20.5.18

Төгс Хүчит Бурханы Чуулган Магтан дуу | Бурханы ардуудын залбирал


Бурханы ардуудыг Түүний сэнтийн өмнө аваачдаг,
зүрх сэтгэлд нь олон залбирал байдаг.
Бурхан Өөр лүү нь ирсэн бүхнийг ерөөдөг; 
тэд бүгд гэрэлд амьдардаг.
Ариун Сүнс Бурханы үгийг гэгээрүүлж,
бид Бурханы хүслийг бүрэн мэдээсэй гэж залбир.
Бүх хүн Бурханы үгийг нандигнаж,
Бурханыг мэдэхээр эрж хайх болтугай.
Бурхан бидэнд нигүүлслээ ихээр хайрлаж,
бидний зан чанар өөрчлөгдөх болтугай.
Бурхан биднийг Өөртэй нь нэг сэтгэл, нэг санаатай болгож
төгс болгох болтугай.
Бурхан биднийг сахилгажуулснаар
бид Түүнд хүлээсэн үүргээ биелүүлэх болтугай.
Ариун Сүнс биднийг өдөр бүр замчилж,
Бурханыг гэрчлэх болтугай.
Бүх хүн сайныг муугаас ялгаж,
үнэнийг хэрэгжүүлэх болтугай.
Бурхан мууг үйлдэгчдийг шийтгэж,
Түүний чуулган амгалан байх болтугай.
Бүх хүн хамгийн таатай, аятай Бурханд
жинхэнэ хайрыг өргөх болтугай.
Бурхан бүх бартааг арилгаснаар
бид байгаа бүхнээ Бурханд өгөх болтугай.
Бурхан бидний зүрх сэтгэлийг Бурханыг хайрлаж,
орхихгүй байлгах болтугай.
Бурханаар урьдаас тодорхойлогдсон бүхэн 
Түүний өмнө эргэн ирэх болтугай.
Алдрыг олж авсан Бурханыг
бүх хүн магтан дуулах болтугай.
Бурхан ардуудтайгаа байж,
биднийг Бурханы хайранд амьдруулсаар байх болтугай.
Бурхан ардуудтайгаа байж,
биднийг Бурханы хайранд амьдруулсаар байх болтугай.
"Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номноос

No comments:

Post a Comment