8.10.18

Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага


Ариун Сүнсний үг | “Шашны үйлчлэлийг төгсгөх” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй.”

No comments:

Post a Comment