Бурхан гол төлөв хүслээ биелүүлэх, чамаар Бурханд үйлчлүүлэхийн тулд хүмүүсийг төгс болгодог. Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед Бурханаар ашиглагдаж байсан хүмүүс төгс болгуулаагүй; Хаанчлалын эрин үед л Бурхан бүлэг хүмүүсийг төгс болгодог бөгөөд Мянган жилийн хаанчлал үнэхээр бодит байдал болох үед Тэрээр газар дээр Өөртөө үйлчлүүлж, тахилчид болгохын тулд энэхүү бүлэг хүмүүсийг ашиглах болно; иймээс ирээдүйд Бурхан төгс болгуулсан хүмүүсийг ихээхэн ашиглана… Газар дээр болон Бурханы хаанчлалд энэ хүмүүс багана нь байх болно, тэд Бурханд үйлчилдэг хүмүүс байх болно, тэд тахилчид байх болно, иймээс Бурхан хүмүүсийг төгс болгодогт агуу, өргөн хүрээтэй ач холбогдол бий.
Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Хүн үнэнийг хэрхэн хайх хэрэгтэй тухай”-гаас
Иймээс Бурханаар төгс болгуулдаг хүмүүс нь дээд зэргийн үнэ цэнтэй. Завхарсан хүн төрөлхтөнд энэ хүмүүс хэрэгтэй, Бурханд бас тэд хэрэгтэй. Бурхан нэгэнтээ Петрт ингэж хэлсэн, Тэрээр: Петр ээ, чамайг туршсан, хэдийгээр чи их зовсон, зүрх сэтгэлд чинь их шаналал байгаа боловч – энэ тухай Би мэднэ –үүгээр Би чамайг төгс болгож, анхны үр жимс болгож, Надад гэрчлэл хийж чадахаар болгож байгаа гэдгийг чамайг мэдээсэй гэж Би хүсэж байна. Энэ бол Миний гуйх зүйл, Би энэ анхны үр жимсэнд баясах болно. Хүмүүсийн дундаас Бурхан сэтгэлийг нь баясгах хэнийг ч олж чадаагүй, Тэрээр завхарсан хүн төрөлхтний хэлж, хийсэн бүхэн нь худал, хуурмагаас өөр юу ч биш болохыг, зөвхөн өөрсдийнх нь төлөө болохыг, тэд өөрсдийн үзэл, төсөөллөөр үйлдсэнийг, Бурханыг гэх өчүүхэн төдий ч дуулгавартай байдал, бас жинхэнэ хайр тэдэнд байхгүй гэдгийг олж харсан; Бурханы зүрх сэтгэлд баясал гэж байгаагүй, иймээс Тэрээр Өөрийгөө баясгахад зориулан бүлэг хүмүүсийг төгс болгож, анхны бүлэг үр жимс болгохоор зорьсон. Мөн Бурхан Өөрт нь баясал, баяр баясгаланг өгч чадах хүмүүсийн төлөө хүн төрөлхтөнд ч бас найдсан, тиймээс Бурхан хүн төрөлхтний дунд тодорхой зүйлс хийж, хүн төрөлхтнийг Өөрийнх нь хүслийг дуулгавартай дагаж, газар дээр амьдардаг болгосон, учир нь Тэр бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохыг хүссэн юм, … Төгс болгуулахаар эрж хайснаар: нэгдүгээрт, бид утга учиртай амьдралыг амьдран харуулна, бид жинхэнэ хүний дүр төрхийг амьдран харуулна, мөн бид зүрх сэтгэлдээ амар амгалан, бас баясалтай байх болно; хоёрдугаарт, бид Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байхад тохирно, бид бүгд бүтээгдсэн зүйл бөгөөд бүтээлийн Эзэнийг биелүүлэх болно. Төгс болгуулахын ач холбогдол ийм юм. Хэрэв чи төгс болгуулахаар эрж хайлгүй газар дээр чөтгөр шиг амьдрахыг хүссээр байвал Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй, Бурханы хувьд үүрд үзэшгүй, жигшүүртэй байж, Бурханаар хараагдана.
Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл дэх “Бурханаар төгс болгуулахын ач холбогдол ба төгс байдлыг хэрхэн хайх тухай”-гаас
“Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайж, Бурханы тухай мэдлэг олж авахыг Бурхан биднээс хүсдэг; эцэстээ бид завхралаасаа цэвэрлэгдэж, сатанлаг зан чанар маань өөрчлөгдөн, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүмүүс болно. Бурханы сонгосон хүмүүс энэ цэг хүртэл туулж, энэ үр нөлөөнд хүрсэн үед гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бий болгох Бурханы зөгнөл – Бурханы төлөвлөгөө – биелэх болно. Энэ баримт аль хэдийн биелсэн гэдгийг өнөөдөр бид хардаггүй гэж үү? (Хардаг.) Зарим хүн үнэнийг эрж хайхдаа няцашгүй байдаг; тэд үнэнийг эрж хайх гэж юу болохыг мэддэг, тэд Бурханд итгэх итгэл нь амь олж авахын төлөө гэдгийг болон энэ амь нь юун тухай болохыг мэддэг, тэд зан чанартаа өөрчлөлт гаргахын тулд ямар төрлийн үйл явц туулах ёстойгоо мэддэг бөгөөд хүмүүс цэвэрлэгдэж, аврагдаж, төгс болгуулж болно гэдэг нь үнэн болохыг хардаг. Өнөөдөр тэд аль хэдийн үүний дийлэнхийг туулсан, тэд аажмаар өөрсдийнхөө завхарсан зан чанараас ангижирч байна, мөн тэдэнд Бурханы тухай зарим мэдлэг, Бурханаас айх айдас бий бөгөөд Бурханд тодорхой хэмжээнд дуулгавартай байх чадвартай. Ийм болохоор тэд Бурханаар төгс болгуулах замаар алхдаггүй гэж үү? Удалгүй тэдэнд амь болон үнэнийг олж авах өдөр ирнэ! Энэ бүлэг хүмүүс бид Бурханаар бүрэн төгс болгуулах үе нь Бурханыг үнэхээр туйлаас дуулгавартай дагаж чадах үе, мөн үхтэлээ Бурханд үнэнч байж чадах үе юм. Амь олж авахын үр дүн энэ биш гэж үү? Энэ мөн. Амь олж авна гэдэг нь чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг, Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй, Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхийн тулд бүхий л хүчин чадлаа зориулж, эцэстээ өөрийн амийг өгөхөөс буцдаггүй байхыг хэлнэ – энэ үед чи амь олж авсан байх болно. Энэ бол амь олж авахын нөлөө, үр дүн юм, энэ бол амийг эзэмшсэн хүн юм.
Бурхан хүмүүсийн төгсгөлийг үнэнийг эзэмшсэн эсэхэд нь тулгуурлан тогтоодог. Тэгвэл энэ нь ямар үнэн дээр тулгуурладаг вэ? Хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чаддаг эсэх, Бурханы тухай мэдлэгтэй эсэх дээр тулгуурладаг. Энэ бол үнэнийг олж авч байгаа явдал; тэд үүнээс илүү үнэ цэнтэй юу ч үгүй, үүнээс агуу ач холбогдолтой ямар ч оршин тогтнол үгүй гэж мэдэрдэг. Бурханыг хайрлахаас илүү агуу баяр баясгалан гэж үгүй хэмээн тэдэнд санагддаг. Бурханыг хайрладаг хүмүүс л бүгдээс жаргалтай байдаг, зүрх сэтгэлд чинь Бурханыг хайрлах хайр байгаа үед л чи аз жаргалтай байж чаддаг, тэр үед л зүрх сэтгэл чинь ямар ч шаналалгүй байж чаддаг – үүгээрээ чи үнэнийг олж авсан хүн юм. Чи эдгээр үнэнийг олж авч, амьдралд ийм үр дүнд хүрэх үед ийм үр дагавар яаж гардаг вэ? Хэрэв чи үүргээ биелүүлэхдээ үнэнийг эрж хайн, хэрэгжүүлбэл эцэстээ гарах нөлөө нь ийм байдаг. Өөрийнхөө тухай жинхэнэ мэдлэгийг олж авна гэдэг эхний алхам; эцэстээ Бурханы тухай мэдлэг олж авах үе чинь амийг туулахад үр дүн гарсан үе шат байх бөгөөд бүх үе шатны хамгийн дээд нь юм.
Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (156 дахь цуврал)
No comments:
Post a Comment