24.12.17

Төгс Хүчит Бурханы үг | Гучин гурав дахь айлдвар

Миний гэрт Миний ариун нэрийг шагшин магтаж, эцэж цуцашгүйгээр ажиллаж байсан хүмүүс нэгэнтээ байсан болохоор газар дээрх Миний алдар огторгуйг бүрхэх юм. Үүний улмаас Би баярлан хөөрч, Миний зүрх сэтгэл бахдалаар дүүрсэн – гэвч хэн Миний оронд өдөр шөнөгүй нойроо тэвчин ажиллаж чадах юм бэ? Миний өмнө байгаа хүний шийдвэртай байдал Надад таашаал өгдөг боловч түүний тэрслүү байдал Миний уурыг хөдөлгөдөг, тиймээс хүн хэзээ ч өөрийн үүргээ сахьдаггүй учраас түүний төлөөх Миний уй гашуу улам илүү их болдог. Яагаад хүмүүс үргэлж өөрсдийгөө Надад зориулах чадваргүй байдаг юм бэ? Яагаад тэд үргэлж Надтай наймаалцахаар оролддог юм бэ? Би худалдааны төвийн ерөнхий менежер үү? Хүмүүсийн Надаас шаардсан зүйлийг Би үнэн сэтгэлээсээ биелүүлдэг ч Миний хүнээс хүссэн зүйл яагаад талаар өнгөрдөг юм бэ? Би бизнесийн арга замд мэргэшээгүй харин хүн мэргэшсэн гэж үү? Хүмүүс яагаад Намайг үргэлж зөөлөн яриа, бялдуучлалаар мэхэлдэг юм бэ? Яагаад хүмүүс арын хаалга асуун, үргэлж “бэлэг” барин ирдэг юм бэ? Энэ нь Миний хүнд заасан зүйл үү? Яагаад хүмүүс тийм зүйлсийг “хурдан, цэвэрхэн” хийдэг юм бэ? Яагаад хүмүүст үргэлж Намайг мэхлэх сэдэл төрдөг юм бэ? Намайг хүмүүсийн дунд байх үед хүмүүс Намайг бүтээгдсэн зүйл мэт хардаг; Намайг гуравдагч тэнгэрт байх үед тэд Намайг бүх зүйлийг ноёрхдог Төгс Хүчит мэт үздэг; Намайг огторгуйд байх үед тэд Намайг бүх зүйлийг дүүргэдэг Сүнс мэт үздэг. Товчхоор хэлбэл хүмүүсийн зүрх сэтгэлд Надад тохирох ямар ч зай байхгүй. Би урилгагүй зочин мэтээр хүмүүс Намайг жигшдэг, тиймээс Намайг тасалбар аваад суудалдаа суух үед тэд, Миний суух газар энд хаа ч байхгүй, Би буруу газартаа ирсэн гэдгийг хэлж Намайг хөөн гаргадаг болохоор Надад хурдан явахаас өөр сонголт байдаггүй. Би хүнтэй дахиж харилцахгүй байхаар шийдсэн, учир нь хүмүүс хэтэрхий явцуу бодолтой бөгөөд тэдний сайхан сэтгэл хэтэрхий хомс билээ. Би цаашид тэдэнтэй хамт нэг ширээнээс хооллохгүй, Би цаашид газар дээр тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэхгүй. Гэхдээ Намайг ярих үед хүмүүс гайхширч, Намайг явна гэдгээс тэд айдаг бөгөөд иймээс тэд Намайг “хорьсоор” байдаг. Тэдний дүр эсгэлтийг хараад Миний зүрх сэтгэлд нэн даруйдаа зарим талаар бүрхэг, урамгүй санагддаг. Намайг тэднийг орхин явахаас хүмүүс айдаг бөгөөд тиймээс Намайг тэднээс хагацах үед уйлах дуу чимээ тэр даруй газрыг бүрхэж, хүмүүсийн нүүр царай нулимсаар бүрхэгддэг. Би тэдний нулимсыг арчиж, тэднийг дахин нэгэнтээ өргөж, тэд Намайг ширтэн, тэдний гуйсан нүд явахгүй байхыг Надаас илтэд гуйж гувших бөгөөд тэдний “чин сэтгэлийн” улмаас Би тэдэнтэй хамт байдаг. Гэсэн ч Миний зүрх сэтгэл дэх өвдөлтийг хэн ойлгож чадах билээ? Миний үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлсийг хэн хайхардаг вэ? Хүмүүсийн нүдэнд Би сэтгэл хөдлөлгүй мэт байдаг, иймээс бид үргэлж хоёр өөр гэр бүлээс гаралтай байсан юм. Миний зүрх сэтгэл доторх уй гашуугийн мэдрэмжийг тэр хэрхэн харж чадах юм бэ? Хүмүүс зөвхөн өөрсдийн хувийн зугаа цэнгэлд шунадаг бөгөөд тэд Миний хүслийн талаар хайхрамжгүй байдаг, учир нь өнөөг хүртэл хүмүүс Миний удирдлагын төлөвлөгөөний зорилгын талаар мэдэхгүй хэвээр үлдсэн, иймээс өнөөдөр тэд чимээгүй хүсэлт тавьсаар байгаа – энэ нь ямар ач тустай юм бэ?
Хүмүүсийн дунд амьдрах үедээ Би хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр эзэлдэг; Би бие махбодтойгоор илрэн гарч ирсэн ба хүмүүс “хуучин” бие махбодод амьдардаг учраас тэд үргэлж Надад махан биеэр ханддаг. Хүмүүс зөвхөн махан биеийг л эзэмшдэг агаад өөр илүү нэмэлт зүйл байхгүй учраас тэд “өөрсөддөө байгаа бүхнийг” Надад өгсөн юм. Гэсэн ч тэд юу ч мэддэггүй, тэд зүгээр л Миний өмнө “өөрсдийн сүсэг бишрэлийг өргөл болгодог.” Миний хүртдэг зүйл бол ямар ч үнэ цэнэгүй хог хаягдал – гэсэн ч хүмүүс тэгж боддоггүй. Би тэдний өгсөн “бэлэгнүүдийг” Өөрийн зүйлстэй харьцуулах үед хүмүүс Миний эрхэм нандин байдлыг хоромхон зуур танин мэддэг ба зөвхөн тэр үед л тэд Миний хэмжээлшгүй байдлыг хардаг. Тэдний магтаалын улмаас Би бардамнадаггүй боловч хүнд үргэлжлүүлэн харагддаг болохоор хүмүүс бүгд Намайг бүрэн дүүрэн мэдэж болох юм. Би Өөрийгөө бүхэлд нь тэдэнд харуулах үед тэд Намайг нүдээ бүлтийлгэн харж, Миний өмнө давсаар хийсэн багана мэт хөдөлгөөнгүй зогсдог. Тэдний хачин байдлыг харах үедээ Би инээдээ арай ядан барьдаг. Тэд Надаас юм гуйхаар чармайж байгаа учраас Би Өөрийн гар дахь зүйлсийг тэдэнд өгдөг бөгөөд тэд тэдгээрийг цээжиндээ наан, дөнгөж төрсөн нярай мэт нандигнадаг, тэдний хийдэг хөдөлгөөн нь агшин зуурынх байдаг. Би оршин суудаг орчныг нь өөрчлөх үед тэд нэн даруй “нярай хүүхдээ” нэг тийш хаяад толгойгоо барин зугтаадаг. Хүмүүсийн нүдэнд Би бол цаг хугацаа, орон зайнаас үл хамааран байж байдаг туслагч бөгөөд Би түүнийг дуудангуут очдог үйлчлэгч шиг байдаг. Тиймээс Би гай гамшигтай тэмцэх хязгааргүй хүч чадлыг эзэмшдэг мэтээр хүмүүс үргэлж Намайг “хүндлэн харсан” бөгөөд иймээс тэд үргэлж Миний гарыг атган, “газар дэлхий даяар аялахад” Намайг хөтөлсөн, тэгснээр бүх зүйл Захирагчтай гэдгээ харж, хэн ч тэднийг хуурч зүрхлэхгүй байж магад юм. Би хүмүүсийн “барын сүр хүчийг олж авсан үнэгний” заль мэхийг аль эртнээс мэддэг, учир нь тэд бүгд “өөрсдийн бизнесээ эхлүүлж”, ов залиар ашиг олохыг хүсдэг. Би тэдний дотуур тамиртай, хорлонтой арга ухааныг эртнээс мэддэг бөгөөд Би зүгээр л өөрсдийн харилцаагаа сүйтгэхийг хүсдэггүй. Би оргүй хоосноос асуудал үүсгэдэггүй – тэгэх нь ямар ч үнэ цэнэ эсвэл ач холбогдолгүй. Би зүгээр л хүмүүсийн сул талуудыг харгалзан үзэж Өөрийн хийх ёстой ажлаа хийдэг; эс бөгөөс Би тэднийг үнс болгон хувиргаж, тэднийг цаашид оршин тогтнохыг зөвшөөрөхгүй байх байсан. Гэхдээ Минй хийдэг ажил утга учиртай бөгөөд иймээс Би хүнийг хөнгөхнөөр гэсгээдэггүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс өөрсдийн бие махбодоо үргэлж дураар нь тавьдаг. Тэд Миний хүслийг ажигладаггүй, харин Миний шүүлтийн сэнтийн өмнө хэзээд Намайг мэхэлсэн. Хүмүүс маш зоригтой: Бүх тамлах хэрэгсэл тэднийг заналхийлэх үед тэд өчүүхэн ч тээнэгэлзээгүй. Баримтуудын өмнө тэд ямар нэгэн баримт өгөхөөр ирэх чадваргүй хэвээр үлдсэн бөгөөд Намайг зөрүүдлэн эсэргүүцэхээс өөр юу ч хийдэггүй. Намайг бузар заваан зүйлсээ гарган хаяхыг тэднээс гуйх үед тэд Надад мөн л хоосон хоёр гараа харуулдаг – бусад хүмүүс хэрхэн үүнийг “жишиг” болгон ашиглахгүй байх билээ? Хүмүүсийн итгэл маш агуу учраас тэд “гайхан биширмээр” юм.
Би орчлон ертөнц даяарх ажлаа эхлүүлсэн; орчлон ертөнцийн хүмүүс гэнэт сэрж, гол цөмөө буюу Миний ажлыг тойрон эргэдэг бөгөөд Намайг тэдний дунд “аялах” үед бүгд Сатаны дарлалаас зугтаж, Сатаны гаслан шаналал дунд тарчлахгүй. Миний цаг үе ирсний улмаас хүмүүс аз жаргалаар дүүрч, тэдний зүрх сэтгэл дэх уй гашуу арилж, тэнгэр дэх уйтгар гунигийн үүл агаар дахь хүчилтөрөгч болон хувирч, тэнд хөвдөг бөгөөд энэ мөчид Би хүнтэй хамт байхын жаргалыг эдэлдэг. Хүний үйлдэл Надад амтлах зүйл өгсөн, тиймээс Би гомдохоо больсон. Миний цаг үе ирснийг дагаад газар дээрх амьтай зүйлс өөрсдийн оршин тогтнолын үндсийг буцаан олж авч, газар дээрх бүх зүйлс дахин сэргэсэн бөгөөд тэд Намайг өөрсдийн оршин тогтнолын үндэс гэж үздэг, учир нь Би бүх зүйлийг амиар гэрэлтэхэд хүргэж, бас тэдгээрийг чимээгүйхэн алга болоход хүргэдэг. Тиймээс бүх зүйлс Миний амнаас гарах тушаалыг хүлээдэг бөгөөд Миний хэлдэг, хийдэг зүйлс сэтгэлд нь нийцдэг. Бүх зүйлийн дундаас Би бол Хамгийн Дээд нь – гэсэн ч Би мөн бүх хүмүүсийн дунд, тэнгэр газрын Миний бүтээлийн илрэл болох хүний үйл хэрэг дунд амьдардаг. Хүмүүс Миний өмнө агуу магтаал хэлэх үед Би бүх зүйлийн дундаас өргөмжлөгддөг, тиймээс газар дээрх цэцэгс халуун нарны дор улам илүү сайхан ургаж, өвс илүү ногоон болж, тэнгэр дэх үүлс улам илүү цэнхэр харагддаг. Миний дуу хоолойны улмаас хүмүүс ийш тийшээ гүйдэг; өнөөдөр Миний хаанчлал дахь хүмүүсийн нүүр царай баяр хөөрөөр дүүрч, тэдний амь өсөн дээшилдэг. Би Өөрийн бүх сонгосон хүмүүсийн дунд ажилладаг бөгөөд Миний ажил хүний санаагаар гутаагдахыг зөвшөөрдөггүй, учир нь Би Өөрийн ажлыг биечлэн хэрэгжүүлдэг билээ. Намайг ажиллах үед тэнгэр, газар, тэдгээр дэх бүх зүйлс өөрчлөгдөж, шинэчлэгддэг бөгөөд Намайг ажлаа дуусгах үед хүн бүрмөсөн шинэчлэгдэж, Миний гуйсан зүйлийн улмаас зовуурьтайгаар амьдрахаа больдог, учир нь аж жаргалын дуу хоолой газар дэлхий даяар сонсогдож, Би энэ боломжийг ашиглан хүнд өгөх Өөрийн ерөөлийг Би тэдэнд хайрладаг билээ. Намайг хаанчлалын Хаан байх үед хүмүүс Надаас эмээдэг ч Намайг хүмүүсийн дундах Хаан байж, хүмүүсийн дунд амьдарч байх үед хүмүүс Надаас ямар ч баяр хөөрийг олж авдаггүй, учир нь Миний талаарх тэдний үзэл хэтэрхий ноцтой агаад тэдгээр нь арилгахад хэцүү байдлаар маш гүн суусан байдаг. Хүний илэрхийллийн улмаас Би Өөрийн зохимжтой ажлыг хийдэг бөгөөд Би тэнгэр лүү өндөрт өгсөж, Өөрийн уур хилэнг хүнд гаргах үед Надад хандах хүмүүсийн янз бүрийн санал бодол тэр даруй үнс болон хувирдаг. Надад хандах өөрсдийн дахиад хэдэн үзлээ ярихыг Би тэднээс гуйдаг боловч тэд мэл гайхаж, тэдэнд юу ч байхгүй мэт, тэд даруухан мэт байдаг. Би хүмүүсийн үзэлд хэдийчинээ их амьдарна, тэд Намайг төдийчинээ их хайрладаг бөгөөд Би хүмүүсийн үзлийн гадна хэдийчинээ амьдарна, тэд Надаас төдийчинээ их зайлсхийж, Миний талаар илүү их санал бодолтой байдаг, учир нь дэлхийг бүтээснээс эхлээд өнөөг хүртэл Би хүмүүсийн үзэлд үргэлж амьдарсаар ирсэн юм. Өнөөдөр хүмүүсийн дунд ирэхдээ Би хүмүүсийн бүх үзлийг арилгана, иймээс хүмүүс үүнээс зүгээр л татгалздаг – гэсэн ч тэдний үзэлтэй харьцах тохиромжтой арга барил Надад байгаа. Хүмүүс санаа зовж эсвэл түгших ёсгүй; Би Өөрийн аргаар бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүмүүсээр Өөрийгөө хайрлуулж, Миний ерөөлийг тэнгэрт эдлэх боломжийг тэдэнд олгох болно.
1992 оны Дөрөвдүгээр сарын 17
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь @sn1# биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. @sn3# арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment