18.1.18

3. Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил

3. Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм. Бодит байдлаар батлагдсанчлан, Төгс Хүчит Бурханы Чуулган бүхэлдээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үр дүнд бий болсон бөгөөд ямар ч хүнээр бүтээгдээгүй билээ. Яагаад гэвэл Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон хүмүүс нь Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний ажилд дуулгавартай байж, Түүний илэрхийлсэн бүхий л үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тиймд, эдгээр сонгогдсон хүмүүс нь хэн нэгэн хүнд итгэх биш, энэхүү эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Христ, махбодод биеллээ олсон Сүнс болох практик Бурханд итгэдэг гэдэг нь илэрхий юм. Гаднах байдлаараа, Төгс Хүчит Бурхан нь ердийн хүний Хүүгээс өөрцгүй боловч мөн чанараараа Тэр бол Бурханы Сүнсний биелэл бөгөөд үнэн, зам, амь билээ. Түүний ажил ба үг нь Бурханы Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Бурханы биечилсэн илрэлт юм. Тийм учраас Тэр бол бие махбодтой болсон практик Бурхан юм.
1991 онд эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан Хятад дахь үйлчлэлээ албан ёсоор гүйцэтгэж эхэлсэн. Дараа нь, Тэр сая сая үгийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийний шүүлтийн ажлыг эхэлсэн. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм. Иймд үүнийг Бурхан Өөрөө л хийх ба ямар нэг хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол хүмүүсийг үнэнээр байлдан дагуулах ажиллагаа тул Бурхан энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирсээр байх нь тодорхой. Энэ нь эцсийн өдрүүдэд Христ хүмүүсийг сургахын тулд үнэнийг хэрэглэх ба бүх үнэнийг тэдэнд мэдүүлэх болно гэсэн үг юм. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс) “Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажлыг хийнэ, эдгээр нь Ариун Сүнсний үгс юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс, мөн бие махбодтой болж болно, иймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. … Ажлаа хийхийн тулд Бурхан үгээр илэрхийлдэг учраас Тэр махбод болох ёстой, тэгэхгүй бол Түүний ажил Түүний зорилгыг биелүүлж чадахгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс) юм. Эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт, хэлсэн ярьснаас шалтгаалан үнэнээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг илүү олон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдаж, ариусгагдсан ба Бурханы шүүлт, гэсгээлтээс Бурханы илрэлтийг болон Золин Аврагчийн эргэн ирэлтийг харсан.
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй. Нигүүлслийн эрин үеийн сүмүүдийг Паул болон бусад элчүүд үүсгэн байгуулаагүй харин тэдгээрийг Эзэн Есүс Өөрөө байгуулсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн ажлын үр дүн байсан юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурханаар ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, харин энэ нь Төгс Хүчит Бурханы ажлын бүтээл юм. Бурханд ашиглагддаг хүмүүс нь чуулгануудыг зөвхөн усалж, хангаж, удирдаж, хүний үүргийг гүйцэтгэдэг. Бурханы сонгосон хүмүүс нь хэдийгээр Бурханд ашиглагддаг хүнээр удирдуулж, услуулж, хангагддаг боловч Төгс Хүчит Бурханаас өөр хэнд ч итгэж дагадаггүй ба Бурханы үг, ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах бодит баримт. Бие махбодтой болсон Бурханы илрэлт болон ажлын улмаас бүх шашны бүлэглэл, урсгал дахь Эзэний олон үнэн итгэгчид эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүс хэдийнээ ирж эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийснийг харсан бөгөөд тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг баталсан – үүний үр дүнд тэд эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авсан. Төгс Хүчит Бурханы үгээр байлдан дагуулагдсан бүх хүмүүс Түүний нэрэнд захирагдана. Tийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон бүх хүмүүс Төгс Хүчит Бурханд залбирч, Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг. Хятад дахь сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулснаар Түүний зөвт зан чанарыг үнэлж эхэлсэн ба Түүний сүр жавхлан, уур хилэнг харсан, иймээс тэд Бурханы үгээр бүрэн байлдан дагуулагдаж Төгс Хүчит Бурханы өмнө хөсөр унасан бөгөөд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагаж, хүлээн авахaд бэлэн байгаа. Тиймээс тэд Бурханы авралыг хүртсэн юм.
Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгс нь хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг задруулдаг учраас Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн илчлэлтээс, эрин үе бүрд Бурхан шинэ нэртэй байдаг болохыг, Түүний шинэ нэр нь Бурхан шинэ ажил хийж байгааг бэлгэддэгийг мөн цаашилбал, Бурхан хуучин эринийг төгсгөж шинэ эрин үеийг эхлүүлж байгааг ойлгож эхэлдэг. Бурханы нэрийн утга учир үнэхээр агуу агаад гүн гүнзгий! Үүнд Бурханы ажлын ач холбогдол агуулагддаг. Эрин үеийг өөрчилж, тухайн эрин үеийн Өөрийн ажлыг төлөөлөхийн тулд Бурхан нэрнүүдийг ашигладаг. Хуулийн эрин үед хууль тушаалууд гаргаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг удирдахын тулд Тэр, Ехова гэдэг нэрийг ашигласан. Нигүүлслийн эрин үед Тэр хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан. Хаанчлалын эрин үе ирсэнтэй холбогдуулан Тэр, хүнийг ариусгаж, хүнийг өөрчилж, хүнийг аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр Төгс Хүчит Бурхан гэдэг нэрийг ашигласан. Бурханы шинэ нэр нь хүний дур зоргоороо нэрлэдэг зүйл биш харин Өөрийн ажлын хэрэгцээнийхээ улмаас Бурханы Өөрийнх нь авсан нэр билээ. Ажлынхаа үе шат бүрд Бурханы авдаг нэр Библид үндэслэсэн байдаг бөгөөд эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ Эзэн Есүсийн авах нэр нь Илчлэлийн номонд аль хэдийн зөгнөгдсөн: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ.” (Илчлэл 3:12) “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав.” (Илчлэл 1:8) “Хуран цугласан олон хүний дуу хоолой мэт, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилдаг.” (Илчлэл 19:6) Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы нэр нь Илчлэл номон дахь зөгнөлийг яв цав биелүүлжээ. Бурхан бол төгс хүчит, Тэр бүх зүйлийг бүтээсэн бөгөөд захирдаг, Тэр бол Эхнийх ба Эцсийнх; Түүнийг Төгс Хүчит Бурхан хэмээн нэрлэх нь бидэнд хамгийн зохистой. Тэгэхээр хүмүүс бие махбодтой болсон Бурханыг Төгс Хүчит Бурхан гэж нэрлсэн ба бие махбодтой болсон Христийг практик Бурхан хэмээн нэрлэдэг. Чуулганыг Төгс Хүчит Бурханы Чуулган хэмээсэн нь ийм учиртай.
Хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт түгэхэд Бурхан орчлон ертөнц даяар Сүнсний бүх ажлыг буцааж авч, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсан энэ бүлэг хүмүүст мөн Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон, жинхэнэ замыг чин сэтгэлээсээ хайсан хүмүүст үүнийг төвлөрүүлсэн. Ариун Сүнсний ажил шилжсэн учраас шашны бүх бүлэглэл болон урсгал Ариун Сүнсний ажлыг алдан эзгүй хаягдмал газар болж хүмүүс үнэний мөрийг хөөхөөс өөр сонголтгүй болсон. Энэ нь Библи дэх “Харагтун ... Би газар дэлхий дээр, талхаар өлсөх, усаар цангах бус харин Еховагийн үгийг сонсохын төлөөх өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна.” (Aмос 8:11) хэмээх зөгнөлийг яв цав биелүүлсэн юм. Ариун Сүнсний удирдамжийн дор үнэнийг эрэлхийлж, Бурханд үнэхээр итгэсэн янз бүрийн шашны бүлэглэл, урсгал дахь хүмүүс, антихристүүд, ёрын муу үйлчлэгч нарын хязгаарлалт, саад бэрхшээлийг сэт цохин эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, хүлээн зөвшөөрсөн ба улам олон