7.6.20

Христэд итгэгчийн урам хайрласан түүх: Тоглоомын донтолтоос бүрэн ангижрах нь хэцүү асуудал байхаа болилоо

   Интернет тоглоом тоглоход өмнөхөөсөө хамаагүй бага цаг зарцуулдаг болсон хэдий ч хэтэрхий цөөн үнэнийг ойлгож байсан учраас тоглоом тоглох уруу таталтыг давж чадахгүй хэвээр байсан бөгөөд цаг зав гарах болгонд хааяа тоглосоор байлаа. Тоглож дуусах болгонд өөрийгөө зэмлэх мэдрэмж төрдөг байсан ч өөрийгөө хянаж чадахгүй хэвээр байв. Шаналсандаа би Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Интернет тоглоомд дурлах нь зөв зүйл биш, бас Таны хүсэлтэй нийцэхгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ би өөрийгөө хянаж чадахгүй, хэчнээн хүссэн ч үүнээс салж чадахгүй байна. Өө Бурхан минь! Би ийм маягаар Сатанаар тоглуулж, хорлуулахыг хүсэхгүй байна. Би Таны шаардлагын дагуу хэрэгжүүлж, Таны нягт шинжилгээг хүлээн зөвшөөрмөөр байна. Интернет тоглоомоос ангижрахад намайг залж чиглүүлэхийг Танаас гуйя” гэлээ.

  Дараа нь Бурханы эдгээр үгийг уншлаа: “Диавол Сатан хүмүүсийг хуурч, тэднийг доройтуулахын тулд эдгээр зүйлийг хийдэг. Виртуал ертөнцөд амьдардаг хүмүүсийн хувьд хэвийн хүн чанарын амьдралтай холбоотой юуг ч огт сонирхдоггүй; тэд ажиллах ч хүсэлгүй, сурах ч хүсэлгүй байдаг. Тэд ямар нэгэн зүйлд уруу татагдсан мэт, виртуал ертөнцөд анхаарлаа хандуулдаг… Уйдаж байгаа үедээ, хийсэн юмгүй үедээ, бодит ажилтай байх үедээ, ажил хийх, эрдэм сурах, зэргийг зөвхөн тоглоомоор орлуулахыг хүсдэг. Тоглоом тоглох нь, аажмаар тэдний, бүхий л амьдрал болдог. Тоглоом тоглох нь, мансууруулах бодис хэрэглэхтэй адилхан. Хүн тоглоом тоглож, тоглоомондоо ормогц, гарч чадахгүй болж, донтож эхлэдэг. Ийм учраас, залуу хүмүүс, эсвэл настай хүмүүс, ийм муу зуршилтай болох юм бол, хаяж чадахгүй болдог… Тоглох нь, хэвийн хүмүүсийн хийх ёстой зүйл мөн үү? Хэрвээ, тоглоом тоглох нь хүмүүст хэрэгтэй, зөв зам юм бол? хүмүүс яагаад больж чаддаггүй юм бэ? Тийм ээ. Тийм шүү. Яагаад хүмүүс тийм түвшинд хүртлээ татагддаг юм бэ? Энэ нь нэг зүйлийг баталж байна: Энэ бол сайн зам биш. Энэ тэрийг хайн, интернэтаар хэсүүчилж, тоглоом тоглох нь яавч сайн зам биш. Зөв зам биш… Дэлхий ертөнцийг таниагүй, хүн төрөлхтний ёрын муу чиг хандлагыг, таниагүй хүмүүсийг татахын тулд энэ ёрын муу ертөнц бүх төрлийн арга замыг ашигладаг. Ялангуяа ийм хүмүүсийг урхиддаг. Чи Бурханы өмнө олон ирж чаддаггүй бол, зүрх сэтгэл чинь хоосорч, уураг тархи чинь ч хоосон байна. Чи аюулд орох болно.” (“Итгэгчид эхлээд ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”).

   Интернет тоглоом бол хүний завхруулдаг Сатаны нэг арга гэдгийг Бурханы үгийн илчлэлээр л дамжуулан би ойлгосон юм. Нөлөөнд нь автмагцаа хүн улам бүр доройтон, гажуудаж, эцэст нь Сатанд хорлогдож, залгиулдаг. Би эдгээр тоглоомыг тун энгийнээр бодож, интернет тоглоом тоглох нь зүгээр л цаг нөхцөөж, өөрийгөө зугаацуулах арга зам; бусад нь бүгд тоглож байгаа юм чинь би ч гэсэн тоглоход асуудалгүй гэж итгэдэг байлаа. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр тоглоомын ард Сатаны зальхай явуулга байсан юм; эдгээр тоглоомын ертөнцөд хүчирхийлэл, аллага, шударга бус явдал дүүрэн байдаг бөгөөд эдгээр виртуал ертөнцөд хүн бүх хүслээ түр зуур хангаж чаддаг. Сатан биднийг ингэж уруу татаж, завхруулан, бүх төрлийн хүслээ дээд зэргээр хангах боломж олгож, биднийг эдгээр тоглоомд маш их автуулан, эдгээрээс ангижрах хүч чадалгүй болгодог. Ингээд бодохоор, би тоглоом дотроо машин бариад хаа ч хамаагүй явж өөрийгөө зугаацуулах болгондоо ихэд догдолж, асар их аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг байв; зарим тоглоом нь баатар болох хүслийг минь биелүүлж чаддаг байсан бөгөөд тулаанд дайснаа ялах бүрдээ би тоглоомч нөхдийнхөө хүндлэл, бишрэлийг хүртэн, өөрийгөө тун хүчтэй мэт санаж, асар их амжилт гаргасан мэдрэмж төрдөг байв; зарим тоглоомд гэрийн тэжээвэр амьтан худалдан авч болдог ба сайн тогловол надтай хамтрах олон эмэгтэй тоглоомчдын сэтгэлийг татдаг байлаа. Энэ нь миний хоосон санааг үнэхээр хангаж, эдгээр тоглоомыг тоглох эрч хүч маань ч улам нэмэгдсэн юм. Түүнчлэн би эдгээр тоглоомыг тоглох үедээ хаашаа ч явах хэрэггүй, ямар ч ядаргаатай ажил хийх хэрэгцээгүй, харин ч оронд нь хүссэнээрээ амьдарч, зоволгүйгээр юм бүхэнтэй болох гэсэн бид бүгдэд байдаг хүршгүй мөрөөдлийг биелүүлж чаддаг байлаа. Тиймээс бид өөрийн эрхгүй энэ бүх тоглоомд урхидуулж, эдгээрийг таашаадаг байлаа. Гэхдээ богинохон хугацааны сэтгэл ханамж, зугаа цэнгэлийн дараа зүрх сэтгэл маань хөндий хоосон, шаналантай санагддаг бөгөөд тоглоом дахь аз жаргалтай амьдралаасаа бид хагацах дургүй байдаг байсан юм. Цаг хэд ч болж байсан хамаагүй үргэлж л өнөөх виртуал ертөнцдөө автахыг хүсдэг байсан бөгөөд мултарч чадахааргүй маш гүн живээд, хичээл сурлагаа хаяж, ирээдүйгээ сүйрүүлдэг байв. Интернет тоглоом бол хүмүүсээр даажигнаж, тэднийг урхидан доройтуулж, эцэст нь хорлож, залгихын тулд диавол Сатаны ашигладаг муухан заль мэхнээс цаашгүй гэдгийг яг би тэгэхэд л нэг ойлгосон юм. Тэдгээр нь хорон муу зам, тэр чигтээ сөрөг зүйл байв. Урьд нь надад, зэвсэг болгон эзэмших Бурханы үг юм уу үнэн байгаагүй учраас Сатаны уруу таталтыг тэсвэрлэж чадаагүй юм. Иймээс Сатанд уруу татагдаж, хянуулсан бөгөөд ялихгүй таашаал эрж хайн хүчээ шавхаж, улам бүр доройтож, гажуудаж орхижээ. Би Бурханы үгэн дэх илчлэлээр дамжуулан тэдгээр тоглоомыг ялган таних чадвартай болж, тоглоом тоглохын ноцтой үр дагаврыг олж харсан бөгөөд тэдгээрээс зайлж, бүрэн орхихоор шийдсэн юм.

   Нэг өдөр, ажлын маань хүн надаас хамт тоглоом тоглооч гэж гуйн, энэ жилийн хамгийн алдартай тоглоом гэлээ. Мөн үнэхээр сайн тоглох юм бол мөнгө олж болно гэв. Ингэж хэлээд надад зургийг нь үзүүлж, бүх юмыг нь ярьж өглөө. Энэ тоглоомын тайлбарыг сонсоод сэтгэл жаахан хоёрдож, тоглож үзмээр санагдав. Гэхдээ урьд нь тоглоом тоглосноор амьдрал болон эрүүл мэндэд минь учирсан хор хохирол, тоглосны дараа мэдрэгддэг хоосрол шаналал, түүнчлэн тоглоомын тухай Бурханы үгэн дэх илчлэлийг бодохоор тоглоом тоглох нь утга учиргүй, бас энэ нь Сатанд намайг үргэлжлүүлэн хохироох боломжийг л олгохоос биш надад үнэнийг ойлгуулж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахад хүргэхгүй гэдгийг би ухаарсан билээ. Иймээс би хамт ажиллагчдаа: “Өмнө нь тоглоом тоглосноос болоод би ихээхэн зовсон. Бид энэ тоглоомуудыг тоглодог юм биш; харин энэ тоглоомууд биднээр тоглодог юм. Интернет тоглоом биднийг түр зуур аз жаргалтай болгож чадах ч хэт удаан хугацаанд тоглосноор улам бүр доройтохоос өөр аргагүй, бас энэ нь бидний зүрх сэтгэл, оюун ухаанд ямар ч ашиг тусгүй. Би тоглоом тоглохоо больсон” гэж хэллээ. Хамт ажиллагч маань миний чин үнэнч хандлагыг хараад интернет тоглоом тоглоё гэж дахин уруу татаагүй юм. Би Бурханд маш их талархаж байлаа, учир нь Бурханы үгээр л энэ үр дүнд хүрсэн билээ. Бурханд талархъя!

  Дараа нь би Бурханы үгийн энэхүү магтан дууг уншсан юм: “Тэд туйлын хүслэн, тэмүүлэл эсвэл урам зоригтойгоор ахин дэвших зангүй байх ёсгүй; тэд өөрсдийн хэтийн ирээдүйн талаар зориг алдрах ёсгүй, мөн амьдралд итгэл найдвараа алдаж, эсвэл ирээдүйд итгэх итгэлээ алдах ёсгүй; тэд өөрсдийн бүхий л амьдралыг Миний төлөө зориулах хүслээ биелүүлэхийн тулд одоо өөрсдийн сонгосон үнэний замаар үргэлжлүүлэх тэвчээртэй байх ёстой; тэд үнэнгүйгээр байх ёсгүй мөн тэд хуурамч дүр, шударга бус байдлыг өвөрлөх ёсгүй, харин тэд зүй зохистой байх сууринд бат зогсох учиртай. Тэд зүгээр л урсгал даган хөвөх ёсгүй, харин тэд шударга ёс болон үнэний төлөө золиослож, тэмцэж зүрхлэх цог золбоотой байх ёстой. Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд орохгүй байж, өөрсдийн оршин тогтнолын ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой…….” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Залуусын мөрдөх ёстой зүйл”-ээс). Бурханы үгийн энэхүү магтан дуу намайг зоригжуулж, надад тавих Бурханы шаардлага болон итгэл найдварыг ойлгуулсан юм. Би ёрын муу чиг хандлагад хууртаж, интернет тоглоомд донтож, ялихгүй таашаалын төлөө эрч хүчээ үрж, өдөржингөө мэлрэн үүлгэртэж, зүүдэлж байгаа мэт мунгинан амьдарч, зүрх сэтгэл минь хоосорч, шаналж байснаа саналаа. Би хэвийн хүнд байх ёстой амьдралыг алдаж, амьдралын зохистой зүг чиг, зорилгогүй, мөн амьдралын утга учрыг мэддэггүй байсан бөгөөд тэсэхийн аргагүй шаналалд Сатанд хүлүүлж, тоглуулан амьдарч байлаа. Би Бурханы авралд талархаж байна, учир нь Бурхан л намайг Өөрийнхөө өмнө авчирсан бөгөөд Бурханы үгэн дэх илчлэлээр дамжуулан би эдгээр тоглоомын мөн чанарыг мэдэж авч, Сатаны зальхай арга мэхийг ялган таньж чаддаг болж, хүмүүсийг хорлох, сүйтгэхийн тулд эдгээр тоглоомыг ашигладаг Сатаны жигшүүрт санаа зорилгыг нэгд нэггүй ойлгож, Сатаны заль мэх, хор хөнөөлөөс зугтаж дөнгөсөн юм. Би Сатанд хүлүүлэхээ больж, Бурханы өмнө эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар амьдрах болсон билээ. Бурханы үг надад эрэлхийлэх зөв чиглэл, зорилгыг харуулсан бөгөөд Бурханд би чин үнэнчээр итгэж, Түүнийг дагахын тулд энэ цаг хугацааг шүүрэн авч, үнэнийг эрэлхийлж, үнэнч хүн байж, Бүтээгчийг сэтгэл хангалуун байлгахын тулд бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлэх ёстойгоо мэдэж байна. Энэ л хамгийн утга учиртай амьдрал мөн!

   Одоо би эцэст нь интернет тоглоомын хүлээсээс чөлөөлөгдлөө. Би үнэнийг эрэлхийлэх, үнэнч хүн байхад өдөр бүр анхаарч, ах эгч нарынхаа хамтаар сайн мэдээ түгээн, Бурханд гэрчлэл хийж, баялаг амьдралаар амьдардаг. Зүрх сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрэн байгаа бөгөөд энэхүү шинэ амьдрал руу намайг хөтөлсөнд нь Бурханд талархаж байна!

No comments:

Post a Comment