22.1.19

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?


Бурхан хэлэхдээ, “Бурханы үгийг хүний үг мэтээр ярьж болохгүй, тэр ч бүү хэл хүний үгийг Бурханы үг мэт ярьж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш, бие махбод болсон Бурхан нь Бурханаар ашиглагдаж буй хүн биш; энд мөн чанарын ялгаа бий.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэжээ. Бурхан хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажлаа хийхээр хоёр удаа махбод болсон бөгөөд хоёр тохиолдолд хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажилтай хамтран ажиллуулахаар Бурханы ашигласан зарим хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн аль аль нь хэвийн хүн чанартай, Ариун Сүнсний ажилтай байдаг, гэхдээ тэдний мөн чанар нь яг яаж ялгардаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг бид яаж мэдэх ёстой вэ? Энэ богино видео хариултуудыг нь илчилнэ.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment