Төрөл: кино
Гарчиг: (Монгол хэлээр) | Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !
Гарах хугацаа: 2018жил8.сар.13өдөр.нийтэлсэн Хугацаа: 1:38:04
Видео Тодорхойлолт: Жэн Му’энь бол АНУ дахь Хятад Христийн
чуулганы хамтран зүтгэгч бөгөөд Эзэнд олон жил итгэн, Эзэний төлөө урам зориг дүүрэн ажиллаж, зарлагаддаг. Нэгэн өдөр авга эгч нь түүнд, эцсийн өдрүүдэд Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүнийг шүүн ариусгах ажил хийхээр эргэн ирсэн тухай гэрчлэхэд тэрээр ихэд догдолно. Төгс Хүчит Бурханы үгийг уншин,
Төгс Хүчит Бурханы Чуулганы кино болон видео бичлэгүүдийг үзээд, Жэн Му’энийн зүрх сэтгэл Төгс Хүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт байж тун магадгүйг баталгаажуулж, улмаар тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ах эгч нарынхаа хамтаар судалж эхэлнэ. Гэвч түүний чуулганы удирдагч, Ма пастор үүнийг мэдээд, Жэн Му’энийг саатуулж, зогсоохоор ахин дахин оролдоно. Тэрээр Жэн Му’энийн үнэн замыг судалж байгааг нь болиулахын тулд Зүүний Аянгыг гутааж, ялласан ХКН-ын засгийн газрын суртал ухуулгын видео бичлэг үзүүлж, энэ нь Жэн Му’энийг ихэд будлиулж орхидог: Тэрээр Төгс Хүчит Бурханы үгс нь үнэн агаад Бурханы дуу хоолой болохыг илэрхий харж чадаж байхад, шашны ертөнцийн пастор, ахлагч нар юунд Төгс Хүчит Бурханыг яллана вэ? Тэд өөрсдөө эрж хайх, судлахаас татгалзаад зогсохгүй, үнэн замыг бусад хүн хүлээн зөвшөөрөхийг болиулах гэж оролддог. Яагаад тэр билээ? ...