14.1.20

Христийн шашны бэсрэг хошин тоглолт “Эзэн хаалга тогшиж байна” Та эргэн ирсэн Есүсийг угтаж авсан уу


Эзэний ирэхийг угтах тухайд, хуурамч Христүүдэд мэхлүүлэхээс айхдаа хаалгаа хаагаад ганцаараа хүлээдэг зарим хүн шашны ертөнцөд бий. Тэд хахах вий гэж эмээсээр гэдсээ өлсгөдөг бөгөөд “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24: 23-24). гэсэн үгтэй салахгүй зууралддаг. Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг номлож буй эсвэл Эзэн эргэж ирснийг гэрчлэх хэнийг ч бай хуурамч гэж тэд боддог бөгөөд тийм хүмүүсийг сонсох, харах эсвэл харилцахаас эрс татгалздаг боловч Эзэний ирэхийг хэрхэн угтах талаар хайхрахгүй өнгөрдөг.

Энэхүү бэсрэг хошин тоглолтын гол дүр нь тэдний нэг юм... Хэрвээ бид Бичвэрүүдийг буруу тайлбарлаж, Эзэний үгийг ташаа ойлгох мөн алдаатай ойлголтыг гөжүүдлэн дагаж мөрдөх юм бол өргөгдөх боломжоо гарцаагүй алдаж, Эзэнд хаягдах болно гэдгийг энэ бэсрэг хошин тоглолт бидэнд анхааруулж байна. Эзэний эргэн ирэхийг хэрхэн угтах өөрөөр хэлбэл Бурханы дуу хоолойг эрэлхийлэх, судлах, сонсоход анхаарч, хахаж цацахаас айсандаа гэдсээ өлсгөхгүй байх тухай Христэд итгэгчид бодож эргэцүүлэх хэрэгтэй юм.


Санал болгож буй видеонууд:

No comments:

Post a Comment