28.4.19

Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэрэн доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэр болон Түүний хийсэн ажлын ач холбогдлын ихэнх нь Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьсан ба Тэр газар дээрх израильчуудын амьдралыг чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг баталсан; өөрөөр хэлбэл, Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан бөгөөд иймээс Хуулийн эрин үеийн Еховагийн ажил төгсөх хүртэл Бурхан үргэлж тэдэн дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох Иудагийн овог дунд биелэгдсэн. Ажлын цар хүрээ нь илүү бага байсан нь Есүс бие махбодтой болсон Бурхан байсны улмаас болсон. Есүс Иудейн нутаг даяар л зөвхөн ажилласан ба зөвхөн гурван жил хагасын ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Хуучин Гэрээнд бичигдсэн ажлын хэмжээг давж огтхон ч чадахааргүй байсан. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь голдуу Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан, үүний ихэнх нь захидлуудад бичигдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Тэр үед Өөрийнх нь дагалдагчдад ойлгомжгүй байсан олон ажлыг Есүс хийсэн бөгөөд ямар ч тайлбар хийгээгүй. Түүнийг явсны дараа дагалдагчид нь хаа сайгүй номлож, ажилласан бөгөөд ажлын тэр үе шатны төлөө тэд захидлууд болон сайн мэдээний номнуудыг бичиж эхэлсэн. Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүс тэнгэрт дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулга байсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн айлдваруудаас өөр. Өнөөдөр бичигдсэн зүйл бол Бурханы ажлын алхмуудын дагуу юм; өнөөдөр хүмүүсийн эзэмшиж буй зүйл нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил бөгөөд Түүгээр биечлэн хэлэгдсэн үгс юм. …Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
Бүрэн эх :
55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

25.4.19

Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

Бурханаас ирсэн хариулт:
Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Эрт дээр үед, Нигүүлслийн эрин үеэс өмнө хүмүүс Библийг уншдаг байсан боловч тэр үед зөвхөн Хуучин Гэрээ л байсан; Шинэ гэрээ байгаагүй. Библийн Хуучин Гэрээ байсан учраас хүмүүс ариун бичээсүүдийг уншиж эхэлсэн. Ехова түүнд зааварлаж дууссаны дараа Мосе Эхлэл, Гэтлэл, Дэд Хуулийг бичсэн…. Тэрээр тухайн үеийн Еховагийн ажлыг санаж үүнийг бичсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь мөн эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн заримыг агуулдаг ба эдгээр зөгнөл нь яалаа ч гэсэн түүх биш. Библи нь хэд хэдэн хэсгүүдийг агуулдаг, үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Чи Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өсгөсөн асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тухайн үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах явдал байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчдийг өсгөсөн ба тэдэнд зөн билгүүдийг өгч, тэд үүнийг Израилийн бүх овог болон урагт дамжуулсан. Тэдний ажил нь зөгнөл хэлэх байсан ба тэдний зарим нь бусдад үзүүлэхийн тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичсэн. Ехова зөгнөл хэлж, ирээдүйн ажил эсвэл тэр үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөхийн тулд эдгээр хүмүүсийг өсгөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болоод мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр номнууд нь Библийн бусад номнуудаас нилээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагийн үзэгдэл буюу дуу хоолойг олж авсан хүмүүсийн ярьсан эсвэл бичсэн үгс байсан. Зөгнөлийн номнуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг Өөрийн ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн бичлэгүүд юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр номнууд нь Еховагийн өсгөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад номнууд нь ажил дууссаны дараа бичигдсэн, хүмүүс ийм л чадвартай байсан. Тэр үеийн эш үзүүлэгчид нь Еховагаар өдөөгдөж зарим нэг зөгнөлийг хэлсэн ба тэд Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг, түүнчлэн Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил болох эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн номнууд нь бүгд Еховагийн Израильд хийсэн ажлыг бичсэн. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Еховагийн Израильд хийсэн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Анхны өгүүлэл линк:
55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

22.4.19

Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн


Нэг л өдөр чи Бүтээгч цаашид нууцлаг байхаа больсныг мэдрэнэ
Тэр хэзээ ч чамаас нуугдаж байгаагүй
Хэзээ ч чамаас нүүрээ нуугаагүй
Тэр ямар ч үед чамаас хол байгаагүй
Тэр цаашид чиний өдөр шөнөгүй санагалзавч
Мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш
Тэр үнэхээр чамайг бүх талаар чинь хамгаалж
Амийг чинь тэтгэн, хувь тавиланг чинь удирддаг
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг
Тэр чиний бүх зүйл, Цор ганц

Тийм л Бурхан чамд Түүнийг хайрлан хүндэлж
Түүнийг, бишрэн Түүнтэй ойртох боломжийг өгдөг
Түүнийг алдах вий гэхээс эмээдэг болж
Нуруугаа эргүүлэн дуулгаваргүй болж
Түүнээс холдох хүсэлгүй болгодог
Чи зөвхөн Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байж,
Түүний чамд өгсөн бүхний ачийг хариулж
Түүний ноёрхолд захирагдахыг хүсдэг болно
Чи ахиж Түүний удирдлага
Халамж, хамгаалалтаас татгалзахгүй
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг
Тэр чиний бүх зүйл, Цор ганц

Чи ахиж Түүний дээд эрх мэдлийн, зохицуулалтыг сөрөхгүй
Чиний хүсэл Түүнийг дагаж, Түүнтэй хамт байх билээ
Чиний хүсэл бол Түүний цор ганц aмь
Эзэн, Бурхан гэж хүлээн авах билээ.
Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй
Тэр үүлэн дунд ч нуугдаагүй
Тэр үргэлж дэргэд чинь байж, чиний бүх зүйлийг захирдаг
Тэр чиний бүх зүйл, Цор ганц
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Дэлгэрэнгүй Агуулга:
Бурханы үгийн магтан дуу Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн

20.4.19

Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна


Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана

Та ээлжлэх дөрвөн улиралд намайг дагуулдаг
Таны ганцаардсан царайг хараад
зүрхэнд минь гунигийн давалгаа оргилсон
Би хэзээ ч Таны гунигийг хуваалцаж,
ганцаардахад тань санаа тавьж байгаагүй
Таны чин сэтгэлийн үгийг ахин дахин сонсдог ч
би зөрүүдэлсээр байдаг
Үргэлж сэтгэлийг тань зовоож,
дандаа урмыг тань хугалдаг
Сахилгажуулагдсаныхаа дараа би жаахан ухаардаг
Таны хажууд байгаа ч гэсэн ачаанаас
тань үүрэлцэж чадахгүй нь
Таны бэрхшээлийг би мэдэрч, ойлгодоггүй

Хүсэл тачаал, махан биеийн төлөө
үнэн хийгээд ёс суртахууныг мартжээ
Харууслаар дүүрсэн үедээ
би Таны зүрхийг хэдийн шархлуулсан
Би Таны зовлон шаналлын гашуун хийгээд
уй гунигийг мэдэрч ч чадахгүй
Завхралдаа шаналалтайгаар гасалж,
шунахай гараа сунгасан
Таны зовинолыг багахан хуваалцах мөс чанар,
мэдрэмжтэй хэн байх вэ?
Таны зүрх хамгийн өгөөмөр,
хайр тань үнэ цэнэтэй үнэн билээ
Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй,
хүндтэй байж чадах билээ!
Би үүрд Тантай хамт байж,
дэргэдээс тань хэзээ ч холдохгүй
Би үүрд Тантай хамт байж, дэргэдээс тань холдохгүй
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог
Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй,
хүндтэй байж чадах билээ!
Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй.
Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй.
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог!
Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна.
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог
Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна
Бүх үед зүрхэндээ амьдруулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Дэлгэрэнгүй Үзэх:Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана

16.4.19

Бурханы өмнө байнга ир


Христийн чуулганы магтан дуу | “Бурханы өмнө байнга ир” | Эзэний гэрэлд амьдарна
Завтай үедээ боломжийг ашигла,
Бурханы өмнө чимээгүй суу.
Түүний үгийг уншиж, Түүний үнэнийг мэдэж,
өөртөө байгаа гэм бурууг залруул.
Шалгалтууд ирэхэд хүлээн ав;
Бурханы хүслийг мэд, чи хүч чадалтай болно.
Юу дутагдаж байгаагаа Түүнд хэл,
Түүний үнэнийг үргэлж хуваалц.
Түүнийг шүтэн мөргөх үед сэтгэл чинь сэргэнэ.
Бурханы өмнө байнга ир, бүү дахин эсэргүүц.
Махан биеийг анхаарах чинь, Түүнийг их шархлуулдаг.
Түүний үгийг уншиж, Түүний үнэнийг ойлго.
Бурханы өмнө байнга ир. Бурханы өмнө байнга ир.
Тэгээд ариуссан хүн шиг амьдар!
Ямар сорилт , шүүлт ирэх нь хамаагүй
Түүнийг тайтгаруулахын тулд бид ажиллана.
Бурханы өмнө байнга ир.
Бурханы өмнө байнга ир, Түүний үнэнээр амьдар.
Гэм буруу үйлддэг ч гэсэн
бид Бурханыг хайрлахаар эрж хайх ёстой.
Түүнийг хайрласаар байгаа цагт
бид Түүний магтаалыг гарцаагүй хүртэнэ.
Бид үнэнийг эрэлхийлж, Бурханд гэрчлэл хийх ёстой.
Энэ бол бидний хийх ёстой үүрэг билээ.
Түүнийг шүтэн мөргөх үед сэтгэл чинь сэргэнэ.
Бурханы өмнө байнга ир, бүү дахин эсэргүүц.
Махан биеийг анхаарах чинь, Түүнийг их шархлуулдаг.
Түүний үгийг уншиж, Түүний үнэнийг ойлго.
Бурханы өмнө байнга ир. Бурханы өмнө байнга ир.
Тэгээд ариуссан хүн шиг амьдар!
Ямар сорилт , шүүлт ирэх нь хамаагүй
Түүнийг тайтгаруулахын тулд бид ажиллана.
Бурханы өмнө байнга ир.
Бурханы өмнө байнга ир, Түүний үнэнээр амьдар.
Тэгээд ариуссан хүн шиг амьдар!
Ямар сорилт , шүүлт ирэх нь хамаагүй
Түүнийг тайтгаруулахын тулд бид ажиллана.
Бурханы өмнө байнга ир.
Бурханы өмнө байнга ир, Түүний үнэнээр амьдар.
Түүний үнэнээр амьдар, Түүний үнэнээр амьдар.
Бурханы өмнө байнга ир, Түүний үнэнээр амьдар.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13.4.19

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Та нар үйл хэргээ анхаарах учиртай” (Монгол хэлээр)


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нарт оршин тогтнох хөрөнгө дутдаг ба Намайг юм уу үнэнийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй итгэл үнэмшил дээр, эсвэл бүхэлдээ хоосон сургаалд үндэслэсэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байдаг. Өдөр бүр Би та нарын үйл хөдлөлийг ажиглаж, санаа зорилго, ёрын муу үр жимсийг чинь шинжилж байдаг. Хэзээ ч хөдөлгөөгүй Миний тахилын ширээн дээр зүрх сэтгэл болон сүнсээ үнэхээр тавьсан нэгнийг Би ер олоогүй. Иймд Би илэрхийлэхийг хүссэн бүх үгээ ийм хүн төрөлхтөнд хий дэмий цутгахыг хүсэхгүй байна. Би дуусгаагүй ажлаа дуусгаж, Өөрийн хараахан авраагүй хүн төрөлхтнийг аврахаар зүрх сэтгэлдээ төлөвлөж байна. Гэсэн хэдий ч, Миний авралыг болон Миний үгний хүнд хайрладаг үнэнийг Намайг дагадаг бүхэн хүлээн аваасай гэж Би хүсдэг. Нэг л өдөр нүдээ аних үедээ чи тэнгэрийг түнэр харанхуй бүрхсэн, орь дуу хэзээ ч тасардаггүй баргар хүйтэн ертөнцийг бус, агаар нь анхилуун үнэрээр дүүрэн, амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж Би найдаж байна. ”


11.4.19

Библийн талаар (1)

… Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй. Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн олон үг нь бүгдээрээ Библид бичигдсэн байхад Есүсийн үгний зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Мэдээж Есүс ч гэсэн маш их ажил хийсэн боловч энэ нь дэлгэрэнгүй бичигдээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хэр их ажил хийсний улмаас юм; газар дээр Түүний хийсэн гурван жил хагасын ажлын хэмжээ болон элчүүдийн ажил нь Еховагийн ажлаас хамаагүй бага байсан. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.
Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэрэн доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэр болон Түүний хийсэн ажлын ач холбогдлын ихэнх нь Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьсан ба Тэр газар дээрх израильчуудын амьдралыг чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг баталсан; өөрөөр хэлбэл, Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан бөгөөд иймээс Хуулийн эрин үеийн Еховагийн ажил төгсөх хүртэл Бурхан үргэлж тэдэн дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох Иудагийн овог дунд биелэгдсэн. Ажлын цар хүрээ нь илүү бага байсан нь Есүс бие махбодтой болсон Бурхан байсны улмаас болсон. Есүс Иудейн нутаг даяар л зөвхөн ажилласан ба зөвхөн гурван жил хагасын ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Хуучин Гэрээнд бичигдсэн ажлын хэмжээг давж огтхон ч чадахааргүй байсан. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь голдуу Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан, үүний ихэнх нь захидлуудад бичигдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болоод Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан Түүний гэрээгээр нэрлэгдсэн. Есүсийн гэрээ нь ийм байсан: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, цаашид нүгэлтнүүд биш болох байсан; Түүнд итгэдэг л бол Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном нь энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулсан. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал эсвэл гэрээнээс цааш хэтрээгүй; тэдгээр нь Эзэн дэх ахан дүүсээр бичигдсэн номнууд бөгөөд тэдэнд дадлага туршлага байсан юм. Тиймээс эдгээр ном нь ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээр нь Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (2)”-аас
… энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? … Библийг уншсанаар хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг чи олж мэдэх болно. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно.

Бүрэн эх: Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

8.4.19

Библийн талаар (1)

XI. Бурхан болон Библийн хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой
1. Библи бол ердөө Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“…харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:5).

Холбогдолтой Бурханы үгс:

Бүхий л Библи нь хоёр эрин үеийн ажлыг тэмдэглэсэн: Нэг нь Хуулийн эрин үеийн ажил бөгөөд нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан юм. Хуучин гэрээ нь Израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Чи Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. …Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.

Бүрэн эх:Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

6.4.19

Магтан дууны бүжиг 2019 “Бурханы агуу ажил гүйцэлдлээ” Бурхан алдаршсаныг магтан дуулъя



