14.12.17

Төгс Хүчит Бурханы үг | Хорин тав дахь айлдвар

Төгс Хүчит Бурханы үг | Хорин тав дахь айлдвар
Цаг хугацаа өнгөрч, нүд цавчихийн төдийд өнөөдөр ирсэн. Миний Сүнсний удирдамж заавар дор, бүх хүмүүс Миний гэрлийн дунд амьдрах бөгөөд цаашид хэн ч өнгөрснийг бодохгүй ба өчигдөрт анхаарлаа хандуулахгүй. Хэн өнөө үед амьдарч байгаагүй вэ? Хэн хаанчлалд гайхалтай өдөр саруудыг өнгөрүүлээгүй вэ? Хэн нарны дор амьдарч байгаагүй вэ? Хэдийгээр хаанчлал хүмүүсийн дунд буучихсан байгаа ч үүний халуун дулааныг хэн ч үнэхээр мэдрээгүй; хүн үүний гол утгыг ойлгохгүйгээр зүгээр л гадна талаас нь ажиглан харж байгаа. Миний хаанчлал бий болох үед хэн үүний улмаас баясан хөөрөхгүй байх юм бэ? Газар дээрх улс орнууд үнэхээр зугтаж чадна гэж үү? Агуу улаан луу өөрийн заль мэхийн хүчээр үнэхээр зугтаах чадвартай байх уу? Миний захиргааны зарлигийг орчлон ертөнцөөр зарлан тунхаглах ба тэдгээр нь Миний эрх мэдлийг бүх хүмүүсийн дунд тогтоож, огторгуй даяар хэрэгжиж эхлэх болно; гэсэн хэдий ч хүн үүнийг хэзээ ч үнэхээр мэдээгүй. Миний захиргааны зарлиг орчлон ертөнцөд илчлэгдэх үе нь мөн газар дээрх Миний ажил бараг дуусах үе байх юм. Би бүх хүмүүсийн дунд ноёрхож, хүч чадлыг эзэмшиж байх үед болон Би бол цорын ганц Бурхан Өөрөө юм хэмээн хүлээн зөвшөөрөгдөх үед Миний хаанчлал газар дээр бүрэн дүүрэн буух болно. Өнөөдөр бүх хүмүүст шинэ зам дээрх шинэ эхлэл байгаа. Тэд шинэ амьдралыг эхэлсэн, гэвч тэнгэр дээрхтэй адил газар дээрх амьдралыг хэн ч, хэзээ ч үнэхээр мэдэрч байгаагүй. Та нар үнэхээр Миний гэрлийн дунд амьдардаг уу? Та нар үнэхээр Миний үгэн дунд амьдардаг уу? Өөрсдийн хэтийн ирээдүйгээ боддоггүй хэн байна вэ? Өөрсдийн хувь заяандаа түгшин зовдоггүй хэн байна вэ? Өвчин шаналлын далай дунд тэмцэлддэггүй хэн байна вэ? Өөрсдийгөө чөлөөлөхийг хүсдэггүй хэн байна вэ? Хүний газар дээрх шаргуу хөдөлмөрөөр, хаанчлалын ерөөлийг сольдог үү? Хүний бүх хүсэл түүний хүссэний дагуу биелэх үү? Би хаанчлалын үзэсгэлэнтэй байдлыг хүний өмнө нэгэнтээ харуулсан, гэсэн ч хүн үүнийг ердөө шуналтай нүдээр ширтсэн бөгөөд хэн ч үнэхээр үүн рүү орохоор эрмэлзээгүй. Би газар дээрх жинхэнэ нөхцөл байдлыг хүнд нэгэнтээ “мэдээлсэн”, гэвч тэр сонсохоос өөрийг хийгээгүй ба Миний амнаас гарсан үгсийг өөрийн зүрх сэтгэлээрээ угтаагүй; Би тэнгэр дэх учир байдлын талаар хүнд нэгэнтээ хэлсэн, гэсэн ч тэр Миний үгэнд гайхалтай үлгэр шиг хандаж, Миний амаар дүрсэлсэн зүйлийг үнэхээр хүлээн аваагүй. Өнөөдөр хаанчлалын дүр зураг хүмүүсийн дунд гялалздаг, гэвч хэн нэгэн үүнийг хайн “оргил, хөндийг туулсан” уу? Би яаруулаагүй бол хүн өөрийн зүүднээсээ одоо ч сэрээгүй байх байсан. Тэр газар дээрх өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл татагдсан уу? Түүний зүрх сэтгэлд өндөр стандарт үнэхээр байхгүй юу?
Миний ард хэмээн Надаар урьдчилан тогтоогдсон хүмүүс нь Надад өөрсдийгөө зориулж, Надтай эв зохицолтойгоор амьдрах чадвартай. Миний нүдэнд тэд эрхэм нандин бөгөөд Миний хаанчлалд Намайг гэсэн хайраар гэрэлтэж байдаг. Өнөөдрийн хүмүүс дундаас хэн энэ нөхцлийг биелүүлдэг вэ? Хэн Миний шаардлагуудад нийцэж чадах вэ? Миний шаардлагууд нь хүнд үнэхээр бэрхшээл учруулдаг уу? Би санаатайгаар түүнийг алдаа гаргахад хүргэдэг үү? Би бүх хүмүүст хүлээцтэй ханддаг ба тэдэнд давуу эрх олгодог. Гэсэн ч энэ нь зөвхөн Хятад дахь Миний ардад хамаарна. Энэ нь Би та нарыг дутуу үнэлдэгээс биш, мөн Би та нарыг нааштайгаар хардаг учраас ч биш, харин Би та нарт жинхэнэ болон бодитоор хандаж байгаа юм. Хүмүүс гэр бүл эсвэл илүү өргөн хүрээний амьдралдаа аль алинд нь бүтэлгүйтэлтэй гарцаагүй тулгардаг. Гэсэн ч хэний зовлон зүдгүүр өөрсдийнх нь гараар зохицуулагддаг вэ? Хүн Намайг мэдэх чадваргүй. Түүнд Миний гадаад төрхийн талаар зарим нэг ойлголт байдаг хэдий ч Миний мөн чанарыг мэддэггүй; тэр идэж буй хоолныхоо орцыг мэддэггүй. Хэн Миний зүрх сэтгэлийг анхааралтайгаар ухамсарлаж чадах вэ? Хэн Миний өмнө Миний хүслийг үнэхээр ойлгож чадах вэ? Намайг газар дээр бууж ирэх үед энэ нь харанхуйд бүрхэгдсэн бөгөөд хүн “унтаж байсан.” Би бүх газраар алхсан ба Миний харсан бүхэн урагдаж, ноорсон харж тэвчихийн аргагүй байсан юм. Хүн зүгээр л зугаацаж цэнгэх дуртай бөгөөд “гадаад ертөнцийн зүйлүүдийг” анхаарах хүсэлгүй мэт байсан. Бүх хүмүүст мэдэгдэлгүйгээр Би бүхий л дэлхийг ажигласан боловч амиар дүүрсэн газар хаа ч байхгүйг харсан. Тэр даруйдаа Би гэрэл тусгаж, дулаанаа дамжуулж гурав дахь тэнгэрээс газар дэлхийг харсан. Хэдийгээр гэрэл газар дээр тусаж, дулаан тархаж байсан ч, зөвхөн гэрэл болоод дулаан л баярлан хөөрч байгаа мэт санагдсан; тав тухтайгаар наргиж байсан хүмүүсийн доторх юуг ч тэд хөдөлгөөгүй. Үүнийг хараад Би Өөрийн бэлтгэсэн “савааг” хүмүүсийн дунд нэн даруй соёрхсон. Саваа буухад, гэрэл болон дулаан аажмаар арилж, газар дэлхий нэн даруй зэлүүд, харанхуй болж, харанхуйн улмаас зугаа цэнгэлээ үргэлжлүүлэхийн тулд хүн боломжийг ашигладаг. Миний саваа ирж буй талаар хүнд өчүүхэн төдий мэдрэмж байх боловч тэр хариу үйлдэл үзүүлдэггүй, өөрийн газар дээрх ерөөлөө үргэлжлүүлсэн таашаасаар байдаг. Дараа нь Миний ам бүх хүмүүсийн гэсгээлтийг тунхагладаг бөгөөд орчлон ертөнц даяарх хүмүүс загалмай дээр доош харан цовдлогдоно. Миний гэсгээлт ирэх үед, уул нурах, газар дэлхий хуваагдах дуу чимээ нь хүнийг чичрүүлэх болно. Цочин сэрснээр тэр айж, гайхан балмагдаж, зугтаахыг хүсдэг ч энэ нь аль хэдийн оройтсон. Миний гэсгээлт буух үед Миний хаанчлал газар дээр ирж, бүх улс орнууд хэдэн хэсэг болж, ардаа юу ч орхилгүйгээр, ул мөргүй алга болно.
Өдөр бүр Би орчлон ертөнцийн царайг хардаг ба өдөр бүр Би хүмүүсийн дунд Өөрийн шинэ ажлыг хийдэг. Гэсэн ч хүмүүс бүгдээрээ “амь биеэ үл хайрлан ажилладаг” ба хэн ч Миний ажлын хөгжил хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаггүй эсвэл өөрсдөөс нь давсан зүйлсийн байдлыг анзаардаггүй. Энэ нь, хүмүүс өөрсдийн бүтээсэн шинэ тэнгэр, шинэ газартаа амьдарч, хэнийг ч хөндлөнгөөс оролцуулахыг хүсдэггүй мэт байдаг. Тэд бүгд өөрсдийгөө зугаатай байлгах ажил эрхэлж, “бие махбодийн дасгалаа” хийхдээ өөрсдийгөө бүгд бахдан биширдэг. Миний орон зай хүний зүрх сэтгэлд үнэхээр огтхон ч байхгүй юу? Би үнэхээр хүний зүрх сэтгэлийн Захирагч байх чадваргүй юу? Хүний сүнс үнэхээр түүнийг орхисон юм уу? Миний амнаас гарах үгсийг хэн байнга үнэхээр анхааралтайгаар эргэцүүлсэн бэ? Миний зүрх сэтгэлийн хүслийг хэн, хэзээ нэгэн цагт ухамсарласан бэ? Хүний зүрх сэтгэл үнэхээр өөр бусад зүйлст автсан гэж үү? Хүмүүс рүү хашхирсан цаг үе надад олон байсан, гэвч хэзээ нэгэн цагт хэн нэгэн өрөвдсөн үү? Хэн нэгэн хэзээд хүн чанартайгаар амьдарч байсан уу? Хүн махан биетэй амьдардаг хэдий ч тэр хүн чанаргүй юм. Тэр амьтны ертөнцөд төрсөн үү? Эсвэл тэр тэнгэрт төрж, бурханлаг чанарыг эзэмшсэн үү? Би хүнд Өөрийн шаардлагыг тавьдаг, гэсэн ч тэр Миний үгийг ойлгоогүй мэт, Би түүний хувьд ойртохын аргагүй мангас, харийн хүн мэт байдаг. Иймээс Би хүнд олон удаа урам хугарсан, түүний муу гүйцэтгэлээс болж Би олон удаа уурлан хилэгнэсэн, түүний сул талуудаас болж Би олон удаа цөхөрсөн. Яагаад Би хүний зүрх сэтгэл дэх сүнсэн мэдрэмжийг сэргээж чадахгүй байна вэ? Яагаад Би хүний зүрх сэтгэл дэх хайрыг өдөөдөггүй байна вэ? Хүн яагаад Намайг нүдний цөцгий шигээ үзэхийг хүсэхгүй байна вэ? Хүний зүрх сэтгэл түүний өөрийнх нь биш гэж үү? Түүний сүнсэнд өөр зарим зүйл байраа эзэлсэн үү? Яагаад хүн тасралтгүй гаслан шаналдаг вэ? Яагаад тэр золгүй байдаг вэ? Уй гашуутай байх үедээ тэр яагаад Миний оршин тогтнолыг үл тоодог вэ? Би түүнийг шархлуулсан уу? Би санаатайгаар түүнийг хаясан уу?
Миний нүдэнд хүн бол бүх зүйлсийн захирагч юм. Би, уулан дээрх өвс ургамал, ой доторх амьтад, усан дахь загас зэрэг газар дээрх бүх зүйлийг удирдахыг зөвшөөрч хүнд багагүй хэмжээний эрх мэдэл өгсөн. Гэсэн ч үүнд баярлахын оронд хүн түгшүүрт автсан. Түүний бүхий л амьдрал нь шаналгаатай, яарч сандарсан, хоосон байдалд зугаа цэнгэл нэмсэн зүйл болсон ба түүний бүхий л амьдралд ямар ч шинэ ололт, бүтээл байхгүй. Хэн ч энэ хоосон хөндий амьдралаас өөрийгөө чөлөөлж чадахгүй, хэн ч амьдралын утга учрыг олж илрүүлээгүй ба хэн ч жинхэнэ амьдралыг туулаагүй. Хэдийгээр өнөөгийн хүмүүс бүгд Миний цацарсан гэрлийн дор амьдардаг ч тэд тэнгэр дэх амьдралын талаар юу ч мэдэхгүй. Хэрвээ Би хүнд өршөөнгүй хандахгүй, хүн төрөлхтөнийг аврахгүй бол, бүх хүмүүс дэмий ирж, газар дээрх тэдний амьдрал утга учиргүй болж, тэд бахархах зүйл юу ч үгүйгээр дэмий одох болно. Нийгэм, улс үндэстэн, шашны урсгалын бүх бүлэг, хүрээний хүмүүс бүгдээрээ газар дээрх хоосон байдлыг мэднэ, тэгээд тэд бүгдээрээ Намайг эрж хайж, Намайг эргэн ирэхийг хүлээдэг – гэсэн ч Намайг ирэх үед хэн Намайг мэдэх чадвартай вэ? Би бүх зүйлийг бий болгосон, Би хүн төрөлхтөнийг бүтээсэн бөгөөд өнөөдөр Би хүмүүсийн дунд бууж ирсэн. Гэсэн хэдий ч хүн Намайг няцааж, Надаас өшөө авдаг. Хүний төлөө Миний хийдэг ажил түүнд хэрэггүй гэж үү? Би үнэхээр хүний сэтгэлд хангалуун байлгах чадваргүй юу? Яагаад хүн Намайг голдог вэ? Яагаад хүн Надад маш хүйтэн, хайхрамжгүй ханддаг вэ? Газар дэлхий яагаад үхдлүүдээр бүрхэгдсэн бэ? Хүний төлөө Миний бүтээсэн ертөнцийн байдал үнэхээр энэ гэж үү? Би хүнд юутай ч харьцуулшгүй баялгийг өгсөн байхад хүн яагаад Надад эргүүлээд хоосон гараа өгдөг вэ? Яагаад хүн Намайг үнэхээр хайрладаггүй вэ? Тэр яагаад хэзээ ч Миний өмнө ирдэггүй вэ? Миний бүх үг үнэхээр юуны ч төлөө биш байсан юм уу? Миний үг усны уур шиг алга болсон уу? Хүн яагаад Надтай хамтран ажиллах дургүй байдаг вэ? Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч байх юм уу? Миний хаанчлал бий болсон үед Би үнэхээр хүнийг устгаж чадах уу? Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний туршид яагаад хэн ч Миний цаад санааг ойлгож байгаагүй вэ? Миний амнаас гарсан айлдваруудыг нандигнахын оронд, хүн яагаад тэдгээрийг зэвүүцэж, голдог вэ? Би хэнийг ч ялладаггүй, харин зүгээр л хүмүүсийг тайвшруулж, тэднийг өөрсдийгөө-эргэцүүлэх ажил хийхэд хүргэнэ.
1992 оны 3 дугаар сарын 27
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

  
  Илүү дэлгэрэнгүй:  Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс- сүүлчийн өдрүүдийн ХристийнТөгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

No comments:

Post a Comment