18.4.20

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн


                                                                                             Жиньчу, Өмнөд Солонгос



  “Хэрэв Бурхан намайг авраагүй бол би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа, Шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа. Хэрэв Бурхан намайг авраагүй бол би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж, гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж, амьдрал минь ямар байгааг ч мэдэхгүй байх байлаа. Төгс Хүчит Бурхан надад өршөөнгүй ханддаг, Түүний үг намайг дууддаг. Би Бурханы дуу хоолойг сонсож байна Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Бурханы үгийг өдөр бүр идэж ууж, олон үнэнийг би ойлгодог. Хүн төрөлхтний завхрал маш гүн гүнзгий, Бурханы аврал бидэнд үнэхээр хэрэгтэй…(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос)

 2016 оны 10-р сард дээрээсээ хоёр дахь эгч маань чуулганыхаа Ян гэдэг эгчийг манай гэрт авчирсан бөгөөд тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эхнэр бид хоёрт гэрчиллээ. Бурхан бол бүх зүйлийн Захирагч бөгөөд бүх зүйлийг бүтээсэн, бидний хувь заяа бүгд Түүний гарт байдаг, Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш энэ бүх хугацаанд биднийг удирдан чиглүүлж, хангаж, харж хандаж, хамгаалж ирсэн гэдгийг би тэдний нөхөрлөлөөр дамжуулан ойлгов. Гэхдээ миний ойлгохгүй хэвээр байсан нэг зүйл байв: Бурхан бидний хувь заяаг захирч, хянаж, биднийг харж хандан, хамгаалж байдаг бөгөөд бид аз жаргал, баяр хөөртэй байх учиртай—тэгвэл яагаад бид одоо ч өвчин, шаналал амсдаг юм бэ? Энэ зовлон хаанаас үүддэг юм бэ? Иймээс би будилж байгаа тухайгаа тэдэнтэй ярилцав. Ян эгч надад Бурханы үгийн энэ хэсгийг харууллаа: “Хүний амьдралд байдаг төрөлт, үхэл, өвчин болон өтөл нас хаанаас бий болсон бэ? Хүмүүс яагаад эдгээр зүйлтэй болсон бэ? Хүмүүсийг анх бүтээхэд ийм зүйлс байсан уу? Байгаагүй биз? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүн Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа махан биеийн өвдөлт, махан биеийн бэрхшээл, хоосон байдал, дэлхий ертөнцийн туйлын золгүй байдал гэх мэт эдгээр зүйл бий болсон. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тэднийг шаналгаж эхэлсэн юм. Хүмүүс тэгээд улам илүү доройтож, хүний өвчин гүнзгийрч, зовлон нь улам бүр хэцүү болсон. Хүн дэлхий ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлыг улам илүү мэдэрсэн бөгөөд дэлхийд тун бага найдах болсон. Иймээс энэ зовлонг Сатан хүнд авчирсан ба хүн Сатанаар завхруулагдаж, доройтсоны дараа л энэ нь бий болсон.” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир”-аас).


  Би ядуу гэр бүлээс гаралтай тул бага байхад найз нөхөд, хамаатан садан маань шоолж, дорд үздэг байсан, иймээс би өсөж том болоод их мөнгө олж, амьдралд шилдэг нь болж, тэр хүмүүсээр өөрийгөө анхааруулж, анзааруулна гэх нууцхан шийдвэр гаргасан юм. Өсөж том болоод би мөнгө олох арга зам хайхын тулд үргэлж хоолонд дааж, хэрхэн мөнгө олохыг мэддэг олон найзтай болов. Нэг удаа манай найзууд хэтэрхий их уугаад, өөр хүмүүстэй зодолдов. Зодооныг болиулах гэж оролдох үедээ би нүдээ гэмтээсэн бөгөөд үүнээсээ болж эмнэлэгт хэвтэв. Гэвч тэр үед найзууд маань бүгд надаас зайгаа барьцгаасан. Үүнд миний урам их хугарсан юм. Эмчилгээнд их мөнгө орсон учраас гэр бүл маань асар их өрөнд орж, энэ нь надад асар их дарамт учруулав. Иймээс би үргэлж шөнө унтаж чаддаггүй байсан бөгөөд заримдаа шөнө дүлээр босоод, голын эрэг дээр очиж уйлдаг байлаа. Бодит байдал харгис байгаа нь, энэхүү мөнгөнд донтсон нийгэмд хүний нийгмийн байр суурийг хэр мөнгөтэйгөөр нь хэмждэг юм байна гэдгийг надад улам бүр мэдрүүлэв. Иймээс би заавал маш их мөнгө олж, амьдрал дахь дорд байр сууриа өөрчилнө гэж дахин нэг удаа сэтгэл шулуудлаа.

  Дараа нь би гадаадад очиж ажиллавал их мөнгө олж болно гэж сонссон боловч их эрсдэлтэй байв. Тэр мөчид мөнгө олох тухай л боддог байсан тул гадаад явахаар шийдлээ. Нэг удаа би гадаадын загас агнуурын компанитай гэрээ байгуулж байхдаа, загасчилж яваад амиа алдвал компаниас 50,000 юанийн нөхөн төлбөр олгоно гэсэн гэрээний заалтыг харав. Энэхүү заалтыг уншаад би сэтгэлээр унав. “Би дөнгөж 29 настай. Намайг эсэн мэнд эргэж ирэхгүй бол эхнэр хүүхдийг минь хэн харж халамжлах юм бэ?” гэж бодогдлоо. Гэвч дараа нь: “Би гадаад явж ажиллахгүй бол хэзээ өрөө төлж, хүссэн амьдралаараа амьдрах юм бэ? Би эрсдэлийг үүрэх болно! Үнэхээр эсэн мэнд иргэж ирэхгүй юм бол эхнэр хүүхдэдээ 50,000 юань үлдээнэ, тэгвэл харамсахгүй” гэж бодлоо. Иймээс би хувийн асуудлаа зохицуулчхаад гадаад явав.

  2000 оны 12-р сарын нэгэн өдөр би загас агнуурын усан онгоцон дээр загасчлахаар Аргентин, Уругвай явлаа. Бид маш ширүүн давлагаатай тэнгисээр явсан бөгөөд хэзээ хэзээгүй давлагаанд залгиулах мэт санагдаж байв. Би маш их сандарч, жаахан ч гэсэн залхуурч зүрхэлсэнгүй. Тухайн үед багийн маань гишүүн хөлөө загасны торонд орооцолдуулж, яг тэр үед нь гэнэт давлагаа гарч, түүнийг залгисан юм. Хормын дотор тэр яг хажуугаас минь алга болов. Үүнийг хараад би мэл гайхаж, маш их айсандаа хүйтэн хөлс чийхрав. Дотроо би ингэж бодлоо: “Энэ чинь үнэхээр амиа мөнгөөр худалдаж байгаа хэрэг юм байна. Нэг өдөр ийм осол надад тохиолдох вий гэж үнэхээр санаа зовж байна. Гэхдээ надад өөр сонголт алга. Хэчнээн ч аюултай бай, би энэ ажлыг хийх ёстой. Мөнгөтэй болж байж л би өөрийгөө хамгаалж, бусдын хүндлэл, магтаалыг хүртэж чадна.” Ингээд эцэст нь надад ийм боломж байгаа нь азтай хэрэг гэж санагдав. Би зовлонтой нүүр тулж, энэ ажлыг дөрвөн жил хийсэн бөгөөд маш их мөнгө олов. Гэртээ эсэн мэнд эргэн очсон өдрөө би асар их догдолж, ингэж нэг толгой дээгүүр явж чадах болсон мэт санагдаж байлаа. Эргэж ирснийхээ дараа би гэрээ гадна доторгүй дахин тохижуулж, дараа нь төрөл бүрийн цахилгаан бараа худалдан авлаа. Хамаатан садан, хөршүүд болон хуучин найзууд маань бүгд намайг өөрөөр харах болж, магтацгаасан бөгөөд бүр сайн дураараа гэрт маань ирж, тусалдаг байв. Би өөрөөрөө бахархан, мөнгөтэй байна гэдэг үнэхээр сайн зүйл, мөнгө бол бүх зүйл гэж бүр ч их бодлоо. Гэвч сэтгэл минь бас л ханаагүй бөгөөд нэмж мөнгө олохыг хүссээр байв.

  2008 оны 3-р сард би авга ахынхаа санал болгосноор Өмнөд Солонгос дахь резиний үйлдвэрт ажиллалаа. Резиний үнэр маш хурц, эрүүл мэндэд минь нэлээд хөнөөлтэй байсан боловч илүү их мөнгө олж л байвал үүнийг огт тоосонгүй. Заримдаа би өдөрт 24 цаг ажилладаг байсан бөгөөд хамраас цус гарч эхэлсэн ч гэсэн ажиллахаа болих хүсэлгүй хэвээр байв. Үүнийг хараад авга эгч маань надад ингэж хэллээ: “Үеэл минь, чи ингэж шаргуу ажиллах хэрэггүй. Эрүүл мэнд чинь илүү чухал шүү. Эрүүл саруул байхгүй бол чи мөнгө олж чадахгүй.” Авгын маань хэлсэн зүйл зөв байлаа, би ч гэсэн ажлаа жаахан завсарлах хүсэлтэй байсан юм. Гэвч нэг өдөр амарвал би хамаагүй бага мөнгө олно. Иймээс амарна гэдэг санаагаа орхиод, “Залуу, хүч чадалтай байхдаа мөнгө олох хэрэгтэй. Гэртээ харихад аливаа зүйл бүр ч дээрдэж, гэр бүл маань тосгоны бусад бүх хүнээс илүү сайхан амьдралтай болно” гэж бодлоо.

  2011 онд эхнэр хүүхэд минь Өмнөд Солонгост над дээр ирлээ. Дараа нь би резиний үйлдвэр дэх ажлаасаа гарч, экскаваторын шанага хийдэг үйлдвэрт эхнэртэйгээ хамт ажилд орлоо. Үйлдвэр тогтвортой, сайн цалинтай байсан бөгөөд их ажилтай байв. Эхнэр бид хоёр өдөр бүр өглөөний 8 цагаас оройн 11 цаг хүртэл ажилладаг байлаа. Үүний зэрэгцээ бид хоёр илүү цагаар ажиллаж, амралтын өдрүүдээр ч амардаггүй байв. Нэг сар ажилласныхаа дараа бид хоёр 7,000,000 гаруй вон авлаа. Гар дахь мөнгөө хараад би маш их баярласан бөгөөд ажил хэчнээн хүнд бэрх, эцэж цуцмаар байсан боловч энэ бүгдэд харамсахааргүй санагдав. Тухайн үед миний цусан дахь сахрын түвшин бага байсан учир уурлах, ядрах, бүр өлсөхийг ч мэдэрч чаддаггүй байв. Гэвч би мөнгө олоход маш их анхаардаг байсан тул эрүүл мэндээ огт хайхардаггүй байлаа. Ажиллаж байхдаа би хэдэн чихэр авч явдаг байв. Сахрын хомсдолын шинж тэмдэг ажиглагдмагц үүнийг намдаахын тулд би чихэр иддэг байлаа.

  2014 оны 3-р сард эрүүл мэнд маань доройтов. Биеийн минь баруун тал бүхэлдээ байнга хөлөрсөн хэвээр байдаг байлаа. Эхнэр маань интернетээс холбогдох мэдээллийг хайсныхаа дараа тархины судасны бөглөрлийн өмнө ийм шинж тэмдэг илэрдэг гээд намайг эмнэлэгт үзүүлэхийг шавдуулав. Би үүнийг нь нэг их анхаарсангүй. Үүнийг ажлаа хийхэд минь саад болох зүйл гэж бодоогүй бөгөөд эмнэлэгт эмчлүүлэхээр очвол зардал гарах байлаа. Нэг өглөө босоод хоёр хөл маань жаахан бадайрсан байхыг би гэнэт мэдэрлээ. Эхнэр минь ажиллалгүй, эмнэлэгт очиж эмчлүүл гэж надад зөвлөв. Гэвч би дотроо: “Ням гараг болж байна, өнөөдөр би ажиллавал хоёр дахин их цалин авна” гэж бодлоо. Тэгээд би эхнэрийнхээ зөвлөгөөг сонсолгүй, дадсанаараа ажилдаа явав. Тэр өдөр ажиллаж байхад гар, хөл маань улам их бадайрах юм гэж огт мэдсэнгүй. Тэр үед л би сандарч, эмнэлэг явахын тулд захирлаас яаран чөлөө хүсэв. Эмнэлэгт яаран очсоны дараа хөл, тавхай маань юу ч мэдрэхгүй байсан юм. Эмч намайг тэргэнцэрт суу гэсэн боловч тэр үед би хүний тусламжгүйгээр тэргэнцэр лүү очиж чадахгүй байлаа. Эмч компьютер томографын шинжилгээ хийснийхээ дараа надад ингэж хэллээ: “Артерийн судас чинь бөглөрч, биеийн чинь баруун тал тэр чигтээ эсийн 20 хувийн үхжилттэй байна. Бид өвчнийг тань нэн даруй эмчлэхгүй бол тэргэнцэрт суух ёстой болж, магадгүй цаашид ярьж, бичих чадвараа алдана.” Эмчийн үг надад цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт сонсогдож, бие минь тэр дороо мэдээ алдахыг мэдрэв …

 Би эмнэлэгт байх хугацаандаа орондоо хэвтэж, өрөө тойруулан хараад, зовж байгаа бусад өвчтөнүүдийг үзсэн бөгөөд гэнэт маш хөөрхийлөлтэй санагдав. “Би одоо ч залуу, дөнгөж 44 настай. Яаж яваад би ийм байдалд оров? Мөнгө олбол бусад хүмүүс намайг биширч, магтана, амьдрал минь улам бүр аз жаргалтай болно гэж би бодон амьдралынхаа тэн хагасыг асар шаргуу ажиллан өнгөрөөсөн. Биеийн маань нэг тал саажиж, оронд л хэвтэхээс өөр аргагүй болж дуусна гэж хэзээ ч бодоогүй. Би үлдсэн амьдралаа тэргэнцэрт өнгөрүүлэх юм биш байгаа? Цааш яаж амьдрах вэ?” гэж би өөрөөсөө асуусаар байв. Энэ тухай бодох тусам улам муухай санагдаж байлаа. Би бусдаас ялгарахын тулд ердөө л мөнгөний төлөө биеэ сүйрүүлсэндээ үнэхээр харамссан юм. Бүр гутармаар нь гэвэл, эмнэлэгт хэвтэж байхад минь мөн Өмнөд Солонгост ажилладаг манай авга эгч, үеэл хоёр намайг эргэж ирсэн боловч сэтгэл засах цөөхөн үг хэлээд, жаахан мөнгө үлдээчхээд яаран явцгаасан юм. Гэр бүлээс маань хамгийн ойр санагддаг хамгийн том эгч хүртэл ажиллаад завгүй гэх шалтгаанаар намайг харж хандаж чадахгүй гэлээ. Төрөл төрөгсөд маань тоохгүй байгаад би санаа алдахаас өөр яаж ч чадахгүй байсан бөгөөд “Мөнгө хүмүүсийг гэр бүлийн гишүүдээ ч хайхрахгүй болтол ийм энэрэлгүй болгодог нь гунигтай юм!” гэж бодсон билээ.

 Хэд хоногийн дараа бие маань аажмаар сайжирч эхлэв. Намайг эмнэлгээс гарч, гэртээ тэнхэрч болно, харин хүнд ажил хийж болохгүй гэж эмч хэллээ. Гэртээ тэнхэрч байхад амьдралынхаа зорилгыг нэгмөсөн алдсан мэт надад санагдсан бөгөөд өдөр бүр яах учраа олдоггүй байв. Тухайн үед би өөрөөсөө ахин дахин ингэж асуув: “Надад мөнгө байна, намайг таньдаг хэн ч бай намайг өөрөөр хардаг, эхнэр хүүхэд маань хажууд минь байна. Гэтэл яагаад сэтгэл минь хоосорч, амьдралын ямар ч зорилгогүй болсон юм бэ? Хүмүүс газар дэлхий дээр юуны төлөө амьдардаг юм бэ? Мөнгө олно гэдэг амьдралын маань цорын ганц зорилго юм гэж үү? Би үлдсэн амьдралаа ямар ч зорилгогүй будилсаар ингэж өнгөрөөх юм гэж үү?” Зүрх сэтгэлд минь тоо томшгүй олон асуулт байсан боловч надад хэн ч хариулт өгч чадсангүй. Хэсэг хугацааны дараа миний нөхцөл байдал жаахан дээрдлээ. Би гэртээ их уйдсан тул эдгэж байсан биеэ чирэн ажиллахаар явав.

No comments:

Post a Comment