16.12.17

Төгс Хүчит Бурханы үг | Хорин зургаа дахь айлдвар

Төгс Хүчит Бурханы үг | Хорин зургаа дахь айлдвар
Хэн Миний гэрт амьдарсан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө өөрийн үгийг амласан бэ? Хэн өнөөг хүртэл Намайг дагасан ч хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад бүх хүмүүс хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг вэ? Яагаад хүн төрөлхтөн Намайг орхисон бэ? Яагаад хүн төрөлхтөн Надаас залхсан бэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй вэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амссан ба Сионд байхдаа Би тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн. Дахин хэлэхэд, Би хүн төрөлхтний дунд амьдарч, хүний ертөнцийн гашуун зовлонг амсаж, хүмүүсийн дунд орших янз бүрийн бүхий л байдлыг Өөрийн нүдээр харсан. Өөрийн мэдэлгүйгээр хүн Миний өөрчлөлттэй хамт өөрчлөгдсөн ба зөвхөн ийм маягаар л өнөөдрийг хүрсэн. Хүн Миний төлөө юуг ч хийх чадвартай байхыг Би шаардаагүй, мөн Миний дансыг өсгөхийг Би түүнээс шаардаагүй. Надад дуулгаваргүй хандахгүйгээр эсвэл Надад ичгүүрийн тэмдэг бололгүйгээр Миний төлөвлөгөөтэй зохицож, Надад хангинасан гэрчлэл хийх чадвартай байхыг л Би түүнээс хүссэн. Хүмүүсийн дунд Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулсан хүмүүс байсан, гэвч хүний хэрэгжүүлэлт, хүний биеэ авч явах байдал хэрхэн Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож чадах вэ? Тэр Миний хүсэлд хэрхэн нийцэж эсвэл Миний хүслийг биелүүлж чадах вэ? Газар дээрх уул, ус мөн газар дээрх цэцэг, өвс ургамал, мод бүгд Миний гарын ажлыг харуулдаг, бүгд Миний нэрийн төлөө оршин тогтнодог. Гэсэн ч хүн яагаад Миний шаардсан стандартад хүрч чаддаггүй вэ? Энэ нь түүний өрөвдөлтэй дорд байдлаас болсон байж болох уу? Энэ нь Би түүнийг өргөсний улмаас болсон байх уу? Би түүнд хэтэрхий харгис байснаас болсон байж болох уу? Яагаад хүн үргэлж Миний шаардлагаас айдаг вэ? Өнөөдөр хаанчлал дахь үй олон хүмүүсийн дундаас та нар яагаад зөвхөн Миний дуу хоолойг сонсдог ч Миний царайг харахыг хүсдэггүй юм бэ? Яагаад та нар Миний үгийг Миний Сүнстэй тааруулахаар оролдолгүй зүгээр л тэдгээрийг хардаг юм бэ? Яагаад та нар Намайг дээрх тэнгэр, доорх газраас салгадаг юм бэ? Газар дээр байхдаа Би тэнгэрт байдагтайгаа адил биш байдаг байж болох уу? Би тэнгэрт байхдаа газар дээр буун ирж чаддаггүй байж болох уу? Би газар дээр байх үедээ тэнгэрт аваачигдах үнэ цэнэгүй байдаг байж болох уу? Газар дээр байх үедээ Би дорд амьтан шиг, тэнгэрт байх үедээ Би өргөмжлөгдсөн оршихуй шиг бөгөөд тэнгэр газрын хооронд гүүрээр холбохын аргагүй ангал байгаа мэт байдаг. Гэвч хүний ертөнцөд эдгээр зүйлийн эх сурвалжийн талаар тэд юу ч мэддэггүй мэт санагддаг, гэхдээ Миний үг ямар ч утга учиргүй зөвхөн дуу чимээ юм шиг бүгд Миний эсрэгээр явсаар ирсэн. Бүх хүмүүс Миний үгэнд хичээл чармайлт гаргаж, Миний гадаад байдалд өөрсдийн хувийн мөрдлөгийг явуулсан ч тэд үзүүлэх ямар ч үр дүнгүй бүтэлгүйтэлтэй тулгарч, харин үүний оронд Миний үгэнд цохигдож дахин босож зүрхлээгүй.
