25.5.20

Хэрхэн зовлон шаналлаас ангижирч, аз жаргалтай амьдралд хүрэх вэ?

2018 оны 1 дүгээр сарын 30
Шиаопин
   Сүүлд нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх завшаан надад тохиосон юм. Цуглаан дээр би эгч нартаа жин хаях явцынхаа талаар нөхөрлөхөд тэдний нэг нь Төгс Хүчит Бурханы үгийн дараах хэсгийг уншиж өгсөн юм: “Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, төрсөн гэр бүл, ажил болон гэрлэлт, чи бүхэлдээ, үс болон арьсны чинь өнгө хүртэл, мөн чиний төрсөн цаг бүгд Миний гараар зохицуулагдсан. Өдөр бүр чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийн дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдал руу бүү шид; чи тайвнаар үргэлжлүүлэх хэрэгтэй.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос)
    Тэр эгч ингэж нөхөрлөлөө: “Ямар гэрлэлт, гэр бүлтэй байх, ямар гадаад төрх, арьсны өнгөтэй байх, тарган бас туранхай байх зэргийг оролцуулаад бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоодог. Энэ бол хэн нэгэн болон ямар нэг зүйл өөрчилж чадах юм биш. Бурханы бидэнд өгдөг зүйл бол бүгд хамгийн сайн нь, бүгд утга учиртай, харин бид Бурханы дээд эрх, урьдчилан тогтоолтыг дуулгавартай дагаж чаддаггүй бөгөөд Бурханы хайрласан бүхэн хүсэлд маань нийцдэггүй гэж үргэлж боддог. Бид үргэлж төгс байдлыг эрэлхийлэхийг хүсдэг бөгөөд Бурханы дээд эрхийг эсэргүүцэж, Түүний өгсөн бүхнийг өөрчлөхийг хүсдэг. Ийм учраас бид өөрсдийгөө хохироож, асар их шаналал авчирдаг. Манай ажлын хэлтэс дэх тэр, тэрийг хар л даа. Гоо сайхнаар хөөцөлдөөд тэр уруулын хүрээ гаргах мэс засалд орж, мэдрэлээ гэмтээсэн бөгөөд одоо ам нь мурийчихсан. Бусад хүмүүс жин хаяхын тулд өөхөө соруулж, газар дээрээ амиа алдсан байна. Энэ хүмүүс ийм гамшигтай тулгарсны шалтгаан бол тэд Бурханы эрх мэдэл, дээд эрхийг ойлгоогүйтэй холбоотой. Энэ нь хувь заяагаа өөрчлөх гэсэн дэмий оролдлогынх нь гашуун үр дагавар юм.”
    Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлөөр дамжуулан би, надад байгаа гэрлэлт, гэр бүл, гадаад төрх, биеийн хэлбэр гэхчлэн бүгд Бурханы гарт байдгийг мэдсэн юм. Бурхан үүнийг аль хэдийн зохицуулсан байдаг. Энэ нь хүссэн үедээ өөрчилж чадах зүйл биш юм. Гэвч би Бурханы дээд эрхийн талаар ямар ч ойлголтгүй байснаасаа болоод жин хаяж, хувь заяагаа өөрчлөхийг оролдсон. Үүний үр дүнд би маш их мөнгө үрж, ихээхэн зовлон амссан боловч эцэст нь хувь заяагаа өөрчлөөгүйгээр барахгүй, арьсны айхтар өвчин тусаж, түүнээсээ болж өдөр бүр зовсон… Би үнэхээр хэтэрхий мунхаг, мэдлэггүй юм! Дараа нь би ах эгч нартай хамт чуулганы амьдралд оролцож, Бурханыг магтсан магтан дуу дуулж, Бурханы үгийн тухай нөхөрлөж, амссан туршлага, гэрчлэлээ хуваалцдаг болсон. Тэдэнтэй харилцдаг болсноор, ах эгч нар маш энгийн хувцасладаг болохыг харлаа. Тэд бие махбодын өнгө үзэмж, гоолиг биеийг эрэлхийлдэггүй. Тэд Бурханы өөрсдөд нь өгсөн бүхнийг хүлээн зөвшөөрч, захирагддаг бөгөөд тайван, амгалан амьдардаг. Тэд бие биедээ тусалж, дэмжиж, бүх хүнд эрх тэгш ханддаг. Тэд хэн нэгнийг гаднах өнгө үзэмжээр нь ялгаж харьцдаггүй. Энэ нь надад тайтгарал, чөлөөлөлтийг өглөө. Хувь заяагаа өөрчлөхийн тулд турахаар дахин хичээж болохгүйг би ойлгосон юм. Хүн бүрийн бүхэл амьдрал Бурханы гарт байдаг бөгөөд би Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах ёстой.
    Дараа нь би Бурханы эдгээр үгийг харлаа: “Энэ нь хэн нэгэн чамд: “Чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв чи үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсэж байгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? (Тэгнэ.) Иймээс эдгээр үг уруу таталт мөн үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая харсан Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Түүний үгнээс хүн Бурханы зүрх сэтгэлийг харж чадах уу? (Тийм.) Гэхдээ могой эдгээр үгийг хүнд хэлэх үед чи түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдсан ба амархан урхидуулж, үгэнд нь амархан ордог. Иймээс чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдал нь ямар зан чанарыг төлөөлдөг бэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л чамайг түүнийг дагаж, түүнд буулт хийхэд хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? Сатаны үгнээс хүн түүний муу ёрын сэдлийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон мөн чанарыг харж чадна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс)
    Бурханы үгэн дэх илчлэл надад, сайхан бие махбодыг эрэлхийлэх нь Сатаны арга мэх болохыг харах боломж олгосон юм. Намайг хуурч мэхлэхийн тулд Сатан зарим худал хуурмаг, төөрөгдлийг ашигладаг. Гаднаа тэдгээр нь тун сайхан, боломжийн, миний төлөө байдаг мэт сонсогддог, ингэснээр би өөрийн мэдэлгүй тэдгээрт мэхлэгдэж, хянуулсан байсан. Жишээлбэл, “ Сайхан бүсгүй эр хүний чимэг,” “Эмэгтэй хүний хөрөнгө бол нүүр царай, бие юм” болон “ Гоолиг биетэй л бол эргэн тойрныхоо хүмүүсийн магтаалыг хүртэж, эр нөхрийнхөө хайрыг татаж, амьдрал чинь гайхалтай болно.” Энэ бүх хугацаад би сатаны эдгээр худал хуурмагт хууртаж, тэдгээр нь намайг эрхэндээ оруулсан юм. Зөвхөн сайхан галбиртай байж л би нөхрийнхөө зүрх сэтгэлийг булааж, бусдын магтаал, хүндлэлийг хүртэх юм байна гэж би үнэн сэтгэлээсээ бодож байлаа. Хоосон мөрөөдлөө биелүүлж, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд би эрүүл мэндийг минь сүйтгэх эм уухаас ч буцаагүй юм. Гэтэл эцэстээ энэ нь өвчнөөс болж шаналах шаналал, салж чадахааргүй өвдөлтийг л надад авчирсан билээ. Хүмүүс дэлхийн чиг хандлагыг дагаж, махан биеийн төлөө амьдарвал Сатаны шаналгаа, дэвслэлтээс болж зовдгийг тэр үед л би ухаарсан юм. Үүний зэрэгцээ, Бурханы үг л хүмүүст үнэнийг ойлгож, Сатаны заль мэхийг олж харах боломж олгож, Сатаны мэхлэлт болон хор хохирлоос тэднийг авардаг гэдгийг би хүлээн зөвшөөрсөн. Аажмаар би Сатаны худал хуурмагаас холдож, тэдгээр тураах эм болон хоолонд найдахаа больсон юм. Бусад хүмүүс намайг яаж ширтэж, яаж шүүмжилж байгааг би тоохоо больж, нөхөр маань надад яаж хандаж байгааг ч анхаарахаа болив. Оронд нь би Бурханы надад зориулсан хувь тавиланд итгэж, Бурханы үгээр амьдрах боллоо. Би өдөр бүр тогтмол хооллож, Бурханы үгийг ердийн байдлаар уншиж, үнэнийг эрэлхийлж, Бурханы бүтээл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байв. Санаанд оромгүйгээр би эдгэж, бие дээр маань хэдхэн сорви л үлдсэн. Бурханд талархъя! Энэ нь бүгд намайг гэсэн Бурханы хайр гэдгийг би мэднэ. Энэ бол Бурхан намайг Өөрийнхөө өмнө авчирч, надад ялган таних чадвар өгсөн хэрэг, ингэснээр би Сатанд хууртахаа больж, Бурханы халамж, хамгаалалт дор амьдарч чаддаг. Сүнс минь чөлөөлөгдөж, чөлөөтэй болж, би амьдралд эрэлхийлэх зөв зорилготой болж, маш их зовлон шаналалтайгаар амьдрахаа больсон юм.
    Жин хаях үйл явцаа эргээд харахад, энэ нь үнэхээр бэрхшээл, аюулаар дүүрэн байлаа. Би амиа алдахаа шахсан. Бурханы халамж, хамгаалалт, Түүний аврал байгаагүй бол би энэхүү ёрын муу давлагаанд урхидуулж, төгс галбирыг зөрүүдлэн эрж хайж, Сатаны нөлөөнд автаж, түүгээр гишгэлүүлсээр байх байлаа… Энэ бүхэн, хоосон мөрөөдлийг минь ашиглан намайг будилуулж, уруу татаж, мэхэлж, гарах газаргүй болгон, гүнзгий живүүлснээр зугтах газаргүй болгосон Сатанаас гарч байгааг Бурханы үг надад ойлгуулсан юм. Намайг сэрээсэн Бурханы үгийн ачаар би биеийн галбиртаа санаа зовохоо больж, бусдын намайг хэрхэн шүүж байгааг ч тоохоо больсон. Оронд нь би Бурханы шаарддаг жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханы зөвшөөрлийг хүртэхийн тулд зөвхөн үнэнийг эрэлхийлж, Бурханы үгээр амьдарч, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах болсон. Ингэж амьдрах нь маш жаргалтай, сэтгэл хангалуун болгодгийг би мэдэрлээ. Хэсэг хугацааны дараа өвчин минь эдгэрч, ухаан санааны байдал сайжирч, амьдралд хандах хандлага маань эерэг, өөдрөг болж, чуулганы бүх ах эгч нар сайн, үнэнч хүмүүс болохыг хараад нөхөр маань биеийн жингээс минь болж хүйтэн хөндий хандахаа болж, надад илүү сайн хандах болсон билээ. Үг нь амьдралд маань эргэлт авчирсан болохоор би Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархдаг. Одоо миний амьдрал аз жаргалаар дүүрэн байгаа. Чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нартайгаа хамт үүргээ биелүүлэх үедээ би дээд зэргээр чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй байдаг. Бурханы гарт өөрийгөө тушааж, Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдсанаар л би хамгийн их аз жаргал, хамгийн сайхан амьдралыг олж авч чадна гэдгээ би ухаарч байна!

No comments:

Post a Comment