7.4.20

Бурханы дээд эрхийг мэдэн, мөнгөний боол байхаа болигтун

                                                                  Каошэнь, Герман

   Намайг бага байхад аав минь надад, “Хүү минь, манай гэр бүл тарчигхан болохоор чи ямар нэг зүйл хүсвэл мөнгө олох ёстой. Мөнгөтэй бол чамд бүх зүйл байх болно!” гэж байнга хэлдэг байлаа. Тэр үеэс хойш би гэр бүлээ сайхан амьдруулахын тулд их мөнгө олдог ажилтай болохыг мөрөөддөг байв.

  Би өсөж том болоод, сургуулиа төгссөний дараа нэгэн зоогийн газарт дагалдангаар ажиллаж, мөн химийн үйлдвэрт агуулахын эрхлэгчээр ажиллах болов. Хэдийгээр ажиллаад ядардаг байсан ч олж байгаа мөнгө минь аажмаар өсөхийг хараад ажил хэчнээн хүнд хэцүү ч бай, энэ бүхэн зохистой гэж боддог байлаа.

  Дараа нь нэг хамаатан маань надад хувцасны компанид ажилд ороход тусалсан бөгөөд захирал нь надад: “Шаргуу ажиллаж л байвал чи удахгүй байр, машин авч чадна” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод ажил хийх хүсэл минь оргилж, бүх бодлоо ажилдаа хандуулав. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа би ганц ч гэрээ байгуулж чадаагүй хэвээр л байлаа. Менежер надад ингэж анхааруулав, “Энэ нийгэмд шаргуу ажиллахад бэлэн байна гэдэг хангалтгүй. Чи хувийн харилцаа үүсгэх ёстой!” Менежерээс ийм утга учиртай үг сонсоод би гүн бодолд автав: Би чинь ичимхий, хувийн харилцаа тогтоохдоо хамгийн муу. Гэхдээ хүмүүстэй харилцдаг аргаа өөрчилж, чиг хандлагыг дагахгүй бол би ямар ч мөнгө олж чадахгүй. Тэгвэл би болон гэр бүлийнхэн маань хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй… Энэ бодолтой би нэг хэсэгтээ тэмцэлдсэн боловч дараа нь их мөнгө олохын тулд бэлэг өгөх, янз бүрийн компанийн менежерүүдтэй хувийн харилцаа тогтоох зэргийг хамтран ажиллагсдаасаа суралцаж эхлэв. Би харилцагчдаа байнга хооллож, ундлахаар гадуур авч явж, тэдэнтэй цуг караоке ордог байв. Нэг удаа харилцагчаа оройн зоогт оруулахаар хотоос гарсан бөгөөд хэтэрхий их архи уусан учраас зочид буудалдаа эргэн ирээд ихээхэн бөөлжиж орхив. Ходоод минь үнэхээр их өвдсөн боловч зүрх сэтгэл минь бүр ч их өвдөж байлаа. Мөнгө олохын тулд өөрийгөө өөрчлөх ёстой болж, нийгмийн бүх төрлийн үйл ажиллагаанд байнга оролцон, бусад хүмүүсийн гутлыг долоон, дүр эсгэж, бүр өдөр бүр архи уун биеэ хордуулсан тухайгаа би бодов. Нийгмийн үйл ажиллагаа бүрийн дараа бие сэтгэлээрээ туйлдсан санагддаг байв. Аа! Ажлын маань хамтрагч нэг удаа, “Бид залуудаа мөнгөний төлөө амиа худалддаг боловч насан өндөр болохоороо амь худалдаж авахын тулд мөнгөө ашигладаг!” хэмээн тохуурхан хэлснийг би саналаа. Эдгээр үгийг бодоход жаахан гунигтай санагдав. Гэвч гэр бүлээ сайхан амьдруулахаар мөнгө олохын тулд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж надад санагдсан билээ!


  Хоёр жилийн дараа би жаахан мөнгө олж, байр, машины аль алиныг худалдаж авч чадсан боловч өдөр ирэх тусам ажлын ачаалал нэмэгдсээр байлаа. Би улам бүр дарамтад орсон бөгөөд сэтгэлд хүрэхгүй ямар нэг зүйл тохиолдох үед биеэ барьж чадалгүй, гэр бүлийнхэндээ уураа гаргадаг байв. Аажмаар гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа минь улам бүр хөрж, гэрт маань инээд хөөр сонсогдохоо байж, зүрх сэтгэл минь улам бүр хоосорч байлаа. Би маш их шаналж, будилсан боловч мөнгө олохоос өөр юу хийж болохыг мэдэхгүй байсан юм. Иймээс энэ маягаараа би мөнгөний төлөө ийш тийш гүйж, завгүй байсаар байв.

