11.7.19

Сайн мэдээний асуулт, хариулт

Сайн мэдээний асуулт, хариулт
Эзэн Есүс баптисм хүртсэний дараа тэнгэр заагдаж, Ариун Сүнс тагтаа мэт Эзэн Есүсийн дээр буухад “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна” (Матай 3 : 17) гэсэн дуу тэнгэрээс гарсан гэж Библид бичигдсэн байдаг. Тэгээд итгэгчид бид бүгдээрээ Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн ч та нар бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэлт, энэ нь Бурхан Өөрөө, Эзэн Есүс бол Бурхан Өөрөө, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан Өөрөө гэж гэрчилсэн. Энэ нь бидний өмнөх ойлголтоос өөр байна л даа. Иймээс бие махбодтой болсон Христ нь Бурхан Өөрөө юү эсвэл Бурханы Хүү юү? Аль ч тохиолдол нь бидэнд боломжийн санагдаж байна, аль аль нь Библитэй тохирч байна. Иймээс аль ойлголт нь зөв бэ?

Хариулт:
Та нарын тавьсан асуулт бол ихэнх итгэгчдийн хувьд ойлгоход хэцүү байдаг яг тэр асуулт юм. Бие махбодтой болсон Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхээр ирэх үед Бурхан хүмүүсийн дунд илэрч, ажил хийн, хүний Хүү болсон. Тэр Нигүүлслийн эрин үеийг нээгээд зогсохгүй бас хүнтэй цуг амьдрахын тулд хүний ертөнцөд Бурхан биечлэн ирсэн шинэ эрин үеийг эхлүүлсэн. Хүн асар их бишрэлтэйгээр, Эзэн Есүсийг Христ, Бурханы Хүү гэж нэрлэсэн. Тухайн үед Ариун Сүнс ч бас Эзэн Есүс бол Бурханы хайртай Хүү гэдэгт гэрчлэл хийж, Эзэн Есүс тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудсан. Тийм болохоор Эзэн Есүс бол Бурханы Хүү гэж хүн итгэсэн. Ийм маягаар энэхүү Эцэг—Хүүгийн харилцааны тухай үзэл бий болсон. Одоо хэсэг зуур бодоод үзэцгээе. Эхлэл номын хаа нэгтээ Өөрт нь хүү байсан гэж Бурхан хэлсэн үү? Одоо тэгвэл Хуулийн эрин үед, Өөрт нь хүү байдаг гэж Ехова Бурхан хэлж байсан уу? Тэр тэгээгүй! Цорын ганц Бурхан байдаг гэдгийг энэ нь баталдаг, Эцэг-Хүүгийн харилцааны талаар яриад байх юм байхгүй. Одоо зарим хүмүүс ингэж асууж магадгүй: Нигүүлслийн эрин үед яагаад Эзэн Есүс Өөрийгөө Бурханы Хүү гэж хэлсэн бэ? Эзэн Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү? Энэ бол эрин үеүдийн туршид итгэгчид бидний маргалдсаар ирсэн асуулт гэж хэлж болох юм. Энэ асуудалд зөрчилдөөн угаасаа байгаа гэдгийг хүмүүс мэдэрдэг боловч үүнийг яаж тайлбарлахаа мэддэггүй. Эзэн Есүс бол Бурхан, гэхдээ бас Бурханы Хүү, иймээс Эцэг Бурхан гэж бас байгаа юу? Хүмүүс энэ асуудлыг тайлбарлах бүр ч чадваргүй байдаг. Сүүлийн хэдэн мянган жилд, Эзэн Есүс Христ бол Бурхан Өөрөө бөгөөд Бурханы илрэлт гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн маш цөөхөн байсан. Үнэндээ, үүний талаарх тодорхой тэмдэглэл Библид байдаг. Иохан 14:8-д Филип Эзэн Есүсээс “Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай” гэсэн. Тэгвэл тухайн үед Эзэн Есүс Филипт юу гэж хариулсан бэ? Эзэн Есүс Филипт, “Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ” гэсэн. (Иохан 14:9-11) Энд Эзэн Есүс “Намайг харсан хүн Эцэгийг харсан” гэж маш тодорхой хэлсэн. Та нарын харж байгаачлан Эзэн Есүс бол Бурханы Өөрийн илрэлт юм. Бурхан Тэр хоёр Эцэг—Хүүгийн харилцаатай гэж Эзэн Есүс энд хэлээгүй. Тэр зүгээр л“Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” “Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30) гэсэн. Одоо Эзэн Есүсийн үгээс, Эзэн Есүс бол Бурхан Өөрөө бөгөөд Бурхан цорын ганц байдаг, “Эцэг-Хүүгийн харилцаа” гэх юм байдаггүй гэдгийг баталж болно.

Сүсэг бишрэлийн нууц: Үргэлжлэл кино жүжгээс авав

No comments:

Post a Comment