21.12.17

Төгс Хүчит Бурханы үг | Гучин долоо дахь айлдвар

Төгс Хүчит Бурханы үг | Гучин долоо дахь айлдвар
Эрин үеүдийн туршид Миний хийсэн бүх ажил—тэрхүү ажлын үе шат болгон—Миний ажилд тохирох арга барилуудыг агуулсан. Үүний улмаас Миний хайртай хүмүүс улам илүү ариун, Надаар ашиглагдахад улам илүү тохиромжтой болсон юм. Гэхдээ, үүний хажуугаар “азгүй” зүйл нь Миний ажлын арга барил ихсэхийн хэрээр хүмүүсийн тоо буурдаг ба энэ нь хүмүүсийг эргэцүүлэлд живэхэд хүргэдэг. Мэдээж Миний өнөөдрийн ажил ч үүнээс гадна биш бөгөөд ихэнх хүмүүс дахин нэгэнтээ эргэцүүлэлд автсан, иймээс Миний арга өөрчлөгдсөний улмаас буцан явах хэсэг хүмүүс байх болно. Үүнийг ийнхүү дүрсэлж болох юм: Энэ нь Надаар урьдчилан төлөвлөгдсөн боловч Надаар хийгдээгүй. Бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэл Миний ажлын арга барилын улмаас маш олон хүмүүс унаж, маш олон хүн замаа алдсан боловч хүмүүс ямар байгаа талаар, Би тэдэнд эелдэг зөөлөн гэж санагдаж байгаа эсэхийг эсвэл Би тэдэнд хэтэрхий харгис гэж санагдаж байгаа эсэхийг Би анхаардаггүй ба хүмүүсийн ойлголт зөв эсвэл буруу байх нь хамаагүй Би тайлбар тавихаас зайлсхийдэг. Эхлээд энэ хэлэлцүүлгийн үндсэн асуудлын талаар нөхөрлөл хийцгээе, тэгвэл хүн бүхэн нэгд нэггүй ойлголттой болж болох ба ингэснээр тэд тайлбарлахын аргагүй аливаа зовлон шаналлаас зайлсхийж чадна. Би хүмүүсийг хэлгүй хүн шиг чимээгүй зовж шаналахыг албадахгүй. Үүний оронд Би бүхнийг тодорхой тайлбарлах болно, иймээс хүмүүс Надад гомдоллохгүй бөгөөд нэг өдөр бүх хүмүүс гэсгээлтийн дунд жинхэнэ магтаалыг хэлэх болно. Тийм юм болох уу? Тэр нь хүмүүсийн шаардлагад нийцэх үү?
Гэсгээлтийн цаг үеийн оршилд Би хүмүүст эхлээд “цаг үеийн” ар дахь ерөнхий утга учрыг хэлэх болохоор тэд Намайг уурлуулахгүй. Тухайлбал Би, хэн ч өөрчлөх учиргүй Өөрийн ажлын зохицуулалтыг хийх бөгөөд үүнийг өөрчилсөн хэнийг ч Би огтоос уучлахгүй, харин тэднийг яллах болно. Та нар үүнийг санах уу? Энэ бүхэн нь сануулга юм. Шинэ арга барилаас, юуны өмнө биелүүлэх учиртай зүйл бол өөрсдийн бодит нөхцөл байдлын талаар ойлголттой байх явдал гэдгийг бүх хүмүүс эхлээд ойлгох ёстой. Өөрийнхөө талаар тодорхой ойлголттой болохоос өмнө чуулган дээр хайхрамжгүй ярихыг хэнд ч зөвшөөрөхгүй ба үүнийг зөрчсөн хүмүүсийг Би гарцаагүй гэсгээх болно. Энэ өдрөөс эхлээд бүх элчүүдийн нэрийг чуулгануудад жагсаах ба хаа сайгүй гүйхийг нь хориглоно; тэр нь бага зэргийн үр дүн өгсөн. Тэд бүгд өөрсдийн үүргээ биелүүлж байгаа мэт санагдаж байсан ч үнэндээ Намайг хуурч байсан. Өнгөрсөн үед ямар байснаас үл хамааран өнөөдөр энэ бүхэн нь алга болсон бөгөөд дахин үүнийг гаргах ёсгүй. Үүнээс хойш, “элч” хэмээх нэр томъёог үгүй болгож, дахин хэзээ ч хэрэглэхгүй, иймээс бүх хүмүүс өөрсдийн байр сууринаасаа бууж өөрсдийгөө мэдэж авч болох юм. Энэ нь мэдээж тэдний авралын төлөө билээ. “Байр суурь” бол титэм биш, энэ нь ердөө л нэр цол төдий юм. Та нар Миний хэлж байгаа утгыг ойлгов уу? Чуулгануудыг удирддаг хүмүүс өөрсдийн чуулган дотроо чуулганы амьдралаар амьдарсаар байх бөгөөд мэдээж энэ нь хатуу чанд дүрэм журам биш. Шаардлагатай үедээ тэд хуучны бусад элчүүдтэй зохицон чуулгануудад айлчилж болно. Хамгийн чухал зүйл бол, чуулганы нэг ч гишүүн үнэндээ чуулганы амьдралаар амьдрахгүй байгаа л биш бол чуулганы нөхөрлөл ихсэх ёстой. Гэсэн хэдий ч, өөрсдийгөө мэдэж, агуу улаан луугийн эсрэг босохын тулд та нар бүгд нэгдэх ёстой гэдгийг Би цохон тэмдэглэх учиртай. Энэ бол Миний цаад санаа. Хүмүүс хэр их ярих нь чухал биш, харин үүний оронд Миний бүх хүмүүс нэг болон нэгдэж чадах нь хамгийн чухал бөгөөд энэ нь үнэхээр гэрчлэл хийх цорын ганц зам билээ. Өнгөрсөн үед хүн бүхэн өөрсдийгөө ойлгодог гэж хэлж байсан боловч Би тоо томшгүй олон үг хэлсэн бөгөөд та нар өөрсдийгөө хэр их ойлгосон бэ? Хүний байр суурь хэдийчинээ өндөр байна, тэдний хувьд өөрсдийгөө хайхрахгүй байх нь төдийчинээ хэцүү байдаг. Цаашлаад, хүний итгэл найдвар хэдийчинээ их байна, тэд гэсгээлтийн үеэр төдийчинээ их зовох болно. Энэ бол хүн төрөлхтнийг аврах Миний аврал—та нар ойлгов уу? Үүнийг зөвхөн байгаагаар нь бүү хүлээн ав. Ингэх нь хэтэрхий өнгөц, ямар ч үнэ цэнэгүй; та нар гол утга учрыг нь ойлгосон уу? Хэрвээ чуулган дахь хүмүүс үнэхээр өөрсдийгөө ойлгож чаддаг бол ийм төрлийн хүн Намайг үнэхээр хайрладаг гэдгийг энэ нь харуулдаг. Энэ нь, “Хэрвээ та нар хүмүүстэй талх хувааж идэхгүй л бол тэдний зовлон шаналлыг ойлгохгүй” хэмээх зүйр үгтэй адилхан. Та нар эдгээр үгсийг хэрхэн ойлгож байна вэ? Эцэст нь Би, гэсгээлтийн үеэр хүмүүсийг өөрсдийнх нь талаар ойлголттой болгох ба гэсгээлтийн үеэр тэднийг дуулуулж, инээлгэнэ. Намайг сэтгэл хангалуун байлгах итгэл та нарт үнэхээр байх уу? Тэгвэл та нар юуг хэрэгжүүлэх ёстой вэ? Одооноос эхлээд чуулган болгоны хэрэг явдал тухайн чуулган дахь тохирох хүнээр зохицуулагдах ба элчүүд зүгээр л чуулганы амьдралаар амьдрах болно. Түүнийг “амьдралд туршлагажих” гэж нэрлэдэг. Та нар ойлгосон уу?
Гэсгээлт албан ёсоор хүн төрөлхтөн дээр ирэхээс өмнө, Би эхлээд хүмүүс дээр “мэндлэх ажил” хийх болохоор эцэстээ тэд бүгд Намайг хангалуун болгох болно. Буцах хүмүүсийн хувьд ч гэсэн тэд явахаасаа өмнө зовж, өөрсдийн гэрчлэлээ дуусгах ёстой, эс бөгөөс Би тэднийг уучлахгүй. Энэ нь хүмүүсийн зөрчлийг тэвчдэггүй Миний зан чанар болон Өөрийн хэлснээ биелүүлдэг Миний зан чанарыг харуулдаг. Ийм байдлаар энэ нь, Миний амнаас гарсан “Би хэлэх гэсэн зүйлээ үнэн голоосоо хэлдэг ба Миний үнэн голоосоо хэлсэн зүйл хэрэгжи болно, Миний хэрэгжүүлсэн зүйл үүрд үргэлжлэх болно” хэмээх үгийг биелүүлдэг. Үг Миний амнаас гарангуут Миний Сүнс ч Өөрийн ажлаа эхэлдэг. Гартаа барьж байгаа “тоглоомоороо” хэн дураараа тоглож зүрхлэх вэ? Хүмүүс Миний гэсгээлтийг хүндэтгэлтэйгээр, дуулгавартайгаар хүлээн зөвшөөрөх ёстой, хэн үүнээс зугтаж чадах юм бэ? Надаас өөр зам байх уу? Өнөөдөр Би чамд газар дээр байх боломж олгосон бөгөөд чи баярлан хөөрдөг. Маргааш Би чамд тэнгэрт очих боломж олгож, чи магтах болно. Түүний дараах өдөр Би чамайг газар доор оруулах ба тэнд чи гэсгээгдэх болно. Эдгээр нь Миний ажлын бүх шаардлагууд биш гэж үү? Миний шаардлагуудын төлөө хэн гай түйтгэр амсахгүй вэ, мөн хэн ерөөл хүлээн авахгүй байх вэ? Та нар үүнээс ангид байж чадах уу? Газар дээрх Миний хүмүүс болохын хувьд Миний шаардлагуудын төлөө, Миний хүслийн төлөө та нар юу хийх ёстой вэ? Та нар Миний ариун нэрийг амаараа магтдаг боловч зүрх сэтгэлдээ Намайг жигшдэг байж таарах уу? Миний төлөө ажил хийж, Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, түүнчлэн өөрсдийгөө ойлгож, агуу улаан луугийн эсрэг босох нь амархан даалгавар биш бөгөөд та нар ингэхийн тулд үнийг нь төлөх ёстой. Намайг “үнэ” гэж хэлэх үед үүний талаарх та нарын ойлголт юу вэ? Би хүмүүст шууд хариулт өгдөггүй болохоор үүнийг Би одоо хэлэлцэхгүй. Оронд нь, үүнийг өөрсдөө судалж үзээд дараа нь Миний асуултанд хариулахын тулд өөрсдийн үйлдэл, зан байдлаа ашиглах боломжийг Би тэдэнд бүгдэд нь олгодог. Та нар тэгж чадах уу?
1992 оны дөрөвдүгээр сарын 27
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь @sn1# биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. @sn3# арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment