9.6.20

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай


                                                                  Жианьшинь, Малайз


  Редакторын үг: Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлдэг. Энэ ч үнэн. Хувийн ашиг сонирхол бүхнээс түрүүнд тавигддаг орчин үеийн нийгэмд өөрсдийнхөө ашиг сонирхлын өмнө гэр бүлийн холбоо, нөхөрлөл, хайрыг хадгалах хэцүү юм. Өөрийн ашиг сонирхлыг бодолцсоноос үүдэн юугаа ч ярьж болдог найзтайгаа харилцах харилцаа нь муудсан Жианьшинь эгчийн хувьд ч гэсэн ийм байлаа. Гэвч дараа нь Жианьшинь найзтайгаа маргаанаа шийдвэрлэж, урьдынх шигээ эвтэй болж чадсан юм. Жианьшинь яаж ингэсэн бэ? Түүний туршлагын талаар уншицгаая.

   Би харилцаа холбооны барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг бөгөөд гар утсанд зориулсан сүлжээний туслах хэрэгслийн багцыг голлон худалддаг. Өөрийгөө би хэнтэй ч эвтэй байж чадах өгөөмөр, уужим сэтгэлтэй хүн гэж үргэлж бодсоор ирсэн юм. Нэг удаа цуглаан дээр нэг эгч надаас ашиг сонирхлоосоо болж ажил дээрээ хамтрагчидтайгаа маргаж үзсэн эсэхийг минь асуухад би бодож үзэлгүй, “Үгүй ээ! Үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирээд хэн рүү очно, тэр хүн нь хүлээж авдаг юм. Бид энэ талаар хэзээ ч маргадаггүй, тэгээд ч би өөрийнхөө л ашиг сонирхлыг анхаарч, өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг хүн биш” гэж өөртөө итгэлтэйгээр хэлсэн санагдаж байна. Ингэж хэлснээс хойш удалгүй, өөрийн минь талаарх үнэлэлтийг орвонгоор нь эргүүлсэн хэд хэдэн зүйл хамтрагч бид хоёрын хооронд ар араасаа тохиолдоно гэж би санаагүй юм.

   Хэсэг хугацааны өмнө манай дэлгүүр ердийнхөөсөө завгүй болсон бөгөөд байнгын ажилчид зохицуулахад хэтэрхий их хөл хөдөлгөөнтэй байгааг дарга маань хараад Ханна гэх түр ажилтан авсан юм. Ханна сэргэлэн, яриасаг байв. Ханнаг ажилд нь дадлагажуулахыг дарга маань надаас хүсэж, би ч баяртайгаар зөвшөөрөв. Дараа нь би Ханнад ажлын нарийн ширийний талаар маш нухацтай зааж, үйлчлүүлэгч хүлээн авах үед нь хэрхэн харьцахыг бас сургалаа. Удалгүй Ханна үндсэн зүйлсээ мэддэг боллоо. Тэгээд надад маш их талархан, удалгүй бид хоёр юуны ч талаар ярилцаж чаддаг сайн найзууд болсон юм.

    Ханна эрс хурдан ахиц гарган, удалгүй бараг худалдаа болгоныг амжилттай дуусгаж байв. Удалгүй Ханнагийн борлуулалт минийхээс давж, надад бага зэрэг тавгүй санагдаж эхэллээ.

   Нэг өдөр Ханнаг өөр нэг ажилтантай хамт гадагшаа гарсан хооронд дэлгүүрт нэг хос орж ирсэн бөгөөд би тэднийг хүлээж авав. Би гар утсанд нь тохирох багц олоход нөхөрт нь туслаад, эхнэрт нь бусад саналуудынхаа талаар хэллээ. Тэр үед Ханна буцаж ирэв. Ханна үйлчлүүлэгчийн маань эхнэрийг хариуцан авсан бөгөөд өөр нэг ажилтан борлуулалт хийхэд нь түүнд тусаллаа. Тун удахгүй худалдаа хийгдэж дуусав. Үүнийг хараад би маш их уурлан, “Наадах чинь анх миний үйлчлүүлэгч байсан, гэтэл чи хулгайлчихлаа. Энэ чинь ямар ч ёс зүйгүй, ёстой хэрээс хэтэрсэн явдал! Үгүй ээ, би энийг ердөө зүгээр өнгөрөөж чадахгүй. Би үйлчлүүлэгчээ буцааж авахдаа л авна!” гэж бодов. Борлуулалтаас болж үйлчлүүлэгчийн өмнө маргахаас би хэтэрхий ичсэн тул уураа барьсан боловч Ханнагийн эсрэг атгаг сэжиг төрлөө. Тухайн сард миний борлуулалтын хэмжээ түүнийхээс хамаагүй бага байсан юм. Би сэтгэл дундуурхан ингэж бодлоо, “Минийх байх ёстой байсан борлуулалтыг алдаагүй сэн бол нийт борлуулалт минь ийм бага байхгүй л байсан юм. Үйлчлүүлэгчдээсээ дахин хэзээ ч Ханнад хулгайлуулахгүй дээ!”

    Үүний дараа би үйлчлүүлэгч татахын тулд дэлгүүрийн гадаа өдөр бүр сурталчилгаа тараадаг болов. Ханна аваад явчих вий гэж айсандаа би дэлгүүрт үйлчлүүлэгч орж ирэхийг хармагцаа даруйхан мэндчилдэг байлаа. Ханнагийн тухайд урьдынх шигээ урам зоригтой байхаа больж, надаас асуулт асуухад нь хариулчихвал түүний гүйцэтгэл сайжирч, надад муугаар нөлөөлнө гэж айсандаа барагтай бол хариулахгүй, өөрийнхөө борлуулалтад л анхаарч байв. Хэсэг хугацааны дараа миний борлуулалтын хэмжээ сайжирч, би үүнд баяртай байсан бөгөөд Ханна бид хоёрын харилцаа маш хүйтэн хөндий болсон юм. Үүнээс хойш төд удалгүй бид хоёрын харилцааг бүр ч муутгасан нэг зүйл болсон билээ…

   Нэг өдөр намайг Ханнатай цуг ажиллаж байхад нэг эмэгтэй үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирлээ. Түүнийг хүлээн авахаар очоод, хугацаа нь дууссан дугаараа дахин идэвхжүүлэхийг хүссэн болохыг нь олж мэдэв. Түүний дугаар болон хувийн мэдээллийг нь асуугаад, цааш нь яг үргэлжлүүлэн үйлчлэх гэж байхад Ханна энэ үйлчлүүлэгчид өмнө нь үйлчилж байсан гэлээ. Би уурсан, “Чиний үйлчлүүлэгч юм бол чам руу шууд очих ёстой байсан юм. Урьд нь чи миний үйлчлүүлэгчийг хулгайлсан юм чинь одоо энэ чиний үйлчлүүлэгчийг хулгайлсанд тооцогдлоо ч гэсэн шударга л хэрэг. Би чамд яаж үйлчлүүлэгчээ зүгээр өгч чадах юм бэ?” гэж бодов. Түүнтэй яг маргах талаар бодож байтал хэд хэдэн үйлчлүүлэгч нэмж орж ирлээ. Би явж шинэ үйлчлүүлэгчдийг хүлээж авахаас өөр арга байсангүй. Намайг дөнгөж дууссаны дараа Ханна ирээд, эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ утасны дугаарыг асуухаа мартсан гэж хэллээ. Би бүдүүлгээр, “Чиний үйлчлүүлэгч биз дээ, яагаад надаас асуугаад байгаа юм бэ?” гэж хэлэв. Тэр гунигтайгаар, “Зүгээр л асуусан юм. Чамд байхгүй бол яах вэ” гэлээ. Би цааш уураа барьж дийлсэнгүй. Түүнд дэлбэртлээ уурлан, “Чиний үйлчлүүлэгч юм чинь, чи үйлчлүүлэгчээсээ асуух хэрэгтэй шүү дээ!” гэлээ. Тэр сул дорой харагдахыг хүсэлгүй, яг л адилхан ууртайгаар, “Миний үйлчлүүлэгч юм чинь чамд би үйлчлүүлэгчээ алдахгүй!” гэв. Би маш их уурлалаа. Урьд нь миний үйлчлүүлэгчдийг хулгайлахын тулд хийсэн бүх зүйлийнх нь талаар хэлж, ёс зүйгүй ааш авирынх нь талаар хамтран ажиллагсдадаа мэдэгдэж, цаашид түүнээс зайгаа барихыг анхааруулмаар байлаа. Гэвч намайг үг хэлж амжихаас өмнө Ханна, “Би чамтай яримааргүй байна” гэж тэвчээр алдан хэллээ. Тэгээд яваад өгөв. Түүнийг яваад өгөхийг хараад би маш их уурлалаа. Ханна талархах сэтгэлгүй, ухаангүй юм гэж надад санагдав. Урьд нь би түүнд маш их тусалсан байтал надад ингэж хандаж байдаг. Би түүнийг тоохоо болихоор шийдлээ.


    Ажлын дараа Ханна бид хоёр “баяртай” ч гэцгээлгүй харьцгаав. Гэртээ харих замдаа би өдөр юу болсон талаар бодлоо. Надад тун золгүй, шаналгаатай санагдаж, “Бид хоёрын харилцаа яаж ийм жаахан зүйлээс болж ингэтлээ муудчихав аа? Би асар их завхрал илчиллээ, миний авирласан байдал Христэд итгэгчийн ааш авирт тавьдаг Бурханы шаардлагад нийцэхгүй” гэж бодохоос өөр аргагүй байв. Тэр орой ах эгч нартайгаа хийсэн цуглаан дээр би энэ бүх зүйлийг тайлбарласан бөгөөд нэг эгч надад Бурханы үгийн хэсгийг харуулав, “Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, нэг нэгнийхээ эсрэг сөргөлдөөн, нэр хүнд, эд баялгийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага—энэ хэзээ төгсөх вэ? … Өөрсдийн ашиг сонирхлын төлөө явдаггүй хүн хэд байдаг вэ? Өөрсдийн байр суурийг хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварладаггүй хүн хэд байдаг вэ?” (“Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-оос).

    Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө, “Сатан завхруулсны дараах хүн төрөлхтний байдлыг Бурханы үг илчилдэг. Сатан биднийг завхруулсны дараа ашиг сонирхол гэх санаа бидний оюун ухаанд эн тэргүүнд байдаг. Бид хэлж, хийдэг бүхэндээ өөрсдийн ашиг сонирхлыг ахиулж, хамгаалахаар мэрийж, тэр ч бүү хэл үүнийхээ төлөө өөр хоорондоо тэмцэж, тулалдаж, хулгай хийлцдэг. Эрт цагаас хойш хаадаас эхлээд эгэл ард, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид хүртэлх хүн бүр хэдэн ч настай бай, ямар ч салбарт бай ашиг сонирхол хөндөгдөөгүй үед амар амгалан, нөхөрсгөөр эв найртай байж чаддаг. Гэвч хувийн ашиг сонирхол маань хөндөгдмөгц бид орвонгоороо эргэн, хайр найргүй болж, бүр эцэг хөвгүүд тулалдан, өстнүүд болохдоо тулдаг. Ашиг сонирхол маань хөндөгдсөн үед бид хүн чанар, эрүүл ухаанаа бүрэн алддаг гэдгийг эндээс харж болно. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө бид мөс чанар, ёс суртахуунаас маань гажсан зүйлс хийж чаддаг бөгөөд анх байсан ямар ч нөхөрлөлийг мартан, хэвийн хүн чанараа алддаг. Эдгээр нь Сатан биднийг завхруулсны үр дүн юм.”

   Үүнийг сонсоод би эргэн санаж, өөрийн минь ашиг сонирхол бол Ханнагийн эсрэг арга заль сэдэж, Ханнатай муудалцаж байсан яг тэр шалтгаан мөн гэдгийг ухаарлаа. Ханна үйлчлүүлэгчдийг маань авах үед борлуулалт минь буурч, миний санааг маш их зовоосон юм. Би хэд хэдэн удаа Ханнатай маргахыг хүсэж, бүр өөрийнхөө гүйцэтгэлийг сайжруулахын тулд түүнээс үйлчлүүлэгчийг нь хулгайлахыг ч хүссэн. Ашиг сонирхлынхоо төлөө би урьдын нөхөрлөлөө үл хайхарч, Ханнатай улайм цайм үзэлцэж, бас сэм хуйвалдацгаан, хариутай бол бариутай гэх хэрүүлээ эхэлсэн. Би Христэд итгэгч маягаар огт аашлаагүй. Үүнийг ухаараад надад таагүй санагдахаас өөр аргагүй байв. Өөрийн ашиг сонирхлоос болж хамтрагчидтайгаа хэзээ ч муудалцаж байгаагүй гэж ил тод зарласан маань бодогдлоо, гэвч Бурханы үгэн дэх илчлэлийг харж, баримтуудаар надад юу ил болсныг хараад би ч бас ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс түрүүнд тавьдаг гэдгээ ойлгов. Би бусдаас дээр гарах юмгүй байв. Тэгээд надад маш их ичгүүртэй санагдлаа.


   Дараа нь манай эгч надад Бурханы үгийн өөр нэгэн хэсгийг уншиж өглөө, “Урьд нь, Бурханы үг хүмүүсийн амь болоогүй байхад Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байсан. Тэрхүү уг чанар дотор ямар тодорхой зүйлс байсан бэ? Жишээлбэл, чи яагаад хувиа хичээдэг вэ? … ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын уг сурвалжийг илэрхийлдэг: Сатаны логик хүмүүсийн амь болсон ба тэд юу ч хийсэн, энэ нь ямар нэг зорилгын төлөө ч бай эсвэл өөр юмны төлөө ч бай, тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийж байгаа. Хүмүүс бүгд ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэж боддог. Энэ нь хүний амь болон гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ хэмээх Сатаны энэ үг нь яг нарийндаа түүний хор бөгөөд хүн үүнийг эзэмших үед энэ нь хүний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь үүнийг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог; завхарсан хүмүүсийг энэ нь хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхсон” (“Петрийн замаар хэрхэн явах вэ”-гээс).

No comments:

Post a Comment