22.6.20

Бурханы удирдамж надад ажлын байрны уруу таталтыг даван гарах боломж олгосон юм (I)

    Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Хүмүүс дэлхий ертөнцийг харах үедээ зүрх сэтгэл нь татагдаж, олон хүмүүс өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх, хар шидээр оролддог хүмүүст асар олон тооны хүмүүс мэхлэгдэх болно. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй бол энэхүү нүгэлт давалгаанд хамагдан одох болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос). Мөнгө, нэр алдар, байр суурь, эрх мэдэл, садар самуун гэх мэт элдэв янзын уруу таталтаар дүүрэн, зугаа цэнгэлд дуртай энэхүү ертөнцийн муу муухайг Төгс Хүчит Бурханы үг ил болгодог. Эдгээр уруу таталт нь “сайхан урхи” болох намуу цэцэгтэй адил төдийгүй хүмүүсийг уруу татаж, завхруулдаг Сатаны аргачлал, арга барил билээ. Ихэнх хүн Сатаны заль мэхийг ойлгож, энэхүү уруу таталтаас мултарч чадалгүй эдгээр урхинд унаж, тийнхүү нүгэл болон доройтолд амьдарч, Сатаны гарт эцэс төгсгөлгүй зовж, завхарч байдаг. Би өөрийнхөө туршлагыг эргэн санасан ба Бурханы хамгаалалт болон Түүний үгийн удирдамж байгаагүй бол би ч бас энэхүү “сайхан урхинд” унаад, ангижрах аргагүй байх байсан гэдгээ мэддэг юм…


  Би одоо 27 настай бөгөөд анх борлуулалтын хэлтсийн ажилтнаар ажилладаг байв. 2013 онд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх зол завшаан тохиож, дараа нь би чуулганы амьдралаар амьдрангаа ажиллалаа. Өдөр бүр би үйлчлүүлэгчдэд цай өгч, ус аягалж, зууш тараах гэх мэт ажил хийн, үйлчлүүлэгчдийг явсны дараа цэвэрлэгээ хийдэг байв. Би борлуулалтын хэлтэст хамгийн доод түвшний, хамгийн ялихгүй ажил хийдэг байсан ба энэ нь үндсэндээ хянагчгүй, аар саар ажил байсан гэхэд болох юм. Өдөр болгон гүйцэтгэлээ сайжруулахын тулд хэлтсийн дарга нарын таалалд нийцэх, тэдэнд бялдуучлахын төлөө тасралтгүй чармайж, хуурамч баг зүүн бусадтай харилцах албагүй байсан учраас өдөр бүр гоц гойд юмгүй ажил хийн, цалин багатай байсан хэдий ч тун сэтгэл хангалуун байв. Чөлөөт цагаараа бас чуулганы амьдралд оролцож, Бурханы үгийг уншиж, ах эгч нартайгаа хамт үнэний талаар нөхөрлөж чаддаг байлаа. Надад амар тайван, эрх чөлөөтэй, аюулгүй, найдвартай санагдаж байв. Гэхдээ тун удалгүй хүндрэл бэрхшээл тулгарсан болохоор тэрхүү тайван амьдрал удаан үргэлжилсэнгүй…


    Үл хөдлөх хөрөнгийн компанийн маань менежер Жан гуай дөчин настай байлаа. Тэрээр царайлаг, нүдний шилтэй, эрдэмтний төрхтэй, хошин, дур булаам байдлаар ярьдаг байв. Нэлээд ёсорхуу бус байртай, залуустай таарамж сайтай түүнийг компанийн ажилчид маш их дэмжиж, бараг шүтдэг байлаа. Нэг өдөр Жан гуай миний хариуцдаг хэсэгт амарч байж таарав. Намайг өөрт нь аяга цай өгөхөд Жан гуай нэр, боловсролын маань талаар асуулаа. Би хариулчхаад ажлаа үргэлжлүүлсэн боловч үүнээс хойш Жан гуайг ирэх болгонд би цай авчирч өгч, тэр ч үргэлж цаг гарган надтай цөөн хэдэн үг сольдог болов. Дарга нар маань биднээс алс өндөрлөгт, хүрэхийн аргагүй байдаг бөгөөд ялихгүй ажил хийдэг над шиг өчүүхэн ажилтныг бүр анзаарах ч үгүй гэж би үргэлж төсөөлдөг байсан юм. Жан гуай ийм нээлттэй байгааг хараад би гайхширч, үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм байна гэж бодлоо.

    Хожим нь Жан гуай цай уухаар ирэх нь улам олшров. Тэгээд нэг удаа, “Хөөе, борлуулалтын хэлтсийн хувцсыг чи сайхан харагддаг гэж боддог уу?” гэж надаас инээмсэглэн асуулаа. “Борлуулалтын хэлтэс бол манай олон нийтийн нүүр царай юм чинь сайхан харагддаг нь мэдээж” гэж би хариулав. Жан гуай толгой сэгсрэн, намайг дээрээс доош хараад, “Үгүй дээ, чиний хувцас шиг сайхан харагддаггүй юм. Ер нь чамайг галбираасаа болоод юу ч өмссөн сайхан харагддаг гэж боддог шүү…” гэлээ. Жан гуайн магтаал намайг баярлуулав. Ийм найрсаг, хошин даргын дор ажиллахаар ажил стрессгүй, тайван, аз жаргалтай болдог юм шиг санагдсан юм.

    Аажмаар Жан гуай бид хоёр танихгүй хүмүүс байснаа “танил болов”. Миний ажилладаг хэсэг болох зуушны газар нь Жан гуайн нүдэнд чухал газар боллоо. Зуушны газарт ямар нэг асуудал, доголдол гарвал Жан гуай санаачилга гарган надад тусалдаг байв. Минийх шиг доод түвшний, ялихгүй албан тушаал Жан гуайгаас ийм хүчтэй дэмжлэг авч байгаад би гайхан, үнэн сэтгэлээсээ баярлаж байлаа. Борлуулалтын хэлтэстээ дорд үзэгддэг байсан шалихгүй ажилтан болох миний байр суурь Жан гуайн “ивээл дор” дээшиллээ. Ажлынхан маань төдийгүй хэлтсийн менежерүүд хүртэл надад тун ч эелдэг хандах боллоо. Менежерээс чөлөө авна гэдэг бүтэхгүй зүйл байсан бол одоо зүгээр асуугаад л авахаар амархан болов. Шинэхэн давуу байдал маань бүгд Жан гуайн хичээл чармайлтын ач гэж санагдан, түүнд талархаж байлаа. “Би цаашид илүү шаргуу ажиллах ёстой, зүгээр цай аягалж байгаа ч гэсэн чадлынхаа хэрээр хийх ёстой. Намайг гэсэн Жан гуайн хичээл чармайлтад нийцэх ёстой” гэж бодогдсон юм. Жан гуайн “алдар суутай” дүр зүрх сэтгэлд минь томорч байтал дараа нь ар араасаа хөвөрсөн үйл явдлууд түүний талаарх бодлыг маань эрс өөрчилсөн билээ…

    Нэг өдөр, Жан гуай зуушны газарт ирээд цэцэг тайрах хэрэгтэй байгааг харсан тул миний өмнөөс тайрч эхэллээ. Түүнийг навчийг нь тайрч байхад мөчрүүдийг цэвэрлэх зуураа би “Жан гуай, та цэцэг ургуулах дуртай юу?” гэж асуув. Тэрээр инээмсэглэн “Би цэцэг ургуулах дургүй, харин хүмүүсийг ургуулах дуртай” гэж хэллээ. Жан гуайн үгэнд муу ёрын өнгө байсан бөгөөд нэг л юм буруу байгааг би гэнэт мэдэрсэн юм. Тун эвгүй санагдсан тул би хариу хэлсэнгүй. Дараа нь Жан гуай зуушны газарт ойр ойрхон ирж надтай ярилцаад зогсохгүй элэгсэг дотно асуулт асуусан мессеж дандаа илгээж, мессежиндээ хэтэрхий дотно зарим зүйлийг ч шууд хэлдэг боллоо. Намайг гэх Жан гуайн халамж дарга-ажилтан хоёрын харилцааны хил хязгаарыг давсан гэдгийг би ухаарав. Жан гуай гэр бүлтэй, харин би Бурханд итгэдэг бөгөөд хэрвээ би түүнтэй энэ маягаараа явбал Бурханд итгэдэг хүнтэй өчүүхэн ч төсгүй байна гэдгээ мэдэж байсан юм! Цаашдаа энэ нь миний ёс жудаг, нэр төрийг сэвтээгээд зогсохгүй Бурханы нэрийг бас гутаах байлаа. Бурханыг гэрчлэхийн төлөө би харилцаандаа зааг хязгаар тогтоох хэрэгтэй болов. Гэхдээ энэ тухай бодох тусам Жан гуай ажил дээр намайг үргэлж харж хандаж, ажлынхны дунд байр суурь маань нэлээд дээшилсэн гэдгийг мэдэж байлаа. Хэрвээ Жан гуайтай харилцахгүй гэж үнэхээр шийдвэл эдгээр ашиг тусыг хүртэхгүйн зэрэгцээ тэр намайг хүнд байдалд оруулах арга зам ч олж магад байв. Тэгвэл компани дахь миний байр суурь яах вэ? Би сэтгэл хоёрдоод, яавал зөв болохыг мэдэхгүй байлаа…

     Иймээс нүглийг давж гарах хүч чадал, Сатаны заль мэхийг нэвт харж, зөв замаар алхах удирдамж гуйж Бурханы өмнө очин залбирсан юм. Залбираад төд удалгүй Төгс Хүчит Бурханы үгийн энэхүү хэсгийг олж харлаа, “Иймээс чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдал нь ямар зан чанарыг төлөөлдөг бэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л чамайг түүнийг дагаж, түүнд буулт хийхэд хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс).

    Бурханы үгийг тунгаангаа би Жан гуайтай харилцсан бүх харилцаагаа эргэн санаад, энэ нь Сатаны уруу таталт байж гэдгийг гэнэт ухаарсан юм. Жан гуай надтай харилцаж эхэлснээсээ хойш бага багаар уруу татсаар ирсэн бөгөөд надад ойртохын тулд эхлээд үзэсгэлэнтэй хэмээн магтаж, дараа нь намайг харж хандаж, анхаарал хандуулж, тэгээд надаар зөвшөөрүүлэхийн тулд бүх зүйл дээр тусалж, “ивээгч”-ийн дүр үзүүлж, эцэст нь ёрын муу зорилгодоо хүрэхийн тулд элэгсэг дотно мессеж илгээж байжээ. Ажилтнаа гэх даргын хэвийн анхаарал халамжийн үүднээс ингээгүй, харин үнэндээ миний эсрэг явуулга хийхээр оролдож байж! Гэтэл би гял цал гадаад үзэмжид нь мунхгаар татагдаж, түүнийг сайхан сэтгэлтэй, ёсорхуу байргүй, даргын биеэ тоосон зангүй гэж бодож байв. Тэгээд сайн хүн гэж боддог байлаа. Би үнэхээр харалган, мэдлэггүй явжээ! Түүний үйлдлийг Бурханы үгтэй харьцуулах үедээ би Жан гуайн хэлсэн, хийсэн бүхэн нь намайг будилуулж, уруу татахын тулд байсныг, далд сэдлээ биелүүлж, намайг урхидахын төлөө байсныг харсан юм. Тэрээр олон арга мэх ашигласан боловч надад түүнийг ялган таних чадвар огт байсангүй. Харин ч гадаад үзэмжийнх нь хуурмаг байдлаас болоод будилж гүйцжээ. Бурханы үгэнд илчлэгдсэн зүйл надад ялган таних чадвар өгч, түүний ёрын муу төрхийг тодорхой харах боломж олгоогүй бол би Сатаны нэг урхинд унах байлаа! Энэ муу хүнд урхидуулчихсан бол тэдгээр наалинхай үг, ёрын муу хүсэлд ташуурсныхаа төлөөсөнд бусдын гэр бүл бусниулагч гэх нэрийг насан туршдаа зүүх байсан юм. Би “нууц амраг” болох байв. Тэгчихвэл амьдралд маань нэр төр гэж үлдэх үү? Би Бурханд итгэдэг хүн хэвээр байх уу? Ингэх нь Бурханыг гутааж, Түүнээс урвасан хэрэг болох бус уу? Энэ тухай бодол намайг айлгаж, би үзэн ядалтад автах шахлаа. Иймээс би Жан гуайтай харилцаагаа тасалж, махан биеийн ашиг сонирхлоо хаяж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлж, Сатанд хэзээ ч мэхлүүлэхгүй гэж шийдсэн юм! Дараа нь Жан гуайг надад ойртохоор оролдоход нь би түүнээс зайлсхийхээр чармайлаа. Над руу мессеж илгээхэд нь хариулсангүй… Өөрөөсөө түлхэж байгааг минь тэр ухамсарлах шиг болж, надаар юм хийлгэх шалтаг зориуд олж эхэлсэн боловч би мөн л зайгаа барьж, түүнтэй ярилцахаа болиод даалгасан ажлыг л хийж байлаа. Бурханд талархъя! Эдгээр муу зүйлээс албаар хол байх үед минь Жан гуай төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг хараад надад дахин төвөг удахаас хэтэрхий санаа зовжээ. Эдгээр сатанлаг уруу таталтаас хол байлгасанд нь би зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархлаа.

No comments:

Post a Comment