хүмүүс Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бүх шашны бүлэглэл нэг болж энэ уул руу бүх үндэстэн цувж буй таатай сайхан дүр зураг хаа сайгүй бий болсон. Тэдгээр шашны бүлэглэл, урслгалын Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс олноороо эргэн ирснээр тэдгээр шашны бүлэглэл, урсгалуудын ихэнх нь сүйрч зөвхөн нэр төдий л үлджээ. Бурханы ажлын мөрийг хэн зогсоож чадахсан билээ? Бурханы сонгосон хүмүүсийг Бурхан руу эргэн ирэхэд хэн саад болж чадах билээ? Бүхий л шашны нийгэм бүгд цэгцлэгдсэн мэт байсан юм. Эргэн ирэгсдийн урсгал маш хүчирхэг том давалгаа мэт байлаа. Бурханы ажлын зам дээр сөрөн зогсох ямар ч хүч байхгүй! Төгс Хүчит Бурхан илэрч, Түүний ажил эхэлснээс хойш Хятадын Коммунист Намын Засгийн Газар /ХКНЗГ/ Төгс Хүчит Бурханы Чуулганыг тасралтгүй хавчин шахсаар байна. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг устгаж үгүй хийхийг оролдон Христийг болон Бурханы үйлчлэгч нарыг маш хатуугаар ангуучилж Бурханы сонгосон хүмүүсийг харгисаар хавчин дарамталсан. Төгс Хүчит Бурханы Чуулганыг хэрхэн устгах төлөвлөгөөг боловсруулах зорилгоор энэ нь олон шуурхай уулзалтуудыг зохион байгуулсан. Засгийн газраас олон нууц баримт бичгүүдийг нийтлэн гаргаж Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг сануулга, мэдэгдлүүдийг газар сайгүй байршуулах, телевиз, радио, сонин, интернет болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан олон нийтэд зориулсан мэдэгдлүүдийг хэвлэн нийтлэх, ямар нэгэн шалтгаангүй цуу яриаг зохиох, үндэслэлгүй буруутгах, нэр төр сэвтүүлэх; хор хөнөөлтэй сургаал номлолыг хүмүүст хүчээр ухуулан нэвтрүүлэх, тархи угаах, өөр бусадтай адил төстэй болгох үйл ажиллагаа явуулсан; Гурван- Өөрөө Удирдах Сүмийг ашиглан хяналт явуулах, туршуул илгээн нээлттэй байцаалт, мөрдлөг хийх мөн нууцаар магадлан шалгах, энгийн иргэдээр хяналт ажиглалт хийлгэх, хяналт хийх захиалгыг хөршүүдэд өгөх, мэдээлэл өгөхөд нь хүмүүсийг хөхүүлэн дэмжиж том шагнал амлах; хүмүүсийн гэрт хөндлөнгийн эрэл хайгуул хийлгэх, орон гэрт нь нэгжлэг хийх, өмч хөрөнгийг нь хураах, торгох замаар мөнгө салгах, шудрага бус арга замаар хөрөнгө цуглуулах; Бурханы сонгосон хүмүүсийг нууцаар баривчлах, хөдөлмөрийн лагерьт дур зоргоороо саатуулах, хорих, бие махбод, оюун санааг сүйтгэх замаар өчиг авах, гэм зэмгүй хүмүүсийг үхтэл нь зодох; тэр ч байтугай Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарангуйлахын тулд зэвсэглэсэн цагдаа, цэргийн хүчийг ашиглах зэрэг арга барилуудыг хэрэглэсэн. ХКНЗГ-аас Бурханы сонгосон хүмүүс буюу Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчдийг зэрлэг балмадаар баривчилж хавчилт шахалт үзүүлсэн ба ичгүүргүйгээр өмч хөрөнгийг нь дээрэмдэх, бие болон оюун санааны шаналалд автуулах зэргээр маш их зовлон үзэхэд хүргэсэн, тэр ч байтугай олон хүнийг үхэлд хүргэсэн. Засгийн газрын үйлдэл үнэхээр аймшигтай байсан. Баримтад үндэслэвэл, багаар бодоход Христэд итгэгч арван хүн үхэлд хүртлээ хавчигдсан. Тухайлбал: Aньхуй аймгийн Суйши мужийн Угу хотын Христэд итгэгч Се Юнцзян (эрэгтэй, 43 настай) 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөгүүр орон нутгийн цагдаа нарт баривчлагдаж үхтэлээ зодуулсан байдаг. 05 дугаар сарын 10-ны өдөр Се-ийн гэр бүлийнхэн түүний цогцсыг хүүр шатаах зуухан дотор байхыг нь харсан ба түүний бие бүхэлдээ хөх няц болж, цусанд будагдаж, толгойдоо хэд хэдэн үхлийн шарх авсан байлаа. Цзянсу аймгийн Шуян мужийн Христэд итгэгч Еи Айжчун (эрэгтэй, 42 настай) чуулганыхаа хэрэгцээт барааг худалдан авч байх үедээ ХКН-ын цагдаа нарт 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдсан. Гурав дахь өдрөө тэрээр үхтлээ зодуулсан. Хенань аймгийн Пиньюй мужийн Цинхэ дүүргийн Христэд итгэгч Цзян Гуйчжи (эмэгтэй, 46 настай, тухайн үед Төгс Хүчит Бурханы Чуулганы ахлах удирдагч байсан) Хенань аймгийн Синьми хотод 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ХКН-ын цагдаа нарт нууцаар баривчлагдаж, шоронд хоригдсон. Цагдаагийн офицерууд хууль бус шүүх хурал зохион байгуулж өчиг мэдүүлэг авахын тулд эрүү шүүлт хэрэглэжээ. 2 дугаар сарын 12-ны өдөр өглөө эрт бие махбодын хүчирхийллийн улмаас Цзян нас барсан… Түүнээс гадна, арван мянга орчим өөр бусад Христэд итгэгч нар ХКН-ын цагдаа нарт баривчлагдан шоронд хоригдсон. Тэдний заримд нь химийн бодистой тариа хийсний улмаас шизофрени өвчтэй болцгоосон; зарим нь өөрсөддөө анхаарал тавьж чадахгүй болтлоо тамлагдан зэрэмдэглэгдсэн; зарим нь хөдөлмөрийн лагерьт хоригдсон ба суллагдаж гарсныхаа дараа ХКНЗГ-ын хяналтанд байж хувийн эрх чөлөөгөө хасуулсан. Баттай бус тоон мэдээгээр, 2011-2013 онд буюу хоёрхон жилийн богинохон хугацаанд Бурханы сонгосон 380,380 хүн Хятадын эх газар дахь ХКНЗГ-т баривчлагдаж саатуулагдсан. Эдгээр хүмүүсээс 43,640 нь хууль бус байцаалтан дор бүх төрлийн эрүү шүүлтийн улмаас зовж шаналсан; 111,740-д нь ичгүүргүйгээр янз бүрийн төлбөр ноогдуулж 243,613,000-с дээш хэмжээний Хятад юаньтай тэнцэх мөнгийг сүрдүүлж авсан; 35,330 хүний орон гэрт нэгжлэг хийж багаар бодоход 1,000,000,000 Хятад юанийг (чуулганд өргөсөн өргөл, хувийн өмч хөрөнгийг оролцуулаад) аюулаас хамгаалах байгууллага, тэдгээрийн харьяа албадууд хүчээр, үндэслэлгүйгээр хурааж улсын орлого болгосон эсвэл хорон муу цагдаагийн офицерууд халаасалсан байна. Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчдээс ХКНЗГ-т баривчлагдан хавчигдсан тухайд ойролцоо тоо байдаг ба Төгс Хүчит Бурханы Чуулганы бүх итгэгчдийн хувьд энэ тоо нь өчүүхэн хэсэг төдий. Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит Бурхан ажлаа хийж эхэлснээс хойш Төгс Хүчит Бурханы Чуулганы тоо томшгүй олон Христэд итгэгч хүмүүсийг ХКНЗГ-аас баривчилж, хавчин шахаж, гутаан доромжилж, хяналтандаа байлгасан. Төгс Хүчит Бурханы Чуулганыг хавчин дарангуйлахын тулд ХКНЗГ нь Хятадын эх газрыг аллага хядлагын ертөнц болгож харгис хэрцгий арга хэрэгсэл нэг бүрийг ашигласан. Үүн дээр нэмээд хэлэхэд, уг чуулганыг бүх шашны бүлэглэл, урсгалын зүгээс гүтгэн гүжирдэж, дайрч давшилсан. Ингэснээр, агшин зуур маш их гүжирдлэг, хүчирхийлэл, хараалын бүхий л хэлбэр өргөнөөр тарахад хүргэсэн. Нийгэм, шашны нийгэмлэг бүхэлдээ бүх төрлийн эсрэг сурталчилгаа, нийтлэлээр дүүрсэн. Жинхэнэ Бурханд хандах завхарсан хүн төрөлхтний эсэргүүцэл болон жинхэнэ замыг хавчин шахах явдал оргилдоо хүрсэн.
Хүн төрөлхтөн Сатаны улмаас завхарсан учраас хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө Бурхан хэзээ ч зогсоогоогүй билээ. Тэгсэн ч хүн төрөлхтөн үнэнийг мэдээгүйгээр барахгүй Бурханыг ч таниагүй. Үүний улмаас шинэ ажил эхлэхээр Бурхан бие махбодтой болох бүрд шашны бүлгүүд болон эрх мэдэл барьж байгаа бүхэн Түүнийг эсэргүүцэж, шахаж хавчдаг болсон. Хоёр мянган жилийн өмнө Есүс бие махбод болоход Түүнийг Ромын засаг захиргаа, Иудейн итгэгчдийн зүгээс хавчиж, баривчилж эцэст нь Тэр цовдлогдсон. Эцсийн өдрүүдэд Бурхан Хятад нутагт шүүлтийн ажил хийхээр бие махбод болж буцаж ирснээс хойш ХКНЗГ-аас Түүнийг харгис хэрцгийгээр хавчин мөшгисөн бөгөөд Христийн шашны бүх бүлэглэл, урсгалын зүгээс Түүнийг харааж, үндэслэлгүйгээр буруутгаж, яллаж, үл тоомсорлосон байна. Энэ бол хүний завхрал болон хорон муугийн тодорхой илрэл юм. Бараан хар үүл хуралдаж диаволууд хүч чадал эзэмшсэн ийм буг чөтгөрийн цайзад ажлаа хийх нь Бурханд ямар хэцүү байхыг бид таамаглан төсөөлж чадна. Гэхдээ, Бурхан бол төгс хүчит, Тэр дээд зэргийн эрх мэдэл, хүч чадалтай. Сатаны хүчнүүд ямар ч их улангасан догширсон бай хамаагүй, тэд хэчнээн эсэргүүцэж, дайралт хийсэн ч хамаагүй эдгээр нь огт нэмэргүй. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурц ширүүн дарамтын дор ердөө л 20 жилийн хугацаанд түгж байна. Хэдэн зуун мянган сүмүүд улс даяар өсч хөгжиж сая сая хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрэнд захирагдах болсон. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсоод тэр дуу хоолойг даган хэдийнээ эргэж ирсэн бөгөөд Бурханы өмнө хөсөр ойчиж, Бурханаар биечлэн услагдаж, хариулагдсан учраас бараг л эгшин зуур бүх шашны бүлэглэл, урсгалууд эзгүйрэн хоосорсон. Энэ нь Библи дэх “бүх үндэстнүүд үүн руу урсах болно.” хэмээх зөгнөлийг биелүүлсэн билээ. Бурхан урт удаан хугацаанд төлөвлөж, урьдчилан тодорхойлсон тул Бурханд чин сэтгэлээсээ итгэн дагагчид бүгд эцэст нь Төгс Хүчит Бурхан руу эргэн ирэх нь зайлшгүй. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй! Талхыг цадтал идэхийн тулд Бурханд итгэдэг, муу муухай зүйлс хийдэг янз бүрийн хортон дайснууд, Төгс Хүчит Бурханаас урван, буруутгадаг хуурамч итгэгч нар Бурханы ажлын улмаас таягдан хаягдсан. Бүхэл бүтэн шашны нийгэмлэг Бурханы ажлаар устгагдаж, сарнин задарсан. Төгс Хүчит Бурханы ажил эцэстээ алдар цуутайгаар төгссөн. Энэ хугацаанд ХКНЗГ-ын цуст дарангуйлал, аймшигт эсэргүүцлийг үл харгалзан Бурханы хаанчлалын сайн мэдээ одоо ч гэсэн гэрлийн хурдаар тарж байна. Бурханы ажлыг үгүй хийж, устгах гэсэн ХКНЗГ-ын хуйвалдаан бүтэлгүйтлээр төгссөн. Бурханыг эсэргүүцсэн бүхий л хорон муу хүч Бурханы сүр жавхлант, хилэнт шүүлтийн дунд бүрэн дүүрэн устаж, аюулд унасаар байна. Төгс Хүчит Бурхан “Миний хайрладаг бүх хүмүүс гарцаагүй үүрд мөнхөд амьдрах болно, харин Миний эсрэг зогсдог бүхэн гарцаагүй Надаар мөнхөд гэсгээгдэх болно. Би хартай Бурхан учраас, хүний хийсэн бүхнийг өчүүхэн ч хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүг гарч ирнэ, Би Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илрэх болно!” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын Хорин зургаа дахь айлдвар”-аас) “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно. Миний хөвгүүд, ард хэзээ ч дахин хуваагдахгүйгээр Надтай эргэн нэгдэхийг сэтгэл догдлон хүлээдэг. Миний хаант улсын хүмүүс Намайг тэдэнтэй хамт байгаад баярлан бие биетэйгээ баяр хөөртэйгөөр яагаад гүйлдэхгүй гэж? Энэ нь үнэгүй олдох нэгдэл юм үү? Би хүн бүрийн нүдэнд хүндтэй Нэгэн. Хүн бүр Намайг үгээрээ тунхагласан. Би буцаж ирээд бүх дайснуудын хүчийг эзлэн авна. Энэ цаг үе ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, тэдний дунд Хаан болохыг хүсэж байна. Би буцаж ирнэ! Би явна! Энэ бол хүн бүрийн зөгнөх, найдах ёстой зүйлс юм. Хүн бүр Миний ирэх өдрийг үзэж, Миний ирэх өдрийг баяр хөөртэй угтан авахыг хүсэж байна.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын Хорин долоо дахь айлдвар”-аас) хэмээн хэлсэн. Хаанчлалын сайн мэдээ түгснээр Төгс Хүчит Бурханы Чуулган хэзээ хэзээнийхээс илүү том болж байгаа ба итгэгчдийн тоо тасралтгүй өсч байна. Өнөөдөр тус чуулган урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжиж байна. Төгс Хүчит Бурхан – эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үг мянга мянган айл өрхөд хүрч түгэн илүү олон хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөж байна. Бурханы үг дээд зэргийн хүч чадал, эрх мэдлээ харуулсан. Энэхүү маргаангүй бодит баримт нь “Бүхий л зүйлс Бурханы үгээр бий болсон!” гэдгийг бүрэн нотолсон.
Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг Бурхан байсан.” (Иохан 1:1) Эхэнд Бурхан үгээр тэнгэр газрыг тэдгээрийн доторх бүх зүйлтэй нь бүтээж хүн төрөлхтнийг үгээрээ удирдан хөтөлсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан мөн үгээр бүх зүйлийг гүйцэлдүүлж байна. Бурханы сонгосон хүмүүсийн төгс болголт, Христийн хаанчлалын биелэлт мөн л Бурханы үгээр хийгдэнэ. Тиймээс Төгс Хүчит Бурханы Чуулган Бурханы үгний ажлаас үүсэж, Төгс Хүчит Бурханы үгийн удирдамжийн дор хөгжсөн, ба цаашлаад ХКНЗГ-ын зэрлэг балмад дарангуйлал, хавчлага, шашны бүлэглэлүүд антихристүүдийн жигшүүртэй буруутгал, эсэргүүцэл зэргийг үл харгалзан өсөн нэмэгдэж байгаа тухайд ер бусын зүйл юу ч байхгүй билээ. Энэ нь бүхэлдээ Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг илтгэн харуулдаг. Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажилгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулган байхгүй байх бөгөөд Бурханаар илэрхийлэгдсэн үгсгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулган оршин байхгүйсэн хэмээн хэлж болно. Өнөөдөр, Тэр Өөрийн сонгосон хүмүүсээ Өөрийн илэрхийлдэг сая сая үгсээрээ усалж, тэжээж байгаа бөгөөд Түүний ажлыг хүлээн зөвшөөрсөн бүхэн Түүний үгийн хариулгыг эдэлж, хүнийг аврах Түүний ажлыг биеэрээ туулж байна. Төгс Хүчит Бурхан “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлаа хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгалууд болон бүлэглэлүүдийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоороо хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдраа аль хэдийн газар дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Хэн гэрэлд гарахгүй вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй вэ? Аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Бүхнийг Чадагчийг эрхэмлэн хайрлахгүй хэн байх вэ? Миний дуу хоолой бүх газар дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгогдсон хүмүүст илүү ихийг ярихыг хүсэж байна. Миний хэлж буй үгс хүчит аянгын адилаар уул ба голыг чичрүүлнэ; Би бүх орчлон ертөнцтэй болоод хүн төрөлхтөнтэй ярина. Иймээс Миний үгс хүний үнэт эрдэнэс болох ба бүх хүмүүс тэдгээрийг нандигнана. Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилгаан цахилна. Миний үгс нь, хүнд ойлгошгүй санагдаж, тэдгээрийг орхимооргүй ч санагдана, гэхдээ хүн үүнд баярлан хөөрөх болно. Дөнгөж төрсөн нярайн адилаар, бүх хүмүүс сэтгэл ханамжтай, баяртай байж Миний ирэлтийг тэмдэглэнэ. Өөрийн дуу хоолойн улмаас, Би бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс, Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг бишрэн шүтэж эхэлнэ. Миний өгсөн алдар суу болоод Миний үгс, бүх хүмүүсийг Миний өмнө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг харуулах бөгөөд мөн Би Зүүн зүгийн ‘Чидун уул’ руу доош буусан гэдгийг харуулах болно. Би аль хэдийн газар дээр удаан байсан гэдгийг тэд харах ба цаашид иудейчүүдийн Хөвгүүд биш харин Зүүний Гэрэл Цахилгаан байх болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан, хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол эрин үеүдээс өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд эрин үеүдээс өмнө израильчуудын хаясан ‘нярай хүүхэд’ юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн алдар-суутай Төгс Хүчит Бурхан юм! Бүх хүмүүсийг Миний хаан ширээний өмнө авчруулж, Миний алдартай төрх байдлыг харуулж, Миний дуу хоолойг сонсгож, Миний үйл хэргийг харуулна. Энэ бол Миний бүх хүсэл; энэ нь Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний эзэгнэлийн зорилго. Бүх улс үндэстэнээр Намайг шүтэн бишрүүлж, бүх хэлээр Намайг хүлээн зөвшөөрүүлж, хүн бүхнийг Надад итгүүлж, бүх хүмүүсийг Надад захирагдуулна!” (Үг нь махбодоор илэрсэн номны “Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас) хэмээн хэлсэн. Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийн улмаас гайхамшигт авралыг хүлээн авсан. Хятадын эх газар дахь Бурханы ажил эцэст нь алдар цуутайгаар төгссөн. Одоо Бурханы сонгосон хүмүүс улс орон бүрд, газар бүрд Түүний үгийг тунхаглаж, Түүний үйлсийг гэрчилж байна. Бурханы үг бүх дэлхий даяар түгж, удахгүй Тэр бүх үндэстэн, бүх хүмүүсийн өмнө нийтэд илрэн гарна. Бурханы илрэлийг хүсэн хүлээдэг улс орон бүрийн, газар нутаг бүрийн хүмүүс олон нийтийн өмнө илрэн гарч ирээсэй хэмээн хүсэн хүлээдэг Бурхан нь хэдийнээ Хятад нутагт нууцаар залран ирж, байлдан дагуулах, аврах ажлын үе шатуудыг хийсэн гэж хэзээ ч зүүдлэхгүй биз.
Эрин үе төгсөх гэж буй эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж агуу улаан лууны суурьшдаг, дарангуйлан удирдагчдын бөөгнөрөл болсон газар болох бурхангүйн үзлийн бат бөх хэрэм Хятадад нууцаар буун ирсэн. Бурхан бүх талын мэргэн ухаан, хүч чадлаараа Сатаны эсрэг тулалдаж Сатаныг бүхэлд нь ялж, хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөндөө гол үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ, эрх мэдлийг барьж байгаа ХКН-ын үндэслэлгүй мэдэгдэл, буруутгал, зохиомол зүйл, гүжир гүтгэлэг зэргээс болоод бодит байдлын талаар мэдэхгүй байгаа хүмүүсийн олонх нь ХКН-ын гаргасан цуу үгэнд итгэдэг. Ялангуяа шашны бүлгүүд өнөөдрийг хүртэл, Бурханы ирэлтийг үргэлжлүүлэн буруутгаж, гутаан доромжилсоор байгаа бөгөөд Бурханы ажлыг эсэргүүцдэг бурхангүй үзлийг дэмжигч ХКНЗГ-ын талд бүрэн зогсдог. Энэ юутай эмгэнэлтэй вэ! Эдгээр хүмүүс өөрсдийнхөө эсэргүүцээд байгаа тэр Нэгэн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг хэзээ ч таамаглахгүй. Бурхан олны өмнө илрэн гарч ирэх үед тэд шүдээ хавирч, цээжээ дэлдэн уйлахаас цаашгүй байх болно. Энэ бол Илчлэл номон дахь “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, тэр ч байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна: дэлхий дээрх бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.” (Илчлэл 1:7) хэмээх үгсийг бүрэн биелүүлдэг. Агуу цагаан сэнтийн шүүлт эцэстээ эхэлнэ! Төгс Хүчит Бурхан, “Хаант улсад хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйлс дахин сэргэж өөрсдийн амийн хүчээ дахин олж авч эхэлдэг. Газрын байдал дахь өөрчлөлтийн улмаас нэгээс нөгөө газрын хоорондох хил хязгаар мөн өөрчлөгдөж эхлэх болно. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: газар газраас таслагдаж, газар газартай нэгдэх үед, энэ нь Би үндэстнүүдийг балба цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, үүний хуучин байдлыг шинэ болгон хувиргах болно. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний ажил. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн засаг захиргааг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно: Би үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсоно, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг харна. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл өөрсдийн үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар сар, нар ч шинэчлэгдэх болно — хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтдэг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдах болно тэгээд оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харъяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно — одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Би олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаант улсад эргэн ирэх болно, учир нь тэд ‘Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж’ ирэхийг харах юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн юу хийснээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бүх Орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын Хорин зургаа дахь айлдвар”-аас) хэмээн хэлдэг. Бурханыг аймшигтай ихээр сөрж, ухаан мэдрэлгүй эсэргүүцдэг бүх муу ёрын хүчнүүдийг Бурхан хэрхэн сүйрүүлдгийг бид хүн төрөлхтний түүхээс хардаг. Гурван мянган жилийн өмнө жигшин зэвүүцэм гэм нүглийнхээ үр дүнд Содом, Гоморра хотууд тэнгэрээс Бурханы илгээсэн гал болон хүхэрт бүхэлдээ автсан. Ромын эзэнт улс мөн ялгаагүй Эзэн Есүсийг эсэргүүцэн буруутгаж Христэд итгэгчдийг хавчиж дарамталсныхаа улмаас Бурханаас илгээсэн байгалийн гамшигт автаж сүйрсэн. Эцсийн өдрүүдэд Бурханыг буруутгаж, эсэргүүцдэг ямар ч муу хүчин Бурханаар хараагдаж, Бурханаар сүйтгэгдэх нь гарцаагүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм!
Төгс Хүчит Бурхан “Хаант улс, хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаант улсыг устгаж чадах хүч байхгүй… Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний ноёлолыг гэтэлгэж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бусад бүх зүйлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж, Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаант улсын уналтын үед, амьд хүмүүсийн дунд зогсож, Миний суу ялалтыг тээн гэрчлэх болно. Та нар мэдээж, Синимийн газар дээрх шийдэмгий, гуйвшгүй нэгэн болох болно. Тэвчин тэсвэрлэх зовлонгоор дамжуулж, та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, орчлон ертөнц дээрх бүхнийг Миний цог жавхлангаар гэрэлтүүлэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын Арван ес дэх айлдвар”-аас) “Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн эзэгнэлтийн ажлын хэлбэржилт буюу Сатаны эцсийн ялагдалд хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы амлалт ба ерөөлийг хүлээн авч, эцсээ хүртэл үлдэх бүлэг байх ба Бурханы эрх мэдлийг эзэмшиж Бурханд гэрчлэл хийнэ. Та нарын доторх хүмүүс бүгдээрээ эсвэл ердөө хагас нь эсвэл цөөхөн хэд нь энэ бүлгийн гишүүд болж магадгүй — энэ нь та нарын хүсэл болоод та нарын эрэл хайгуулаас хамаарна.” (Үг нь махбодоор илэрсэн номны “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас) хэмээн хэлсэн. Бурханы үг биелэгдэх бөгөөд тэрхүү биелсэн зүйл нь мөнхөд үргэлжлэх болно. Хаанчлалын ирээдүй гэрэлтэй агаад сүрлэг! Төгс Хүчит Бурхан Хятадын эх газарт ялагчдын бүлгийг хэдийнээ бий болгосон. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил хэдийнээ хийгдсэн! Хятадад нууцаар залран бууж Бурханы хийсэн турших ажил одоо алдар цуугаар төгссөн бөгөөд Тэр удахгүй бүх үндэстэн, бүх хүмүүсийн өмнө илрэн гарч ирнэ. Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгогдсон хүмүүс бол Бурханы Хятад нутагт бий болгосон ялагчдын бүлэг юм. Ариун үүргийг мөрөн дээрээ үүрч тэд Бурханы ажлыг гэрчлэн, Бурханы ариун нэрийг бүх үндэстэнд, бүх газарт тунхаглаж байна. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар хурдацтай тархаж байна. “Үг нь махбодоор илэрсэн” номыг бүх үндэстнүүд бүх газрууд интернетээс чөлөөтэй эрж хайж, судлах боломжтой. Тэдгээр нь Бурханы үг болохыг, тэдгээр нь үнэн болохыг хэн ч үгүйсгэж үл зүрхэлнэ. Үнэнээр цангаж, гэрлийг хүсэн тэмүүлэгч илүү олон хүмүүс эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын талаар эрэлхийлэн, судалж байна. Олон олон хүмүүс Төгс Хүчит Бурхан руу эргэн ирж байгаа учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы салбарууд хэдэн арван гол гол улс орон, бүс нутгуудад байгуулагдсан. Хүн төрөлхтөн Бурханы үгэн дунд аажмаар сэрж, үнэнийг хүлээн зөвшөөрч, мэдэж эхэлсэн. Бурханы үг бүхий л хүн төрөлхтнийг удирдан залж, бүх зүйлийг биелүүлэх болно. Бурханд үнэхээр итгэдэг, үнэний замыг эрэлхийлдэг бүх хүн Бурхан дээр гарцаагүй эргэн ирж, Түүний сэнтийн өмнө дуулгавартай болох бөгөөд бүхий л хүн төрөлхтөн Бурхан ирснийг, илэрснийг мэдэх ба Түүний нэр бүх хүн төрөлхтний дунд агуу болох нь лавтай.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос



No comments:

Post a Comment