэж,
газар дээрх бүх бүтээл Бурханы алдар сууг
бүх үндэстэнд, бүх үеийнхэнд дамжуулж,
тэнгэр газрын бүх бүтээл
газар дээрх Бурханы алдрыг харж чадна.
Эцсийн өдрүүд дэх ажил нь 
байлдан дагуулалтын ажил юм.
Эцсийн өдрүүд бол эрин үеийн төгсгөл,
зургаан мянган жилийн
Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл,
газар дээрх хүмүүсийн
олон жилийн зовлонгийн эцэс билээ.
Эцсийн өдрүүдийн ажил
газар дээрх хүний амьдралыг замчилж,
эсвэл тэднийг шинэ эрин үе рүү хүргэх биш юм.
Хүний амьдрал үргэлжлэхгүй,
тэр нь Бурханы удирдлагын төлөвлөгөө,
хүний оршин тогтнолд ямар ч утга учиргүй.
Бурханы ажил зургаан мянган жил үргэлжилнэ.
Муу ёрын нэгний хяналт ахин үргэлжлэхгүй.
Эцсийн өдрүүд дэх ажил нь 
байлдан дагуулалтын ажил юм.
Эцсийн өдрүүд бол эрин үеийн төгсгөл,
зургаан мянган жилийн
Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл,
газар дээрх хүмүүсийн
олон жилийн зовлонгийн эцэс билээ.
Цаг нь болоход Бурхан Сатаныг ялан дийлнэ.
Тэрээр алдар суугаа,
Өөрт харьяалагддаг сүнснүүдээ буцаан авна,
тэгээд тэр зовлонт сүнснүүд зовлонгоос мултарна.
Энэ нь газар дээрх Түүний ажлыг дуусгана.
Бурхан ахин газар дээр махбод болохгүй,
Түүний Сүнс ч газар дээр ажиллахгүй.
Газар дээр Тэр нэг л зүйлийг хийнэ:
Өөрийн итгэмжит хот болох
ариун хүн төрөлхтнийг ахин бүтээнэ.
Эцсийн өдрүүд дэх ажил нь 
байлдан дагуулалтын ажил юм.
Эцсийн өдрүүд бол эрин үеийн төгсгөл,
зургаан мянган жилийн
Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл,
газар дээрх хүмүүсийн
олон жилийн зовлонгийн эцэс билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос