14.3.20

Христэд итгэгчийн гэрчлэл: Амрагийн явдалтай болох сорилтыг тэр хэрхэн давж гарсан тухай (2-р хэсэг)

 2018 оны 9 дүгээр сарын 19
Шиюүэ, Хэнань муж
   Дараагийн хэдэн өдөр нь Жинрү хэдий Сатаны сорилтод автаагүй, мөн хэзээ ч Ван Вэйтэй цуг байж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч түүнтэй уулзсан тэр оройны уулзалт, түүний чин сэтгэлээсээ үнэнээ хүлээсэн зэрэг нь киноны хэсэг мэт бодлоос нь гарахгүй л байлаа…

   Ван Вэйг дахиад залгахад Жинрүгийн сэтгэл бага зэрэг догдолсон бөгөөд тэр өөртөө: “Бид хоёр хамт байх боломжгүй, гэхдээ жирийн найзууд байж болно. Би тэнцвэрээ хадгалж байгаа цагт, аливаа зүйлийг хэтрүүлчихгүй л бол бүх юм хэвийн байх болно” гэж хэлжээ. Дараа нь тэр утсаа аваад Ван Вэйтэй ярьсан юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жинрү Ван Вэйг залгах болов уу хэмээн байнга бодож, ярихыг нь сэтгэл дотроо тэсгэлгүй хүсэн хүлээдэг болжээ. Түүнийг залгах тоолон Жинрү тун энгийнээр утсаа авахын өмнө өөрийгөө тайвшруулдаг байв… Ийм байдлаар Ван Вэй, Жинрү хоёр бие бие рүүгээ улам олон удаа залгаж ярьдаг болов. Гэвч утсаар ярьж дуусах тоолон Жинрүгийн сэтгэл түгшиж, зовних бөгөөд түүний үйлдэл Бурханы хүсэлтэй нийцэхгүй байгааг, мөн сэтгэл түгшиж, зовниж байгаа нь гарцаагүй Бурхан түүнд сануулга өгч, түүнийг зэмлэж байгааг тэр ойлгожээ. Тэр Бурханы өмнө даруй очоод ингэж залбирав: “Өө Бурхан минь! Ван Вэйтэй холбоотой байж болохгүйгээ мэдэж байгаа хэдий ч би сэтгэлээ захирч чадахгүй байна. Би биеэ зоргоор нь тавиад, нүгэл рүү халтиран унахгүй байж чадахгүй байна. Өө Бурхан минь! Би үүнтэй холбоотой өөрийн үйлдлээр Таны сэтгэлийг гонсойлгохыг хүсэхгүй байна. Өө Бурхан минь! Намайг авраач!”

  Дараа нь Жинрү хэдэн хэсэг үгийг олж хараад шаналлаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олсон байна. Бурханы үгс ингэж хэлсэн байжээ: “та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. … Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-ѳѳс) Номлол болон нөхөрлөлд ингэж хэлдэг: “Дур тачаалдаа урхидуулдаг хүмүүс бүгд эцэстээ яаж төгсдөгийг чи одоо ойлгож байгаа, тийм үү? Энэ хүмүүсийн дийлэнхийнх нь хувьд эцсийн үр дүн ямар байх вэ? Тэд хараалтай учирдаг уу? Ямар нэгэн сайн үр дүн байна уу? Тэд бүх амьдралынхаа туршид амар амгаланг хүртдэггүй! Энэ нь дур тачаалын авчирдаг төөрөгдөл, гай зовлон юм; энэ бол тэвчихийн аргагүй зовлон! Гэрлэх ханиа болчимгүйгээр эсвэл хэвийн бус байдалтайгаар эрж хайдаг бүх хүний дотроос аз жаргалтай үр дүнд хүрсэн хүн байна уу? Сай эцсийн үр дүн байдаггүй, тэд эцсийн бүлэгт хараалтай тулгардаг. Энэ бол тоглож болох зүйл биш” (Амийн оролтын тухайн номлол болон нөхөрлөл (VII) дэх “Ямар хүн Бурханаар төгс болгуулах тухайд”). “Эсрэг хүйсний хэн нэгнийг харах үед самуун бодол чамд орж ирлээ гэж бодвол энэ асуудалд хэрхэн хандах вэ? Хамгийн наад зах нь чи эхлээд гэрлэлтийг нь хүндлэх ёстой. Хэрвээ хүн нөхөр (эхнэртэй) бол тэр хүний гэрлэлтийг хүндлэх хэрэгтэй. Чи хэн нэгний гэрлэлтэд саад болж болохгүй; бусдыг хүндэлнэ гэдэг нь өөрийгөө хүндлэхийн нэр, хэрвээ чи бусдыг хүндэлдэггүй бол өөрийгөө ч хүндэлдэггүй гэсэн үг. Чи бусдыг хүндэлдэг бол бусад хүн чамайг хүндэлнэ. Зүрх сэтгэл дотроо чи гэрлэлтийг хүндэлдэггүй бол чамд ямар ч хүн чанар байхгүй. Хэрвээ чи гэрлэлтийг хүндлэх чадвартай бол, хэрвээ чи бусдыг хайрлаж, хүндэлж чаддаг бол бусдад хор хүргэх зүйл хийхгүй. Хэн нэг хүн чамайг гээд хүрээд ирсэн үед ч гэсэн чи татгалзах чадвартай бол аливаа зүйлтэй зохих ёсоор харьцаж байна. Эдгээр сорилт, уруу таталтаас татгалзах чадвартай байхын тулд чи өөрийгөө юугаар зэвсэглэх ёстой вэ? Чи үнэнээр зэвсэглэх ёстой, тэгвэл чи эдгээр зүйлийг тун тодорхой харах чадвартай болно. Энэ асуудлын мөн чанарыг тодорхой харж чаддаг болсны дараа чиний зүгээс хийх үйлдэл бусдад ямар хор хөнөөл учруулж болохыг чи мэднэ, хүмүүс зүрх сэтгэлдээ ямар зүйлээс болж шаналж зовдгийг чи мэднэ, хэн нэгний зан төлөвийг ямар хэмжээнд сүйтгэснээ чи мэднэ, тэгээд эдгээрийг ойлгомогцоо дээр дурдсан зүйлсэд хүргэх үйлдлийг хийхээ болино; ийм төрлийн бодол, санаа оюун ухаанд чинь орж ирэх бүрд чиний зүрх сэтгэлийг тэр зүйлс хөдөлгөхгүй учраас чи тэдгээрийг үл тоож, үл сонирхож, эс анхаарна.” (Амийн оролтын тухайн номлол болон нөхөрлөл (VI) дэх “Чуулганд одоогоор ихэд түгж буй гурван асуудлыг шийдвэрлэхэд төвлөрөх нь”).

  Бурханы үг хийгээд нөхөрлөлийн үгийг анхааралтай тунгаан бодож байхдаа Жинрү, Сатаны башир төлөвлөгөө буюу дур хүслээр наадахын мөн чанар, хор хохирол, үр дагаврыг нэвт харж чадаагүйгээсээ болоод зайлж болшгүй сэтгэл санааны эргүүлэгт унаснаа мэджээ. Тэр энэ талаар эргэцүүлэх үедээ л “Хайр бол хамгаас илүү”, “Дурласан хосууд эцэст нь гэрлэдэг”, “Үүрд мөнхийг бүү гуй, одоо л жаргалтай бай”, “Хайр бол нүгэл биш” хэмээн санааг түүнд итгүүлж, сайхан хайрыг мөрөөдөн, тэгснээр ёс суртахуун, мөс чанарт хязгаарлагдахаа болиход түүнийг хүргэж, Ван Вэйг үргэлж бодогдуулан, түүнтэй байнга холбоотой байлгаж, түүнтэй орооцолдоход хүргэж, мөн нүгэл дунд амьдран, нүглийн таашаалд шунан дурлаж, тэгэнгээ үүнийгээ буруу гэж бодохгүй байхад түүнийг хүргэсэн зүйл нь Сатан болохыг ухаарчээ. Жинрү гэр бүлээс гадуурх харилцаанд орсон, мөн нууц амрагтай гэх ойр тойрныхоо олон хүний тухай боджээ. Хэдий тэд түр зуурын дур хүслээ хангасан ч гэлээ, гэр бүлийн хэрүүл маргаан, салалт сарнилтын шалтгаан болж дуусдаг, тэр ч байтугай дурлалын гурвалжинд орооцолдсоны улмаас алуулсан хүмүүс хүртэл бий. Одоо “би ч гэсэн” нэртэй онлайн хөдөлгөөн их сургуулиуд, нийгмийн халамжийн хүрээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр газар авч байгаа бөгөөд нэг шөнийн амрагийн явдлаасаа болж баригдсан алдар цуутай, сэхээтэн олон хүн нэр нүүрээ нэгмөсөн бараад самуун явдалтай холбоотой амны зугаанд нэр нь байнга дурдагдах болсон. Ялангуяа Хятадын засгийн газрын албан тушаалтнуудад эхнэр, нууц амрагийн аль аль нь байдаг бөгөөд тэдний олонх нь гэр бүлээс гадуурх харилцааныхаа улмаас улс төрийн дайснууддаа энэ байдлаа ашиглуулж, улмаар шоронгийн хоригдол болж, хуйвалдааны золиос болсон. Хүсэл тачаалаа хангахын тулд хүмүүс гэр бүлээс гадуурх харилцаанд ордгийг, энэ нь хүмүүсийг нүглийн намаг балчигт л шигдүүлэх сөрөг, хорон муу зүйл болохыг Жинрү тодорхой харжээ. Хожигдсон үедээ дахин мөрий тавихыг хүсдэг, эцэст нь гэр бүлээ санхүүгийн сүйрэлд хүргэж, гэр бүлийнхнээ хааяагүй тарж сарнихад хүргэдэг мөрийтэй тоглоомчдын нэгэн адилаар хүсэл тачаалаараа нэг наадсан хүн дахин наадахыг хүсдэг бөгөөд илүү их наадах тусмаа тэд төдий чинээ хоосон болж, эцэст нь садар самуун явдал болон нүгэлд живээд эргэж гарч ирж чаддаггүй. Эцсийн бүлэгт, тэд биеэ сүйтгэж, ирээдүйн эцэс төгсгөлгүй саад бэрхшээлийг өөртөө учруулдаг, тэр ч байтугай амьдрах хүслээ алдаж, амиа егүүтгэх аргыг сонгодог зарим хүн бий. Иймээс хүсэл тачаалаар наадах нь сайн зүйл биш гэж Жинрүд санагджээ; энэ бол үүнд оролцсон хүмүүст тэнгэрийн шийтгэл, уур хилэнг л авчирдаг, хүмүүсийг зөвхөн сүйрлийн замаар хөтөлдөг нүгэлт зүйл байлаа. Сатанлаг гүн ухаан, логик нь бүгд хүмүүсийг мэхэлсэн худал, хуурмаг байсан бөгөөд хүмүүсийг завхруулсан Сатаны багаж хэрэгсэл, мөн гэр бүлээс гадуурх харилцаанд оролцсон хүмүүсийн дунд нэгнээ гэсэн жинхэнэ хайр байгаагүй гэдгийг Жинрү тэгэхэд ойлгосон байна. Хэрвээ хэн нэг хүнд жинхэнэ хайр байсан бол тэд хүн чанартай байж, бусдыг хүндэтгэж, гэр бүлийн тогтолцоог хүндлэх байсан ба өөр хүнийг шархлуулах ямар ч зүйлийг хийхгүй байсан. Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон хүмүүс үнэндээ нэг нэгнийхээ хүсэл тачаалаар тоглож, нэгнээ ашиглаж буй юм. Жинрү ингэж ухаараад Бурханы өмнө очиж, ийн залбирчээ: “Өө Бурхан минь! Сатаны хороор амьдрахын хортой үр дагаврыг би одоо ойлголоо. Цаашид сатаны хоронд түшиглэн бие махбодын хүсэл тачаалд баригдан амьдрахыг би хүсэхгүй байна. Ван Вэйтэй холбоотой байх нь шударга, нэр төртэй байдлаас ангид амьдрал бөгөөд Таны нэрд шившиг авчирч болзошгүй, эсвэл Христэд итгэгчийн гэрчлэлийг алдах ямар нэг зүйл хийхийг би бүр ч хүсэхгүй байна. Та надад Бурханаас эмээх зүрх сэтгэл хайрлаж, цөхрөлтгүйгээр үнэний зарчимтай байж, махан биеэ хаяж чаддаг, аюулыг хараад түүнээс зайлдаг ухаалаг хүн болж, Бурханы алдрын төлөө жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах нэгэн болгооч хэмээн би залбирч байна.”

   Нэг өдөр, чуулган руу явах замдаа Жинрү Ван Вэйтэй санаандгүй тааралдчихав. Ван Вэй машин бариад явж байсан бөгөөд өөрийг нь дуудахад Жинрү хариу өгөхийг маш их хүссэн боловч Бурханы үг болон Бурханы өмнө хэлсэн залбирлаа тэр даруй санажээ. Тэгж болохгүйгээ мэдэж байсан тул машиндаа суугаад явж байгаа Ван Вэйг зүгээр л харсан ба юу ч хэлсэнгүй. Тэр цахилгаан скүтерээ унан замаа үргэлжлүүлэхэд нь Ван Вэй түүний араас дохиогоо хангинуулан дагаж эхлэв. Жинрү сэтгэл дотроо Бурханд чимээгүй залбирч Түүнээс хамгаалахыг хүссэн байна. Ингэснээр тэр Сатаны башир төлөвлөгөөг нэвт харж, Христийн итгэгчийн хувиар гэрчлэлд зогсож чадах байлаа. Залбирсны дараа Жинрүгийн зүрх сэтгэл тайвшраад Ван Вэйд хариу өгсөнгүй. Харин түүнээс хэрхэн салах тухайгаа л бодсоор байлаа. Удалгүй тэд замын уулзвар луу дөхөж ирсэн бөгөөд Ван Вэйгийн машин эргэхийг харсан даруйдаа, Жинрү эсрэг зүг рүү тэр дороо эргээд хурдлан одов…
   Жинрү хожим нь Ван Вэйг зам дээр олон удаа харсан ч тухай бүрд урьдынх шигээ үйлдэл гаргаж байсан бөгөөд Бурхан түүнд зам нээн өгч байлаа: Ван Вэй таньдаг олон хүнтэйгээ тааралдах юм уу, эсвэл замын түгжрэлээс болоод Жинрүд ойртох боломж ер гарсангүй. Ван Вэйтэй дахиж холбоо барихгүйн тулд Жинрү гар утасны дугаараа сольсон бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр хоёр дахиад огт уулзалдаагүй юм.
  Энэ явдлыг санаад Жинрү нэг зүйлийг жинхэнээсээ ойлгожээ: Одоо, тоо томшгүй олон сорилтоор дүүрэн энэ дэлхийд бид Сатанаас ирдэг бүх төрлийн сорилт болон уруу таталттай өдөр бүр тулгарах болно. Бидэнд үнэн байхгүй, эдгээр зүйлийг ялган таньж чадахгүй, бас бид Сатаны хороор амьдарч байгаа учраас бид ёрын муу чиг хандлагыг дагахаа больж чадахгүй, зугтаж чадахгүй нүгэлд шигдэж, Сатанд мэхлүүлэн хорлуулах болно. Хэрвээ бид Сатаны янз бүрийн сорилт, башир төлөвлөгөөг нэвт харахыг хүсвэл Бурханы өмнө очиж, Бурханы үгээр өөрсдийгөө зэвсэглэж, үнэнийг илүү их ойлгож, эерэг, сөрөг зүйлсийн хоорондох ялгааг танихад суралцаж, Сатаны башир залийг нэгд нэггүй ойлгож, бүх л хүн, үйл явдал, эд зүйлтэй таарах үедээ өөрийн үзэл бодлыг Бурханы үгэнд үндэслэж, Бурханы үгтэй нийцүүлэн хэрэгжүүлж, зарчимтайгаар үйлдэх цорын ганц зам байдаг бөгөөд тэр үед л бид Сатаны сорилтод унахгүй байх болно. Бурханы үгэнд ийн хэлсэн байдагтай адил юм: “Хүний эзэмших шаардлагатай, хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай үнэн нь Бурханы үгэн дотор байдаг. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд туслах зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэх болно; та нар Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харах бөгөөд Сатаныг ялан дийлэх илүү их хүч чадалтай болно. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс)
   Жинрүгийн сэтгэл хөдлөн санаад алдаж, ийн бодов: “Бурхан Өөрийн үгээр дамжуулан намайг аварч, хамгаалаагүй сэн бол би аль хэдийнээ хүн төрхөө гээсэн хүн болж доройтох байсан, мөн гэр бүлээс гадуурх харилцаатай, гэрлэсэн хүмүүстэй амрагийн харилцаатай хүмүүсийн адилаар шударга, нэр төртэй зүйлсийг хийдэггүй, өөр нэгэн эмэгтэй болох байсан. Бас гэр бүл бусниулагч гэх нэр зүүж, доройтсон амьдралаар амьдраад өөрийнхөө мөс чанарт яллагдан шаналах байлаа.” Жинрү чин сэтгэлээсээ Бурханд талархаж, Бурханыг магтжээ! Өнөөдөр түүний амьдрал урьдын амар амгалан байдалдаа эргэн орсон. Тэр чуулган дахь өөрийн үүргийг баяр хөөртэйгөөр биелүүлдэг бөгөөд Бурханы үгийн шүүлт, ариусгалтыг хүлээн авч, жинхэнэ аз жаргалтай амьдрал руу алхан орж явна. Бүх алдар Бурханд байг!

No comments:

Post a Comment