5.10.18

Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага


Ариун Сүнсний үг | “Чи хэнд үнэнч вэ?” | Уран уншлага
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та нар өөрсдийн эргэн тойронд байх хайртай хүмүүсээ болон өөрт таалагддаг зүйлсийг боддог. Тэд бүгд та нарын зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхиж байгаагүй. … Та нар өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд болон охиддоо үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр сууриндаа эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлсээс хэзээ ч залхаж, ядардаггүй; үүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдийн үнэнч байх зүйлсийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ та нарт тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт байдаггүй; зарим нь өөрсдийнхөө хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй.”

No comments:

Post a Comment