24.4.18

Төгс Хүчит Бурханы Чуулган | ГОЁ ЗУРАГ

Төгс Хүчит Бурханы Чуулган | ГОЁ ЗУРАГ
Төгс Хүчит Бурханы үг

    Бурханы зан чанар нь хүн бүхэнд маш хийсвэр санагддаг бөгөөд бас хүн бүхний хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв юм, учир нь Түүний зан чанар хүний зан төлөвтэй адилгүй билээ. Бурханд ч бас Өөрийн гэсэн баяр, уур, уй гашуу, аз жаргалын мэдрэмж байдаг боловч эдгээр мэдрэмж нь хүнийхээс ялгаатай. Бурхан бол Бурхан бөгөөд Түүнд юу байна тэр нь Түүнд байдаг. Түүний илэрхийлж, илчилдэг бүхэн нь Түүний мөн чанар болон ялгамж чанарын дүрслэл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар болон ялгамж чанар нь бүгдээрээ ямар ч хүнээр орлуулж болохгүй зүйлс билээ. Түүний зан чанар хүн төрөлхтний төлөөх Түүний хайр, хүн төрөлхтний тайтгарал, хүн төрөлхтний үзэн ядалт, мөн үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. 

Үг нь махбодоор илэрсэн” номоос

Дэлгэрэнгүй Агуулга:Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд ньТөгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment