20.4.19

Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна


Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана

Та ээлжлэх дөрвөн улиралд намайг дагуулдаг
Таны ганцаардсан царайг хараад
зүрхэнд минь гунигийн давалгаа оргилсон
Би хэзээ ч Таны гунигийг хуваалцаж,
ганцаардахад тань санаа тавьж байгаагүй
Таны чин сэтгэлийн үгийг ахин дахин сонсдог ч
би зөрүүдэлсээр байдаг
Үргэлж сэтгэлийг тань зовоож,
дандаа урмыг тань хугалдаг
Сахилгажуулагдсаныхаа дараа би жаахан ухаардаг
Таны хажууд байгаа ч гэсэн ачаанаас
тань үүрэлцэж чадахгүй нь
Таны бэрхшээлийг би мэдэрч, ойлгодоггүй

Хүсэл тачаал, махан биеийн төлөө
үнэн хийгээд ёс суртахууныг мартжээ
Харууслаар дүүрсэн үедээ
би Таны зүрхийг хэдийн шархлуулсан
Би Таны зовлон шаналлын гашуун хийгээд
уй гунигийг мэдэрч ч чадахгүй
Завхралдаа шаналалтайгаар гасалж,
шунахай гараа сунгасан
Таны зовинолыг багахан хуваалцах мөс чанар,
мэдрэмжтэй хэн байх вэ?
Таны зүрх хамгийн өгөөмөр,
хайр тань үнэ цэнэтэй үнэн билээ
Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй,
хүндтэй байж чадах билээ!
Би үүрд Тантай хамт байж,
дэргэдээс тань хэзээ ч холдохгүй
Би үүрд Тантай хамт байж, дэргэдээс тань холдохгүй
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог
Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй,
хүндтэй байж чадах билээ!
Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй.
Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй.
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог!
Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна.
Баяр хөөр, баясал Таны царайд тодрог
Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна
Бүх үед зүрхэндээ амьдруулна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Дэлгэрэнгүй Үзэх:Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана

No comments:

Post a Comment