30.11.17

Төгс Хүчит Бурханы үг | Найм дахь айлдвар

Төгс Хүчит Бурханы үг | Найм дахь айлдвар
Миний илчлэлүүд оргилдоо хүрэх үед, мөн Миний шүүлт төгсгөлдөө очих үед энэ нь, Миний бүх хүмүүс илчлэгдэж, бүрэн дүүрэн болгуулах цаг байх болно. Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг, Надаар ашиглуулахад тохирох хүмүүсийг зогсолтгүй хайж Миний хөлийн мөр ертөнцийн бүхий л буланг хөндлөн гулд туулна. Хэн босон зогсож, Надтай хамтран ажиллаж чадах вэ? Намайг гэсэн хүний хайр хэтэрхий хомс бөгөөд Надад итгэх түүний итгэл өрөвдмөөр жаахан. Хэрвээ Миний үгийн цохилт хүний сул тал руу чиглээгүй байсан бол, тэр бардамнан сүржигнэх байсан ба, газар дээрх асуудлуудыг бүгдийг мэддэг, бүгдийг чадагч мэтээр хэтэрхий-туйлширсан онолуудыг зохиож, ихэмсгээр номлох байсан. Өнгөрсөн үед Надад үнэнч байсан хүмүүсийн дотроос хэн нь одоо ч бардамнан сайрхаж зүрхлэх вэ мөн өнөөдөр хэн Миний өмнө бат зогсдог вэ? Хэн өөрсдийн хэтийн төлөвтөө нууцханаар баярлах хөөрөхгүй байна вэ? Намайг шууд илчлээгүй байх үед, хүнд нуугдах газар байгаагүй ба ичгүүр гутамшгаар шаналж байсан. Би өөр арга барилуудаар ярих үед энэ нь хэчнээн илүү муу байсан байх вэ? Хүмүүст бүр ч илүү их өртэй мэт санагдах байсан ба юу ч тэднийг эмчилж чадахгүй хэмээн тэд итгэж, бүгдээрээ идэвхгүй байдалд ягштал баригдах байсан. Хүн итгэл найдвараа алдах үед, хаанчлалын салют албан ёсоор тасхийн дуугардаг, энэ нь хүний хэлдгээр, “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” бөгөөд өөрөөр хэлбэл, хаанчлалын амьдрал албан ёсоор газар дээр эхлэх үе буюу Миний бурханлаг чанар шууд ажиллаж (уураг тархиар боловсруулагдахгүйгээр) эхлэх үе юм. Бүх хүмүүс зөгий шиг завгүй болдог; бүгдээрээ л сэргэсэн мэт, зүүднээсээ сэрсэн мэт харагддаг ба сэрэнгүүтээ тэд нар өөрсдийгөө тийм нөхцөл байдалд байгааг хараад мэл гайхна. Өнгөрсөн үед Би чуулган байгуулах талаар ихээхэн ярьсан, Би олон ид шидийг илчилсэн ба чуулган байгуулах явдал нь оргилдоо хүрсэн үедээ гэнэтийн төгсгөлд хүрсэн. Гэсэн хэдий ч хаанчлалыг байгуулах нь өөр. Сүнсэн хүрээн дэх тулаан эцсийн үе шатандаа хүрсэн үед л Би газар дээр шинийг эхэлдэг. Энэ нь, хүн ухрахад бэлэн байх үед л Би албан ёсоор эхэлж, Өөрийн шинэ ажлаа эхэлж, зохион байгуулдаг гэсэн үг юм. Хаанчлалыг байгуулах ба чуулган байгуулах хоёрын хоорондын ялгаа нь, чуулганыг байгуулахад Би бурханлаг чанараар удирдуулсан Хүн чанараар дамжуулж ажилласан. Би хүний хуучин зантай шууд харьцаж, хүний муухай дүрийг шууд илчилж, хүний мөн чанарыг ил болгосон. Үүний үр дүнд, хүн энэ суурин дээр өөрийгөө мэддэг болсон ба зүрх сэтгэлдээ болон үгээрээ итгэж үнэмшсэн. Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараараа ажилладаг ба Миний үгийн үндсэн дээр хүмүүс Намайг хэн бэ гэдгийг, юутай вэ гэдгийг мэдэх боломжийг олгодог, эцэст нь, бие махбодтой Миний мэдлэгийг олж авах боломжийг тэдэнд олгодог. Тиймээс энэ нь бүдэг бадаг Бурханыг эрж хайх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэл дэх тэнгэр дэх Бурханы байр суурийг эцэслэж, өөрөөр хэлбэл бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгодог ба ингээд газар дээр байх Өөрийн цаг хугацааг дуусгадаг.
Хаанчлалыг байгуулах нь шууд сүнсэн ертөнц рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сүнсэн ертөнцийн тэмцэл нь Миний бүх хүмүүсийн дунд шууд явагдах ба үүнээс, бүх хүмүүс зөвхөн чуулганд ч биш, ялангуяа Хаанчлалын эрин үед дандаа зөрчилтэй байдаг гэдгийг харж болно, тэгээд хэдийгээр хүн бие махбодтой ч гэсэн сүнсэн ертөнц нь шууд илчлэгдэх ба хүн сүнсэн ертөнцийн амьдралтай холбогддог. Тиймээс, та нар итгэлтэй байж эхлэх үедээ, Миний ажлын дараагийн хэсэгт зүй зохистойгоор бэлдэх ёстой. Та нар өөрсдийн зүрх сэтгэлээ бүрэн өгөх ёстой ба зөвхөн тэр үед л та нар Миний зүрх сэтгэлд нийцэж чадна. Хүн чуулганд өмнө нь юу хийсэн талаар Би огт анхаарахгүй; өнөөдөр энэ нь хаанчлалын үе. Миний төлөвлөгөөнд, Сатан үргэлж алхам бүрийн төгсгөлөөс шүүрч авдаг ба Миний мэргэн ухааны товойлгогчоор дамжуулан Миний анхдагч төлөвлөгөөг сүйтгэн тасалдуулах арга зам, арга чаргыг олохоор үргэлж оролддог. Гэхдээ үүний зальтай арганд Би автана гэж үү? Тэнгэр, газар дахь бүхэн Надад зүтгэдэг – Сатаны зальтай арга мэх ч үүнээс өөр байж чадна гэж үү? Энэ бол гарцаагүй Миний мэргэн ухааны уулзвар, энэ нь гарцаагүй Миний үйлийн гайхалтай байдал бөгөөд энэ нь Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө гүйцэтгэгддэг зарчим юм. Хаанчлалыг байгуулж байх хугацаанд, Би Сатаны зальт аргаас зайлсхийдэггүй, харин Өөрийн хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Хорвоо дээрх бүх зүйлсийн дотроос, Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү? Миний ажлын гайхалтай зүйл яг энэ биш гэж үү? Хаанчлалын эрин үед орох өдөр, тэнгэр газрын бүх зүйлст үлэмж их өөрчлөлт гарах ба тэд баярлан бахдах болно. Та нар ч гэсэн үүнээс өөр байна гэж үү? Хэн зүрх сэтгэлдээ зөгийн бал шиг чихэрлэг зүйлийг мэдрэхгүй байх юм бэ? Зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэхгүй хэн байх юм бэ? Баяр хөөртэйгээр бүжиглэхгүй хэн байх юм бэ? Магтаалын үг хэлэхгүй хэн байх юм бэ?
Миний дээр ярьсан, хэлсэн бүхнээс та нар Миний айлдварын зорилго, эх сурвалжийг ойлгож авсан уу эсвэл үгүй юу? Хэрвээ Би үүнийг асуугаагүй бол, Намайг зүгээр л дэмий чалчиж байна гэж ихэнх хүмүүс итгэх байсан ба Миний үгийн эх сурвалжийг олох боломжгүй байх байсан. Хэрвээ та нар үүнийг анхааралтай эргэцүүлэн бодвол, Миний үгний утга учрыг мэдэх болно. Тэдгээрийг нухацтай уншихаар хичээх хэрэгтэй: Тэдгээрийн аль нь чамд үр ашиггүй вэ? Тэдгээрийн аль нь чиний амийн өсөлтийн төлөө биш вэ? Тэдгээрийн аль нь сүнсэн ертөнцийн бодит байдлын талаар ярьдаггүй вэ? Ихэнх хүмүүс, Миний үгэнд ямар ч нийцэл, учир шалтгаан алга бөгөөд тэдгээрт тайлбар, тайлал дутмаг байдаг гэж итгэдэг. Миний үгс үнэхээр тийм хийсвэр бөгөөд ойлгогдохын аргагүй гэж үү? Та нар Миний үгэнд үнэхээр захирагддаг уу? Та нар үнэхээр Миний үгийг хүлээн зөвшөөрдөг үү? Та нар тэдгээрийг тоглоом шиг үздэггүй гэж үү? Чи тэдгээрийг өөрийн муухай дүр төрхийг далдлах хувцас адилаар хэрэглэдэггүй гэж үү? Энэхүү уудам дэлхийд, хэн өөрийн биеэр Надад шалгуулсан бэ? Хэн өөрийн биеэр Миний Сүнсний үгийг сонссон бэ? Маш олон хүмүүс харанхуйд хаа сайгүй тэмтчин явж, маш олон хүмүүс гай зовлонгийн дунд залбирч, маш олон хүмүүс өлсөж даарах зуураа итгэл найдварыг харж, маш олон хүмүүс Сатанд баригддаг ч маш олон хүмүүс хаашаа эргэхээ мэддэггүй, маш олон хүмүүс аз жаргалын дунд Надаас урваж, маш олон хүн талархалгүй байдаг ба маш олон хүн Сатаны арга зальд үнэнч хэвээр байдаг. Та нарын дундаас хэн Иов бэ? Хэн Петр вэ? Яагаад Би Иовыг дахин давтан дурдаад байна вэ? Яагаад Би Петрийг олон удаа дурдаж байна вэ? Та нарын төлөөх Миний итгэл найдварыг та нар хэзээ нэгэн цагт ухамсарласан уу? Та нар эдгээр зүйлсийг эргэцүүлэн бодоход илүү их цаг зарцуулах ёстой.
Петр олон жилийн турш Надад итгэлтэй байсан, гэсэн ч тэр хэзээ ч дургүйцээгүй эсвэл гомдоллосон зүрх сэтгэлтэй байгаагүй ба Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй. Бүхий л цаг үе дэх ариун хүмүүс ч гэсэн бүгдээрээ түүнээс дор байсан. Тэр Миний мэдлэгийг эрж хайгаад зогсохгүй, мөн Сатан зальтай арга мэхээ хэрэгжүүлж байх үед Намайг мэддэг болсон. Энэ нь, Миний зүрх сэтгэлийн дагуу маш олон жил үйлчлэхэд хүргэсэн, үүний үр дүнд тэр хэзээ ч Сатанд ашиглагдаж байгаагүй. Петр Иовын итгэлд дөхөж очсон, гэхдээ тэр мөн өөрийн дутагдлаа тодорхой ухамсарлаж байсан. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан ч, түүнд сүнсэн ертөнцийн асуудлуудын талаарх мэдлэг дутмаг байсан ба тиймээс тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; түүний мэдлэг өнгөцхөн байсан бөгөөд төгс байгаагүй гэдгийг энэ нь харуулж байсан. Ингээд Петр сүнсэн мэдрэмжийг олж авахаар үргэлж оролдож байсан ба сүнсэн ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад дандаа төвлөрдөг байсан. Үүний үр дүнд, тэр Миний хүслийн ямар нэг зүйлийн учрыг олоод зогсохгүй, мөн Сатаны зальтай арга мэхийн заримыг ойлгож байсан, тиймээс түүний мэдлэг нь бүх эрин үеүдийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү байсан.
Петрийн туршлагаас харвал, хэрвээ хүн Намайг мэдэхийг хүсвэл энэ нь тийм хэцүү биш ба хүн сүнсийг анхааралдаа авахад төвлөрөх ёстой. Надад гадаад талаараа маш ихийг “зориул” гэж Би чамаас гуйхгүй; энэ нь санаа зовох хоёр дахь зүйл. Хэрвээ чи Намайг мэдэхгүй бол, чиний ярьж буй бүхий л итгэл, хайр, үнэнч байдал нь зүгээр хий хоосон зүйл, тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи Миний өмнө ихэд бардамнан сайрхдаг ч, гарцаагүй өөрсдийгөө мэддэггүй хүн болдог тэгээд дахин нэг удаа Сатанд урхидуулж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи хараал зүхлийн хүү болох болно, сүйрлийн объект болох болно. Гэхдээ хэрвээ Миний үгэнд хүйтэн хөндий, анхааралгүй хандвал чи гарцаагүй Намайг эсэргүүцнэ. Энэ бол бодит байдал бөгөөд сүнсэн хүрээн дэх хаалгыг сайн харвал олон янзын сүнснүүд Надаар гэсгээгдэж байх болно. Тэдгээрийн аль нь Миний үгэнд идэвхгүй, анхааралгүй, хүлээн зөвшөөрөхгүй байдлаар хандаагүй вэ? Тэдний аль нь Миний үгэнд увайгүй хандаагүй вэ? Тэдгээрийн дундаас аль нь Миний үгний учрыг олохоор хичээгээгүй вэ? Тэдгээрийн дундаас аль нь, “өөрсдийгөө хамгаалахын” тулд Миний үгийг “хамгаалах зэвсэг” болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгээр дамжуулан Миний мэдлэгийг олж авахаар зорьдоггүй, харин зүгээр л тэдгээрийг тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээр тэд Намайг шууд эсэргүүцээгүй гэж үү? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Маш олон удаа Би тийм үгийг та нарт томъёолсон боловч та нарын ойлгох чадвар хэзээ нэгэн цагт илүү өндөр, тодорхой байсан уу? Та нарын дадлага туршлага хэзээ нэгэн цагт үнэн байсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулья: Хэрвээ та нар Миний үгийг мэдэхгүй бол, тэдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол, та нар гарцаагүй Миний гэсгээлтийн объект болох болно! Та нар гарцаагүй Сатаны хохирогч болох болно!
1992 оны 2 дугаар сарын 29
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

No comments:

Post a Comment