Би хүн төрөлхтний итгэлийг шалгах үед нэг ч хүн жинхэнэ гэрчлэл хийх чадваргүй байсан, нэг ч хүн өөрийн бүх зүйлээ өргөл болгох чадваргүй байсан; үүний оронд Би түүний зүрх сэтгэлийг хулгайлах гэж байгаа мэтээр хүн үргэлжлүүлэн нуугдаж, өөрийгөө нээхээс татгалзсан. Иов хүртэл шалгалтан дор хэзээ ч тууштай зогсоогүй, мөн зовлон шаналлын дунд тэр анхилуун үнэр гаргаагүй. Хүн төрөлхтний хийж чадах бүхэн бол хавар цагийн дулаанд үл ялиг ногоон болох юм; өвлийн хүйтэн жавар дор тэр хэзээ ч мөнх ногоон хэвээр байдаггүй. Ясархаг бөгөөд биеийн хэмжээ нь турж эцсэн хүн Миний санааг биелүүлж чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд бусаддаа үлгэр дуурайл болох нэг ч хүн байхгүй, учир нь хүмүүс ерөнхийдөө адилхан буюу бие биенээсээ өөр биш, тэдний нэгийг нөгөөгөөс нь ялгах зүйл бараг байхгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний ажлыг бүрэн мэдэх чадваргүй байгаа. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед л хүмүүс өөрийн мэдэлгүйгээр Миний ажлыг мэддэг болно, мөн Би юу ч хийгээгүй эсвэл хэнийг ч албадаагүй байхад хүмүүс Намайг мэдэж авах болно, тэгээд Миний ажлыг харах болно. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ нь Миний үзүүлсэн ажлын нэг тал бөгөөд энэ нь хүний мэдэх ёстой зүйл юм. Хаанчлалд хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж өөрсдийн амийн хүчээ дахин олж авч эхэлдэг. Газрын байдал дахь өөрчлөлтийн улмаас нэгээс нөгөө газрын хоорондох хил хязгаар мөн өөрчлөгдөж эхлэх болно. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: Газар газраас таслагдаж, газар газартай нэгдэх үе нь Би үндэстнүүдийг балба цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, үүний хуучин байдлыг шинэ болгон хувиргах болно. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний ажил. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцан ирэх үед Би тэнгэрийн бүх өгөөмөр бэлгийг авч үүнийг хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй их бэлгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлэх болно:
Намайг үгээ хэлэхээр Өөрийн царайг орчлон ертөнц рүү эргүүлэхэд бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх ажлыг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэх болно – хурмаст тэнгэр өмнө нь байсан шигээ биш болох болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэх болно. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болох болно. Орчлон ертөнц дээрх олон үндэстнүүд цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болно, ингэснээр газар дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг үндэстэн болох болно; газар дээрх бүх үндэстнүүд устгагдаж, оршин тогтнохоо болих болно. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүмүүс хөнөөгдөх болно; Сатаныг шүтдэг бүх хүмүүс Миний дүрэлзсэн галаас нуугдах болно – өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс, Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирэх болно, учир нь тэд Ариун Нэгэн цагаан үүлэн дээр сууж ирэхийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсээ дагах ба өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхөх болно; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд биеэ хэрхэн авч явснаас хамааран тэд, Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор газар дээр үргэлжлүүлэн орших болно. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулж Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглахын тулд Би газар дээр Өөрийн дуу хоолойгоороо дуугарч, тоо томшгүй олон хүмүүс болон тоо томшгүй олон үндэстнүүдэд Өөрийгөө илчлэх болно.
Миний дуу хоолойн эрч гүнзгийрэх тусам Би орчлон ертөнцийн байдлыг мөн ажиглаж байгаа. Миний үгээр дамжуулан үй олон бүтээгдсэн зүйлс бүгд шинээр хийгддэг. Тэнгэр өөрчлөгддөг ба газар ч мөн өөрчлөгддөг. Хүн төрөлхтний анхдагч дүр төрх ил болж, аажмаар өөрсдийн шинж чанарын дагуу хүмүүс, гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа санаандгүй олно. Ингэвэл Миний таалалд ихэд нийцэх болно. Би эмх замбараагүй байдлаас ангид бөгөөд бүгдийг мэдээгүй байхад Миний агуу ажил бүрэн дүүрэн болж, бүгд мэдээгүй байхад үй олон бүтээл хувирч өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу загварчилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртох тусам Би бүх зүйлийг гүнээ өөрчлөн бүтээлийн хуучин байдлыг сэргээж, анхнаасаа байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээх болно, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөө рүү эргэн ирэх болно. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат бараг дуусах гэж байна. Аа, бохир хуучин ертөнц! Чи гарцаагүй Миний үгийн дор унах болно! Миний төлөвлөгөөний улмаас чи гарцаагүй юу ч биш болон жижигрэх болно! Аа, үй олон бүтээгдсэн зүйлс! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амийг олж авах болно, та нарт одоо Захирагч Эзэн байгаа! Аа, цэвэр ариун өө сэвгүй шинэ ертөнц! Чи Миний алдар дотор гарцаагүй сэргэх болно! Аа, Сион Уул! Цаашид чимээгүй бүү бай. Би ялалттайгаар эргэн ирсэн! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг нарийвчлан судалсан. Газар дэлхий дээр хүн төрөлхтөн шинэ амьдралыг эхэлсэн, шинэ итгэл найдварыг олж авсан. Аа Миний ард! Та нар Миний гэрэл дотор амь руу эргэн ирэхгүй байж яаж чадах юм бэ? Та нар Миний удирдамж дор баяртайгаар үсрэхгүй байж яаж чадах юм бэ? Газар баяр хөөртэйгөөр хашхирч, ус яруу бусаар хөгжилтэй инээдэг! Аа, амилсан Израиль! Миний урьдчилан тогтоосны улмаас чи яаж бахархахгүй байж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль оршихоо больсон ба өнөөгийн Израиль ертөнц дээр сүндэрлэн байгуулагдаж, бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд боссон. Өнөөдрийн Израиль Миний ардаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрэх болно! Аа, заналт Египет! Чи мэдээж одоо ч Миний эсрэг зогсоогүй биз дээ? Чи Миний өршөөлийг ашиглаж, Миний гэсгээлтээс зугтаахыг оролдож яаж чадах юм бэ? Чи Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүмүүс гарцаагүй үүрд мөнхөд амьдрах болно, харин Миний эсрэг зогсдог бүхэн гарцаагүй Надаар мөнхөд гэсгээгдэх болно. Би хартай Бурхан учраас хүний хийсэн бүхнийг өчүүхэн ч хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирнэ, Би Өөрийгөө тоо томшгүй олон хүн төрөлхтөнд илчлэх болно!
1992 оны 3 дугаар сарын 29
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment