1.2.18

Христийн видео | “Бурханы ерөөл” | Яавал гамшгаас хамгаалагдах вэ?




Санаандгүй зүйлс тохиолддог,амьдралыг урьдчилан таах боломжгүй" гэж
хүмүүс голдуу хэлдэг.Өнөөдөр эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн,
материаллаг амьдралын хэм хэмжээ аажмаар сайжирсан ч дэлхий дахинд тохиож буй гамшгууд өдөр өдрөөр нэмэгдэж байгааг бид мэднэ.Бид сонин эргүүлж, телевизор асааж,интернетээс мэдээлэл хайх үедээ байгалийн болон хүний гаралтай бүх төрлийн гамшгийн тухай мэдээг нэлээд олж харна.Тухайлбал газар хөдлөлт, цунами, үер,ган, гал түймэр, уурхайн осол,онгоцны сүйрэл гэх мэт. Гамшгийн тоо тогтмол нэмэгдсээр, ноцтой байдал нь мөн байнга л хүндэрсээр. Гамшигт өртсөн газар нутгууд зовлон, цус, бэртэл, үхлээр дүүрэн. Бидний эргэн тойронд болж байгаа байнгын гай барцад нь амьдралын богино хугацаа, хэврэг байдлыг тодотгоно. Энэ нь хүн гэгч ямар гай гамшиг тохиохыг, мөн ирээдүйн гамшиг сүйрэлтэй хэрхэн нүүр тулахыг урьдчилан харж чаддаггүй гэдгийг бидэнд ойлгуулж байна. Тэгвэл бид бүрэн устгалын хувь заяагаа өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?
Энэ богино хэмжээний киног үзсэний дараа та хариултаа олж, Бурханы хамгаалалтыг авч, гамшгаас амьд гарахад чинь туслах цорын ганц замыг олно гэдэгт бид итгэж байна.

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.


No comments:

Post a Comment