25.2.18

Цор ганц Эзэн Бурханд шүтэн мөргө | “Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ...



I Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тиймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн хууль, ноёрхол дороо захирдаг. Тэр бүхнийг захирдаг, бүх зүйл Түүний гарт байдаг. Амьтай бүхэн, уулс, гол, хүн төрөлхтөн бүгд Түүний захиргаан дор ирэх ёстой.
Тэнгэр, газар дахь бүх зүйлс
 Түүний ноёрхолд захирагдах ёстой.
 Бүгд өөр сонголтгүй ноёрхолыг нь дагах ёстой. 
Энэ бол Бурханы тушаал,
 Түүний эрх мэдэл юм.

II Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тиймээс Тэр бүх бүтээлийг
 Өөрийн хууль, ноёрхол дороо захирдаг. 
Бүх зүйл Бурханы захиргаанд байдаг.
Тэр бүх зүйлийг цэгцэлж, ялган,төрлөөр нь ангилж 
Бурханы хүслийн дагуу байр суурийг нь хуваарилдаг.
Тэнгэр, газар дахь бүх зүйлс 
Түүний ноёрхолд захирагдах ёстой.
 Бүгд өөр сонголтгүй ноёрхолыг нь дагах ёстой. 
 Энэ бол Бурханы тушаал, Түүний эрх мэдэл юм.

 III Хэчнээн агуу байсан ч ямар ч зүйл
 Бурханаас илүү байж чадахгүй. 
 Бүх зүйл Бурханы
 бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж,
 Бурханыг эсэргүүцэж,Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй. 
 Бурханы бүтээл болох хүн ч мөн үүргээ биелүүлэх ёстой. 
 Эзэн болон удирдагч, 
 хэчнээн өндөр байр суурьтай хүн байлаа ч 
Бурханы хуулин доорх өчүүхэн хүн хэвээр байна. 
Шалихгүй хүн, Бурханы бүтээл төдий бөгөөд 
Хүн хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй.

 "Үг нь махбодоор илэрсэн" номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 
 Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.


Анхны видео лин:Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ирэх ёстой

No comments:

Post a Comment