24.11.17

Нэг дэх айлдвар

Миний үгийг харсан хүмүүс тэдгээрийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Та нар үнэхээр Намайг мэдэх үү? Та нар дуулгавартай байдлыг үнэхээр сурсан уу? Та нар өөрсдийгөө Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг уу? Та нар агуу улаан луугийн нүүрэн дээр Надад үнэхээр хүчтэй, гуйвшгүй гэрчлэл хийсэн үү? Та нарын сүсэг бишрэл агуу улаан лууг үнэхээр доромжилдог уу? Зөвхөн Өөрийн үгийн шалгалтаар дамжуулан Би чуулганыг ариусгаж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүсийг сонгох Өөрийн зорилгоо биелүүлж чадна. Ингэхгүй бол хүн яаж Намайг ойлгож чадах юм бэ? Миний үгээр дамжуулан Миний сүр жавхлан, Миний уур хилэн, Миний мэргэн ухааныг хэн ойлгож чадах юм бэ? Би Өөрийн эхлүүлсэн зүйлээ дуусгах болно, гэхдээ бас хүмүүсийн зүрх сэтгэлийг хэмждэг нь Би билээ. Үнэндээ нэг ч хүн Намайг бүрэн ойлгодоггүй, иймээс Би тэднийг үгээрээ залж чиглүүлж, ийм маягаар тэднийг шинэ эрин рүү хөтөлдөг. Эцэст нь Би Өөрийн үгээр дамжуулан Өөрийн бүх ажлаа дуусгаж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүсийг Өөрийн сэнтийн өмнө амьдруулахаар Өөрийн хаанчлалдаа буцаан аваачих болно. Нөхцөл байдал урьд нэгэнтээ байсан шигээ биш бөгөөд Миний ажил шинэ эхлэлийн цэгт орсон. Тийм болохоор шинэ хандлага байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол Миний хаанчлалын хүмүүс юм. Нэгэнт тэд Миний хаанчлалд байгаа болохоор тэд бол хаанчлал дахь Миний ард билээ. Миний үгээр чиглүүлэгдэхдээ хэдий тэд Миний ардад хамаарах боловч Миний “хөвгүүдээс” огтхон ч дор биш юм. Миний ардын хувьд бүгд Миний хаанчлалд үнэнч байж, өөрсдийн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд Миний засаг захиргааг зөрчсөн хүмүүс Миний шийтгэлийг хүлээн авах ёстой. Энэ бол та бүхэнд өгөх Миний анхааруулга билээ.
Одоо шинэ хандлага хэрэглэгдэж байгаа болохоор өнгөрсөн бүхнийг дахин хэлэх хэрэггүй. Гэсэн хэдий ч, Би эдгээр үгийг хэлсэн: Миний хэлсэн зүйл тоологдох ёстой, тоологдсон зүйл биелэх ёстой бөгөөд үүнийг хэн ч өөрчилж чадахгүй; энэ нь гарцаагүй. Энэ нь Миний өнгөрсөнд хэлсэн зүйл эсвэл Миний ирээдүйд хэлэх зүйл байсан ч бүгд биелэх болно, тэгээд бүх хүн төрөлхтөн үүнийг харах болно. Энэ бол Миний үгийн ар дахь зарчим билээ. Чуулганы бүтээн байгуулалтыг аль хэдийн хийж дуусгасан, одоо чуулганыг байгуулах эрин үе байхаа больсон, харин ч энэ нь хаанчлалыг амжилттайгаар байгуулж буй эрин юм. Гэсэн хэдий ч та нар газар дэлхий дээр байсаар байгаа цагт та нарын цуглаан “чуулган” хэмээгдсэн хэвээр үлдэх болно. Тийм боловч чуулганы мөн чанар өмнө нь байсантайгаа адилгүй бөгөөд энэ нь жинхэнэ амжилтыг харуулсан юм. Тиймээс Миний хаанчлал газар дээр бууж ирсэн гэж Би хэлдэг. Хэн ч Миний үгийн үндсийг ухаарч чадахгүй, мөн тэдгээрийн ар дахь зорилгыг ч ойлгож чадахгүй. Намайг өнөөдөр ярьж байхад та нар гэнэтийн зөн совинг мэдэрч болох юм. Магадгүй зарим нь нулимс асгаруулан уйлна; энэ бол Миний ярьдаг байдал гэдгээс бусад нь магад айна. Зарим нь магадгүй Миний үйлдэл бүрд хуучинсаг өнцгөө хадгална; зарим нь магадгүй гомдоллож байсандаа эсвэл Намайг эсэргүүцэж байсандаа харамсана; зарим нь магадгүй дотроо баярлан хөөрнө, учир нь тэд хэзээ ч Миний нэрнээс гажаагүй бөгөөд одоо өнөөдөр сэргээгдсэн билээ; магадгүй зарим хүмүүс Миний үгнээс болж хэдийнээ сандралдан, амьдрал үхлийн хооронд эргэлдэн, сэтгэлээр унан цөхөрч, Би өөрийгөө өөр байдлаар илэрхийлэхээр сонгосон ч гэсэн Миний хэлэх үгийг сонсох зүрх сэтгэлгүй болсон байгаа. Надад маш их сүсэглэдэг, хэзээ ч гомдоллоогүй, хэзээ ч эргэлзээгүй зарим хүмүүс байж магад бөгөөд өнөөдөр тэд чөлөөлөлтийг олж авч, өөрсдийн зүрх сэтгэлдээ Надад үгээр илэрхийлэхийн аргагүй талархах хувьтай юм. Хүн бүхэн янз бүрийн түвшинд эдгээр ангилалд ордог. Гэхдээ өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, одоо бол одоо үе болохоор цаашид өнгөрснийг үгүйлж эсвэл ирээдүйн талаар санаа зовох хэрэггүй. Хүмүүсийн дундаас бодит байдлын эсрэг явж, Миний удирдамжийн дагуу аливааг хийдэггүй хүмүүс сайн төгсгөлд хүрэхгүй бөгөөд зөвхөн өөрсөддөө л түвэг удах болно. Орчлон ертөнц дээр тохиолдож байгаа бүх зүйлээс Би эцсийн шийдвэрийг нь гаргадаггүй юу ч үгүй. Миний мутарт оршдоггүй юу байдаг вэ? Миний хэлсэн бүхэн хийгддэг, тэгвэл хүмүүсийн дундаас хэн Миний оюун ухааныг өөрчилж чадах юм бэ? Энэ нь Миний газар дээр байгуулсан гэрээ байж чадах уу? Миний төлөвлөгөөнд юу ч саад болж чадахгүй; Өөрийн ажилдаа мөн түүнчлэн Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө Би хэзээд-байж байдаг. Хүн юунд хөндлөнгөөс оролцож чадах юм бэ? Эдгээр зохицуулалтыг биечлэн хийсэн нь нэгэн нь Би биш гэж үү? Өнөөдрийн энэ нөхцөл байдалд ороход энэ нь мөн л Миний төлөвлөгөөнөөс эсвэл Миний урьдаас харсан зүйлээс гажаагүй; энэ бүхэн нь эртнээс Надаар тодорхойлогдсон юм. Та нарын дундаас хэн энэ алхмын төлөөх Миний төлөвлөгөөг ойлгож чадах вэ? Миний ардууд Миний дуу хоолойг сонсох болно, тэгээд Намайг хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцан ирнэ.
1992 оны хоёрдугаар сарын 20
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
||Цааш нь унших:Төгс Хүчит Бурханы Чуулган клипүүд||Цааш нь унших:Төгс Хүчит Бурханы Чуулган клипүүд

No comments:

Post a Comment