11.6.20

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай


                                                                        Жианьшинь, Малайз 


   Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө Ханнатай хэрэлдэж, муудалцсан минь “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” болон “Газар нутгийн ямх бүрийн төлөө тэмцэж,чадах бүхнээ эзэлж ав” зэрэг санааны сатанлаг хороор амьдарч байснаас үүдэлтэй гэдгийг би Бурханы үгийн уншлага болон эгчийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлголоо. Эдгээр сатанлаг хороор удирдуулан, бусадтай харьцах харьцаа минь бүгд “өөрийнхөө төлөө, ашиг сонирхлынхоо төлөө” гэх зарчимд захирагддаг байв. Би юу ч хийлээ гэсэн үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэж оролддог байлаа. Өчүүхэн ч алдагдал хүлээхийг хүсдэггүй байсан минь намайг аминчхан, жигшүүртэй, өөрийнхөө ашиг сонирхлыг л ахиулах сонирхолтой, доромжлол, зөрчил бүрээс болж ана манаа үзэхэд бэлэн байдаг болгожээ. Ханна анх дэлгүүрт ирэхдээ ажлаа мэддэггүй, нийт борлуулалт нь минийхээс доогуур, бас үйлчлүүлэгчдийг маань хулгайлдаггүй байсан тул бид хоёр хэвийн байдлаар эвтэй байж, би ч Ханнад зааж сурган, туслахын тулд чадах бүхнээ хийдэг байсан юм. Гэвч Ханнагийн нийт борлуулалт нь минийхийг давснаас хойш, ялангуяа миний үйлчлүүлэгчдийг хүлээн авч, ашиг сонирхолд минь заналхийлж эхэлснийх нь дараа би түүнд атаархаж эхэлсэн билээ. Энэ нь надад шударга бус санагдаж, түүний эсрэг атгаг сэжиг өвөрлөж эхэлсэн. Дараа нь түүнд асуудал гараад над дээр ирэхэд нь тэрхүү мэдлэгийг ашиглаад илүү олон үйлчлүүлэгчийг минь хулгайлах вий гэж айсандаа би хариулахыг хүсээгүй. Эцэстээ би өөрийнхөө борлуулалтын дүнг сайжруулахын тулд түүнтэй байгуулсан урьдын нөхөрлөлөө бүрмөсөн үл хэрэгсэж, үйлчлүүлэгчийг нь хулгайлж эхлэн, түүнд туслахаас татгалзаж, улмаар харилцаагаа бүрэн тасалж, хоёр биеэ шаналал, түгшүүр дунд амьдрахад хүргэсэн юм. Ханна дэлгүүрт ажиллахаар дөнгөж ирээд, бараг бүх зүйлийг мэдэхгүй байхад нь яаж ч бодсон би туслах ёстой байтал өөрийнхөө ашиг сонирхол болон надаас сайн ажиллалаа гэх атаархлаасаа үүдэн түүнийг бэрхшээлтэй тулгараад байхад нь туслахаас татгалзаж, тэр ч бүү хэл үйлчлүүлэгчдийг нь хулгайлахаар оролдсон. Өөрийн минь ашиг сонирхол оюун санааг минь бүрэн эзэмдсэн байжээ. Би үнэхээр хэтэрхий аминчхан, жигшүүртэй байж! Үүнийг ухаарах үедээ би, Сатан намайг хэтэрхий гүн гүнзгий завхруулсан ба надад өчүүхэн төдий ч хүн чанар байхгүй, мөн жаахан ч гэсэн мөс чанар, эрүүл ухаан байхгүй гэдгийг олж харлаа. Үүний зэрэгцээ би удирдамжийнх нь төлөө зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд талархав. Энэхүү орчны илчилсэн зүйлээр л дамжуулан би өөрийнхөө аминчхан, жигшүүртэй сатанлаг уг чанарыг жаахан ойлгож, эдгээр сатанлаг хорын дагуу амьдрах нь намайг улам бүр завхруулж, ашиг сонирхлынхоо өчүүхэн хэсэг болгоны төлөө хэрэлдэхэд хүргэн, хүмүүстэй хэвийн харилцаатай байх боломжгүй болгоно гэдгийг мэдэж чадсан юм. Би эдгээр зүйлийг ойлгох үедээ, цаашид эдгээр сатанлаг үзлээр амьдарч, үргэлж хувийн ашиг сонирхлоо бодолцдог байхаа болино. Би үнэнийг эрж хайн, эдгээр сатанлаг зан чанараас ангижирч, хэвийн хүн чанарыг амьдран харуулах болно хэмээн чимээгүйхэн тангараг өргөлөө.

  Дараа өдөр нь би дэлгүүр дээр ирэх үедээ Ханнаг хараад сайн уу гэж хэлэхийг үнэхээр их хүсэв. Гэвч урьд нь миний ажлыг булаасан гэдгийг нь бодохоор мэндлэх хүсэл бүрэн унтарч, аман дээр гарч ирсэн үгээ хэлж чадсангүй. Өөр лүү нь харахад Ханна намайг хараагүй царайлж, харин өмнөө байгаа ажлаа хийлээ. Ханна бид хоёр хоёулаа өөрсдийн ажил гээд завгүй, бие биеэ үл ойшоон тэр өдрийг ийнхүү өнгөрүүлсэн юм. Дэлгүүр тэр аяараа эвгүй байдлын мананд хучигдсан мэт байв. Ийм орчинд байх нь надад маш тавгүй санагдаж байлаа. Би Ханнад эелдэг хандахыг хүссэн боловч яаж тэгэхээ мэдэхгүй байв. Иймээс би Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэн, өөрийгөө орхиж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахад Түүний удирдамжийг хүслээ.
   Нэг өдөр дэлгүүрт ээж хүү хоёр ирлээ. Ханна хүүд нь үйлчлэх зуур би ээжтэй нь ямар төрлийн багц утсанд нь тохиромжтой талаар ярилцав. Ханна үүнийг анзаарч, удалгүй ярианд оролцлоо. Би дотроо, “Энэ борлуулалт минийх болох ёстой. Урьд нь би чиний үйлчлүүлэгчдэд үйлчлээд, тэр борлуулалтыг чинийх хэвээр үлдээсэн, тэгэхээр энэ борлуулалтыг минийх гэж бичих нь хэтэрсэн хүсэлт биш” гэж бодов. Ханнад яг ингэж хэлэх гэж байхдаа би өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тэмцэж байгаагаа гэнэт ухаарсан тул Бурханд түргэхэн ингэж залбирав, “Бурхан минь, би дахин ийм аминчхан баймааргүй байна. Өөрөөсөө урваж, ашиг сонирхлоо орхимоор байна.” Залбирал намайг Бурханд ойртуулж, сэтгэл минь маш их хөдлөв. Энэ борлуулалт минийх биш боллоо ч гэсэн би аминч байдлынхаа завхарсан зан чанарын дагуу амьдралгүй Бурханы шаардлагын дагуу үнэнийг хэрэгжүүлж, чөлөөлөлт, эрх чөлөө, аюулгүй байдал, амар амгаланг зүрх сэтгэлдээ олж чадна гэж бодлоо. Энэ чинь илүү үнэ цэнтэй бус уу? Иймээс би энэ үйлчлүүлэгчийг Ханнад өгөв.

  Хэсэг хугацааны дараа өөр үйлчлүүлэгчид үйлчилж байхад минь Ханна үйлчлүүлэгчдийг худалдан авалт хийлгэхээр ятгахад надад идэвхтэйгээр тусалсан юм. Үүнийг хараад сэтгэл минь ихэд хөдөлж, зүрх сэтгэлдээ би инээмсэглэлээ. Тэр орой тооцоо хийх цаг болоход минийх нэг л биш байгааг би анзаарав. Ханна надад бэрхшээл тулгарсныг хараад, шалтгааныг нь олоход надад туслахаар сайн дураараа ирэв. Бид хоёрын харилцаа сайжирсан нь тэр мөчид надад мэдрэгдсэн бөгөөд дэлгүүрийн уур амьсгал ч ихээхэн уужирлаа. Энэ нь үнэнийг хэрэгжүүлсний дүн байсан тул би ялангуяа баяртай байсан юм.

   Нүд ирмэхийн зуур Ханнагийн ажлын сүүлийн өдөр боллоо. Урьд нь Ханна дугаарыг нь мартчихсан байсан үйлчлүүлэгч дэлгүүрт эргэн ирээд, тэр дугаарыг нь сэргээсэн эсэхийг асуув. Ханна тэр мөчид эзгүй байсан учраас би дотроо, “Энэ үйлчлүүлэгчид би үйлчлэх хэрэгтэй юу, эсвэл Ханнаг эргэж ирээд үйлчлэхийг нь хүлээх үү? Энэ үйлчлүүлэгчийг би хулгайлах хэрэгтэй юу?” гэж бодлоо. Эргэлзэх зуураа би Бурханы үгийн нэг хэсгийг гэнэт санав, “Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийдэггүй боловч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ чи ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон эргэн тойронд чинь байгаа хүн бүхний бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно” (“Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас).

   Хэчнээн том ч бай, жижиг ч бай, өдөр бүр бидэнд тохиолддог бүх зүйл дээр бид үргэлж Бурханы талд зогсож, үнэнийг хэрэгжүүлэн, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, өөрсдийнхөө бодит байдлыг амьдран харуулдаг арга замыг ашиглан Бурханыг алдаршуулан, гэрчлэх ёстой гэдгийг Бурханы үгээс олсон гэгээрэл минь надад ухаарууллаа. Мөн, Бурхан надад эдгээр нөхцөл байдлыг ирүүлсэн нь “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэх мэт сатанлаг хороор амьдарч, өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахаар явдаг уу, эсвэл Бурханы үгийн дагуу үнэнийг хэрэгжүүлж, хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг уу гэдгийг минь харахын тулд Бурханы намайг шинжих шинжилгээ байсан юм. Ханнагийн эзгүй байгааг далимдуулан үйлчлүүлэгчийг нь хулгайлах тухай дөнгөж сая ил болгосон санаа, бодлоо тунгаагаад би, үнэхээр аминчхан, жигшүүртэй гэдгээ, мөн ашиг сонирхлынхоо төлөө тэмцэхийг хүссэн хэвээр гэдгээ олж харлаа. Үгүй ээ! Би өөрийнхөө аминчхан уг чанараас урваж, Бурханы шаарддаг эрүүл ухаан, зан араншинтай хүн байж, Сатаныг шившиглэх учиртай. Үүнийг ухаараад би зүгээр л үйлчлүүлэгчийн утасны дугаарыг асуусан бөгөөд Ханнаг эргээд ирэхээр нь үйлчлүүлэгчийн дугаарыг өглөө.

   Ажил тарах үед Ханна санаачилга гарган, урьд нь хийсэн ямарваа буруу зүйлдээ надаас уучлал гуйлаа. Би энэ боломжийг нь ашиглан түүнд сэтгэлээ нээж, мэдэрч явсан зүйлээ хэлсэн бөгөөд дараа нь бид хоёр тэврэлдээд, баяртай гэж хэлцгээв. Би Бурханд маш их талархсан юм, учир нь Бурханы үгээс олсон Бурханы удирдамж, гэгээрэл минь бидэнд хоорондох маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон билээ.

  Гэртээ харих замдаа би, энэ хугацаанд Ханнатай харилцсан бүх харилцаагаа болон энэ үйл явцаар дамжуулан ойлгож авсан үнэнээ эргэн бодоод, сэтгэл минь маш их хөдлөв. Бурханы ажил маш бодитой болохыг би олж харлаа. Бурхан миний эргэн тойрон дахь орчин, хүмүүс, юмс, зүйлсийг ашиглан сатанлаг уг чанарыг минь илчилдэг бөгөөд Өөрийн үгийн шүүлт, илчлэлийг ашиглан завхарсан зан чанарыг минь ойлгуулж, хэрэгжүүлэх зам өгч, жаахан хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг надад олгодог. Энэ нь бүгд Бурханы надад зориулсан бодитой, жинхэнэ аврал байсан юм! Бурханд талархъя! Ирээдүйд би, надад зориулан Бурханы зохицуулсан орчныг туулж, мэдрэхийн тулд амиа мөс чанартайгаар ашиглаж, тэдгээрээс завхарсан зан чанараа эргэцүүлэн, ойлгож, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, нэг л өдөр зан чанарын өөрчлөлтөд хүрч, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулна гэж найдаж байна!

No comments:

Post a Comment