  2009 оны 9-р сарын нэгэн өдөр бороо орж байсан бөгөөд эхнэр бид хоёр олон нийтийн тендерийн үйл ажиллагаанд явахаар хотоос гарцгаав. Би хурдны замаар хурдан давхиж явтал гэнэт дугуй гулсаж эхлэв. Зөнгөөрөө тоормосоо гишгэсэн боловч хэтэрхий хурдан явж байсан учраас машины хамар гэнэт өргөгдөн, бид замын хашлага мөргөлөө. Тэгээд тэр дороо бид гүйцэж түрүүлэх эгнээнээс замын хажуу руу савав. Машины хамар нармийж, хажуу тал нь 10 метрийн гүнтэй шуудуунд орсон байлаа. Яг тэр үед би үнхэлцгээ хагартал айж, яахаа мэдэхгүй байсан юм. Эргэж хараад, эхнэрийнхээ нэрийг дуудлаа. Хэд хэдэн удаа дуудсаны эцэст эхнэр маань эцэст нь хариулав. Азаар бид хоёр хоёулаа гэмтэж бэртээгүй бөгөөд ийм аюултай авто ослоос эсэн мэнд гарч чадсан юм!

  Гурав хоногийн дараа би стресстэй, завгүй ажилдаа эргэн ороод байсан боловч хааяа нэг өнөөх ослыг санаж, өөрөөсөө ингэж асуудаг байв: “Би үхчихсэн бол хэчнээн их мөнгө олсон байлаа ч гэсэн ямар хэрэг байх вэ? Одоо надад хэрэгтэй бүхэн маань байна, тэгэхээр би аз жаргалтай байх эрхтэй. Тэгтэл би яагаад огт аз жаргалгүй, харин ч улам бүр шаналж байгаа юм бэ? Мөнгө олохын тулд би өдөржин компанийн менежерүүдийг зусардан өөрийгөө доош нь оруулж, өчүүхэн төдий ч нэр хүндгүй амьдардаг, эдгээр ээдрээтэй хувийн харилцаа намайг маш их түгшүүртэй болгодог. Толгой минь өвдөж, шөнө үргэлж унтаж чаддаггүй. Намайг гэнэт цусны өндөр даралттай болж тун магадгүй, өөртөө санаа тавихын тулд өдөр бүр хятад эм уух ёстой гэж эмч хэлдэг… Энэ нь миний үргэлж хүсдэг байсан аз жаргалтай амьдрал байж чадах уу? Би яах ёстой вэ? Энэ шаналлаас хэн намайг аварч чадах вэ?”

  2010 оны 10-р сард эхнэр бид хоёр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бурханы дараах үгийг би уншлаа: “Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү? … Өөрийнхөө зүрх сэтгэл дэх нууж болшгүй хоосон байдлаа далдлахын тулд чи агшин зуурын таашаалаа ашиглаж чадах уу?” (“Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс). “Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна” (“Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас). Бурханы үг надад маш халуун дулаан мэдрэмж төрүүлэв. Яг л өргөн уудам далайд хаягдсан бяцхан завь эцэст нь аюулгүй зогсоол олсон мэт байлаа. Өнгөрсөн хэдэн жилийг бодохоор, би жаахан мөнгө олж, сайхан материаллаг амьдралаар амьдарч байсан хэдий ч огт аз жаргалтай байгаагүй. Өдөр бүр бүх төрлийн нийгмийн үйл ажиллагаа гээд завгүй байж, бие сэтгэлээрээ туйлдталаа янз бүрийн ээдрээтэй хувийн харилцаагаа хадгалах гэж ийш тийш гүйн, амьдрал минь ямар ч зорилго, чиглэлгүй мэт санагдаж байсан. Бурханд талархъя! Намайг амьдралынхаа хамгийн хүнд үед байхад Бурхан надад өршөөл, энэрэл үзүүлж, Өөрийнхөө өмнө намайг авчирсан. Бурхан үргэлж миний хажууд байж, намайг харж хандан, дагалдаж, Түүн рүү эргэхийг минь хүлээж байсан гэдгийг би Бурханы үгийг уншсанаар ойлгож авсан юм. Бурханы үгэн дотроос би Түүний хайрын халуун дулааныг мэдэрч, амьдрах итгэл найдвар олж харсан билээ. Үүний дараа би завсарлага авах бүрдээ Бурханы өмнө тайван байж, Түүний үгийг уншдаг байв.

  Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг уншив: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “их дээд сургууль”-д сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон” (“Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас). “Хүмүүсийн шүтдэг мэдлэг, байр суурь, алдар нэр, мөнгө, эд хөрөнгө, эрх мэдэл гэх зүйлсийн дотроос алинд нь Бурхан дуртай вэ? Аль нь эерэг зүйл вэ? Аль нь үнэнтэй нийцдэг вэ? Аль нь ч биш! Гэхдээ эдгээр зүйл хүн бүрд байдаг ба хүн бүрд таалагддаг. Хүн хоорондын харилцаанаас, мөн бусдад хандах хандлагаас нь хүмүүс байр суурь, эрх мэдэл, мөнгө, эд хөрөнгөд асар их ач холбогдол өгдгийг харж болно” (“Хүний доторх итгэлгүй байдлын элементүүд болон Бурханаас урвадаг уг чанар”). Би ийм шаналалд амьдарч байсан нь бүхэлдээ Сатаны завхруулалтаас үүдэлтэй, мөн Сатан намайг хордуулснаас болсон гэдгийг Бурханы үгээс ойлгосон юм. Бага байхаас минь манай гэр бүл надад нөлөөлж, намайг хүмүүжүүлж байсан бөгөөд, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” “Мөнгө нэгдүгээрт” “Чи мөнгөтэй байвал л аз жаргалтай байж чадна” гэх зэрэг сатанлаг амьдралын аксиомыг би авч, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн байсан юм. Би мөнгийг асар их өмгөөлж, мөнгөтэй л бол аз жаргалтай байж чадна гэдэгт итгэн, нэг л өдөр баян хүн болно гэж найддаг байлаа. Иймээс нийгэмд хөл тавьсны дараа зүрх сэтгэл минь мөнгөөр дүүрч, мөнгө л олж чадаж байвал юуг ч туулахад бэлэн болж, бүр муу ёрын хандлагыг даган, нэр хүндээ орхиж, харилцагчдад долигонохоос буцахгүй болсон юм. Би хувийн харилцаагаа хадгалахын тулд хүмүүсийг зугаацуулж, бэлэг сэлт өгөх зэрэг арга ашигласан бөгөөд тэднийг хооллож, ундлан гадуур явж, тэсэхээ больтлоо архи уух ёстой болсон. Зугаа цэнгээний янз бүрийн газраар нааш цааш холхиж, бүр гэр бүлтэйгээ өнгөрөөх ямар ч цаг завгүй болсон. Харин ч би маш их дарамтан дор байсан учраас гэр бүлдээ уураа гаргаж, гэр бүлтэйгээ харилцах харилцаа маань хөндийрөхөд хүрсэн. Гэсэн хэдий ч би харилцагчидтай харилцах харилцаагаа зохис ёсоор хадгалсангүй хэмээн үргэлж санаа зовдог байсан тул үүнээсээ болж нойр алдан, бүх төрлийн өвчин эмгэгтэй болж, бүр олон нийтийн тендерийн үйл ажиллагаанд оролцох гэж маш их яарч яваад авто осолд орж, бараг амиа алдахдаа тулсан билээ. Би эд хөрөнгийг сохроор өмгөөлөн, хөөцөлдөж байсан бөгөөд эцэж туйлдан биеэ сүйтгэж, мөнгөний төлөө бүх нэр хүндээ алдсан юм. Би мөнгөний боол болсон атлаа үүнийхээ хариуд ердөө л туйлдсан бие, маш их шаналсан зүрх сэтгэл л олж авна гэж хэзээ ч бодоогүй явсан! Миний үргэлж зууралддаг байсан сатанлаг амьдралын аксиомууд нь буруу, ёрын муу байсан бөгөөд тэдгээр нь намайг улам аминч, зальхай болгохоос өөр нэмэргүй гэдгийг би тэр үед л тодорхой харсан юм. Би Сатаны нүүр царайтайгаар амьдарч байсан бөгөөд Бурхан үүнийг үзэн ядаж, жигшиж байсан билээ.

No comments:

Post a Comment