11.10.18

Бурханы дуу хоолой | “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой” | Уран уншлага


Бурханы дуу хоолой | “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг амархан биш. Бурханы харж байгаагаар хэрвээ чи зөвхөн мэдлэгтэй боловч Түүний үгийг амиа болгохгүй бол; хэрвээ чи зөвхөн өөрийн мэдлэгтээ баригдаж, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чадахгүй байгаа бол энэ нь чамд одоог хүртэл Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл байхгүй байгаагийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах; энэ нь хүний эрж хайх эцсийн зорилго юм. Чи Бурханы үгийг амьдран харуулахад хичээл чармайлтаа зориулах ёстой, ингэснээр тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж болох юм. Хэрэв чи зөвхөн хоосон онолын мэдлэгтэй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий болох болно. Чи зөвхөн Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой. ”

No comments:

Post a Comment