15.6.20

Бурханы удирдамж надад ажлын байрны уруу таталтыг даван гарах боломж олгосон юм (II)

  Би өмнө нь амьдарч байсан жирийн амьдралдаа эргэн орж чадна гэж бодож байлаа. Жан гуай хүсэл тачаалаар уруу татах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа ашиг тусаар уруу татах гэж оролдоно гэж би бодоогүй байсан юм…


  Цагаан сарын өмнө нэг өдөр Жан гуай гэнэтхэн мессеж илгээж, ажлын өрөөндөө намайг дуудлаа. Жан гуай хоёрдугаар давхарт ганцаархнаа ажилладаг гэдгийг би мэдэж байсан бөгөөд, “Очихгүй бол даргынхаа тушаалыг эсэргүүцэж байгаа хэрэг, гэхдээ очих юм бол яахыг нь мэдэхгүй юм…” гэж эргэлзэн дотроо бодов. Би жаахан айж эмээсэн бөгөөд Бурханд хурдхан залбирч, Сатаны уруу таталтыг давах мэргэн ухаан, овсгоо самбаа өгөөч гэж гуйлаа. Тэгээд Жан гуайн өрөө рүү явав. Би албаар зайгаа барьж байсан боловч Жан гуай, “Яасан их айгаа вэ! Чамайг ямар нэг ноцтой зүйлээс болж дуудаагүй юм шүү” гэж инээмсэглэн хэлэв. Тэгээд халааснаасаа дэлгүүрийн карт гаргаж өгөөд, “Энэ бол өнгөрсөн жил компанид оруулсан хувь нэмэрт чинь талархаад чамд өгч байгаа урамшуулал юм” гэлээ. Үүнийг сонсоод би гайхлаа. Цай аягалж өгснөөрөө би компанид ямар хувь нэмэр оруулсан юм бэ? Яагаад ингэлээ гээд шагнаж байгаа юм бэ? Энэ Жан гуайн бас нэгэн заль мэх үү? Тэгээд би Жан гуайн “сайн санаа”-наас татгалзаж, “Би зүгээр л ажлаа хийж байсан, бас цалингаа сар болгон авдаг болохоор энэ картыг авч чадахгүй нь” гэж хэлэв. Жан гуай артыг халаасанд минь хийхээр зүтгэж, хүчээр өгөх гэж оролдож байх зуур надтай ойртохын тулд санаатайгаар ингээд байгааг нь би ухаарсан юм, иймээс “Баярлалаа дарга аа, гэхдээ өөр юмгүй бол би ажил руугаа буцах ёстой” гэж бушуухан хэллээ. Тэгээд хариу хэлэхийг нь хүлээлгүй хурдхан гүйн гарлаа. Гарсныхаа дараа тайвшран уртаар санаа алдаад, намайг аюулгүй байлгасанд нь Бурханд талархав. Дараа нь би дэлгүүрийн картыг Жан гуай руу буцааж явууллаа. “Сайн санаа”-наас нь татгалзсаныг минь хараад Жан гуай намайг сар гаруйн турш зовоосонгүй. Надад мэргэн ухаан өгч, Сатаны уруу таталтыг даван гарахад минь дахин нэг тусалсных нь төлөө би зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархлаа.

   Үүний дараа Жан гуайг бууж өгнө гэж би бодож байв. Бүр ч том уруу таталт алгуурхнаар дөхөж байсныг олж мэдээд би гайхлаа…

  Нэг өдөр намайг зуушны газарт ердийнхөөрөө завгүй байж байтал Жан гуай гэнэт өмнө минь гарч ирлээ. Тэрээр ажлыг минь шалгахаар ирсэн гээд, “Ажиллах чадварыг чинь би тун өөдрөгөөр хардаг, бас чамайг үргэлж үнэлж ирсэн. Тэгээд чамайг үл хөдлөх хөрөнгийн компанийнхаа нарийн бичгийн дарга болгомоор байна. Надад өөр ямар ч санаа байхгүй, зүгээр л чамайг илүү дээр суралцах орчноор хангах гэсэн юм. Би чамд тэгж л тусалж чадна, иймээс чи бодолцоод үзэх хэрэгтэй” хэмээн албархуу байдлаар хэллээ. Тэгээд тэр яваад өгөв. Жан гуайн үгийг сонссоны дараа, “Би явах хэрэгтэй юу, үлдэх хэрэгтэй юу? Жан гуай муу санаа өвөрлөж байгааг мэднэ, намайг тийшээ очихоор дахиад ямар нэг зүйл хийхээр оролдвол яах вэ? Хэрвээ би хяналтаа алдаж, Сатанд уруу татагдвал үр дагавар нь үнэхээр төсөөлөхийн аргагүй. Харин явахгүй бол ийм сайхан боломжийг алдах нь харамсалтай юм. Үл хөдлөх хөрөнгийн компани борлуулалтын хэлтсээс хамаагүй их цалин өгдөг, бас урамшуулал сайтайн дээр амралтын өдрүүд болон баяраар амрааж, нисэх онгоцоор аялах боломж олгодог. Одоогийн маань хийдэг ажил бол ур чадвар шаарддаггүй ажил. Хүнд хэцүү, цалин муутайгаас гадна надад ямар ч ур чадвар олгодоггүй. Би хэчнээн шаргуу ажиллалаа ч гэсэн хэзээ ч чухал хүн болохгүй…” гэсэн эргэлзээгээр зүрх сэтгэл минь дүүрч эхэллээ. Ихээхэн ашиг хонжооны уруу таталтаас болж зүрх сэтгэл минь ийнхүү бага зэрэг хөдөлсөн юм.

  Дараа нь Жан гуай компанидаа ажиллуулах тухай ярилцахаар уулзалт товлоё гэж над руу залгахад нь би зөвшөөрсөн юм. Жан гуай надтай уулзаад, “Манай үл хөдлөх хөрөнгийн компанид нарийн бичгийн даргаар ажиллахыг чинь би хүсэн хүлээж байна. Чамайг би маш хичээнгүй гэж боддог, бас шаргуу ажиллаж, суралцвал өмнө чинь сайхан ирээдүй байна. Борлуулалтын хэлтэст хүмүүст цай аягалсаар байвал чи хэзээ ч чухал хүн болохгүй, иймээс өөрийгөө илүү их сорино гэдэгт чинь найдаж байна” гэлээ. Жан гуайн урилга болон үл хөдлөх хөрөнгийн компанийн сайн урамшууллын тухай бодол нь хатуу чихрээр хайр найргүй шүрших мэт болж, миний зүрх сэтгэл дэх хамгаалалтын шугам бага багаар нуран уналаа. Жан гуай, компани нь долоо хоногт 20 гаруй байшин зарсан гэж бардмаар хэлэв. Компанийнх нь бизнесийн хэмжээнд сэтгэл татагдан, тэнд ажиллаж эхэлснийхээ дараа эдлэх сайхан амьдралаа би төсөөлж эхэллээ… Бид хоёр цэцэрлэгт алхангаа ярилцаж байсан ба Жан гуай тэр мөчид гэнэтхэн над руу налав. Би зөнгөөрөө хойш бултаад, сайхан зүүднээсээ гэнэтхэн сэрлээ. Жан гуай инээмсэглээд, “Яасан их айгаа вэ! Чамайг унах нь гэж бодоод, барьж авах гэж байсан юм” гэв. “Би зүгээр ээ, унахгүй” гэж би болгоомжтойгоор хэллээ. “Чи маш ухаантай, харин одоо хийж байгаа ажил чинь чамд дордож байна. Хувь заяа чиний гарт байгаа, иймээс залуу дээрээ цаг хугацааг ашиглан шаргуу ажиллах хэрэгтэй!” гэж Жан гуай хэлэв. Түүний үгийг сонсоод би маш их эсэргүүцэж, үнэндээ зэвүүцлээ, учир нь Бурхан ингэж хэлсэн байдаг, “Хүний хувь заяаг Бурханы гар удирддаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр үлддэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас). Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн ба хүний хувь заяа, ирээдүйг Бурхан тодорхойлдог атал хүн төрөлхтний хувь заяа өөрсдийнх нь гарт байдаг гэж Жан гуай зүтгэж байна. Энэ чинь утгагүй, муу ёрын онол биш үү? Тэгээд сая түүний зан авирын тухай бодоод миний дургүй хүрлээ. Тэрээр ажлын санал, суралцах боломжийг надтай ойртож, миний эсрэг явуулга хийх шалтаг болгон ашиглаж байсан болж таарлаа. Тэр мөчид би ашиг сонирхлоос болж эрүүл ухаанаа алдан, Сатаны урхинд унах шахсандаа өөрийгөө үзэн ядсан юм. Иймээс даруйхан шалтаг гаргаж, гэртээ харилаа.

   Гэртээ хариад өөртөө уур хүрлээ. Учир нь Бурханы үг Сатаны уруу таталтын ёрын муу мөн чанарыг илчилдэг гэдгийг би мэдэж байсан, гэтэл яагаад бас хууртчихав аа? Будилсандаа би Бурханы өмнө очиж, залбирлаа. Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм, “Сатаны хэлдэг үг болгон, түүнчлэн түүний сэдэл, санаархал болон ярьж байгаа байдал нь—бүгд хуурамч байдаг. Түүний ярих арга барилын үндсэн онцлог нь юу вэ? Тэр чамд мэдэгдэлгүйгээр, мөн түүний зорилго юу болохыг ялган салгах боломжийг ч олгохгүйгээр чамайг уруу татахын тулд хоёрдмол утгатай үг ашигладаг; тэр чамд өгөөш үмхүүлж…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс). “Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан хүмүүсийн бие махбодыг анхааран үзэж байгаа мэт эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулсан, хүмүүсийн үзэлтэй нийцсэн, сайхан сонсогдох санал, санааг бий болгодог бөгөөд үнэндээ энэ нь зүгээр л чамайг мангартуулахын төлөө байдаг. Тэр дараа нь чамайг саажилттай болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй, ингэснээр чи өөрийн мэдэлгүйгээр түүний замыг дагаж тэгснээрээ түүний хяналтан дор ордог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). “Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол өндөр байр суурь, агуу эд баялгийг эдэлж, сайхан амьдралд умбахын тулд тэдгээрийг хэрэглэж болно гэж хүмүүс боддог. Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол тэд зугаа цэнгэлийг эрж хайхдаа болон бие махбодийн цадиггүй таашаалын төлөө тэдгээрийг хэрэглэж болно. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр өөрсдийн бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, өөрсдийн хувь тавилангаа бүгдийг нь аваад Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт тэд ийм байдлаар Сатаны талд очиж, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэд Сатанаар бүрмөсөн, бүрэн дүүрэн хянагддаг. Мөн тэд өөрсдийн живсэн намгаасаа өөрсдийгөө чөлөөлж үнэхээр огт чадахгүй. Хэн нэгэн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг эсвэл сайн, сайхан тэдгээр зүйлийг цаашид эрж хайхаа больдог. Үүний учир нь, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал хэтэрхий их бөгөөд тэдгээр нь хүмүүсийн хувьд насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү?… Тэгвэл Сатан хүнийг зөвхөн алдар нэр, ашиг хонжоог л боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр ашиг хонжооны төлөө өөрсөддөө байгаа бүхнээ золиослодог ба алдар нэр, ашиг хонжоог олж авч, хадгалахын төлөө тэд ямар нэгэн санал, шийдвэр гаргах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). Сатан миний хамгийн том дутагдал, сул талыг ашиглан дайрсан учраас би хууртаж гэдгээ Бурханы үгийн илчлэлээс ухаарсан юм. Нэр алдар, ашиг хонжоо хөөцөлддөгийг минь, Сатаны завхруулсан хүмүүсийн ёрын муу замаар алхаж байсныг минь, ер бусын амьдрал эрэлхийлж байсныг минь Сатан мэдэж байлаа. Ийм учраас Жан гуай намайг компанид нь очиж нарийн бичгийн дарга болооч гэж хүсэж, махан биеийн минь хүсэлд нийцсэн зүйл хэлэх үед би уруу татагджээ. Өөрийнхөө ашиг сонирхлыг бодож, өндөр цалинтай ажил, өөрийн эдлэх дээд зэргийн чанартай амьдрал, мөн бусад хүн намайг хэрхэн харах тухай төсөөлж байлаа. Сатан намайг урхиндаа оруулахын тулд ийм арга ашиглаж байсныг нь мэдсэнгүй. Уг ажлыг хүлээн авмагц Жан гуайд надтай ойртож, намайг ашиглах боломж нэмэгдэх байсан бөгөөд хэрвээ би байдлыг хянаж чадахгүй бол нүглийн намагт улам гүн шигдээд, эцэстээ Бурханы нэрийг гутааж, Сатаны доог тохуу болох зүйл хийн, Бурханаас аврал хүртэх боломжоо алдах байлаа. Энэ бол хүмүүсийг завхруулах Сатаны ёрын муу зорилго юм. Гаднаа Жан гуай миний алс хэтэд санаа тавьж байгаа мэт харагдсан хэдий ч үнэндээ Сатан нэр төр, ашиг хонжоог ашиглан намайг нүгэлд уруу татахыг хүсжээ. Сатан намайг уруу татаж, урхиндаа оруулахаар хичээж байв. Би нэр төр, эд баялагт хөтлөгдөн, Сатаны өөдгүй санаа, жигшүүрт зорилгыг нэвт харж чадаагүй бөгөөд Сатаны гоё сайхан худал үгэнд маш их уруу татагдаад хаашаа явж байгаагаа харж чадалгүй, яг Сатаны хүссэн газар луу хөтлөгдөн явж байлаа. Бурханы цагаа олсон удирдамж, хамгаалалтын ачаар би үнэнийг ойлгож, Сатаны өөдгүй санааг харж, уруу таталтыг нь давсан юм. Тэгээгүй бол надад бэлдсэн урхинд нь унаж, түүний олз болж, залгиулах байсан нь гарцаагүй билээ.

   Хожим нь би Төгс Хүчит Бурханы үгээс бас нэгэн хэсгийг уншлаа, “Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи гэрэл гэгээтэй, амьдралын зөв замаар алхаж чадна гэсэн үг; зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын утга учрыг мэдэж чадна, зөвхөн Бурханаар л дамжуулан чи жинхэнэ амьдралыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, үнэнийг мэдэж чадна, Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад чамд тусалж чадах ба чамайг Сатаны хор хөнөөл, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй, ингэснээр чи цаашид зовохгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүйг, чиний хувь тавиланг, чиний амьдралыг хариуцдаг бөгөөд Тэр бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, ямар ч хүн эсвэл зүйлд чамайг аврах эсвэл чамайг удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгөх ач холбогдол юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). Бурханы үг намайг дулаацуулж, сэтгэлийг минь хөдөлгөн, Бурханы амь биеэ огоорсон хайр, хүн төрөлхтнийг гэх хянуур хамгаалалтыг мэдрүүлсэн юм. Бурханы үгийг уншиж, Бурханы хайрыг эргэцүүлэхэд нулимс хацар даган урслаа. Сатан намайг заль мэхээрээ яаж ахин дахин уруу татсаныг, би үнэнээр дутаж, сайн муу, сайхан муухай байдал, эерэг сөрөг зүйлийг ялгаж чадахгүй байснаасаа болоод Жан гуайг махан биеийн минь үзэлтэй нийцсэн үг хэлэхэд нь огт ялган таньж чадаагүй бөгөөд Сатан намайг уруу татаж бараг дөнгөсөн нь санагдлаа. Бурханы үг л Сатаны заль мэхийг яг цагаа олж надад ил болгож, Сатаны үзэшгүй царай, өөдгүй санааг тодорхой харах, түүнчлэн хүнийг завхруулдаг Сатаны арга замыг мэдэж авах боломж олгосон билээ. Сатаны сорилт, уруу таталтыг даван гарч, Сатаны нөлөөнөөс мултарч, Бурханы хамгаалалтыг хүлээн авч, Сатанд дэвслүүлж, залгиулахгүй байхад маань Бурханы үг л намайг алхам алхмаар залж чиглүүлсэн юм. Үүний зэрэгцээ би харамсаж байлаа, учир нь би Бурханд итгэдэг хэдий ч зүрх сэтгэл минь Бурханаас хол байсан бөгөөд би үргэлж махан биеийнхээ ашиг сонирхлыг бодож, төлөвлөж байв. Нэр алдар, эд хөрөнгөд эзэмдүүлээд, Бурханд зүрх сэтгэлээ өгч чадаагүй нь Сатанд боломж олгожээ. Миний эрэлхийлсэн зүйл үнэхээр үнэ цэнгүй байж! Бурханы үгийн нандин байдал, хүнийг гэх бодитой хайрыг нь би энэ туршлагаараа дамжуулан үнэхээр ухаарсан юм. Бурхан л надад хүний төрхийг амьдран харуулах боломж олгож, Бурханы үг л Сатаны муу муухай байдлыг ялган таних боломж олгож чадна гэдгийг, мөн үнэн бол хүмүүсийн хувьд Сатаны заль мэхийг нэвт харах хүчирхэг зэвсэг, хүмүүс үнэнийг ойлгохгүй бол Сатаны урхинд унаж, тэндээ харгисаар хорлуулж, дэвслүүлэхээс өөр аргагүй гэдгийг, түүнчлэн Бурхан л мунхаг, мэдлэггүй намайг аврахаар чимээгүйхэн ажиллаж байсан гэдгийг би олж харсан билээ. Намайг гэх Бурханы хайр, хамгаалалтыг амсмагцаа би зовж, тэмцэлдэхээ больсон юм. Би Жан гуайтай харилцахдаа тодорхой хязгаар тогтоогоод, эргэж буцахаа больё гэж шийдлээ. Иймээс би Жан гуайн урилгаас татгалзав. Үүнийг орхихдоо зүрх сэтгэл минь туйлын тайван, аз жаргалтай, эрх чөлөөтэй байлаа.

   Хожим нь, Жан гуайг даган нэр алдар, эд хөрөнгө болон эдлэх дээд зэргийн чанартай амьдрал хөөцөлдөж байсан охид өөрсдийн бие хаа, ёс жудаг, нэр хүндийг худалдсан гэдгийг би харсан юм. Тэд Жан гуайг дуудах бүрд ирээд баар, караоке, шөнийн цэнгээний газар, гольфийн талбай гэх мэт янз бүрийн зугаа цэнгэлийн газрууд руу өдөр бүр дагалдан явдаг байлаа. Тэд эд материалын хувьд түр зуур сэтгэл хангалуун байсан хэдий ч бие хаа, оюун санаагаараа эцэс төгсгөлгүй шаналал, зовлонг амсаж байв. Тэд Жан гуайтай дандаа шөнө дүлээр уулзаж, тэгэх бүрдээ тасартлаа уудаг байсан юм. Жолооч гэрт нь хүргэсний дараа тэд маш их бөөлждөг байв. Тэгээд үгээр илэрхийлшгүй өрөвдөлтэй байлаа… Энэ охидын туулсан эмгэнэлт туршлагыг хараад би намайг гэх халамж, хамгаалалтынх нь төлөө, мөн намаг балчигт шигдэж, Сатанд тамлуулж, дэвслүүлж, хорлогдохоос сэргийлснийх нь төлөө Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархсан юм. Энэхүү ёрын муу, завхарсан дэлхий ертөнцөд хэчнээн хүн махан биеийн хүслээр наадаж, янаг амрагтай болж, хаа сайгүй зугаа цэнгэл, наргиан хайн өдөр бүр нүгэлд амьдардгийг би төсөөлж чадахгүй нь. Зугаа цэнгэл дуусах үед сэтгэл хоосрол, шаналлаас мултрах боломжгүй хэвээр л байдаг. Хэчнээн олон хүн хүсэл тачаалд автаж, гэр бүл салгаж, тэр ч бүү хэл хайрын гурвалжинд урхидуулсныхаа дараа аллага үйлдэж байгааг би төсөөлж чадахгүй нь. Садар самуунаас авсан бэлгийн замын халдварт өвчнөөс болж хэчнээн олон хүн шаналал, тарчлаантай амьдарч байгааг би төсөөлж чадахгүй нь. Хүсэл тачаалд автах нь ёрын муу, сөрөг зүйл билээ. Энэ нь хүмүүсийг завхруулдаг Сатаны арга барил юм. Үүнд урхидуулсан хүмүүс сүйрлийн замаар л алхаж байгаа бөгөөд сайн төгсгөлд хүрэхгүй. Үүнийг ухаараад би Бурханы намайг хайрлах хайр болон авралыг үнэхээр ойлгосон билээ.

   Нэг өдөр Жан гуай манай зуушны газрыг худалдан авч, компанийнхаа нэрийн дор ажиллуулах гэж байгаагаа хэлсэн бөгөөд ингэснээр би түүний дор ажиллаж, надад тулгарах уруу таталт бүр ч ихэснэ гэсэн үг байлаа. Азаар төрсөн нутагт маань яаралтай хэрэг гарч, үүнийг зохицуулахын тулд би буцах хэрэгтэй болов. Бурхан надад зам нээж өгч байгааг би мэдсэн болохоор ажлаасаа гарч, Сатаны уруу таталтаас өөрийгөө бүрмөсөн ангижруулсан юм. Жан гуай уруу таталтаа удаа дараа бүтэлгүйтсэнийг ухаараад, хийх зүйл үлдээгүй болохоор эцэст нь бууж өглөө. Удалгүй Жан гуай намайг дуудаад, “Чи маш ухаантай юм. Чамайг дэмждэг нэг хүчирхэг энерги дотор чинь байгааг би үргэлж мэдэрдэг байсан, чи огт эвдрээгүй, цэвэр ариун юм шиг байдаг…” гэж маш их сэтгэл хөдлөлтэйгөөр хэлсэн юм. Түүнийг ярьж дууссаны дараа би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн талархлаа, учир нь миний доторх тэрхүү хүчирхэг энерги Бурханаас ирдэг билээ. Энэ бол Бурханы үгийн хүч чадал юм! Халамж, хамгаалалтын тань төлөө Бурханд талархъя! Ажил дээрх уруу таталтаас мултрахад минь Бурханы аврал л тусалсан ба зугаа цэнгэлд дуртай энэхүү ертөнцөд будилж, Сатанаар тамлуулж, дэвслүүлэхгүй байх боломж олгосон юм. Бурханы үг л хүмүүст мэргэн ухаан, ялган таних чадвар өгч, Сатаны янз бүрийн арга залийг нэвт харах боломж олгодог гэдгийг би одоо илүү сайн ойлгож байна. Одоогоос эхлээд би өөрийнхөө туршлагад, эргэн тойрныхоо бүх хүн, юм, хэрэг явдлыг Бурханы үгэн дэх үнэнээр хэмжиж, бүх зүйл дээр Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханаас эмээж, муугаас хол байхыг л хүсэж байна.

No comments:

Post a Comment