29.8.18

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? ”


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? ”

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар зөвхөн тэнгэр дэх нүдэнд харагддаггүй Бурханыг л гайхан биширч, Түүнээс айдаг бөгөөд харин газар дээр амьдарч байгаа Христийг огт авч үздэггүй. Энэ нь мөн л та нарын итгэлгүй байдал биш үү? Та нар өнгөрсөнд ажил хийсэн Бурханыг л санагалзахаас биш өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Эдгээр нь өнөөдрийн Христэд итгэдэггүй та нарын зүрх сэтгэлд үргэлж холилдож байдаг “итгэл” юм. Би та нарыг дутуу үнэлдэггүй, учир нь та нарын дотор хэтэрхий их үл итгэх байдал байдаг ба та нарын хэтэрхий олон нь бохир бөгөөд задлан шинжлэгдэх ёстой. Эдгээр бохир байдал нь та нарт огт итгэл байхгүй гэдгийн тэмдэг юм; эдгээр нь та нар Христээс татгалзсаны тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь та нарын Христийн тухай мэдлэгийг хаадаг зүйл, та нарыг Христ авахад саад болж байгаа зүйл, Христтэй нийцэлтэй байхад чинь саад болж байгаа зүйл, мөн Христ та нарыг зөвшөөрдөггүй нотолгоо билээ.”


No comments:

Post a Comment