11.4.19

Библийн талаар (1)

… Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй. Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн олон үг нь бүгдээрээ Библид бичигдсэн байхад Есүсийн үгний зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Мэдээж Есүс ч гэсэн маш их ажил хийсэн боловч энэ нь дэлгэрэнгүй бичигдээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хэр их ажил хийсний улмаас юм; газар дээр Түүний хийсэн гурван жил хагасын ажлын хэмжээ болон элчүүдийн ажил нь Еховагийн ажлаас хамаагүй бага байсан. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.
Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэрэн доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэр болон Түүний хийсэн ажлын ач холбогдлын ихэнх нь Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьсан ба Тэр газар дээрх израильчуудын амьдралыг чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг баталсан; өөрөөр хэлбэл, Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан бөгөөд иймээс Хуулийн эрин үеийн Еховагийн ажил төгсөх хүртэл Бурхан үргэлж тэдэн дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох Иудагийн овог дунд биелэгдсэн. Ажлын цар хүрээ нь илүү бага байсан нь Есүс бие махбодтой болсон Бурхан байсны улмаас болсон. Есүс Иудейн нутаг даяар л зөвхөн ажилласан ба зөвхөн гурван жил хагасын ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Хуучин Гэрээнд бичигдсэн ажлын хэмжээг давж огтхон ч чадахааргүй байсан. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь голдуу Дөрвөн Сайн Мэдээнд бичигдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан, үүний ихэнх нь захидлуудад бичигдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг хөнөөж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг хөнөөх гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг хөнөөх гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг хөнөөхгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болоод Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан Түүний гэрээгээр нэрлэгдсэн. Есүсийн гэрээ нь ийм байсан: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, цаашид нүгэлтнүүд биш болох байсан; Түүнд итгэдэг л бол Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном нь энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулсан. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал эсвэл гэрээнээс цааш хэтрээгүй; тэдгээр нь Эзэн дэх ахан дүүсээр бичигдсэн номнууд бөгөөд тэдэнд дадлага туршлага байсан юм. Тиймээс эдгээр ном нь ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээр нь Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (2)”-аас
… энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? … Библийг уншсанаар хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг чи олж мэдэх болно. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно.

Бүрэн эх: Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

No comments:

Post a Comment