12.5.20

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

  Намайг гэртээ харихад ээж надад Бурханы үгийг дахин нэгэнтээ нөхөрлөсөн. Би ээжийн гарт байсан номыг авч Бурханыг үгийг уншив: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас) “Чи болон ёрын муу нэгэн шуурган дундуур мянга мянган жилийг хамт тууллаа. Чи түүнтэй хамт өөрийн амийн эх сурвалж болох Бурханыг эсэргүүцсэн. Чи гэмшихээ больж, тэр ч бүү хэл мөхлийн цэгт очсон гэдгээ мэдээгүй. Ёрын муу нэгэн чамайг уруу татаж, нөлөөлдөө оруулсан гэдгийг чи мартсан; чи өөрийн гарал үүслийг мартсан. Яг тэрэнтэй адил, ёрын муу нэгэн чамайг алхам алхмаар одоог хүртэл хохироож байгаа. Чиний зүрх сэтгэл болон сүнс минчүүрэн ялзарсан. Чи дэлхийн гуниг зовлонгийн талаар гомдоллохоо больж, дэлхий шудрага бус гэдэгт итгэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханы оршин тогтнолыг ч ойшоохоо больсон. Учир нь ёрын муу нэгнийг чи өөрийн жинхэнэ аав хэмээн хүлээн зөвшөөрч түүнээс ангид байж чадахаа больсон. Энэ бол чиний зүрх сэтгэл дэх нууц.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас)



  Бурханы үгийг уншсаны дараа би ойлгосон юм. Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийн Бүтээгч мөн Захирагч, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний амийн эх сурвалж. Хүн бүрийн хувь заяаг Бурханы гар захирч, удирддаг. Гэхдээ би Бурханд жинхэнээсээ итгээгүй байсан, мөн Бурханы дээд эрхийн тухай жинхэнэ мэдлэгтэй болоогүй байлаа. “Чиний хувь заяа чиний л гарт бий” хэмээн хэлж, дотор минь Сатаны тарьсан үрд би итгэж найдсаар байсан юм. Би өөртөө найдах гэж хий дэмий хичээж, хэсэгхэн диваажинг ч болов олох гэж хорвоо дэлхийг хэрэн бэдэрч, Бурханы дээд эрх, зохицуулалтыг умартсан хэвээр байлаа. Сүүлийн арван жилээ эргээд бодоход өөрийн хувь заяаг өөрчлөхийн тулд би хичээнгүйлэн суралцаж, мөнгө олохоор зүтгэж байжээ. Хожим нь машины осолд орсны дараа Бурхан намайг хамгаалж, гай зовлонгоос зугтахад тусалж, бие маань гайхмаар хурдан эдгэх боломж олгосон. Гэвч ээж минь намайг ятгах гэж оролдсоныг үл хайхран би үнэнийг ойлгож аваагүй хэвээр байсан юм. Би сайн мэдээг хүлээн авч, Бурханы өмнө очоогүй. Харин ч өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулж ирээдүйд миний амьдрал ямар замаар явахыг бодож олохын тулд тэмүүлэл, хүсэл эрмэлзэлдээ найдсан. Тэгээд дахин нэг удаа амьдралдаа гэрлэлтийг аз жаргалаа хэмээн тооцсон. Надад насан туршдаа үнэнч байж, хайрлах хүнийг олсон тул гарцаагүй жаргалтай байна гэж би бодсон ч эцэст нь бүтэлгүй гэрлэлт надад төгсгөлгүй зовлон шаналал авчирсан… Хичээнгүй зүтгэлдээ найдсанаар хувь заяагаа өөрчлөх боломжтой, эцэст нь гарцаагүй амжилтад хүрэх тэр нэг өдөр ирэх болно гэж итгээд “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэх үгтэй би зууралдсан. Гэтэл маш олон жилийн дараа, сэтгэл минь шархалж, шаналсны хойно, бүрэн ялагдал хүлээсний эцэст зовлон шаналлыг эс тооцвол би юу ч олж авч чадсангүй. Амьдрахын тулд Сатаны хоронд найдаж, хувь заяатайгаа тэмцэлдэж байснаа эргэн харснаар л би Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөгүйгээ, мөн өөрийн чадварт найдаж Бурханы дээд эрхийг хаяснаа олж харсан юм. Энэ үнэхээр тэнэг, мунхаг явдал байжээ! Хэдий би Бурханаас зай барьж, Бурханы дуу хоолойг сонсохоос татгалзсан ч, Бурхан намайг уучлан тэсвэрлэж, намайг чимээгүйхэн хүлээж, миний зүрх сэтгэл, сүнсийг сэрээхийн тулд эргэн тойрны минь зүйлсийг бүтээсээр байжээ. Ээж минь сайн мэдээг надад түгээснээр би Бурханы өмнө дахин очсон юм. Энэ мөчид би хязгааргүй их харамсаж байгаа ч сэтгэл дотроо Бурханд ихээр талархаж, ач тусыг нь санаад нүднээс урсах нулимсаа барьж дийлэхгүй байлаа.


  Бурханы өмнө эргэн ирж, Бурханы үгийн усалгааг эдэлсэн нь шархалсан сүнсийг минь бага багаар эдгээв. Дараа нь хөрш эгч намайг хүнээс салсан тухай олж мэдээд нэг хүнтэй танилцуулахыг хүслээ. Энэ удаад би ээжийг саналыг идэвхтэй нь аргагүй сонссон. Ээж маань миний өмнөөс шийдвэр гаргаагүй, харин ч Бурханы хүслийг эрж хайхын тулд залбирахыг надаас хүссэн. Гэрлэлтийнхээ асуудлыг Бурханы гарт даатган залбирахаар би Бурханы өмнө очсон юм. Залбирсны дараа сэтгэл минь нэг мөр тайвшраад Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров: “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?… Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас) Энэ үнэн. Миний хувь заяаг Бурханы гар удирддаг. Ямархуу гэрлэлт надад тохиохыг Бурхан тушааж, зохицуулдаг.

  Би урьдных шигээ өөрийн хүсэл, шаардлагад үндэслэн сонголт хийж болохгүй. Үлдсэн амьдралдаа яаж амьдрах, ямар нөхөртэй болж чадах тухайд энэ бүхнийг Бурхан урьдчилан тогтоож, зохицуулдаг гэж би итгэдэг. Одоо миний хийх зүйл бол Бурханы хүслийг эрж хайх, Бурханы манлайллыг дагах, мөн Бурханы дээд эрхэд захирагдах юм.

   Бидний уулзсан өдөр тэр залуу өндөр биш, бас үг дуу муутай нэгэн байхыг би харлаа. Нөхөр болох хүнээ сонгох миний урьдын жишгээр бол маш сайхан ярьдаг, эсвэл өндөр, царайлаг нэгнийг гарцаагүй хайх байсан. Гэхдээ энэ удаад би яаран татгалзсангүй. Оронд нь, эхлээд хэсэг хугацаанд нэгнээ таньж мэдэх хугацаа олгохыг зөвшөөрсөн юм. Хэдий тэр сэтгэл булаам, романтик биш байсан ч үнэнч шударга, бусдад хүнд санаа тавьдаг, үүрэг хариуцлагадаа тууштай нэгэн байсан бөгөөд хамгийн гол нь Бурхан итгэх итгэлийг минь дэмжиж буй нь хэсэг хугацааны дараа надад мэдэгдсэн. Тэр залуу Бурханы надад зориулж зохицуулсан нөхөр мөн байх ёстой гэж надад санагдсан юм. Хэсэг хугацаанд нэгнээ таньж мэдсэний дараа бид гэрлэлээ. Гэрлэсний дараа нөхрийн маань гэр бүлийнхэн надад маш сайн хандаж, бүгд Бурханд итгэх итгэлийг минь дэмжиж байв. Чуулганы ах, эгч нар манай гэрт цуглах үед тэд бүгд эелдэг найрсгаар угтдаг. Би маш аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Зүрх сэтгэлдээ би Бурханы нигүүлсэл, ерөөлд талархдаг. Бурхан ингэж хэлдэг: “Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр таньж мэдсэн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас)

  Хүн болгонд хэрэгтэй бүхнийг Бурхан ганцаараа ойлгодог гэдгийг Бурханы үгээс би таньж мэдсэн. Тэрээр бидний бүхий л гачаал зовлонг ажигладаг, гагцхүү Түүнд л биднийг гэх дээд эрх байдгийн дээр, боломжит хамгийн сайн арга замаар бидний төлөө бүхнийг зохицуулдаг. Одоо би Бурханы авралыг хүртэж, Түүний өмнө очсон. Бурханы үгээр услуулж, бас хангуулах дуртай бөгөөд ажил, гэр бүл, гэрлэлтийн туршлагаараа дамжуулан дотор минь орогнодог, “Чиний хувь заяа чиний л гарт бий” хэмээн хэлж байсан сатаны захиралтыг шийдвэрлэж чадсан. Энэ нь хүмүүсийг мэхэлж, завхруулдаг, Бурханаас тэднийг холдуулахаар хуурдаг сатаны үг болохыг би таньж мэдсэн. Үүний зэрэгцээ, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд бидний амьдралыг бүхэлд нь Бурхан захирч, удирддаг, үүнээс хэн ч зайлж зугтаж чадахгүй, мөн үүнийг хянаж чадахгүй гэдгийг би маш тодорхой ойлгосон юм. Бид хувь заяагаа өөрсдөө өөрчлөх гэж хий дэмий оролдсоноор гагцхүү ялагдаж, шаналах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Сатаны эзэмшил дор байхаас Бурхан намайг аварсан. Би Бурханы өмнө эргэн ирж, Бурхан үнэнийг ойлгоход намайг хөтөлж, эцэст нь би хүний амьдралын үнэн бөгөөд зөв замаар алхаж явна. Үзэж туулсан зүйлээрээ дамжуулан би энэ хорвоогийн бүхий л эд баялаг, зэрэг дэв болон материаллаг зүйл хоосон бөгөөд амьдрахын тулд зөвхөн Бурханы үгэнд найдах боломжтой гэдгийг үнэхээр ухаарсан юм. Зөвхөн тэр үед л зүрх сэтгэл чинь тогтвортой, тайван байх болно. Энэ бол Бурханы надад өгсөн хамгийн агуу хайр бас ерөөл юм. Аян маань цааш үргэлжлэхийн хэрээр нэг л зүйл сэтгэлийг минь хөдөлдөг: Бурханыг эсэргүүцдэг мэдлэггүй хүмүүс хамгийн их зовж амьдардаг ба Бурханы дээд эрхэд захирагддаг ухаалаг хүмүүс л чөлөөтэй, аз жаргалтай байдаг!

No comments:

Post a Comment