Магтан дууны бүжиг 2019 “Бурханы агуу ажил гүйцэлдлээ” Бурхан алдаршсаныг магтан дуулъя Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг: Бурханы агуу ажил гүйцэлдлээ. Төгс Хүчит Бурхан махбодод илрээд, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийллээ. Сүйт залуугийн дуу хоолойг сонсоод, Бурханы өмнө бид өргөгдлөө. Эцэст нь Хурганы найрт оролцож, хаанчлалын сургалтад бид орлоо. Бурханы гэрээс шүүлт эхэлж, Түүний зан чанар бүрэн ил боллоо. Бурханы үгийн үнэн биднийг байлдан дагуулдаг, Бурханы өмнө сөхөрч, Түүнийг бид шүтэн мөргөдөг. Зүрх сэтгэл, оюун ухааныг маань Бурханы үг бүрэн илчиллээ. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийг туулснаар завхарсан зан чанар маань цэвэрлэгддэг. Бурханы зөвт, ариун байдлыг бид Түүний шүүлтээр дамжуулан хардаг. Бурханы хүмүүс Түүний өмнө дуулгавартай, үхэн үхтлээ Бурханд үнэнч байдаг. Бурхан Сатаныг бүрэн ялж, бүлэг ялагчдыг бий болголоо. Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг: Бурханы агуу ажил гүйцэлдлээ, Бурхан бүрэн алдар сууг олж авлаа. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийг нээж, Хаанчлалын эрин үеийг эхлүүллээ. Бүх урсгалынхан үймж тэвдэн, бүх хүн үнэн замыг хайхаас өөр аргагүй болдог. Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсоод, гамшгийн өмнө Бурханы өмнө өргөгддөг. Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бүхэн гамшигт унах болно. Бурхан ажилдаа төгс хүчтэй, ухаалаг байдаг, бүх хүнийг Тэр төрлөөр нь ангилдаг. Бүх үндэстэн, ард түмэн гэрэлд гарч, Бурханы сэнтийн өмнө захирагддаг. Хаанчлалын хэтийн ирээдүй хязгааргүй гэгээлэг байж, оргилуун дүр зургийг харуулдаг. Гамшиг ёрын муу хүмүүсийг газрын хөрснөөс арчиж, Бурханы зөвт байдал, сүр жавхланг илчилнэ. Бурханы үг бүр биелж байна, Бурханы үг бүх зүйлийг гүйцэлдүүлнэ. Христийн хаанчлал газар дээр гарч ирлээ, Бурхан Өөрийн ардуудын хамт амьдардаг. Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг: Бурханы агуу ажил гүйцэлдлээ, Бурхан бүрэн алдар сууг олж авлаа. Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг: Бурханы агуу ажил гүйцэлдлээ, Бурхан бүрэн алдар сууг олж авлаа. Бурхан бүрэн алдар сууг олж авлаа. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

3.4.19

Христийн чуулганы кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Трейлер Монгол хэлээр


христийн кино “Шударга зан хэзээ ч буруутдаггүй” Трейлер (Монгол хэлээр) Ван Шинью нөхөртэйгөө хамт хувцасны дэлгүүр ажиллуулдаг бөгөөд эхэндээ шулуун шударга байдал, мөс чанартайгаар дэлгүүрээ ажиллуулах гэж хичээсэн ч төдий л их мөнгө ололгүй, аж амьдрал нь маш хэцүү байлаа. Харин бизнес хийхдээ худал хэлж, хуурч мэхлэхэд түшиглэдэг бизнес эрхлэгчид байр, машин авч, хангалуун амьдралаар амьдарч байгааг хараад, тэд ард хоцрохгүй гэж шийдэв. Тэр хоёр бусдыгаа дуурайн нийгмийн чиг хандлагыг дагаж, худал хуурмаг, заль мэхээр бизнес хийж эхэллээ. Хэдэн жилийн дараа тэд бага зэрэг мөнгө олсон ч, мөс чанар нь үргэлж түгшиж, зүрх сэтгэлд нь хоосон санагдаж байв. Дараа нь тэр хоёр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг уншин, улмаар Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин зальхай хүмүүсийг жигшдэг болохыг олж мэдэн, үнэнч хүмүүс Бурханы ерөөлийг хүлээн авдаг болохыг ойлгожээ. Гэсэн хэдий ч тэд бас ертөнц дэх ёрын муу, хар бараан байдлыг хараад, шулуун шударга байдлаар бизнес хийгээд мөнгө олж чадахгүй байх вий, тэр бүү хэл мөнгөө алдах вий гэж санаа зовсон тул худал хуурмаг, заль мэх ашиглан үйлчлүүлэгчдээ хуурсан хэвээр байсан ч, ингэснийх нь төлөө Бурхан тэднийг үзэн ядна гэдгийг мэдэж байв... Хэд хэдэн удаагийн бэрхшээл, бүтэлгүйтлийн дараа тэр хоёр эцэст нь Бурханы үгийн дагуу үнэнч хүмүүс байхаар шийдэж, Бурханы ерөөлийг хүлээн аваад гайхширна. Тэдний бизнес дэгжин дээшлээд зогсохгүй, тэд ч үнэнч хүмүүс байхын амар амгалан, аюулгүй байдлыг эдлэх болжээ.