31.12.17

Төгс Хүчит Бурханы үг | Гучин ес дэх айлдвар


Өдөр бүр Би Өөрийн гараар бүтээгдсэн бүх зүйлийг ажиглан орчлон ертөнцийн дээгүүр хөдлөн явдаг. Тэнгэрийн дээр Миний амрах газар байдаг ба тэнгэрийн дор Миний хөдлөн явдаг газар байдаг. Би тэнд байгаа бүхнийг захирдаг, Би бүх зүйлийн дундах бүх юмыг удирдаж, бүх юмыг байгалийн жамыг дагаж, байгалийн хуулинд захирагдахад хүргэдэг. Би дуулгаваргүй хүмүүсийг жигшиж, Намайг эсэргүүцдэг агаад ангилалд хуваагддаггүй хүмүүсийг зэвүүцдэг учраас Би бүх зүйлийг ямар ч эсэргүүцэлгүйгээр Өөрийн зохицуулалтанд захирагдахад хүргэх ба Би орчлон ертөнц доторх бүх зүйлийг эмх журамтай болгоно. Хэн Намайг хүссэнээрээ эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Миний гарын зохицуулалтыг хэн дуулгавартай дагахгүй байж зүрхлэх вэ? Хүн яаж Миний эсрэг тэрслэх “сонирхолтой” байж чадах юм бэ? Би хүмүүсийг өөрсдийнх нь “өвөг дээдсийн” өмнө авчирч, өвөг дээдэс нь тэднийг гэр бүл рүүгээ буцаан хөтлөхөд хүргэх болно, мөн өвөг дээдсийнхээ эсрэг тэрслэхийг тэдэнд зөвшөөрөхгүй ба Миний талд буцаж ирэх болно. Тэр нь Миний төлөвлөгөө юм. Өнөөдөр Миний Сүнс газар дэлхий даяар хөдлөн явж, бүх төрлийн хүмүүст тоо оноож, хүний төрөл бүрийг өөр өөр тэмдгээр тэмдэглэдэг, ингэснээр өвөг дээдэс нь тэднийг гэр бүлүүд рүүгээ амжилттайгаар буцаан замчлах бөгөөд Би тэдний талаар үргэлжлүүлэн “санаа зовох” хэрэггүй, энэ нь хэтэрхий яршигтай; тиймээс Би бас хөдөлмөрөө хувааж, хичээл чармайлтаа хуваарилдаг. Энэ нь Миний төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд ямар ч хүн үүнийг тасалдуулж чадахгүй. Би бүх зүйлийг захируулахын тулд энд байгаа бүхнээс тохирох төлөөлөгчдийг сонгож, бүгдийг Өөрийнхөө өмнө эмх журамтай хүлцэнгүй байлгана. Би тэнгэрийн дээгүүр дахин дахин хэсэж, тэнгэрийн доогуур ихэвчлэн алхдаг. Хүмүүсийн ирж буцдаг агуу дэлхийг харж, газар дээр шигүү бөөгнөрсөн хүн төрөлхтнийг ажиглаж, гараг ертөнц дээр амьдардаг шувууд, араатнуудыг хараад Миний зүрх сэтгэл өөрийн эрхгүй хөдөлдөг. Бүтээлийн цаг үед Би бүх зүйлийг бүтээсэн учраас Миний зохицуулалтын дор бүхий л зүйл өөрсдийнхөө байранд үүргээ биелүүлдэг бөгөөд Би өндөр дээрээс инээдэг, тэнгэрийн доорх бүх зүйл Миний инээдний дууг сонсох үедээ даруй урам ордог, учир нь энэ мөчид Миний агуу ажиллагаа дуусдаг. Би хүний дотор тэнгэрийн мэргэн ухааныг нэмж, бүх зүйлийн дунд Намайг төлөөлөхөд түүнийг хүргэдэг, учир нь Би түүнийг Намайг үл тоомсорлохгүй байж харин зүрх сэтгэлийнхээ гүнд Намайг магтдаг Миний төлөөлөгч болгохын тулд бүтээсэн билээ. Хэн эдгээр энгийн үгийг биелүүлж чадах вэ? Яагаад хүн зүрх сэтгэлээ үргэлж өөрийнхөө төлөө байлгадаг юм бэ? Түүний зүрх сэтгэл Миний төлөө биш гэж үү? Би хүнээс аливааг болзолгүйгээр гуйдаг биш харин тэр үргэлж Надад харьяалагддаг байсан. Би Өөртөө харьяалагддаг зүйлсийг яаж бусдад санаандгүйгээр өгч чадах юм бэ? Өөрийнхөө хийсэн “хувцсыг” Би яаж өөр нэгэнд өмсүүлэхээр өгч чадах юм бэ? Хүмүүсийн нүдээр бол Би ухаан мэдрэлээ алдаж, сэтгэцийн өвчнөөс болж шаналан, хүний арга замын юуг ч ойлгодоггүй юм шиг байдаг ба Би тэнэг хүн юм шиг байдаг. Иймээс хүмүүс үргэлж Намайг гэнэн хүн шиг үздэг боловч тэд хэзээ ч Намайг үнэхээр хайрлаагүй. Хүний хийдэг бүхэн нь санаатайгаар Намайг хуурахын тулд байдаг учраас уур хилэнгийнхээ улмаас Би бүх хүн төрөлхтнийг үндсээр нь устгана. Миний бүтээсэн бүх зүйлийн дундаас зөвхөн хүн төрөлхтөн л үргэлж Намайг мэхлэх аргыг бодож олохоор үргэлж оролддог бөгөөд үүний улмаас Би хүн бол бүх зүйлийн “захирагч” гэж хэлдэг.
Өнөөдөр Би бүх хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд “асар том зуух” руу шиддэг. Би өндөрт зогсоод хүмүүс галд шатаж, галын дөлөнд хуйхлуулж байгааг анхааралтай харж байдаг ба хүмүүс баримтуудыг дэвшүүлдэг. Энэ нь Миний ажилладаг арга барилуудын нэг юм. Хэрвээ ийм байгаагүй бол хүмүүс “даруухан” дүр эсгэж, хэн ч өөрийнхөө туршлагын талаар ярихын тулд эхэлж ам нээхийг хүсэхгүй байх байсан ба харин бүгд бие бие рүүгээ харах байсан юм. Энэ нь нарийндаа Миний мэргэн ухааны биелэлт юм, учир нь Би өнөөдрийн хэрэг явдлуудыг эрин үеүдээс өмнө урьдчилан тогтоосон билээ. Тиймээс хүмүүс, тийшээ олсоор хөтлүүлж яваа юм шиг мөн тэд мэдрэлгүй болсон юм шиг өөрийн эрхгүй зууханд ордог. Хэн ч гал дөлийн дайралтаас зугтаж чадахгүй, тэд бие бие рүүгээ “дайрч,” “баяр хөөртэйгээр яаравчлан,” зуухан дахь өөрсдийн хувь тавилангийн талаар түгшиж, шатаж үхэх болно гэдгээс гүнээ айдаг. Намайг галыг хутгах үед энэ нь дороо ихсэж, тэнгэр лүү дүрэлздэг бөгөөд галын дөл Миний хувцаснуудад дахин дахин наалдаж, тэдгээрийг зуух руу татан оруулахаар оролдож байх шиг байдаг. Хүмүүс Намайг гайхсан нүдээр хардаг. Тэр даруй Би галыг даган зуух руу очдог ба энэ мөчид галын дөл ихсэж, хүмүүс хашхирдаг. Би галын дөл дунд хэрэн хэсүүчилдэг. Галын дөл ихээр оршдог боловч тэдгээрт Намайг гэмтээх өчүүхэн ч санаа байдаггүй бөгөөд Би Өөрийн бие дэх хувцаснуудаа дахин нэгэнтээ галын дөлөнд өгдөг – гэсэн ч тэд Надаас зайгаа барьдаг. Зөвхөн тэр үед л хүмүүс галын дөлний гэрэлд Миний жинхэнэ нүүр царайг тодорхой хардаг. Тэд халуун зуухны дунд байгаа учраас Миний нүүр царайны улмаас тэд зүг бүр лүү дайждаг бөгөөд зуух даруй “буцалж” эхэлдэг. Галын дөл доторх бүх хүмүүс дүрэлзсэн галд цэвэршүүлэгдсэн хүний Хүүг хардаг. Түүний бие дэх хувцас хэдийгээр энгийн боловч тэдгээр нь хамгийн гоёмсог; Түүний хөл дэх гутал хэдийгээр бусдаас ялгарах юмгүй боловч тэр нь асар их бахдалыг төрүүлдэг; Түүний царайнаас цогтой гэрэл цацарч, нүд нь гялалздаг бөгөөд Түүний нүдэн дэх гэрлийн улмаас хүмүүс Түүний жинхэнэ нүүр царайг тодорхой хардаг юм шиг санагддаг. Хүмүүс амаа ангайн гайхаж, Түүний бие дэх цагаан хувцсыг болон мөрийг нь даган доош унжсан ноос шиг цагаан үсийг нь хардаг. Ялангуяа Түүний цээжиндээ бүсэлсэн алт нүд гялбам гэрэл цацруулж байхад хөл дэх гутал нь бүр ч илүү сэтгэл хөдөлгөм байдаг. Хүний Хүүгийн өмссөн гутал гал дунд хэвээр үлдсэн болохоор тэр нь гайхалтай юм гэж хүмүүс итгэдэг. Зөвхөн өвчин шаналал сад тавих үеэр л хүмүүс хүний Хүүгийн амыг хардаг. Хэдий тэд галын цэвэршүүлэлтийн дунд байгаа боловч хүний Хүүгийн амнаас гарсан ямар ч үгийг ойлгодоггүй, тиймээс энэ мөчид тэд хүний Хүүгийн таатай дуу хоолойноос өөр юуг ч сонсдоггүй боловч Түүний аманд агуулагддаг хурц сэлмийг хардаг бөгөөд Тэр өөр юу ч хэлээгүй байсан ч гэсэн Түүний сэлэм хүнийг шархлуулдаг. Галын дөлөөр хүрээлэгдээд хүмүүс өвчин шаналлыг тэвчдэг. Өөрсдийнхөө сониуч зангийн улмаас тэд хүний Хүүгийн ер бусын дүр төрхийг үргэлжлүүлэн хардаг бөгөөд зөвхөн энэ мөчид л тэд Түүний гар дахь долоон од алга болсныг олж мэддэг. Хүний Хүү газар дээр биш зууханд байгаа болохоор Түүний гар дахь долоон од алдагдсан, учир нь тэдгээр нь ердөө зүйрлэл юм. Энэ мөчид тэдгээр нь дурдагдахаа болих боловч хүний Хүүгийн янз бүрийн хэсгүүдэд байрлуулагддаг. Долоон одны оршин тогтнол нь хүмүүсийн ой санамжинд тав тухгүй байдлыг авчирдаг. Өнөөдөр Би хүнд бэрхшээл учруулахаа больж, хүний Хүүгээс долоон одыг аваад, хүний Хүүгийн бүх хэсгүүдийг нэгэн бүхэл болгон нийлүүлнэ. Зөвхөн энэ мөчид л хүн Миний бүхий л дүр төрхийг харах юм. Хүмүүс цаашид Миний Сүнсийг Миний махан биеэс салгахгүй, учир нь Би газраас өндөрт дээш очсон билээ. Хүмүүс Миний жинхэнэ нүүр царайг харсан ба тэд цаашид Намайг тасдан салгахгүй мөн Би цаашид хүний доромжлолыг туулахгүй. Би асар том зуух руу хүнтэй зэрэгцэн алхан орсон учраас тэр Надад найдсаар байдаг ба өөрийн ухамсартаа Миний оршин тогтнолыг мэдэрдэг. Тиймээс шатаж буй галын дунд шижир алт бүхэн аажмаар Надад цуглардаг, энэ нь бүгд төрлийнхөө дагуу ангилагдах яг тэр мөч юм. Би “металл” болгоны төрлийг ангилж, бүгдээрэнг нь гэр бүл рүүгээ буцахад хүргэдэг бөгөөд одоо л бүх зүйл шинэчлэгдэж эхэлдэг ...
Хүн маш их бохирдсон учраас Би түүнийг шатаахын тулд зуух руу чулууддаг. Гэсэн ч түүнийг галын дөл үндсээр нь устгадаггүй, харин цэвэршүүлдэг болохоор Би түүнээс таашаал авч болох юм – учир нь Миний хүсдэг зүйл бол бохир, бузартсан зүйл биш харин ямар ч хольцгүй шижир алтаар хийгдсэн зүйл юм. Хүмүүс Миний ааш авирыг ойлгодоггүй, иймээс мэс заслын ширээн дээр хэвтэж байхад нь Би тэднийг зүссэнийхээ дараа хөнөөх гэж байгаа юм шиг “мэс заслын ширээн” дээр гарахаасаа өмнө тэд түгшүүрт автдаг. Би хүмүүсийн ааш авирыг ойлгодог, тиймээс Би хүн төрөлхтний гишүүн юм шиг санагддаг. Хүний “золгүй явдлыг” Би асар ихээр өрөвддөг бөгөөд хүн яагаад “өвдсөнийг” Би мэддэггүй. Хэрвээ тэр эрүүл, гажиггүй байсан бол төлбөр төлж, мэс заслын ширээн дээр цагийг өнгөрөөх ямар хэрэгтэй юм бэ? Гэхдээ баримтуудаас булзаж болохгүй – “хүнсний эрүүл ахуйд” анхаарал хандуулахгүй бай гэж хэн хүнд хэлсэн юм бэ? Эрүүл байхад анхаарал хандуулахгүй бай гэж хэн түүнд хэлсэн юм бэ? Өнөөдөр Надад өөр ямар арга байгаа юм бэ? Хүний төлөөх Өөрийн энэрлийг харуулахын тулд Би түүнтэй хамт “мэс заслын өрөөнд” ордог – хүнийг хайрла гэж хэн Надад хэлсэн юм бэ? Тиймээс Би “мэс засалчийн хутгыг” биечлэн барьж авч аливаа үр дагавраас сэргийлэхийн тулд хүн дээр “мэс засал хийж” эхэлдэг. Хүнд хандах Миний үнэнч зангийн улмаас өөрсдийн талархлаа Надад харуулахын тулд хүмүүс зовлон шаналлын дунд нулимс асгаруулдаг. Би үнэнч занг үнэлдэг бөгөөд Миний “найзуудад” бэрхшээл учрах үе Би гараа сунган туслах болно гэж хүмүүс итгэдэг, мөн хүмүүс Миний сайхан сэтгэлд бүр ч илүү талархаж, өвчин нь эдгэх үед Надад “бэлэг” илгээх болно гэж хэлдэг – гэхдээ Би тэдний яриаг тоодоггүй харин оронд нь хүнд мэс засал хийхдээ л анхаардаг. Хүний бие махбодын сул талаас болж хутганы нөлөөн дор тэр нүдээ тас аньж, мэс заслын ширээн дээр цочирдон хэвтдэг – гэсэн ч Би анзаардаггүй, Би зүгээр л Өөрийн гар дахь ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Мэс засал дуусах үед хүмүүс “барын амнаас” зугтсан байх болно. Би тэднийг баялаг шим тэжээлээр тэжээдэг бөгөөд хэдий тэд үүнийг мэддэггүй ч тэдний доторх шим тэжээл нь аажмаар ихэсдэг. Дараа нь Би тэдэн рүү инээмсэглэх бөгөөд эрүүл мэнд нь сэргэсний дараа л тэд Миний жинхэнэ нүүр царайг тодорхой хардаг, иймээс тэд Намайг илүү их хайрлаж, Намайг өөрсдийн эцэг шигээ үздэг – энэ нь тэнгэр, газрын хоорондох холбоо биш гэж үү?
1992 оны 5 дугаар сарын 4
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment