5.7.19

Эзэн Есүс Бурханы Хүү юү эсвэл Бурхан Өөрөө юү?



“Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл” киноны клип: Эзэн Есүс Бурханы Хүү юү эсвэл Бурхан Өөрөө юү?
Эзэн Есүс болХрист, Тэр бол Бурханы Хүү гэдэг нь Библид тодорхой тэмдэглэгдсэн. Гэсэн ч, бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэл, Тэр бол Бурхан Өөрөө юм гэж Зүүний Аянга гэрчилдэг. Иймээс бие махбодтой болсон Бурхан, Бурханы Хүү юү? Эсвэл Тэр Бурхан Өөрөө юү? Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “‘Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог’… Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан гэхдээ зүгээр л өөр өнцгөөс тэнгэр дэх Сүнс Өөрийн бие махбоддоо гэрчлэл хийж байсан. Есүс бол тэнгэр дэх Хүү биш, бие махбод болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илэрхийлээгүй гэж үү? Бие махбод болсны улмаас Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдсан биш биз дээ? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм.” 

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

No comments:

Post a Comment